Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/02867

 

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/02867

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .-р хороо, ...6-р байрны ... тоотод оршин суух, регистр ., Б. овогт Б.ын Ч.ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, ....-р хороолол, . байрны ... тоотод оршин суух, регистр ..., Б... овогт Т..ын Г.,.

 

Хариуцагч: Баянгол дүүргийн .-р хороо, ...-р хороолол ... байрны ... тоотод оршин суух, регистр ., Т. овогт Г.ын Б. нарт холбогдох 49 634 500 төгрөг гаргуулахыг хүссэн,

 

Б.Ч.т холбогдох 86 420 000 төгрөг гаргуулахыг хүссэн Т.Г.ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ч..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э..., хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г..., хариуцагчийн өмгөөлөгч Ц.Н..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ч... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Г..., Г.Б... нарт хэрчсэн гурилын түүхий эд буюу гурил нийлүүлдэг байсан. Би 2019 оны 2-р сарын 25-нд 30 680 000 төгрөгийн, 2019 оны 3-р сарын 30-нд 20 120 000 төгрөгийн, 2019 оны 3-р сарын 02-нд 10 000 000 төгрөгийн, 2019 оны 02-р сарын 20-нд 12 120 000 төгрөгийн, 2019 оны 3-р сарын 13-нд 4 640 000 төгрөгийн, 2019 оны 3-р сарын 11-нд 5 805 000 төгрөгийн, 2019 оны 01-р сарын 07-нд 5 800 000 төгрөгийн, 2019 оны 01-р сарын 12-нд 11 600 000 төгрөгийн, 2019 оны 1-р сарын 21-нд 13 280 000 төгрөгийн, 2019 оны 3-р сарын 25-нд 12 120 000 төгрөгийн гурил нийт 138 285 000 төгрөгийн гурилыг нийлүүлсэн. Мөн 2019 оны 7-р сарын 01-нд 14 160 000 төгрөгийн, 2019 оны 7-р сарын 23-нд 17 040 000 төгрөгийн, 2019 оны 8-р сарын 02-нд 5 900 000 төгрөгийн нийт 37 100 000 төгрөгийн гурил нийлүүлсэн. Өмнөх тооцооноос 2018 онд 54 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд үүн дээр 138 250 000 төгрөг, 37 100 000 төгрөг нэмэгдээд нийт 229 385 000 төгрөгийн үнэ бүхий гурил нийлүүлсэн. Үүнээс Б...ийн дансаар 82 350 000 төгрөг, Г...ийн дансаар 81 900 000 төгрөг орж ирсэн. Нийт 164 280 000 төгрөгийг дансаар, бэлнээр 12 000 000 төгрөг төлснийг зөвшөөрнө, харин 4 405 000 төгрөг төлөөгүй, үүнийг зөвшөөрөхгүй. Одоо хариуцагч нараас 49 634 500 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Т.Г... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Гурилын тооцоог 2019 оны 3-р сарын 26-нд Б., Г.

Чингэс нар тооцоо нийлж 124 862 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Энэ өдрөөс хойш 2019 ондоо Гантуяагийн дансаар 82 370 000 төгрөг, Бат-Өлзийгийн дансаар 81 450 000 төгрөг төлсөн. Мөн Б... нь Лексус Арэкс-300 маркийн ... дугаартай машинаа 2019 оны 11-р сарын 17-ны өдөр Чингэст 19 000 000 төгрөгт тооцож итгэмжлэлээр өгсөн. Нийт 182 820 000 төгрөгийг Ч....т төлсөн. Төлбөрийн үлдэгдэлгүй тул зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч Ц.Н.. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Га... нь Б.Ч...тэй 2018 оны 10-р сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, Энхтайвны

өргөн чөлөө гудамж, ..-р байрны ... тоот орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9-р сарын 24-ний өдрийн шийдвэрт бид гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 30 тоот магадлалаар тус хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцсон. Үүнээс 86 300 000 эрх бүхий байгууллагаас тус орон сууцыг үнэлсэн үнэлгээ, мөн үнэлгээний зардал болох 120 000 төгрөгөө нэмж нийт 86 420 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Бид 2018 оны 10-р сарын 23-ны өдөр 20 000 000-өөр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Тухайн үед 54 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан учраас 18 м.кв байрыг мөнгөндөө тооцож авсан. Шүүх хүчингүй болгосон шалтгаан нь 20 000 000 гэрээ хийсэн байна, үүнийгээ тодорхой гаргаагүй гэсний үүднээс хүчингүй болгосон. Нотариат дээр гэрээ хийхдээ 54 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэдгээ мэдэж байсан, одоо байраа авна гэж байна. Хууль бус гэж үзэж байгаа бол төлбөр нь яах юм бэ. Манайх бараа нийлүүлээгүй байсан бол эднийх дампуурах байсан. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ч. нь Т.Г., Г.Б. нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 37 000 000 төгрөг гаргуулах, хариуцагч Т.Г. нь Б.Ч.т холбогдох хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 75 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь 49 634 500 төгрөг гаргуулахаар /хх 168/, хариуцагч нь 86 420 000 төгрөг гаргуулахаар /хх 228/ сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тус тус нэмэгдүүлсэн байна. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 8 850 000 төгрөгийн нэхэмжлэлийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 54 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хангаж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Б.Ч., Т.Г., Г.Б. нар нь 2016 оноос гурил худалдах, худалдан авахаар тохирч, худалдагч нь Өег

гурил нийлүүлж байсан, худалдан авагч нар үнийг төлж байжээ. Талууд 2018 оны 12-р сард 54 000 000 төгрөгийн төлбөрийн тооцоотой байсан талаар маргаагүй бөгөөд харин нэхэмжлэгч 2019 оны 1-3 дугаар сард 138 285 000 төгрөгийн гурил, 7-8 дугаар сард 37 100 000 төгрөгийн гурил нийт 229 285 000 төгрөгийн нийлүүлсэн, үүнээс худалдагч нар Г.Б.ийн данс..аар 82 350 000 төгрөг, Т.Г...гийн дансаар 81 900 000 төгрөг, бэлнээр 12 000 000 төгрөгийг тус тус төлсөн, үлдэх 49 934 500 төгрөгийг төлөөгүй талаар маргажээ.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...худалдан авсан гурилын төлбөрийг бүрэн төлсөн, илүү төлөлттэй байгаа, гараар бичсэн баримтуудыг Ч...

өөрөө бичиж надаар хуулуулж бичүүлдэг байсан, зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

 

            Талууд 2018 оны эцэст 54 000 000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байсан, 2019 оны 7-р сарын 1-нд 14 160 000 төгрөгийн, 7-р сарын 23-нд 17 040 000 төгрөгийн

8-р сарын 20-нд 5 900 000 төгрөгийн нийт 37 100 000 төгрөгийн гурил нийлүүлсэн, худалдан авагч хүлээн авсан талаар маргаагүй байна.

 

             Хэрэгт авагдсан 2019 оны 1-р сарын 30-ны өдрийн 30 680 000 төгрөгийн, 2019 оны 3-р сарын 25-ны өдрийн 20 120 000 төгрөгийн

, 2019 оны 3-р сарын 20-ны өдрийн 12 120 000 төгрөгийн нийт 62 920 000 төгрөгийн нэхэмжлэх эх хувиараа /хх 6-8/ байх ба тус баримтад талууд гарын үсэг зурсан, өөрөөр хэлбэл, худалдан авагчийн төлөх үнийн дүн байна.

 

            Худалдан авагч Т.Г... нь 2019 оны 1-р сарын 21-ний өдөр 13 280 000 төгрөгийн, 1-р сарын 12-ны өдөр 11 600 000 төгрөгийн, 1-р сарын 7-ны өдөр 5 800 000 төгрөгийн

нийт 30 680 000 төгрөгийн гурилыг орлогын баримтаар хүлээн авсан /хх 133, 137, 138/ байх ба энэ тооцоо нь нэхэмжлэхийн үнийн дүнд ороогүй байна.

 

            Иймд хариуцагч нар нь худалдан авсан гурилаас 2018 оны үлдэгдэл 54 000 000 төгрөг, 2019 оны 7-р сард худалдан авсан 37 100 000 төгрөгийн гурил, нэхэмжлэхийн үнийн дүнд ороогүй 30 680 000 төгрөг нийт 184 670 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан гэж дүгнэлээ.

 

            Үүнээс Г.Б...ийн дансаар 82 370 000 төгрөг, Т.Г...ийн дансаар 81 450 000 төгрөг төлсөн нь дансны хуулгаар /хх 51-107/ тогтоогдсон, 12 000 000 төгрөгийг бэлнээр авсан нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон, нийт 175 820 000 төгрөгийн төлбөр төлөгдөж, 8 850 000 төгрөгийг хариуцагч нар төлөөгүй байна.

            Харин хариуцагч нь 47 000 000 төгрөг бэлнээр төлсөн гэх боловч энэ баримтаар тогтоогдоогүйгээс гадна 2019 оны 11-р сарын 07-ны өдрийн Г.Г.., Г.Б... нарын хооронд байгуулагдсан 19 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2017 оны 11-р сарын 07-ны өдрийн Г.Ганборгил нь Б.Чингэст 61-83 УБЯ

дугаартай Lexus RX300 маркийн машиныг худалдан борлуулах эрхийг итгэмжлэлээр олгосон баримтууд нь өөр өөр этгээдүүдийн хооронд хийгдсэн хэлцэл байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар 19 000 000 төгрөгийн төлбөрт тооцож энэ машиныг өгсөн гэх үндэслэлгүй.

 

            Хэргийн 4-5, 8, 108, 110, 120-132, нотлох баримтын шаардлага хангаагүй, 119 дэх талд авагдсан Ө.. ХХК, Ч.. нарын хооронд нийлсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, ХААН банкны 2021 оны 08-р сарын 18-ны өдрийн 5030/21/181 тоот 2030/21/180 тоот барьцааны эрх дуусгавар болгож, барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичиг, Б.Ч..ийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 126-127/, өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 128/, ХААН байгуулсан Б.Ч.ийн зээлийн шугамын гэрээ, барьцааны гэрээ /хх 129-132/ зэрэг баримтууд нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, хэргийн 139, 140, 142, 143 хуудсанд авагдсан баримтууд хэргийн 6-8 дахь талд авагдсан нэхэмжлэхийн үнэнд орсон, 141, 145 дахь талд авагдсан нэхэмжлэх нь эх хувиараа авагдаагүйгээс гадна ямар хугацааных болох нь тодорхойгүй, хэргийн 184, 191-197 дахь талд Б.Ч.ийн Самсунг гар утасны 2020 оны 3-р сарын 17-ны өдрийн Т.Г.тай ярисан ярианы бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэлийн шаардлага, татгалзалтай холбоотой нь тогтоогдоогүйгээс гадна баримтыг хуульд заасан журмаар бүрдүүлсэн гэж үзэхгүй.  

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09-р сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02757 дугаар шийдвэрээр Т.Г.ийн нэхэмжлэлтэй Б.Ч., Л.Б. нарт холбогдох 2018 оны 10-р сарын 23-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хэлцлээр шилжүүлсэн Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, Энхтайваны

өргөн чөлөө гудамж, .... байрны ... тоот сууцыг буцаан шилжүүлэхийг даалгахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. /хх 115-117, 155-160/

 

            Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12-р сарын 28-ны өдрийн 30 дугаар магадлалаар Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Г.., Б.Ч... нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10-р сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянгол дүүргийн ...-р хороо, ...р хороолол, Энхтайваны

өргөн чөлөө гудамж, .. байрны .. тоот сууцны өмчлөх эрхийг Т.Г.нэр дээр буцаан шилжүүлэх тухай Б.Ч.., Л.Б.. нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн, магадлал хүчин төгөлдөр байна. /хх 23-26/

 

            Талууд дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийг хийхдээ гурил худалдах, худалдан авах гэрээний 54 000 000 төгрөгийн өр төлбөрт барьцааны гэрээг халхавчилж 20 000 000 төгрөгөөр тохирсон, Б.Ч.. нь тус сууцыг Л.Б..ад 30 000 000 төгрөгөөр худалдсан хэлцлийг 2020 оны 2-р сарын 12-ны өдөр хийсэн боловч 55 000 000 төгрөгөөр худалдсан нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон /хх 22, 146, 115-117/ байна.

 

             Хариуцагч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 86 420 000 төгрөг гаргуулахаар шаардаж, А... ХХК-ний үнэлсэн 2021 оны 9-р сарын байдлаарх

зах зээлийн үнэлгээг үндэслэл /хх 212-227/ болгожээ.

 

            Харин хариуцагч нь 1 өрөө сууцыг 54 000 000 төгрөгийн өр төлбөрт тооцож шилжүүлсэн тул энэ хэмжээгээр үр дагаврыг арилгах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Г..., Г.Б... нараас 8 850 000 /найман сая найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Б.Ч...т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 40 784 500 /дөчин сая долоон зуун наян дөрвөн мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Ч...ээс 54 000 000 /тавин дөрвөн сая/ төгрөг гаргуулж Б.Г...д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 32 420 000 /гучин хоёр сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 560 070 төгрөг, хариуцагчаас төлсөн 730 620 төгрөгийг тус тус улсын орлогот

хэвээр үлдээж, Т.Г..., Г.Б.. нараас 156 550 төгрөг гаргуулж .Б.Ч..т, Б.Ч...ээс 427 950 төгрөг гаргуулж Т.Г..д тус тус олгосугай.

 

4.Шийдвэрийг зохигч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА