Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2022/00901

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2022/00901

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  П.А нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: М.Д холбогдох

 

нөхөн төлбөр 12,583,197 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, А.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.П.ашүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний нөхөр Б.О 2018 оны 11-р сарын 10-ны өдөр гэрээсээ эрүүл саруул гарч яваад Сонсголонгийн замын хажуу явган хүний зам дээр гэнэт хальтарч ар гэдэргээ савж унан хамгийн ойролцоо байрлах Алтан тариан түрүү эмнэлэгт хүргэгдэн анхан шатны тусламж авч улмаар харвалтын шинж тэмдэг илэрсэн тул П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэгт яаралтай хүргэгдэж тус эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт 1 хоног 20 цаг хэвтэн эмчлүүлж байгаад тархины эдийн цус харвалт, тархиы ховдлуудад цус цөмөрсөн, тархины нома 3 зэрэг, амьсгал зүрх судасны төвийн гаралтай хурц дутагдал оноштой-гоор зохиомол амьсгалын аппараттай байсаар байгаад 2018 оны 11-р сарын 12-ны өдрийн 12 цаг 10 минутад нас барж, бидэнд маш их гарз хохирол тохиож уй гашуу учирсан билээ. Нөхөр маань өөрийн гэсэн орон байртай больё гэж зорин бид Худалдаа хөгжлийн банкны Хархорин тооцооны төвийн захирал О.Э 2011.09.08-ны өдөр 2011/37 тоот гэрээгээр 39,508,000 төгрөгийг 15 жил буюу 180 сарын хугацаатай, жилийн 11.8 хувийн хүүтэй орон сууцны зээл авч улмаар 2016.06.22-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ /8хувь/ ЗНГ-2011/37-2 дугаартай гэрээ байгуулан анх байгуулж байсан гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ насан эцэс болтлоо биелүүлж үндсэн зээл, хүү, даатгалын хураамжаа цаг тухай бүрд нь төлж байсан тул эхнэр болох П.П.аминий бие МД ХК-иас даатгалын гэрээний нөхөн төлбөр 16,618,403 төгрөгийг гаргуулахаар өргөдөл гаргаж холбогдох нотлох баримтаа өгсөн боловч 2019.03.14-ний өдөр нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүй таталзсан шийдвэр ирүүлсэн. Гэвч нөхөр бид хоёр худалдаж авсан орон сууц болон зээлийн төлөгдөөгүй үлдэгдлийг эрсдлээс хамгаалах зорилгоор Монгол даатгал ХК-тай эд хөрөнгийн болон амь насны 844002168 дугаартай даатгалын гэрээг 2017.07. өдөр байгуулж орон сууцны даатгалд 92,960 төгрөг, амь насны даатгалд 16,556.63 төгрөгийг тус тус гэрээнд заасан хугацаанд тогтмол төлж байсан болно. Мөн даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг хүлээхээр тохиролцсон дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.3-т, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасанд нийцсэн, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байдаг. Мөн гэрээний хугацаанд буюу 2018.11.12-ны өдөр даатгуулагч миний нөхөр гэнэтийн өвчний улмаас Улсын төв 3-р эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт амь насаа алдаж бидэнд маш их гарз тохиосон ба энэ нь даатгалын гэрээний 7-р зүйлийн 7.6.3-д зааснаар даатгалын тохиолдол бий болсон бөгөөд эхнэр П.П.аминий хувьд даатгуулагч Б.О Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар хууль ёсны өв залгамжлэгч нь билээ. Даатгуулагчийн хууль ёсны өвлөгч миний хувьд Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.3, 9-р зүйлийн 9.1.9-д зааснаар Монгол даатгал ХК-иас даатгалын тохиолдол бий болсон гэж үзэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж нөхөн төлбөр болох 12,583,197 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Д  ХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэгч П.