Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2019/01857

 
 

2019 оны 09 сарын 09 өдөр

    Дугаар 183/ШШ2019/01857

  

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:*******,*******,,******* ББСБ ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,,,******* тоотод оршин суух,,,, Далай овогт******* /рд:/-д холбогдох,

 

184 191 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батжаргал /ШТЭҮД-2519/, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч  ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... /рд:/ нь  ББСБ ХХК-д хуульчаар ажиллаж байхдаа 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр******* ББСБ ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50 000 ам.долларийг сарын 3%-ийн хүүтэй 360 хоногийн хугацаатай зээлж авсан. Тус зээл болон хүүг төлөлгүй байсаар зээлийн гэрээний хугацаа дууссан. 2012 оны 12 дугаар сард уулзаж ийн хүсэлтийн дагуу зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг хойшлуулж 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 75 000 ам.доллароор тооцож зээлдэгчийн тооцооллын хүснэгтийн дүнгээс бууруулж тооцож төлүүлэхээр тохиролцсон. Харилцан тохиролцсон хугацаанд зээлээ төлөөгүй бөгөөд зээлдүүлэгчийн зүгээс байнга зээлээ төлөхийг шаардаж байсан. 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр болон хүү тэй уулзалт хийж зээлдэгчийн зээлийн тооцооллоор үндсэн зээл 50 000 ам.доллар, үндсэн хүү 61 500 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 12 300 ам.доллар, нийт 123 800 ам.доллар байсныг харилцан тохиролцсоны үндсэн дээр тухайн өдөр гийн хүсэлтээр бууруулж, 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тохирсон 75 000 ам.доллароор тооцохоор болж, түүнчлэн тус өдрийн уулзалтаар 75 000 ам.долларыг 70 000 ам.доллар болгон дахин бууруулж, мөн той зээлийн асуудлыг ярихгүй, нь тус 70 000 ам долларийг төлөхөөр тохиролцсон.******* ББСБ ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд нь болон тэй удаа дараа уулзаж зээлийн өрийг барагдуулахыг олон дахин сануулж, мэдэгдэл өгч, шаардаж байсан бөгөөд зээлдэгчийн хүү нь аавынхаа зээлийг төлнө гээд зээлийн гэрээний үүргийг шилжүүлж бүхий л зээлийг ийн өмнөөс төлөхөө 2015 оны уулзалтаар илэрхийлж 2017 он, 2018 онд бичгээр хүсэлт гаргаж, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өр, төлбөр барагдуулах гэрээ хийсэн. нь ийн өрийг шилжүүлж авсан байтал ямар нэгэн зээл төлөлгүй өдийг хүрлээ. Дээрх тохиролцоо болон гэрээгээр зээлийн гэрээний үүрэг д нэгэнт шилжсэн байдаг. Зээлдүүлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг,124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэг, зээлийн гэрээний холбогдох заалтуудыг тус тус үндэслэн үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэглдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Иймд гээс 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/11/1/010 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлтийн үлдэгдэл 131 565 000 төгрөг, үндсэн зээлийн хүү 52 626 000 төгрөг, нийт 184 191 000 төгрөгийг гээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаарддага гаргасан. Хэрэг хянан ажиллагааны явцад буюу 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 184 191 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх тухай нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар өөрчилж байна. Монгол улсын иргэн******* нь 2009 оны 9 дүгээр 30-ны өдөр******* ББСБ ХХК-тай ЗГ/09/1/024 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50 000 ам.долларыг нэг сарын хугацаатай 2%-ийн хүүтэйгээр 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд зээлдэгчид 50 000 ам долларын зээлийг тухайн өдөр нь олгосон. Ингээд тус зээлийг хүлээн авснаас 2 жил 3 сарын хугацаанд зээл, зээлийн хүүнд нэг ч цент төлөлгүй 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүргэсэн байдаг ба энэ өдөр зээлийн хуримтлагдсан хүү гэхэд 39 000 ам.долларын үлдэгдэлтэй байгаа болохыг баталгаажуулж 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлж барагдуулахаао тооцоо нийлж үндсэн зээлийн 50 000 ам.