Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2022/000473

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн 106 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: *******,*******, ОУХЛТ Автоком цогцолбор 307 тоотод байрлах “Орчлон авто финанс” ББСБ /РД:6301142/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,*******,,

Хариуцагч: ,,,*******,*******,*******,  Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Эрдэнэцэцэг  /РД:ФВ90032209/ нарт холбогдох,

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл  3 066 086 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , / цахимаар / , хариуцагч ,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний нар оролцов.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Орчлон авто финанс” ББСБ нь хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3 566 086 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

 

1. “Орчлон авто финанс” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орчлон Авто Финанс” ББСБ нь иргэн, нартай харилцан тохиролцож, 2019 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр ЗГ2019/01/017 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулан 7 000 000 төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай эргэн төлөх нөхцөлтэй зээлийг олгосон. Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор иргэнтэй “Фидуцийн гэрээ” байгуулж, 57-96 УБО улсын дугаартай Toyota Ractis суудлын автомашиныг 10,000,000 төгрөгөөр үнэлэн, автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авч, зээлдэгчид шаардлагатай мөнгийг зээлүүлсэн.

Зээлдэгч нь автомашиныг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхтэй байхаар тохиролцон, автомашиныг эзэмшилдээ авч явсан боловч хугацаандаа зээлийн төлбөр, хүүгээ огт төлөлгүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Зээлдэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 99364281 дугаартай утас руу залгахад гар утас нь салгаатай байсан. 9 дүгээр сарын 18-нд 80978432 дугаартай утас руу ярихад ээж Цэндээхүү нь “Хүүхдүүд Эрдэнэт байгаа, би очиж амжихгүй гэсэн, 9 дүгээр сарын 24-ний өдөр хамтран зээлдэгч тэй 88832483 дугаартай утас руу нь холбогдоход “би групптэй, ажилгүй болчихоод төлж амжихгүй байгаа, 10 дугаар сарын 10, 15-нд хот орно тэгээд хүсэлт гаргаад группын данс руу холбочих хүсэлтэй байгаа” гэсэн боловч ирж уулзаагүй. 2019 оны 10 дугаар сарын 19-нд хамтран зээлдэгч гийн 88832483 дугаартай утас руу ярихад “ирэх долоо хоногоос очиж уулзана. Хаан банкны данстай группд байдаг данстай танай дансыг холбуулж шийдүүлэх санаатай байгаа, материалуудтайгаа танилцана” гэсэн боловч ирээгүй. 2019 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хамтран зээлдэгч тэй холбогдоход “Хүсэлтээ гаргаж байгаад эхний ээлжинд группын мөнгөөрөө төлж эхэлнэ, очиж амжихгүй байна” гэсэн. Мөн оны 11 дүгээр сарын 5-ны өдөр дахин хамтран эзэмшигч нь болох тэй холбогдоход “Орхон аймагт байгаа, одоогоор очиж чадахгүй ээ, эхний ээлжинд хүсэлтээ гаргаж 300,000 төгрөг хийсэн байгаа цаашдаа сайн хийгээд явнаа” гэж хэлсэн боловч энэ хугацаанд ямар нэгэн эргэн төлөлт хийгдээгүй.

2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр зээлдэгчийн хамтран зээлдэгч тэй холбогдож зээлийн эргэн төлөлтөө хийхийг сануулсан боловч “группын мөнгөөрөө хийхээс өөр илүү төлөлт хийж чадахгүй, өөр боломж байхгүй” гэж эргэн төлөлтийг хийгээгүй болно. 2021 оны 2 дугаар сарын 25, 7 дугаарын 21-ны өдрүүдэд тэй дахин холбогдож гэрээний үүргээ биелүүлэх, ирж уулзахыг дахин анхааруулж, үүргээ биелүүлэхгүй байгаа тул фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийг өгөхийг шаардахад “хурааж аваа ав, гэртээ байж байяа, ирэхээрээ залгаж хэлээрэй” гэсэн.

Зээлдэгч нарт дээрх арга хэмжээг удаа дараа авсан боловч барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээл авсан өдрөөс биелүүлээгүй, зээлийн төлбөрийг огт төлөлгүй гэрээний үүргийг ноцтойгоор зөрчсөн тул 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэрээнд заасан “Орхон аймгийн Баян-Өндөр 7 дугаар баг Дэнж баруун Дэнж 1Б гудамж 13 тоот  хаягаар очиход 4, 5 жил хүн оршин суугаагүй хоосон хашаа байсан. Асууж лавлахад зээлдэгч нар нь “Орхон аймгийн Эрдэнэ баг 21а-ийн 6 тоотод” оршин сууж байгаа нь тодорхой болсон тул фидуцийн гэрээний 4.1-т заасны дагуу 57-96 УБО Toyota Ractis автомашиныг акт үйлдэн авсан.

Зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор уг автомашиныг “Итгэл эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхэд зах зээлийн ханшаар 6,000,000 төгрөгөөр худалдаалагдах боломжтой гэж тогтоосон.

Зээлдэгч нь 2019 оны 1 дүгээр сарын 21-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 27-ны хооронд 57-96 УБО дугаартай Toyota Ractis маркийн автомашиныг ашиглахдаа 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 335,000 /гурван зуун гучин таван мянга/ төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг зээлийн эргэн төлөлтөөр хийж гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн. Иймд зээлдэгч , нарын төлөөгүй үндсэн зээл 6,268,467.29 /зургаан сая хоёр зуун жаран найман мянга дөрвөн зуун жаран долоон төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг, зээлийн хүү 3,212,771.88 /гурван сая хоёр зуун арван хоёр мянга долоон зуун далан нэгэн төгрөг наян найман мөнгө/ төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдрийг дуустал нэмэгдүүлсэн хүү 84,847.51 /наян дөрвөн мянга найман зуун дөчин долоон төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг нийт 9,566,086.68 /есөн сая таван зуун жаран зургаан мянга наян зургаан төгрөг жаран найман мөнгө/ төгрөгнөөс Фидуцийн гэрээний дагуу авсан автомашины худалдсан бодит үнэлгээ 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг хасч тооцон 3.566,086.68/ гурван сая таван зуун жаран зургаан мянга наян зургаан төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, гэрээний үүргийг хангуулж өгнө үү” гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...бид 57-96 УБО Toyota Ractis автомашиныг үнэлгээ хийлгэхэд 6 000 000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон.Гэхдээ 6 500 000 төгрөгөөр худалдан борлуулсан тул худалдсан үнээр буюу 6 500 000 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагыг 500 000 төгрөгөөр бууруулж, одоо хариуцагч нараас 3 066 086 төгрөг нэхэмжилж байна” гэв.

3. Хариуцагч , нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Toyota Ractik авто машины 3 000 000 төгрөгийг өөрөө гаргаж “Орчлон авто финанс” ББСБ-иас 7 000 000 төгрөгийн зээл авч авч нийт 10 000 000 төгрөгөөр худалдан авсан байдаг. Зээл авснаас хойш 2 230 000 төгрөгийн зээл, зээлийн хүүний төлбөрт төлсөн. Нийтдээ энэ машинд 5 200 000 төгрөгийг төлсөн байхад зээл авснаас хойш төлбөр төлөөгүй мэт тайлбар гаргаж биднээс 9 566 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Бид тус ББСБ-д дэлхий даяар үүссэн цар талхлын улмаас орлого буурсан гэдгээ удаа дараа мэдэгдэж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг 2020 оны 10 дугаар сард бичгээр гаргаж хадам ээж болох Л.Нарантуяагаар хүргүүлэн өгсөн боловч шийдвэрлэхгүй явсаар 2021 оны 7 сарын 27-ны өдөр 8 203 592.82 төгрөгийг төлөөгүй учраас миний авто машиныг хураасан. Ингэхдээ манай компани нэр дээрх машин учраас манайх хурааж авах эрхтэй гэж тайлбарласан. Миний хувьд 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр машиныг  хурааж авснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж ойлгож байна. Гэтэл 9 566 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний машины өнөөгий зах зээлийн үнэ 10 000 000 төгрөгөөс 10 500 000 төгрөгийн хооронд байхад хүчээр хураан авч явж миний зөвшөөрөлгүй дур мэдэн үнэлүүлж 6 000 000 төгрөгт тооцон зөрүү 3 566 086 төгрөгийг нэхэмжилж байгаа болон эдгээр үйлдлүүдийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжилж байгаа нийт үнийн дүн машин хурааж авч явснаас хойш 1 362 493 төгрөгөөр нэмэгдсэн байгааг зөвшөөрөхгүй байна. Миний бие машиндаа тухай бүр засвар үйлчилгээ хийж ирсэн бөгөөд машинаа өөрөө зах зээлийн үнэ ханшаар худалдан борлуулах нөхцлийг надад олгоогүй, хүчээр  хураан авч түүнээс хойш хүү нэмэгдүүлсэн байдлаар 4 сарын дараа нэхэмжилж болдог юм уу. Иргэн хүний хувьд энэ болоод байгаа үйлдлийг нийтэд хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Иймд дараах хүсэлтийг******* дахь сум дундын Иргэний маргааны анхан шатны шүүхэд гаргаж байна. Үүнд 1. Миний бие 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөр 8 203 592 төгрөгийг төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

2. машиныг хурааж авснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул түүнээс хойш тооцогдсон 1 362 493 төгрөгийн хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Машины үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа учир өөрөө зарж борлуулах боломжит дүнгээр зээлээ төлөх боломжоор хангаж өгнө үү. Учир нь энэ байгууллага зөвхөн өөрийн эрх ашгийг хангуулах зах зээлийн үнээр зарахгүй гэдэг нь нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаар нотлогдож байна. Машиныг зарсны дараа төлбөр үлдвэл би өөрөө хариуцан төлнө. Гэхдээ машины зах зээлийн үнэ өндөр байхад бараг зөрүү мөнгө гарч бидний амьдралд тус нэмэр болохоор байгааг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

4.Нэхэмжлэгчээс:  “Орчлон авто финанс” ББСБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, барьцаат зээлийн гэрээ /хх-6-7/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-8/, фидуцийн гэрээ /хх-9-10/, зээлийн тооцооны задаргаа /хх-11/, 2020 оны 09 дүгээр сарын хяналтын карт /хх-12/, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн автомашин хүлээлцсэн тэмдэглэл /хх-13/, авто машин хүлээлцсэн акт /хх-14/, зээлийн дансны хуулга /хх-15-17/, зээлийн эргэн төлөлтийн баримт /хх-18-19/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-20-30/, хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрлийн хуулбар /хх-31-32/  зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

5.Хариуцагч нараас авто машин хүлээлцсэн акт /хх-45/, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Орчлон авто финанс” ББСБ-д гаргасан өргөдөл /хх-46-47/, автомашин зарах талаарх зар /хх48-56/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

6.Хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж, Халиун Капитал ХХК-ийс ирүүлсэн 22/013 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх82-95/ бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ2019/01/017 дугаар барьцаат зээлийн гэрээ, мөн өдрийн №ЗБГ2019/01/017 дугаар фидуцийн гэрээг үндэслэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9 566 086 төгрөгөөс автомашиныг худалдсан үнэ 6 500 000 төгрөгийг хасаад 3 066 086 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэж тодорхойлсон.

3.Хариуцагч , нар “Орчлон авто финанс” ББСБ-иас 7 000 000 төгрөгийн зээл авч, өөрсдөө 3 000 000 төгрөг төлж, 10 000 000 төгрөгөөр машин авсан. Зээлээ хугацаанд нь төлж чадалгүй хугацаа алдсан нь үнэн.Гэхдээ машиныг маань хямдхан зарсан. Би өөрөө машинаа зарсан бол зээлийн үлдэгдлээ бүгдийг нь хаах байсан.Би зээлээс 2 400 000 төгрөг төлсөн.2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр машиныг хурааж явах үед 8 203 592.82 төгрөгийн үлдэгдэл байсныг би зөвшөөрч байгаа” гэсэн тайлбар гаргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, барьцаат зээлийн гэрээ /хх-6-7/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-8/, фидуцийн гэрээ /хх-9-10/, 2020 оны 09 дүгээр сарын хяналтын карт /хх-12/, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн автомашин хүлээлцсэн тэмдэглэл /хх-13/, авто машин хүлээлцсэн акт /хх-14/, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар , нар 7 000 000 төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай эргэн төлөх нөхцөлтэй зээлж, 2019 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр “Орчлон авто финанс” ББСБ-тай ЗГ2019/01/017 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулсан, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчтэй “Фидуцийн гэрээ” байгуулж, 57-96 УБО улсын дугаартай Toyota Ractis суудлын автомашиныг 10 000 000 төгрөгөөр үнэлэн, автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн авсан, зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй тул фидуцийн гэрээний 4.1-т заасны дагуу 57-96 УБО Toyota Ractis автомашиныг хураан авч, 6 500 000 төгрөгөөр худалдан борлуулсан үйл баримт тогтоогдсон.

5.Зохигчид зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй. Харин хариуцагч “...автомашиныг хямд зарсан, мөн зээлийн хүүд 2 400 000 төгрөг төлснийг зээлээс хасаагүй” гэж маргаж байгаа.

6.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл,  журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө,  гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг “Орчлон авто финанс” ББСБ хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

8.Хэрэгт авагдсан зээл хүүгийн тооцооллоор хариуцагч нар 2 060 000 төгрөг төлснийг нэхэмжлэгч зээлээс хасч тооцон, нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн зээл 6 268 467 төгрөг, зээлийн хүү 3,212,771 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,847 төгрөг нийт 9 566 086 төгрөг гэж тодорхойлсон байх ба хариуцагч 2 400 000 төгрөг төлсөн гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

9.Зээлдэгч, нар нь 2019 оны 12 дугаар сараас хойш хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зээл төлөхийг шаардан удаа дараа мэдэгдэл өгсөн боловч төлөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс фидуцийн гэрээний 4.1-т заасны дагуу 57-96 УБО Toyota Ractis автомашиныг хураан авч, худалдан борлуулсан нь үндэстэй байна.

10.Хариуцагч нэхэмжлэгчийг автомашиныг хямд зарсан гэж марган, автомашины зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Халиун Капитал ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээч автомашины зах зээлийн үнийг 6 461 800 төгрөгөөр тогтоосон.

11.2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр автомашиныг хураан авах үед зээлийн гэрээний хугацаа 513 хоног хэтэрсэн, үндсэн зээл, хүүгийн төлбөр 8 203 592 төгрөг төлөгдөөгүй байсан тухайд хариуцагч маргаагүй, энэ дүнгээр зээлийг тооцож, үүнээс автомашин худалдан борлуулсан үнийг хасч тооцуулах хүсэл зориг хариуцагчид байсан.

12.Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-д Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, 224.2.-д Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараахь үүрэг, үр дагавар үүснэ, 224.2.3.-д мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж заасан.

13.Шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-д заасан үүргээ  гүйцэтгээгүйгээс мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдсан гэж дүгнэлээ.Өөрөөр хэлбэл харицагч, нар нь 2019 оны 12 дугаар сараас хойш хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөхгүй  байхад нэхэмжлэгч эрх нь зөрчигдснийг мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргаагүйгээс зээлийн хугацаа хэтэрч, хүү нэмэгдсэн, энэ нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, мөн мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үндэслэл болно гэж дүгнэв.

14.Иймд 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр автомашиныг хураан авах үед зээлийн төлбөр 8 203 592 төгрөг байснаас автомашиныг худалдан борлуулсан үнэ 6 500 000 төгрөгийг хасч / шинжээчийн тогтоосон дүн нэхэмжлэгчийн худалдан борлуулсан үнээс бага учраас шинжээчийн тогтоосон үнийг баримтлаагүй / үлдэх 1 703 592 төгрөгийг хариуцагч, нараас гаргуулж нэхэмжлэгч “Орчлон авто финанс” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 362 494 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

15.Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Орчлон авто финанс” ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 007 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 42 207 төгрөг гаргуулж “Орчлон авто финанс” ББСБ-д олгохоор заав.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг баримтлан хариуцагч, нараас 1 703 592 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 362 494 төгрөг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72 007 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 42 207 төгрөг гаргуулж “Орчлон авто финанс” ББСБ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Р.ҮҮРИЙНТУЯА