Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шоовдорын Одонзул |
Хэргийн индекс | 140/2022/00078/И |
Дугаар | 140/ШШ2022/00195 |
Огноо | 2022-04-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 140/ШШ2022/00195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын баг ******* тоотод оршин суух овгийн *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн сумын баг ******* тоотод оршин суух овгийн *******ын ******* /РД: *******/-д холбогдох
Зээлийн үндсэн төлбөрт 10.000.000 төгрөг, алданги .000.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******г Улаанбаатар хотоос онлайнаар, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.*******ын хүсэлтээр 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн дэлгүүр, хувийн сууц бухий барилгыг газрын хамт 20.000.000 төгрөгөөр худалдсан бөгөөд 10.000.000 төгрөгийг дансаар авч улдсэн 100.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай 1 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж, зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй улдсэн мөнгөний үнийн дунгийн 0. хувиар бодож алдангийг өгөхөөр тохиролцсон. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Ж.******* нь 10.000.000 төгрөгийн үлдэгдлийг одоо болтол өгөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй элдэв шалтаг хэлж, аргацаасаар өнөөдрийг хүрлээ. Иймд зээлдэгч Ж.*******аас зээлийн үндсэн төлбөр 10.000.000 төгрөr, алданги нийт .900.000 төгрөг болж байна. Энэ нь нийт үнийн дүнгийн 0 хувиас хэтэрч байх тул алдангийг хуульд заасан хэмжээнд нийцүүлж 0 хувь буюу .000.000 төгрөгөөр тооцон нийт 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү?
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.******* Ж.******* нар нь 2021 оны 4 дүгээр сарын 08-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээгээр С.******* нь өөрийн орон сууц болон газрыг 20.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцоод 10.000.000 төгрөгийг дансаар аваад үлдсэн 100.000.000 төгрөг дээр нь зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг байгуулахдаа 6 сарын хугацаатай сарын 1 хувийн хүүтэй байгуулсан. Гэрээнд зааснаар зээлээ хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутмыг 0. хувийн алданги бодохоор байгуулсан. Ж.******* нь зээлээ гэрээ байгуулсан хугацаандаа буюу 2021 оны 4 дүгээр сарын 08-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 90.000.000 төгрөгийг өгсөн. 10.000.000 төгрөгийг одоо болтол өгөөгүй. Үлдэгдэл 10.000.000 төгрөг дээрээ алдангаа тооцоод нийт 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.*******ийн нэхэмжлэлтэй Ж. Галд надад холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, зээлийн гэрээний алданги .000.000 төгрөг нийт 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлалтай танилцаад дараахь хариу тайлбарыг гаргаж байна.
Үүнд Ж.******* миний бие Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт гэрлэн дохиотой уулзварын хойд талын дэлгүүрийг 230,000 000 төгрөгөөр зарах тухай хэдэн сарын өмнө чуудын цуу ярианаас сонсож байсан.
Мөн манай эхнэр д С. ах, эгч 2 тухайн дэлгуурийг зарна гэж хэдэн сарын өмнө санал тавьж байсан. Тухайн үед манай эхнэр тэр дэлгүүрийг зарна гэж байна гэсэн ба эхнэр бид 2 сонирхоогүй бөгөөд үнэ өртөгийг нь ч асуугаагүй юм. 2021 оны цагаан сарын өмнө С. ахын дэлгүүр одоо хүртэл зарагдаагүй байна гэж дуулаад сонирхож очсон.
Гэтэл С. ах найдвартай хүнд зарчихмаар байна гэж хэлээд дэлгүүрээ үзүүлсэн. Тэгээд бид нар үзчихээд ямар нэгэн худалдан авах санал гаргаагүй, үнийг нь асуулгуй явсан. Гэтэл 2021 оны 03 сарын дундуур С. нэг орой эхнэр луу залгаад та 2 хүрээд ир гэсэн. Тэрний дагуу гэрт нь очсон чинь С. ах манайх аралд байшин авч байгаа тэрлүүгээ нүүлээ танайх ерөөсөө л энэ дэлгүүрийг шууд бараатай нь ав, үнэ ханшны хувьд 20,000.000 төгрөгөөс яриад өгнө гэсэн.
Бид зээлээ хөөцөлдөж банкнаас дээд тал нь 10,000,000 төгрөг гаргахаар болж зээлээ авсан С. ахад тэр өдөр нь шилжүүлсэн өгсөн. Гэтэл 2,3 хоногийн дараагаас С. ах 10,000,000 төгрөгөөс дээш гарахгүй байгаа болохоор наймаагаа буцаая гэсэн санал тавьсан тэр саналыг манайх хүлээн зөвшөөрч дэлгүүрийг нь буцааж өгөхөөр болж машин тэргээ бэлдээд нүүх бэлтгэлээ хийж байтал С. ах эхнэртэйгээ орж ирээд нэгэнт наймаа хийсэн нутгийн худ ураг хумүүс юм чинь наймаагаа буцаагаад яахаа та хэд одоо мөнгөний боломжгүй бол үлдсэн мөнгөө цувуулж болно хэзээ өгөх үү гэсэн.
Би чадах хэмжээгээрээ хичээж үлдэгдэл төлбөрийг дуусгана гээд 10.000.000 төгрөгөөс гадна 2021 оны 04 сараас хойш 30, 40, 20 саяаар нь нийт 90.000,000 төгрөгийг шилжүүлсэн ба үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу 240,000,000 төгрөгийг С. ахад өгсөн. Алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба 20,000,000 төгрөгөөc анх ярина гэж байсан аман гэрээгээ хэрэгжүүлж тус болно уу? 20,000,000 төгрөгөөс 2 хувь буулгаж өгч тусална уу улдэгдэл ,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2021 оны 04-р сарын 08-ны өдөр иргэн Ж.*******тай байгуулсан зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өөрийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг,
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас .000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, үлдсэн 10.000.000 төгрөгийг төлөх боломжгүй гэж тайлбарласан тайлбар ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ж.*******ад холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг болон түүний алданги нийт 1.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ж.******* худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөрт .000.000 төгрөгийг төлнө, харин алданги тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч С.******* нь 2021 оны 04 дүгээр сард өөрийн Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах дэлгүүр, хувийн сууц бүхий барилгыг газрын хамт 20.000.000 /хоёр зуун тавин сая/ төгрөгөөр иргэн Ж.*******ад худалдсан ба 10.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг дансаар авч үлдэгдэл 100.000.000 /нэг зуун сая төгрөг/-ийг иргэн Ж.*******ад 2021 оны 04-р сарын 08-ны өдрөөс 2021 оны 10-р сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаанд сарын 1 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Талууд 2021 оны 10-р сарын 01-ний өдрөөс 2021 оны 10-р сарын 17-ны өдрийн хооронд нийт 90.000.000 төгрөгийг өгч авалцсан болох нь С.*******ийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй байна.
Талуудын хооронд хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүссэн хэдий ч хэрэгт авагдсан баримтуудаас харахад уг гэрээний үүргийг солихоор тохиролцсон гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” тохиолдолд үүрэг дуусгавар болохоор зохицуулжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас харахад талууд худалдах худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлж, өмнөх худалдах худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болгосон гэж үзэхээр байна.
Дээрх гэрээний зорилго агуулгаас харахад зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхээр байх ба гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0, хувиар бодож алдангийг гаргуулахаар талууд тохирсон байна.
Гэрээний үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөгийн алданги хоногийн 0.000 төгрөг байх ба хариуцагч Ж.*******аас хамгийн сүүлд 20.000.000 төгрөгийг нэхэмжлэгч С.*******ийн дансанд 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орж байсан байна.
2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс нэхэмжлэл шүүхэд ирсэн 2022 оны 01 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 101 хоног байх ба үүнийг 1 хоногийн алданги 0.000 төгрөгөөр бодоход .00.000 төгрөг болж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа “зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөг, хүү алданги үндсэн зээлийн 0 хувиас хэтэрч болохгүй учраас .000.000 төгрөг, нийт 1.000.000 нэхэмжилж байна” гэжээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Ж.*******аас зээлийн гэрээний үүрэгт 1.000.000 төгрөг гаргаж нэхэмжлэгч С.*******ид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1, 11.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.*******аас зээлийн гэрээний үүрэгт 1.000.000 /арван таван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******ид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.90 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ж.*******аас 232.90 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