П.аболон Б.О нар нь манай байгууллагатай 2018.7.20-ны өдөр Ипотекийн даатгалын гэрээ-г байгуулсан. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2018.11.12-ны өдөр даатгуулагч Б.О нь тархиндаа цус харваж нас барсан хэмээн нэхэмжлэгч П.П.ань даатгалын нөхөн төлбөр авахаар манай компанид хүсэлт гаргасан. Даатгалын нөхөн төлбөрийн баримтуудыг судалж үзэхэд даатгуулагч Б.О нь 2018.11.10-12-ны өдрүүдэд Улсын 3-р төв эмнэлгийн харвалтын тасагт эмчлүүлж байгаад тархины тал бөмбөлгийн гадар доорх цус харвалт гэсэн оноштойгоор өвчний улмаас нас барсан нь тогтоогдсон. Энэ нь Улсын 3-р төв эмнэлгийн Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ-ээр нотлогдсон байдаг. Нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээний 3-р зүйлийн 3.16 дэх хэсэгт заасны дагуу даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгоно, 10-р зүйлийн 10.20 дахь хэсэгт гэнэтийн осол гэж үйлдвэрлэлийн ахуйн, зам тээврийн байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол гэж тус тус заасан. Даатгагч нь даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн үед нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй бөгөөд даатгалын тохиолдол үүссэн байхын тулд даатгалын зүйл буюу даатгулагчийн амь насанд гэрээнд заасан гэнэтийн ослын улмаас учирсан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, даатгуулагчийн амь насанд зөвхөн гэрээнд тусгайлан заасан гэнэтийн ослын улмаас хохирол учирсан тохиолдолд даатгалын тохиолдол гэж үзэн нөхөн төлбөр олгохоор талууд гэрээгээр тохиролцсон. Гэтэл энэ тохиолдолд даатгуулагч асан Б.О нь гэнэтийн осол бус өвчний улмаас нас барсан байх буюу даатгалын гэрээнд зааснаас бусад эрсдлээр нас барсан байх тул ямар ч нөхцөлд даатгалын тохиолдол гэж үзэн нөхөн төлбөр олгох боломжгүй бөгөөд манай компанийн зүгээс даатгалын гэрээний 8-р зүйлийн 8.1.8 дахь хэсэгт Өвчний эмгэгийн улмаас нас барсан даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол-д нөхөн төлбөр олгохгүй гэж тус тус заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: 2011.09.08-ны өдрийн Худалдаа хөгжлийн банк ХХК-тай байгуулсан №2011/37 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, 2016.06.22-ны өдрийн №ЗНГ-2011/37-2 дугаартай Зээлийн нэмэлт гэрээ, Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2021.05.11-ны өдрийн №1/536 дугаар тодорхойлолт, Эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-1, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Хүүхдийн эмнэлгийн тодорхойлолт, эмчлэгч эмч Г.Т гараар бичсэн тодорхойлолт, МД ХК-ийн 2019.03.14-ний өдрийн 01/457 дугаартай Нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай баримт, Санхүүгийн зохицуулах хорооны 2019.05.01-ний өдрийн 9/1877, 2020.10.13-ны өдрийн 9/4196, 2021.04.20-ны өдрийн 9/1458, 2021.09.08-ны өдрийн 9/3082 дугаар албан бичгүүд, нэхэмжлэгчээс Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан өргөдөл, Худалдаа хөгжлийн банкны зээлийн дансны хуулга, депозит дансны хуулга, өвлөх эрхийн гэрчилгээ, нэхэмжлэгчээс нотариатчид гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхний лавлагааг гаргасан.

