Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2022/00510

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-р хорооолол ******* давхарт байрлах “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж *******  тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 2,35,050.31 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 11ий өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 18ы өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь тус байгууллагаас 2019 оны 09-р сарын 2-ны өдөр ХМ- 303201629 дугаартай Зээлийн эрхийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээл авсан болно. Зээлийн төлбөрийг төлөөгүй нийт 789 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, хаягаар очиж байсан. ХМ- 303201629 тоот гэрээний төлбөрийн үндсэн зээл 998,238 төгрөг, үндсэн хүү 1,266,812.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 170,000 төгрөг, нийт 2,435,050.31 төгрөгийг Б.*******аас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь тус байгууллагатай 2019 оны 09 сарын 02-ны өдөр 303201629 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулахдаа 1,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээл авсан. Нийт зээлийн төлбөрийг төлөлгүй 789 хоносон, хугацаа хэтрээд байгаад дараагийн шат буюу шүүхэд хандсан. Энэхүү нэхэмжлэлд дээрх тоот гэрээний дагуу манайх 2,435,050 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүний үндсэн зээлийн төлбөр нь 998,238 төгрөг, хүү буюу үндсэн хүү нь 1,266,812 төгрөг, нэмэгдүүлсэн хүү буюу торгуулийн хүү нь 170,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа гэв.

 

3.Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед барьцаагүй зээл өгч байна гэхээр нь зээлийн гэрээ байгуулаад 1,000,000 төгрөгийг зээлж авсан. Хэдэн сарын хугацаатай, хэдэн хувийн хүүтэй авснаа анзаараагүй, гэрээ байгуулахад гарын үсгээ зурсан. Тэр үед би ажилтай байсан. Тэгээд эхний хэдэн төлөлтийг хийсэн. Тэрнээс хойш тавилгын цехийн ажлаасаа гараад барилгын ажил хийж яваад, барилгын ажил мөнгө төгрөг өгөхгүй сунжирч явсаар байгаад энэ зээл хаягдаад төлөлтөө хийхээ больсон. Гэтэл намар нь Нэткапитал ХХК-ийн Эрдэнэт салбарын захирал нь Унага цэцэрлэгийн ард 11-р хороололд хаус бариулсан. Үүний карказны цутгалтыг нь манай найзаар, өрлөгийг нь надаар хийлгүүлсэн. Тэгээд тэр ажлыг хийж байх хугацаанд надад зээл гаргасан Батхүү гээд эдийн засагч намайг мөнгөө төлөөч гэхээр нь “би танай захирлын хаусыг барьж байна. Цаашдаа засал чимэглэл бусад зүйлсийг нь хийнэ гээд ярьчихсан байгаа, танай захирал мэдэж байгаа юм чинь дундаас нь мөнгөө суутгаад авчихаж болох байх” гээд бид 2 салсан. Тэгээд өрлөгөө өрж дууссан чинь захирал нь мөнгийг чинь өгөхгүй гэсэн. Үүн дээр маргаан болоод бид нар хийсэн ажлаа буулгаж авна, өрлөгөө буулгана гэхэд цагдаа дуудсан. Тэнд жоохон маргаан болоод явах гэж байхад барилга хариуцаж байсан даамал Сансар гээд залуутай уулзаад та нараас мөнгө авах хэцүү байна танайхаас  барьцаа болгох юм авна гээд 1,700,000 төгрөгөнд 220 Квт гаргадаг моторыг нь аваад гэртээ аваачаад мөнгөө өгөөд аваарай, тэр болтол мотор чинь надад байж байг гэсэн. Одоо мотор нь 2 жил гаруй манайд байгаа анх намайг авахад банкиндаа ямар бензинтэй байсан яг тэр хэвээрээ 2 жил гаруй манай хашаанд байна. Тэгээд хавар нь надаас мотор гэхээр нь мөнгөө өгчих тэгээд авчих мотор чинь бүх юмтайгаа байна гэсэн буцаж холбогдоогүй, ингээд 2 жил гаруй хугацаанд 1,700,000 төгрөгийг барьцаалж авсан мотор тэнд байгаа. Тэрнээс хойш надад Нэткапитал ХХК-ийн мөнгийг өгье гэсэн бодол орж ирэхээ больсон. Би мөнгө олоогүй биш олж байгаа гэв.

 

4.Нэхэмжлэгчээс: компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ, Б.*******ын кредит дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өсгөн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,435,050.31 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2.Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “......Тухайн үед барьцаагүй зээл өгч байна гэхээр нь зээлийн гэрээ байгуулаад 1,000,000 төгрөгийг зээлж авсан. Нэткапитал ХХК-ийн Эрдэнэт салбарын захирал нь Унага цэцэрлэгийн ард 11-р хороололд хаус бариулсан, би өрлөгийг нь хийсэн, хөлс мөнгөө өгөхгүй болохоор нь би эднийхээс авсан зээлээ төлөхөө больсон...” гэж тайлбарласан.

 

3.Зээлдэгч Б.******* нь “*******” ХХК-аас 2019 оны 09 дүгээр сарын 02-ны зээлийн эрхийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн болох нь зээлийн гэрээ, кредит дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

4.Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б.*******аас шаардах эрхтэй байна.

 

5. Зээлийн гэрээгээр зээлийг ямар хугацаанд ямар хуваарийн дагуу сар бүр  хэдэн төгрөгийн төлөлт хийх талаар талууд тохиролцоогүй байх ба, нэмэгдүүлсэн хүүг ямар хугацаанаас яаж тооцсон нь тодорхойгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 998,238 төгрөг, үндсэн хүү 1,266,812.12 төгрөг, нийт 2,265,062 төгрөгийг нэхэмжлэгч “*******”  ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 170,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.   

 

6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,910 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 51,191 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******”  ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч ******* овогт ******* ******* /РД:*******/-аас 2,1266,812.12 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 170,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,910 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 51,191 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