Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2019/01642

 

 

 

 

 

 

 

 

 

    2019       09         24                                      182/ШШ2019/01642

 

                 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Ц-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: НШШГГгазарт холбогдох

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Ундраа нар оролцов.

             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.14-ний өдрийн 39 дугаартай шийдвэрээр  Ц.А миний бие 106,241,142 төгрөгийг ХААН банк ХХК-нд төлөхөөр шийдвэрлэгдсэн. Энэ шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, барьцааны хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, * дугаар хороолол, ** дүгээр байрны 2 тоот, 24 м.кв орон сууцыг 70,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь 24 м.кв биш бөгөөд гадагшаа өргөтгөсөн нийт 60 м.кв юм. Гэтэл 24 м.кв гэж хэмжээг нь 2 дахин багасгаж, илэрхий хямдаар үнэлсэн үнэлгээнд гомдолтой байна. Түүнчлэн Иргэний хуулийн 177.1-д зааснаар төлбөр төлөгчөөс үнийн санал авах байтал аваагүй үнэлгээ хийлгэсэн нь хуулийг зөрчиж байна. Иймд Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, * дугаар хороолол, ** дүгээр байрны 2 тоот, 2 өрөө орон сууцыг 70,709,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.14-ний өдрийн 39 дүгээр шийдвэрээр Ц.А, Ц.Амарзаяа нараас 106.241.142 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 340.578 төгрөг, нийт 106.581.720 төгрөгийг гаргуулж Хаан банканд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу 2017.11.24-ний өдрийн 17301162 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч үүсгэсэн. Төлбөр төлөгч нараас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гуравдагч этгээд Ц.Ганчимэгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаартай, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, * дугаар хороолол, ** дүгээр байрны 2 тоот хаягт байрлах 24 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ШШГГХ-ийн 49.4.1-д заасны дагуу 2018.04.20-ны өдрийн 125/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж ШШГТХ-ийн 54.1-д заасны дагуу 2018.05.15-ны өдрийн 125/02 дугаартай ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч нар албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг 180.000.000 төгрөгөөр үнэлсэн ба 2018.05.01-ний өдөр төлбөр авагч талаас барьцаа хөрөнгөнд шинжээч томилж өгөх хүсэлтийг ирүүлсэн. Талууд үнийн саналд харилцан тохиролцоогүй тул ШШГТХ-ийн 55.2.2-т зааснаар шинжээч томилох тухай 2018.06.11-ний өдрийн 148 дугаар тогтоолоор “Ү-22********” ХХК-ийн хөндлөнгийн шинжээчийг томилж уг компани нь 2018.06.29-ний өдрийн үнэлгээний тайлангаар 74.830.667 төгрөгөөр үнэлсэн бөгөөд худалдан борлуулах ажиллагаа явагдаагүй тул ШШГТХ-ийн 271.2.1, 271.2.2-т заасны дагуу 2018.05.15-ны өдөр 125/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2018.06.11-ний өдрийн шинжээч томилох тухай 148 дугаар тогтоолыг 2019.02.21-ний өдрийн 36 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүй болгож тооцсон. Ингээд барьцаа хөрөнгийг 2019.05.03-ны өдрийн 17301162/01дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж үнийн саналыг тус өдөр авсан.

Төлбөр төлөгч болон гуравдагч этгээдээс тус хөрөнгийг 200.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчийн төлөөлөгч зөвшөөрөхгүй байгаа тул шинжээч томилуулах тухай хүсэлтээ 2019.05.10-ны өдөр өгсөн. Шинжээч томилох тухай 151 дугаартай тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр “Баян модот” ХХК-ийг томилсон. Уг байгууллага нь 2019.05.16-ны өдрийн тайлангаар дээрх эд хөрөнгийг 70.709.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээний мэдэгдлийг 2019.05.17-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч, гуравдагч этгээд нарт мэдэгдсэн. Гэтэл төлбөр төлөгч үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар тус шүүхийн шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Төлбөр төлөгч нарын гаргаж байгаа нэхэмжлэл нь үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

         ҮНДЭСЛЭХ НЬ:

           

          Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч НШШГГгазарт холбогдуулж БМХХК-ийн 2019.05.16-ны өдрийн Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, * дугаар хороолол, ** дүгээр байрны 2 тоот, 2 өрөө орон сууцыг 70,709,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаадлагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан õóãàöààíû äîòîð шүүхэд гаргажээ.

 

          Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг шийдвэр гүйцэтгэгч надаас үнийн санал аваагүй, БМХХК нь үнэлгээ хийхдээ орон сууцны м.кв-ыг анхаарч үзээгүй, учир нь Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, * дугаар хороолол, ** дүгээр байрны 2 тоот нь 24 м.кв биш, харин өргөтгөж 60 м.кв болгосон, өөрөөр хэлбэл орон сууцны м.кв-ыг 2 дахин багасгаж, илэрхий хямдаар үнэлсэн гэж тайлбарлажээ.