 

Хариуцагч тал нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 844002168 дугаартай ипотекийн даатгалын баталгаа, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээг нотлох баримтаар гаргасан.

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу: Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2022.03.15-ны өдрийн №1/355 дугаар албан бичиг, хавсралт тодорхойлолт, Санхүүгийн зохицуулах хорооны 2018.06.06-ны өдрийн 210-р тогтоолоор баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн ипотекийн даатгалын мэдүүлгийн хуудсыг баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.П.ань хариуцагч МД ХК-нд холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 12,583,197 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.А, түүний нөхөр талийгаач Б.О хамтаар Голомт банк ХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр орон сууц зээлийн гэрээ байгуулж, орон сууц худалдан авах зориулалтаар 39,508,000 төгрөгийг 15 жилийн хугацаатай зээлж, зээлийн барьцаанд УБ, .......................... дугаарт бүртгэлтэй, 581,10 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2011.09.08-ны өдрийн №2011/37 дугаар Орон сууц зээлийн гэрээ, 2016.06.22-ны өдрийн №ЗНГ-2011/37-2 зээлийн нэмэлт гэрээ /8хувь/, талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Мөн зээлдэгч Б.О 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан, түүнийг нас барах үед гэрээний үүрэгт 12,583,197.58 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь нас барсан тухай эмнэлэгийн гэрчилгээ, эмчийн гаргасан тодорхойлолт, зээлийн дансны хуулга, талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон.

Зээлийн гэрээний 6.2.19-т зааснаар зээлдэгч нь Зээлийн үндсэн өр, хүү (үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү), нэмэгдүүлсэн хүүг төлж дуусах хүртэл хугацаанд амь насны даатгалд даатгуулсан байх үүрэг хүлээсэн байх ба зээлдэгч Б.О, хамтран зээлдэгч нэхэмжлэгч П.П.анар нь хариуцагч МД ХК-тай Ипотекийн даатгалын гэрээ-г байгуулжээ.

 

Талуудын хоорон байгуулагдсан Ипотекийн даатгалын гэрээ-ээр орон сууц, зээлдэгчийн амь насны эрсдлийг даатгалын хамгаалалтад авахаар тохиролцсон буюу Ц.А, Б.О нарын Голомт банк ХХК-тай байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр орон сууц зээлийн гэрээний төлбөртэй холбоотойгоор зээлдэгч нарын амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгөд даатгалын тохиолдол бий болвол даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нар нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Үүнээс үзэхэд талуудын хороонд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1. дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүсчээ.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Гэрээний 3.4-т даатгалын зүйл нь даатгуулагчийн амь нас /гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар бүрэн алдах/, даатгалын үнэлгээг зээлийн үлдэгдлээр, даатгалын хураамжийг 0,10 хувиар тус тус тооцож, тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч талууд даатгалын гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний дагуу даатгуулагч хураамжаа төлсөн асуудлаар маргаагүй. Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ зээлдэгч Б.Онас барсан тохиолдол нь гэнэтийн ослын улмаас бус ердийн өвчний шалтгаантай байсан, даатгалын гэрээнд зааснаас бусад эрсдлээр нас барсн тул даатгалын тохиолдол гэж үзэхгүй, нөхөн төлбөр олгох боломжгүй гэж тайлбарласан.

 

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний тохиолдол бий болсон эсэх, нэхэмжлэгчид даатгалын нөхөн төлбөр олгогдох үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Даатгуулагч Б.О даатгалын гэрээний хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан болох нь тогтоогдож байх ба түүний нас барсан шалтгааны талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2021.05.11-ний өдрийн №1/536 дугаар тодорхойлолт, өвчний түүх, эмчлэгч эмч Г.Т нарын тодорхойлолт хэрэгт нотлох баримтаар авагдсан ба Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нарын хамтарсан зөвлөгөөнөөс гаргасан тодорхойлолтод ... артерийн даралт ихдэлтээс шалтгаалсан тархины гүний байрлалтай цусан хураа, тархины бүх ховдолд цөмөрснөөс тархи хавагнаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан гэж үзсэн. Мөн бөөрний сувганцрын үрэвсэл, элэгний архаг үрэвсэл, чихрийн шижин, нойр булчирхайн архаг үрэвсэл зэрэг хавсарсан эмгэгүүд нь халдварт өвчин болох уушгины дээд дэлбэнгийн сүрьеэгийн үлдэц сорвижил нь тухайн үедээ халдваргүй, сорвижилтын үедээ байжээ. Тархины эдийн цус харвалт нь ЭМС-ын 2013 оны 01 дүгээр сарын 18-ны А/27 тоот тушаалаар батлагдсан Тархины цочмог харвалтын эмнэлзүйн удирдамж-нд зааснаар Тархины эдийн цус харвалт гэдэг нь зонхилон тархины судас гэнэт харагснаас эсвэл судасны ханын нэвчүүлэх чанар ихэсснээс үүдэн тархины эдийн дотор цус хурах эмгэг буюу олон улсын өвчний 10 дугаар ангиллаар l61l62 кодтой эмгэг болохыг тодруулж байна ... гэжээ.

 

Өөрөөр хэлбэл даатгуулагчийн хувьд даатгалын гэрээний хугацаанд, тархины эдийн цус харвалтын улмаас эмнэлэгт хүргэгдэж нас барсан байх ба түүний нас барсан шалтгааныг эмнэлгийн байгууллагаас өвчнөөр гэж тодорхойлсон боловч энэ тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзал, тайлбар болон даатгалын нөхөн төлбөрийн талаар нэхэмжлэгчийн өргөдөлд хариу өгсөн Санхүүгийн зохицуулах хорооны тайлбар, албан бичиг үндэслэлтэй биш байна.

 

Учир нь, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2-т зааснаар даатгалын зүйл нь иргэдийн амь нас байна гэж заасан ба талуудын хоорондын гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.8-д Өвчин эмгэгийн улмаас нас барсан бол нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй гэж заасан хуулийн дээрх агуулгад нийцээгүй байна. Түүнчлэн Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.2-т даатгагч даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг тодорхой, хоёрдмол утга санаагүй, бусдад шууд ойлгогдохоор үг хэллэгтэй байхаар тусгах гэж заасантай нийцэхгүй буюу өвчин эмгэг-ийн талаар нарийвчилсан тодорхой мэдээллийг агуулаагүй байх тул хариуцагч уг заалтыг үндэслэн даатгалын нөхөн төлбөр төлөхөөс татгалзах үндэслэлгүй.

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 3 дугаар хавсралтын 3-т гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэлийг даатгуулах талаар заасан бөгөөд хариуцагч нь даатгалын гэрээгээр гэнэтийн ослын эрдслийг хамгаалахаар тохиролцсон гэж тайлбарласан боловч даатгалын гэрээний нэр болон даатгуулагчийн сонгосон даатгалын төрөл нь ...амь нас, эрүүл мэнд... гэсэн нэр томъёо агуулсан буюу даатгуулагчийн амь нас-ыг даатгасан гэсэн ойлголтыг даатгуулагчид төрүүлэхээр байна гэж үзэв.

 

Талууд Ипотекийн даатгалын гэрээ-г 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан боловч Ипотекийн даатгалын мэдүүлгийн хуудас-ыг гэрээ байгуулсан хугацаанаас хойш буюу 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр бөглөсөн нь Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.5-д Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл, шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч даатгуулагчаар баталгаажуулсан байна гэснийг зөрчсөн байх ба даатгуулагчид гэрээний гол нөхцөл, шаардлагын талаар бүрэн танилцуулсан гэж үзэх боломжгүй, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч П.А нь даатгуулагч Б.О эхнэр болох нь гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр №156 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ авсан, өөр хүсэлт гаргасан өвчлөгч байхгүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар даатгуулагч Б.О хууль ёсны өвлөгч мөн гэж үзнэ.

 

  Иймд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т зааснаар хариуцагч буюу даатгагч МД ХК-иас даатгалын гэрээнд заасны дагуу зээлийн үлдэгдэл төлбөр 12,583,197 төгрөгөөс даатгуулагч Б.О зээлийн төлбөрийн хариуцах хэмжээ 70 хувьд ногдох нөхөн төлбөр 8,808,238 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 216,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МД ХК-иас нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 155,881 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.А олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3. дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МД  ХК-иас даатгалын нөхөн төлбөр 8,808,238 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.А олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,774,959 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 216,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МД ХХК-аас 155,881 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.А олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ЛХАГВАСҮРЭН