долларыг төлөх хугацааг дахин нэг жилээр буюу 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. нь 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/08/1/040 дугаартай зээлийн гэрээ байгуулж 50 000 ам.долларыг 9 сарын хугацаатай, 30 хоногийн 2%-ийн хүүтэйгээр, мөн 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 48 000 ам.долларыг 30 хоногийн 3%-ийн хүүтэйгээр 1 сарын хугацаатайгаар нийтдээ 98 000 ам.долларын зээлийг олгосон. нь 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 48 000 ам.долларын зээлийг гэрээний төлбөрийг 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 10 000 ам.доллар, 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2 250 ам.доллар, 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11 115 ам.долларыг тус тус төлсөн бөгөөд үүний 48 000 ам.доллар нь үндсэн зээл, 2 799 ам.доллар нь 50 799 ам.долларыг төлсөн. Өөрөөр хэлбэл нэг сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулж 48 000 ам.долларын зээл авчихаад, 6 сарын хугацаанд ашиглаж, зээлийн хугацааг хэтрүүлсэн байхад тухайн үеийн гүйцэтгэх захирал ердөө нэг сарын хүү төлүүлээд л хаасан байдаг. нь 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 50 000 ам.долларын зээл болон хүүнд нэг ч цент төлөлгүй 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулсан байна. Дээрх байдлаар , түүний хүү нарт барьцаа хөрөнгөгүй болон барьцааны шаардлага хангахгүй, бусдын нэр дээр байгаа лиценз зэргийг барьцаалсан нэрээр зээл олгодог, зээлийн төлөлт огт хийгээгүй байхад удаа дараа зээлийн хугацааг сунгадаг, зээлийг төлүүлэх талаар арга хэмжээ авдаггүй байсан нь тухайн үед******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Ганболдтай нь ажил төрлийн холбоо сүлжээтэй байсныг бид хожим мэдсэн. Тэд уг холбоо сүлжээгээ ашиглаж ийг******* ББСБ ХХК-ийн хуульчаар, ийн хүү ,******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Ганболдын төрсөн дүү нар зээлийн эдийн засагчаар ажиллаж , нарт хяналтгүй зээл олгон, эргэн төлөлтийг хийхгүй, байгууллагад хохиролтой, хувийн ашиг сонжоо харж зээлийн гэрээ байгуулан чанаргүй зээл олголтыг хийсээр ирсэн байсан.******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Ганболд нь 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд улмаар С.Ганболд нь байгууллагын эд хөрөнгийг завшсан, ашиглан шамшигдуулсны улмаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 363 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Ийнхүү******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал солигдсон ба үүнээс хойш болон нарын зээлийг бодитоор барагдуулах арга хэмжээг авч эхэлсэн юм. 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар ийн 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 50 000 ам долларийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 50 000 ам доллар, 5 жилийн хугацаанд зээлийн хуримтлагдсан хүү 100 000 ам.доллар, гийн 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр авсан 50 000 ам.долларын зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 50 000 ам.доллар, 4 жилийн хугацаанд хуримтлагдсан хүү 48 000 ам.долларын үлдэгдэл байсан болно. Ингээд 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр тооцон ийн өмчлөлийн ,,од байрлах орон сууцны зориулалттай, 40 м.кв байрыг тухайн үеийн зах зээлийн ханшнаас өндрөөр үнэлж 130 000 000 төгрөгөөр тооцон ийн авсан 50 000 ам .долларын зээл, түүний хүү 24 350 ам.доллараар тооцож ийн зээлийн бүрэн хаасанд тооцсон. Мөн гийн авсан 50 000 ам.долларын зээлийн хүүг 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 15 333 ам.доллараар тооцон уг орон сууцны төлбөрөөс тооцон суутгасан. Өөрөөр хэлбэл гийн 2009оны 9 дүгээр сарын 30-ны өдөр авсан 50 000 ам.долларын зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн үлдэгдэл төлөгдөөгүй үлдсэн юм. Олон удаагийн уулзалтын дүнд дээрх зээлийн үндсэн төлбөр 50 000 ам.доллар болон хүүгийн үлдэгдлийг болон С.Сэргэлэн нартай уулзсаны үндсэн дээр хүүг бууруулж 25 000 ам.доллар болгосон. болон нартай 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр уулзаж үндсэн зээл 50 000 ам.доллар, зээлийн хүү 25 000 ам доллар болсныг дахин бууруулж 20 000 ам.доллар болгон 70 000 ам.долларыг төлүүлэхээр  харилцан тохиролцсон бөгөөд энэхүү үлдэгдэл төлбөрийг удаа дараа төлж барагдуулна гэж амлалт, баталгаа өгсөөр ирсэн ч сүүлдээ уг зээлийг миний аав ашигласан,би өмнөөс төлөхгүй гэж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс илт зайлсхийсээр байна. нь би хүүгийнхээ авсан зээлийг би авч ашигласан юм, та нар хууль шүүхийн байгууллагаар явах юм бол олон жил болно, бүтэхгүй зүйл шүү. Би хуульч хүн мэднэ гэх зэргээр сүрдүүлэхийн зэрэгцээ зээлээ шүүх, цагдаа гэлгүйгээр төлөөд дуусчихна гэж ирсэн. тэй 2018 оны 01 дүгээр сард ЗГНГ/18/01  дугаартай зээлийн гэрээний нэмэлт гэрээг байгуулж, түүний 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний авсан үндсэн зээл 50 000 ам.доллар, зээлийн хүү 20 000 ам.долларыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч энэ хугацаандаа болон үүнээс хойш төлөхгүй, хий хоосон амлалт, баталгаа гаргасаар байгаа болно.*******. , нар нийт 3 зээлийн гэрээ байгуулсан. Үүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан байгаа. 48 000 ам.долларыг 6 сарын хугацаатай зээлж, үүнийхээ тодорхой төлөлтүүдийг хийж байгаад 2009 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэг сарын хүүг нь төлөөд зээлээ хаасан. Энэ талаарх баримтыг хэрэгт гаргаж өгсөн. 50 000 ам долларын зээлийг халхавчлах зорилгоор гэрээ хийсэн гэж байгаа ч энэ хоёр зээлийн төлөлтүүд тусдаа төлөгдөж байгаа. Яагаад тусдаа вэ гэвэл төлбөрийг төлсөн талаарх баримтыг хариуцагч талаас гаргаж өгсөн. ийн зээлийг, зээлийн хүүтэй нь хамт хааж, давхар гийн зээлийн хүү 15 000 ам долларыг төлсөн. Энэ хоёр зээл тусдаа төлөгдөж байсан тусдаа зээл. 10 жилийн өмнө авчихаад өнөөдөр нэхлээ гэж тайлбарлаж байна. Явцын дунд зээлийн мөнгийг нэхэж байсан, гэрээнд сунгалт хийж байсан баримтууд хэрэгт байгаа. Анх зээл авахдаа зээлийн өргөдөл, зээлийн гэрээ, зээлийн мөнгийг бэлнээр хүлээж авсан баримт зэрэгт гарын үсэг зурж авсан. Эдгээр баримтууд хэрэгт байгаа учраас зээл авсан гэдэг нь хангалттай нотлогдоно. Зээлийн эргэн төлөлт тусдаа төлөгдөж тусдаа тооцоонууд явж байгаа. ийн зээл нь тусдаа хэрэглээний зээл гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар харагдана. 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг төлж барагдуулсан. Зээлээ төлж барагдуулаад дахин 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээл авсан байдаг. Энэ гэрээ үргэлжилсээр байгаад өнөөг хүрсэн бөгөөп 2018 оны 01 дүгээр сард нь зээлийн гэрээг өөрийн хүсэлтээр 70 000 ам.доллараар төлнө гэж хугацааг сунгасан байдаг. Үүнээс гадна хариуцагчийн хэлж буй барьцааны гэрээнүүд нь ямар ч бүртгэлгүй, барьцааны шаардлагагүй хангаагүй зүйлс байдаг. Тухайлбал ашигт малтмалын гэрээ нь хариуцагч талтай ямар ч хамааралгүй, тусдаа компанийн нэр дээр бүртгэлтэй байсан. Орон сууц нь гэхэд олон өмчлөгчтэй байхад зөвхөн нь барьцаалсан байдаг. нь 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээл авсан, үүнийг төлөлгүй өдийг хүрсэн. Барьцаа байраар нь аавынх нь буюу ийн зээлийг хааж, үлдэгдлээр нь гийн зээлийн хүүг төлсөн. Тухайн үед******* ББСБ ХХК-д хариуцагчийн аав, ашиг сонирхлын зөрчилтэй хүн ажиллаж байсан. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу гээс түүнтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу олгосон 50 000 ам доллар, зээлийн хүү 20 000 ам доллар нийт 70 000 ам долларыг анх  нэхэмжлэл гаргасан Монгол банкны 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ханш 2 631 төгрөгөөр тооцон 184 191 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нь 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр  ББСБ ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50 000 ам.долларыг сарын 3%-ийн хүүтэй 360 хоногийн хугацаатай зээлж аваагүй. Энэ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн гэрээ юм. Харин ийн 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50 000 ам.доллар, 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн  болон барьцааны гэрээг байгуулж 48 000 ам.доллар, нийт 98 000 ам.долларыг бэлнээр аваад гарын үсэг зурсан бөгөөд хугацаа алдаж зээл төлж тодорхойлолт гаргаж байсан. Мөн гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн гэж******* ББСБ ХХК тодорхойлолт гаргаж байсан. Дээрх гэрээнүүд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ тул Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар, Ашигт малтмалын газарт бүртгүүлээгүй тул гэрээнүүд хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. нь өөрийн гардан авсан зээлтэй холбоотой эрх үүргээ надад албан ёсоор гэрээгээр шилжүүлээгүй. Нэхэмжлэгчид өөрийг нь төлөөлөн харилцах итгэмжлэл болон бичгээр гарын үсэг өгөөгүй учраас би өр төлбөрийг хариуцахгүй. Хэрэв өр шилжүүлсэн бол гэрээ  хийж нотариатаар гэрчлүүлэх ёстой. Мөн нэхэмжлэгчтэй өр шилжүүлэх гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулаагүй тул би өр төлөхгүй.******* ББСБ ХХК намайг элдвээр айлган сүрдүүлэн доромжилсноос болж хэл амнаас салья гэж тэдний боловсруулсан хэлцэлд үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гарын үсэг зурж байсан. Яагаад гэвэл эцгийн бие тааруу өвчтэй байхад******* ББСБ ХХК удирдах зөвлөлийн дарга ын хувийн эзэмшлийн ТМ телевизээр хэдэн жил дараалан намайг дарамталсан. Төлөөлөх бүрэн эрхгүй хүнтэй хэлцэл хийснээ мэдсээр байж хэлцэл хийсэн бол хэлцэл хүчин төгөлдөр бус.                      Иймээс******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээж зөвшөөрөхгүй байна. Миний эцэг нь 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдөр******* ББСБ ХХК-тай байгуулсан ЗГ/08/1/040 дугаартай зээлийн гэрээн болон БГ/08/1/040 дугаартай барьцааны /барьцаанд нь 2204002132 гэрчилгээний дугаартай 40 м.кв гурван өрөө орон сууц/ гэрээ байгуулж, 50 000 ам.долларыг сарын 2 %-ийн хүүтэй, 270 хоногийн хугацаатайгаар авсан. Гэтэл кассанд мөнгө байхгүйгээс 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 44 000 ам.доллар мөн өдрөө үдээс хойш 4 500 ам доллар, 2008 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бүгд 50 000 ам.доллар болгож авсан. 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ/08/1/046 дугаартай зээлийн гэрээ болон БГ/08/1/046 дугаартай баоьцааны /барьцаанд нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх 31 га талбайтай хайрганы ордын А-10489 дугаартай лицэнз/ гэрээ байгуулж 48 000 ам долларыг сарын 3%-ийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатай зээлж авсан. нь******* ББСБ ХХК-иас нийт 98 000 ам.долларын бэлнээр өөрийн гараар тоолж авсан. Ингээд 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр авсан 48 000 ам.долларын зээлэээ 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 10 000 ам.доллар, 2008 оны 12 дугаар сарын 16-ны 2 250 ам.доллар, 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11 115 ам.доллар, 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 27 434 ам.доллар, нийт 50 799 ам.доллар төлж зээлээ бүрэн хаажээ. 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ЗГ09/1/11 дугаартай зээлийн гэрээ болон БГ/09/1/11 дугаартай барьцааны /барьцаанд нь 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн барьцаанаас суллагдсан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх 31 га талбайтай хайрганы ордын А-10489 дугаартай лицэнз/ гэрээ байгуулж, 50 000 ам.долларыг сарын 3%-ийн хүүтэй, 180 хоногийн хугацаатайгаар шинээр дахин зээлж 50 000 ам.долларыг бэлнээр нь тоолж авсан байна. Ингэснээр ******* ББСБ ХХК нийт 100 000 ам доллар /2008 оны 8 дугаар сарын 11-ний өдррөс 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдрүүдийн зээл/ -ын зээлийн өртэй болсон байна. Үүнээс хойш 4 сарын дараа гүйцэтгэх захирал С.Ганболд нэг хүнд их хэмжээний /100.000 ам.доллар/ ам доллар зээлдүүллээ гэж хэл аманд ороод байна, зээлээ хувааж хоёр хүний нэр дээр болго гэж удаа дараа шаардаж шахаж байсан тул арга буюу түүний нөлөөнд автсанаас болж 2008 оны 8 оны 11-ний өдөр ийн авсан буюу ЗГ/08/1/040 дугаартай зээлийн гэрээ, БГ/08/1/040 дугаартай барьцааныхаа /барьцаанд нь 2204002132 гэрчилгээний дугаартай 40м.кв гурван өрөө орон сууц/ гэрээг 2009 оны 9 дүгээр сарын 30-нд ЗГ/09/1/024 дугаартай зээлийн болон БГ/09/1/24  дугаартай барьцааны /барьцаанд нь 2204002132 гэрчилгээний дугаартай 40м.кв гурван өрөө орон сууц/ гэрээ болгон 50 000 ам.долларыг сарын 2%-ийн хүүтэйгээр нь 180 хоногийн хугацаатайгаар зээлсэн болгож зээлдэгчийн нэрийг өөрчлөн миниий нэр дээр гэрээ хийсэн. Энэ гэрээ нь 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хуурамч гэрээ юм. Ямар ч мөнгө дансаар болон бэлнээр нь аваагүй мөртөө бүх баримтыг бүрдүүлж өгсөн. Нярав ******* ББСБ ХХК-ийн кассын зарлагын баримт дээр 50 000 ам доллар бэлнээр авлаа гэж гарын үсэг зуруулсан. Мөн ямар шалтгаантайг нь мэдэхгүй юм. 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/09/1/024 дугаартай зээлийн болон БГ/09/1/024 дугаартай барьцааны гэрээнд ямар нэгэн нэмэлт өөрчлэлт хийлгүйлгээр уг гэрээг ЗГ/11/1/011 дугаартай зээлийн гэрээ, БГ/11/1/011 дугаартай барьцааны гэрээ болгуулж, 50 000 ам долларыг 2%-ийн хүүтэй 360 хоногийн хугацаатайгаар авснаар материалуудыг бүрдүүлж миний нэр дээр дахин хуурамч гэрээ хийсэн юм. Дээрх гэрээнүүдийг яагаад хуурамч гэрээ гээд байгаа юм бэ гэвэл дансаар болон бэлнээр нэг  цент ч аваагүй, бусдын нэр дээр байсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй, эцэг нь 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 100 000 ам долларын зээл авчихаад хугацаандаа төлж чадахгүй байхад, надад нэмж 50 000 ам.долларыг 2%-ийн хүүтэй 180 хоногийн хугацаатай зээлдүүлнэ гэж үү. 2008 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн той байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнд ямар нэгэн нэмэгдэл тайлбар хийгээгүй, гэрээгээр хүлээсэн эдлэх эрх, үүрэг дуусгавар болоогүй, гэрээг цуцлаагүй байж надаас 70 000 ам.доллар нэхэмжилж байна. Энэ зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, барьцааны гэрээний 4 дэх хэсэгт зааснаар маргааныг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлээгүй, гэрээг хийснээс хойш бүтэн 10 жил болчихоод байхад намайг зээл,хүүгээ төл гэж албан ёсны мэдэгдэл өгч байгаагүй. Учир нь гүйцэтгэх захирал С.Ганболд, нягтлан*******а, нярав Д.Түмэнзаяа нар намайг зээл аваагүй гэдгийг мэддэг байснаас болсон байх. Тэгээд ч анхныхаа гаргасан нэхэмжлэлдээ нь ийн зээлийн төлбөрийг төлнө гэж байсан гээд өр шилжүүлж төлбөр барагдуулах гэрээ гэх баримт бүрдүүлсэн нь шинжээчийн дүгнэлтээр хуурамч гэдэг нь батлагдсан. Гэтэл эд нар мэдсээр байж санаатайгаар үнэнийг нууж, намайг бэлнээр 50 000 ам.долларыг өөрөө зээлснээр дахин гүтгэж байна. Би энэ зээлийг авсан юмаа гэж бодъё. Тэгвэл миний нэр дээр байгаа барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 130 000 000 төгрөг буюу 92 200 ам.доллараар тооцож байгууллагад худалдсан тул би зээлээ хаасан юм биш үү.******* ББСБ ХХК-ийн 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1/28 дугаартай тодорхойлолтод 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ийн зээлийн гэрээний тооцоон бүрэн хааж дуусгасан, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гийн зээлийн  гэрээнээс 15 333 ам.долларыг хаслаа гэж албан бичиг өгсөн. Нөгөө л хуурамч гэрээ, тооцоогоо үндэслээд хийжээ. Гэтэл 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2009 оны 3 дугаар сарын 03-ны өдрүүдийн ийн зээлийн гэрээний тооцоо байхгүй болчихсон. Уул нь тухайн зээлийн төлбөрөөс 92 200 ам долларыг хасах ёстой. Тэгээд ч миний авсан гэж байгаа зээл болон хүүгийн бүртгэл Санхүүгийн зохицуулах хороо, Татварын албаны бүртгэлд байгаа эсэхэд эргэлзэж байна. Тухайн үед ерөнхий нягтлан*******агийн танилцуулж байсан тооцоог хэрэгт хавсаргасан байгаа. тэй  2018 оны 01 дүгээр сард ЗГНГ1801 дугаартай нэмэгдэл зээлийн гэрээ байгуулсан гэж байна.*******а надтай гэрээ байгуулах эрхгүй. Гэрээ байгуулсан гэж гарын үсэг зурж, тэмдэг дарсан гүйцэтгэх захирал Д.Норовсүрэн гэдэг хүнийг би ердөө ч хараагүй,уулзаж байгаагүй. Бас л хууурамч материал бүрдүүлжээ. Мөн ийг 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж дахин 50 000 ам.доллар бэлнээр авсан гэж нэхэмжлэл гаргасан шүү дээ. Ийм учраас миний нэр дээр хийсэн 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/09/1/024 дугаартай зээлийн болон БГ/09/1/024 дугаартай барьцааны гэрээ нь ийн нэр дээр байсан ЗГ/08/1/040 дугаартай зээлийн болон БГ/08/1/040 дугаартай барьцааны гэрээг халхавчлах зорилгоор дүо үзүүлэн хийсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд би 70 000 ам.долларыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал нөгөө бичиг баримтууд дундаа будилаад байна. Нэг зээлийг нэг л хүн авсан Тухайн үед н.Идэрээ шахаж шаардаж байсан учраас би гарын үсэг зурсан. Хэрэв гарын үсэг зурсан гэрээ болгоныг хүлээн зөвшөөрвөл магадгүй 200 000-300 000 ам.долларын зээл авсан байгаа. Гэхдээ эдгээр гэрээнд гарын үсэг зуруулах болгонд дарамталсан, айлган сүрдүүлсэн, хүч хэрэглэсэн үйлдэлтэй. Барьцааны гэрээгүй, сүүлд байгуулсан гэрээ нь тусдаа гэж тайлбарлаад байна. Хэрэв тэр зээлийг би авсан гэж үзвэл миний орон сууц барьцаанд байсан учраас миний зээл төлөгдсөн гэсэн үг. Нэхэмжлэгч талын бүх бичиг баримт хуурамч, үргэлж дарамталж, айлган сүрдүүлдэг, одоо эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* ББСБ ХХК нь д холбогдуулан 184 191 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Монгол улсын иргэн******* нь 2009 оны 9 дүгээр 30-ны өдөр******* ББСБ ХХК-тай ЗГ/09/1/024 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50 000 ам.долларыг нэг сарын хугацаатай 2%-ийн хүүтэйгээр 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд зээлдэгчид 50 000 ам долларын зээлийг тухайн өдөр нь олгосон. Ингээд тус зээлийг хүлээн авснаас 2 жил 3 сарын хугацаанд зээл, зээлийн хүүнд нэг ч цент төлөлгүй 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүргэсэн байдаг ба энэ өдөр зээлийн хуримтлагдсан хүү гэхэд 39 000 ам.долларын үлдэгдэлтэй байгаа болохыг баталгаажуулж 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлж барагдуулахаао тооцоо нийлж үндсэн зээлийн 50 000 ам.долларыг төлөх хугацааг дахин нэг жилээр буюу 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. нь 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/08/1/040 дугаартай зээлийн гэрээ байгуулж 50 000 ам.долларыг 9 сарын хугацаатай, 30 хоногийн 2%-ийн хүүтэйгээр, мөн 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 48 000 ам.долларыг 30 хоногийн 3%-ийн хүүтэйгээр 1 сарын хугацаатайгаар нийтдээ 98 000 ам.долларын зээлийг олгосон. нь 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 48 000 ам.долларын зээлийг гэрээний төлбөрийг 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 10 000 ам.доллар, 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2 250 ам.доллар, 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11 115 ам.долларыг тус тус төлсөн бөгөөд үүний 48 000 ам.доллар нь үндсэн зээл, 2 799 ам.доллар нь 50 799 ам.долларыг төлсөн. Өөрөөр хэлбэл нэг сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулж 48 000 ам.долларын зээл авчихаад, 6 сарын хугацаанд ашиглаж, зээлийн хугацааг хэтрүүлсэн байхад тухайн үеийн гүйцэтгэх захирал ердөө нэг сарын хүү төлүүлээд л хаасан байдаг. нь 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 50 000 ам.долларын зээл болон хүүнд нэг ч цент төлөлгүй 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулсан байна. Дээрх байдлаар , түүний хүү нарт барьцаа хөрөнгөгүй болон барьцааны шаардлага хангахгүй, бусдын нэр дээр байгаа лиценз зэргийг барьцаалсан нэрээр зээл олгодог, зээлийн төлөлт огт хийгээгүй байхад удаа дараа зээлийн хугацааг сунгадаг, зээлийг төлүүлэх талаар арга хэмжээ авдаггүй байсан нь тухайн үед******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Ганболдтай нь ажил төрлийн холбоо сүлжээтэй байсныг бид хожим мэдсэн. Тэд уг холбоо сүлжээгээ ашиглаж ийг******* ББСБ ХХК-ийн хуульчаар, ийн хүү ,******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Ганболдын төрсөн дүү нар зээлийн эдийн засагчаар ажиллаж , нарт хяналтгүй зээл олгон, эргэн төлөлтийг хийхгүй, байгууллагад хохиролтой, хувийн ашиг сонжоо харж зээлийн гэрээ байгуулан чанаргүй зээл олголтыг хийсээр ирсэн байсан. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу гээс түүнтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу олгосон 50 000 ам доллар, зээлийн хүү 20 000 ам доллар нийт 70 000 ам долларыг анх  нэхэмжлэл гаргасан Монгол банкны 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ханш 2 631 төгрөгөөр тооцон 184 191 000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.

 

Хариуцагч “.... нь 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр  ББСБ ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50 000 ам.долларыг сарын 3%-ийн хүүтэй 360 хоногийн хугацаатай зээлж аваагүй. Энэ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн гэрээ юм. Харин миний эцэг нь 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдөр******* ББСБ ХХК-тай байгуулсан ЗГ/08/1/040 дугаартай зээлийн гэрээн болон БГ/08/1/040 дугаартай барьцааны /барьцаанд нь 2204002132 гэрчилгээний дугаартай 40 м.кв гурван өрөө орон сууц/ гэрээ байгуулж, 50 000 ам.долларыг сарын 2%-ийн хүүтэй, 270 хоногийн хугацаатайгаар авсан. Гэтэл кассанд мөнгө байхгүйгээс 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 44 000 ам.доллар мөн өдрөө үдээс хойш 4 500 ам доллар, 2008 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бүгд 50 000 ам.доллар болгож авсан. 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ/08/1/046 дугаартай зээлийн гэрээ болон БГ/08/1/046 дугаартай баоьцааны /барьцаанд нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх 31 га талбайтай хайрганы ордын А-10489 дугаартай лицэнз/ гэрээ байгуулж 48 000 ам долларыг сарын 3%-ийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатай зээлж авсан. нь******* ББСБ ХХК-иас нийт 98 000 ам.долларын бэлнээр өөрийн гараар тоолж авсан.  Ингээд 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр авсан 48 000 ам.долларын зээлэээ 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 10 000 ам.доллар, 2008 оны 12 дугаар сарын 16-ны 2 250 ам.доллар, 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11 115 ам.доллар, 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 27 434 ам.доллар, нийт 50 799 ам.доллар төлж зээлээ бүрэн хаасан бөгөөд гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн гэж******* ББСБ ХХК тодорхойлолт гаргаж өгч байсан. 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ЗГ09/1/11 дугаартай зээлийн гэрээ болон БГ/09/1/11 дугаартай барьцааны /барьцаанд нь 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн барьцаанаас суллагдсан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх 31 га талбайтай хайрганы ордын А-10489 дугаартай лицэнз/ гэрээ байгуулж, 50 000 ам.долларыг сарын 3%-ийн хүүтэй, 180 хоногийн хугацаатайгаар шинээр дахин зээлж 50 000 ам.долларыг бэлнээр нь тоолж авсан байна. Ингэснээр ******* ББСБ ХХК нийт 100 000 ам доллар авсан.******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ганболд зээлээ хувааж хоёр хүний нэр дээр болго гэж удаа дараа шаардаж шахаж байсан тул арга буюу түүний нөлөөнд автсанаас болж 2008 оны 8 оны 11-ний өдөр ийн авсан буюу ЗГ/08/1/040 дугаартай зээлийн гэрээ, БГ/08/1/040 дугаартай барьцааныхаа /барьцаанд нь 2204002132 гэрчилгээний дугаартай 40м.кв гурван өрөө орон сууц/ гэрээг 2009 оны 9 дүгээр сарын 30-нд ЗГ/09/1/024 дугаартай зээлийн болон БГ/09/1/24  дугаартай барьцааны /барьцаанд нь 2204002132 гэрчилгээний дугаартай 40 м.кв гурван өрөө орон сууц/ гэрээ болгон 50 000 ам.долларыг сарын 2%-ийн хүүтэйгээр нь 180 хоногийн хугацаатайгаар зээлсэн болгож зээлдэгчийн нэрийг өөрчлөн миниий нэр дээр гэрээ хийсэн. Энэ гэрээ нь 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хуурамч гэрээ юм. Ямар ч мөнгө дансаар болон бэлнээр нь аваагүй мөртөө бүх баримтыг бүрдүүлж өгсөн. Мөн нь өөрийн гардан авсан зээлтэй холбоотой эрх үүргээ надад албан ёсоор гэрээгээр шилжүүлээгүй. Нэхэмжлэгчид өөрийг нь төлөөлөн харилцах итгэмжлэл болон бичгээр гарын үсэг өгөөгүй учраас би өр төлбөрийг хариуцахгүй.******* ББСБ ХХК намайг элдвээр айлган сүрдүүлэн доромжилсноос болж хэл амнаас салья гэж тэдний боловсруулсан хэлцэлд үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гарын үсэг зурж байсан” гэж маргасан.

 

 Хэргийн баримтаас үзэхэд  ББСБ ХХК, нарын хооронд 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/08/1/040 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр талууд 50 000 ам.долларыг 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2009 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 270 хоногийн хугацаатай, 30 хоногийн 2%-ийн хүүтэй зээлдүүлэхээр, зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 20 хувийн алданги тооцох нөхцлийг харилцан тохиролцсон байх ба уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдөр БГ/08/1/040 дугаартай барьцааны гэрээ байгуулсан байх ба талууд дахин 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ/08/1/046 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр талууд 48 000 ам.долларыг 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаатай, 30 хоногийн 3%-ийн хүүтэй зээлдүүлэхээр, зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 20 хувийн алданги тооцох нөхцлийг харилцан тохиролцсон байх ба уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр БГ/08/1/046 дугаартай барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр ,,дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтын хамт барьцаалсан.

 

Улмаар талууд 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ЗХСГ/08/1/049 дугаартай зээлийн хугацаа сунгах тухай гэрээ байгуулж, 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ/08/1/046 дугаартай зээлийн гэрээний хугацааг 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгасан байх ба  ББСБ ХХК, нарын хооронд 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/09/1/11 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 50 000 ам.долларыг 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өдрөөс 2009 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 180 хоногийн хугацаатай, 30 хоногийн 3%-ийн хүүтэй зээлдүүлэхээр, зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 20 хувийн алданги тооцох нөхцлийг харилцан байх ба уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр БГ/09/1/11 дугаартай барьцааны гэрээ байгуулж,  уг гэрээгээр ,, 31 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн 10489 тоот гэрчилгээг хавсралтын хамт барьцаалсан,  2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/11/1/010 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр талууд 50 000 ам.долларыг 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 360 хоногийн хугацаатай, 30 хоногийн 3%-ийн хүүтэй зээлдүүлэхээр, зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 20 хувийн алданги тооцох нөхцлийг харилцан тохиролцсон байх ба уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр БГ/11/1/010 дугаартай барьцааны гэрээ байгуулж,  уг гэрээгээр ,,улсын дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтын хамт барьцаалсан байна.

 

Харин  ББСБ ХХК, нарын хооронд 2009 оны 9 дүгээр сарын 30-ны ЗГ/09/1/024 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр талууд 50 000 ам.долларыг 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 180 хоногийн хугацаатай, 30 хоногийн 2%-ийн хүүтэй зээлдүүлэхээр, зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 20 хувийн алданги тооцох нөхцлийг харилцан байх ба уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр БГ/09/1/024 дугаартай барьцааны гэрээ байгуулж,  уг гэрээгээр улсын бүртгэлийн дугаартай, , ,,, тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан байх ба талууд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/11/1/011 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр талууд 50 000 ам.долларыг 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 360 хоногийн хугацаатай, 30 хоногийн 2%-ийн хүүтэй зээлдүүлэхээр, зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 20 хувийн алданги тооцох нөхцлийг харилцан тохиролцсон. Уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр БГ/11/011 дугаартай барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр улсын бүртгэлийн дугаартай, , ,,, тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

Улмаар  ББСБ ХХК, нар 2009 оны 9 дүгээр сарын 30-ны ЗГ/09/1/024 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, уг гэрээгээр талууд 70 000 ам.долларыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцжээ.

 

ББСБ ХХК-ийн 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1/28 тоот тодорхойлолтоор Д.Даваасүрэнгийн байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/11/1/010 дугаартай зээлийн гэрээ болон 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/11/1/011 дугаартай зээлийн гэрээнүүдийн үүрэгт Д.Даваасүрэнгийн өмчлөлийн , 13 хороолол,, тоот хаягт байрлах, орон сууцыг 130 000 000 төгрөгөөр үнэлэн Д.Норовсүрэнгийн өмчлөлд шилжүүлэн зээлийг бүрэн хааж дууссан болох нь тогтоогдож байна.

 

ББСБ ХХК, нарын хооронд байгуулагдсан 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/09/1/024 дугаартай зээлийн гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/11/1/011 дугаартай зээлийн гэрээ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй байх боловч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/09/1/024 дугаартай зээлийн гэрээний дагуу 50 000 ам.доллар, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/11/1/011 дугаартай зээлийн гэрээний дагуу 50 000 ам.долларыг тус тус д шилжүүлж өгсөн болохоо нотолж чадаагүй, дээрх зээлийн гэрээний зүйл болсон мөнгөн хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй, зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 079 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан дахь хэсэгт заасныг тус тус баримтлан  ББСБ ХХК-ийн д холбогдох 184 191 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 079 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