 

          Харин хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд төлбөр төлөгч Ц.Агөөс үнийн санал авахад 200,000,000 төгрөг гэж үнэлсэн, үүнийг төлбөр авагч ХААН банк ХХК зөвшөөрөөгүй учир шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн, маргааны зүйл болсон Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, * дугаар хороолол, ** дүгээр байрны 2 тоот, 2 өрөө орон сууц нь 24 м.кв болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа, энэ хэмжээнд шинжээч дүгнэлтээ гаргасан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан учир нэхэмжлэл үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

          Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.14-ний өдрийн 39 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.Ань 106,241,142 төгрөгийг ХААН банк ХХК-нд төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хариуцагч Ц.Аүүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, * дугаар хороолол, ** дүгээр байрны 2 тоотод байрлах 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант хотхоны 4-74 тоотод байрлах 700 м.кв эзэмшлийн газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШгүйцэтгэлийн албанд даалган, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрийн дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.29-ний өдрийн 8037 дугаартай “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж гарч, мөн өдрийн 809 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

 

НШШГГгазар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар уг албадан захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, хуулийн 33 дугаар зүйлд зааснаар талуудын эрх, үүргийг тайлбарлан, 44 дүгээр зүйлд зааснаар холбогдох ажиллагааг явуулсан байх ба, энэ ажиллагааны явцад хийгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө хураах тухай 2018.05.15-ны өдрийн 125/02 тоот тогтоол, 2018.06.11-ний өдрийн 148 тоот шинжээч томилсон тогтоол нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019.02.21-ний өдрийн 36 дугаар тогтоолоор хүчингүй болжээ.

 

Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь эд хөрөнгө хураах ажиллагаанаас шинээр эхэлсэн байх бөгөөд НШгүйцэтгэх газрын 2019.05.03-ны өдрийн 17301162/01 тоот эд хөрөнгийг хураасан тогтоолоор Ц.Ганчимэгийн өмчлөлийн, ХААН банк ХХК-ийн зээлийн барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, * дугаар хороолол, ** дүгээр байрны 2 тоотод байрлах, Ү-22******** дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг хураан, тэмдэглэл хөтөлж, нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Ц.Агөөс эд хөрөнгийн талаарх үнэлгээг авсан, тэрээр 2019.05.03-ны өдөр маргаан бүхий орон сууцыг 200,000,000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч ХААН банк ХХК зөвшөөрөөгүй байна.

 

Иймд НШШГГгазар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-д зааснаар маргааны зүйл болсон Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, * дугаар хороолол, ** дүгээр байрны 2 тоотод байрлах, 24 м.кв, Ү-22******** дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцанд үнэлгээ хийлгэхээр 2019.05.14-ний өдрийн 151 дугаартай тогтоолоор БМХХК-ийг томилсон байх бөгөөд БМХХК-ийн 2019.05.16-ны өдрийн үнэлгээний тайлангаар тухайн эд хөрөнгийг 70,709,000 төгрөгөөр үнэлсэн, НШШГГгазар нь уг үнэлгээний талаар нэхэмжлэгч Ц.Ад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгджээ.

 

Дээрх үйл баримтууд нь зохигчдын тайлбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, үнэлгээний мэдэгдэл, эд хөрөнгийг хураасан, битүүмжилсэн, шинжээч томилсон тогтоол, үнэлгээний тайлан, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн баримтуудаар тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл дээрх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Агөөс эд хөрөнгийн үнэлгээний саналыг авсан нь нэгэнт тогтоогдож байх тул түүний нэхэмжлэлийн үндэслэл болсон “үнийн санал аваагүй” гэх тайлбар няцаагдаж байна.

 

Харин шийдвэр гүйцэтгэгчийн тайлбар, БМХХК-ийн үнэлгээний тайлан, түүнд хавсаргасан зургаас үзвэл маргааны зүйл болсон Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, * дугаар хороолол, ** дүгээр байрны 2 тоотод байрлах, 24 м.кв 2 өрөө орон сууц нь бодит байдлаар тоосгоор өргөтгөсөн байдалтай, зочны өрөөг хоолны заал болгон тохижуулан цайны газрын үйл ажиллагаа явуулдаг төдийгүй оршин суух зориулалттай болох нь тогтоогдсон, тус өргөтгөл нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлд зааснаар 2 өрөө орон сууцны бүрдэл хэсэг байна.

 

Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгийг хураах, битүүмжлэх ажиллагааны явцад маргааны зүйл болсон орон сууц нь өргөтсөн байгааг мэдсэн атлаа шинжээч томилсон тогтоолдоо эд хөрөнгийн талаарх энэхүү шинж байдлыг дурдаагүй, шинжээч БМХХК нь энэ байдлыг анхаараагүй байх бөгөөд 24 м.кв 2 өрөө орон сууц нь өргөтгөсөн хэсэгтэйгээ хэдэн м.кв болох нь тодорхойгүй, энэ талаарх нэхэмжлэгч Ц.Агийн гомдол үндэслэлтэй байна.

 

Тодруулбал дээрх үнэлгээ нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд тусгагдсан 24 м.кв, 2 өрөөний хүрээнд хязгаарлагдсан байх бөгөөд өргөтгөсөн хэсэг буюу бүрдэл хэсэг ороогүй байх тул, уг үл хөдлөх эд хөрөнгийг цогц байдлаараа 70,709,000 төгрөг гэж үзэх боломжгүй, БМХХК-ийн 2019.05.16-ны өдрийн 70,709,000 төгрөгийн үнэлгээ бодитой, хуульд нийцсэн үнэлгээ болж чадаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Ц.Агийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, БМХХК-ийн 2019.05.16-ны өдрийн Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, * дугаар хороолол, ** дүгээр байрны 2 тоотод байрлах орон сууцыг үнэлсэн 70,709,000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Бр нь 2019.09.23-ны өдрийн итгэмжлэлээр Ц.Аг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, тэрээр  2019.09.24-ний өдөр эрх, үүрэг, хэргийн материал танилцсан байх боловч шүүх хуралдаанд оролцохгүй, өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул уг хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар БМХХК-ийн 2019.05.16-ны өдрийн Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, * дугаар хороолол, ** дүгээр байрны 2 тоотод байрлах, 24 м.кв, 2 өрөө орон сууцыг үнэлсэн 70,709,000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч Ц.Агөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч НШШГГгазраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.   

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.ЭНХТУЯА