Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 142/шш2022/00594

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Л

Хариуцагч: Д.Д

Нэхэмжлэлийн шаардлага:      төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны   дүгээр сарын    -ны өдөр хүлээн авч,   оны   дүгээр сарын   -ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаан оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Гэрч: Л.М, Д.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Дхоттой хониноос 180 эр хонийг ялгаж, тоолж аваад бэлнээр 23 000 000 төгрөг өгөөд хонио зарсны дараа үлдэгдэл 7 800 000 төгрөгийг өгнө гээд өгөлгүй өдийг хүрчээ. Д.Д2020 оны 04 дүгээр сард төлнө гэсэн наториатаар батлуулсан баталгаанд итгэж, хүлээсэн боловч мөн үлдэгдэл төлбөрийг барагдуулсангүй. Улмаар Булган аймгийн цагдаагийн газарт хандсан ба Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Шижиртуяа хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, ...гэсний дагуу хонины үлдэгдэл төлбөр 7 800 000 төгрөгийг гаргуулж, Д.Лхохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Л Д.Днарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 180 толгой хонийг 1 хонийг 160 000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон ба нийт үнэ нь 180ш*160 000 төгрөг= 28 800 000 төгрөг болсон. Гэтэл нэхэмжпэгч Д.Д-ээс23 000 000 төгрөг бэлнээр авсан одоо 7 800 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хонины нийт үнэ нь Д.Дхувьд 30 800 000 төгрөг болж анх тохирсон 28 800 000 төгрөгнөөс 2 000 000 төгрөгөөр хэтэрсэн байна. Д.Дэр хонь худалдаж аваад махалж зарж ашиг олох зорилготой байсан ба Д.Лнь эр хонь өгөх ёстой байтал биет байдлын доголдолтой буюу эр хонь өгөөгүйгээс үүдэн Д.Далдагдалд орсон. Д.Днь хонь худалдаж авсны дараа Орхон аймагт хонио тууж ирээд Батка гэх махны ченжид 22 хонины 506 кг махыг 1 кг-ыг нь 6500 төгрөгөөр тооцон 3 289 000 төгрөгөөр зарсан ба тухайн үед Батка хоньдыг хараад маш муу хоньд байна 25 кг-аас дээш гарах хоньд бараг алга, 25 кг-аас дээш гарч байж л ашиг олно ш дээ, чи наад хонио буцааж өг гэсний дагуу Д.ДД.Лийд 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр очсон. Д.Дхонио буцааж өгөөд мөнгөө авах талаар хэлсэн боловч Д.Лтухайн үед уурлаж хонио авахгүй гэж маргасан тул буцааж өгч чадаагүй. Иймд Д.Д Т Э ХХК-ний захирал Д. Бярилцаж гуйгаад түүний нэрээр 100 толгой хонийг Э Ү ТӨҮГ-т 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нийлүүлсэн. Д.Байгалмаа нь тус үйлдвэртэй мах нийлүүлэх гэрээтэй ба махны ченжүүдээс хямд мал авч цааш нь нийлүүлж ашиг олдог байсан тул Д.Д-ээс1 кг махыг 6 800 төгрөгөөр тооцож 100 хонины 2030 кг махыг 13 811 000 төгрөгөөр авч зарж өгсөн. Д.Днь Эрдмийт ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 52 хонины мах буюу 1054,6 кг махыг 1 кг-ийг нь 7 200 төгрөгөөр тооцон 7 593 120 төгрөгөөр худалдсан байдаг. Мөн өөрөө 6 хонийг танихгүй хүмүүст 140 000 төгрөгөөр амьдаар нь зарж нийт 840 000 төгрөгний борлуулалт хийсэн ба эдгээр хоньд зарсан үнийн нийт хэмжээ нь 3 289 000 төгрөг+13 811 000 төгрөг +7 593 120 төгрөг+ 840 000төгрөг= 25 533 120 төгрөг болж байна. Д.Днь Д.Л авсан 180 толгой хонийг зараад нийтдээ 25 533 120 төгрөгний борлуулалт хийсэн бөгөөд 23 000 000 төгрөгийг хонь авахдаа бэлнээр өгсөн байсан. Д.Л, Д.Днарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдагч тал буюу Д.Лнь биет байдлын доголдолгүй хөрөнгийг Д.Дшилжүүлж өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Учир нь Д.Дхудалдсан хоньд нь дунджаар 20 орчим кг жинтэй мах гарч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна тэгэхээр 1 хонь 20кг * 6 800 төгрөг = 136 000 төгрөг болно гэсэн үг. Зүй нь бол Д.Л160 000 төгрөгний үнэ хүрэх сайн хоньдыг Д.Дөгөх үүрэгтэй мөртлөө үүргээ биелүүлээгүйгээс үүдэн Д.Л1 хонь тутмаас 24 000 төгрөг алдах буюу нийт 180 толгой хониор тооцоход 4 320 000 төгрөг алдсан юм. Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-т Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй, мөн зүйлийн 253.2-т Энэ хуулийн 253.1-д зааснаар доголдлыг арилгахтай холбогдсон /ачих, тээвэрлэх, гүйцэтгэсэн ажлын хөлс, зарцуулсан материалын үнэ гэх мэт/ зардлыг худалдагч хариуцна гэж заасны дагуу Д.Лнь биет байдлын доголдолтой буюу тохирсон үнэ ханшиндаа хүрэхгүй байгаа муу хоньдыг өөр сайн хониор сольж өгөх үүрэгтэй байсан боловч маргаан үүсгэн хоньдыг сольж өгөөгүй тул Д.Даргагүйн эрхэнд хямдхан зарахаас өөр аргагүй байдалд орсон байдаг. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, мөн зүйлийн 254.2-т Худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно. Энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно гэж тус тус заасан. Д.Днь Д.Д хоньд нь биет байдлын доголдолтой буюу 160 000 төгрөгний үнэлгээтэй хоньд биш болохыг мэдмэгцээ 3 хоногийн дараа очиж наймааг буцаах санал гаргасан, хоньдыг туух, хадгалах зэрэгт 200 000 төгрөгний зардал гарсан, хэрэв сайн хоньд байсан бол Д.Дхоньдыг үнэд хүргэж зараад үлдэгдэл төлбөр болох 5 800 000 төгрөгөө Д.Дбүрэн төлөх боломжтой байсан зэргийг харгалзан үзэх ёстой. Хариуцагчийн буруутай үйлдлээс болж маргаан үүсээгүй харин нэхэмжлэгчийн буруутай үйлдэл буюу бусдад муу хоньдыг өндөр үнээр зарснаас болж маргаан үүссэн. Д.Днь худалдах худалдан авах гэрээний анх тохиролцсон 1 хонины үнийг 160 000 төгрөгнөөс бууруулж 1 хонийг 136 000 төгрөг болгохыг Д.Л шаардах эрхтэй тул энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргана гэжээ.

2. Нэхэмжлэгчээс: 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д.Дхандан гаргасан баталгаа /хх-6/, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Д.ДБулган аймгийн Цагдаагийн газарт хандсан өргөдөл /хх-7/, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Прокурорын тогтоол /хх-8-10/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

3. Хариуцагчаас: Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-25/, Д.Дгарын үсэгтэй зарлагын падаан /хх-26/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчийн хүсэлтээр Э Ү ТӨҮГ-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 117/135 дугаартай тодорхойлолт /хх-38/, Булган аймгийн Прокурорын газрын 202 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/185 дугаартай албан бичиг, түүний хавсралтад ирсэн нотлох баримтууд /хх-40/, Булган аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03/310 дугаартай албан бичиг, түүний хавсралтад ирсэн 2017, 2018, 2019 оны малын А дансны хуулбарууд /хх-55-65/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Л нь Д.Дхолбогдуулан худалдан авсан хонины үлдэгдэл төлбөр болох         төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Хариуцагч Д.Днь Д.Л2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 180 ширхэг эр хонийг нэг бүрийн үнэ 160 000 төгрөгөөр худалдан авахаар болж, 23,0 сая төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг өгөөгүй гэдэг дээр талууд маргаагүй.

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

5. Хууль, гэрээнд зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

6. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй бөгөөд нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ: ...Зүй нь бол Д.Лнь 160 000 төгрөгийн үнэ хүрэх сайн хоньдыг өгөх үүрэгтэй мөртлөө нэг хонь тутмаас 24 000 төгрөг алдах буюу нийт 180 толгой хониор тооцоход 4 320 000 төгрөг алдсан. Нэхэмжлэгч биет байдлын доголдолтой буюу тохирсон үнэ ханшиндаа хүрэхгүй муу хоньдыг өөр сайн хониор сольж өгөх үүрэгтэй байсан боловч маргаан үүсгэн хоньдыг сольж өгөөгүй... Иймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн.

7. Тухайн үед хонийг Д.Дочиж үзэж хараад, Д.л хэлсэн үнээр авахад болно гэж үзээд авсан гэж үзэхээр байх ба тэр үедээ хонийг авахгүй байх ч боломжтой байсан байна.

8. Өөрөөр хэлбэл хариуцагч худалдан авч байгаа хониныхоо тарга, тэвээрэг ямар байгааг өөрөө харж үзэж авсан бөгөөд доголдолтой, тарга хүч муутай гэдгийг худалдан авч байхдаа мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байна.

9. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар хуульд заажээ.

10. Д.Днь тухайн хонинуудыг худалдан аваад харилцан адилгүй өөр өөр үнээр өгсөн тухай хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан бөгөөд хариуцагч цаашаа ямар үнэд хүргэж зарах нь өөрийнх нь асуудал юм.

11. Тиймээс хариуцагчийн нэхэмжлэлээс татгалзсан татгалзал үндэслэлгүй.

12. Харин нэхэмжлэгч хонийг анх тохирохдоо нэгийг нь 160 000 төгрөгөөр худалдахаар тохирсон бөгөөд баталгаа гэх бичгийг үндэслэн хариуцагчаас 2 000 000 төгрөгийг илүү нэхэмжилж буй нь зүйд нийцэхгүй юм.

13. Иймд Д.Д-ээсхудалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 5 800 000 төгрөг гаргуулан Д.Долгож, нэхэмжлэлээс 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 107 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Д-ээс         төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Долгож, нэхэмжлэлээс үлдэх            төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Дулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-ээсулсын тэмдэгтийн хураамжаар 107 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА