Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2018/00892

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 11 өдөр

             Дугаар 183/ШШ2018/00892

Улаанбаатар хот

                        

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо, дүгээр хороолол, Ч гудамж, дүгээр байр, тоотод оршин суух, Ж овогт Б З /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, өөрийн байранд байрлах, “Ч Х О Н Б”-д холбогдох

Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, Зорчигч үйлчилгэний албаны хүндэт зочины танхимын буфетын худалдагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.З, түүний өмгөөлөгч Ш.Алтангадас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.                                                                                    

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.З нь 2015 оны 09 сарын 24-нээс А/595 тушаалаар И Н Е Г Захиргаа удирдлагын газарт өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэнээр орж 2016 оны 09 сарын 01-нээс Чингис хаан олон улсын нисэх буудлын Зорчигч үйлчилгээний албаны хүндэт зочины танхимын буфетын худалдагчийн ажлыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэдэг байсан. Гэтэл хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42 дугаар  зүйлийн 42.1, 43 дугаар зүйл, И н е газрын даргын 2016 оны А/811 дүгээр тушаалыг үндэслэн намайг ажлаас халах тухай хууль бус шийдвэр гаргасан тул Ч Х О У нисэх буудлын захирлын  тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчиж гаргасан: И н е г даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ы өдрийн “Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" тоот тушаалаар Зорчигч үйлчилгээний албаны Хүндэт зочны танхимын буфетийн худалдагчийн орон тоог цөөрүүлсэн тул байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай мэдэгдлийг 2016 оны 12 сарын 28-нд надад мэдэгдсэн. Уг мэдэгдэх хуудсанд байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр цуцлах болсныг мэдэгдсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр намайг ажпаас халсан гэх бөгөөд энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан байдаг. Гэтэл Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/525 тоот тушаал нь 2016 оны 12 сарын 28-нд буюу надад мэдэгдлийг танилцуулсан өдрөө гарсан байдаг. Нөгөөтэйгүүр, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/811 тоот тушаалаар Зорчигч үйлчилгээний албаны Хүндэт зочны танхимын буфетийн худалдагчийн орон тоог цөөрүүлсэн гэх боловч өнөөдрийн намайг үндэслэлгүйгээр халсанаас хойш одоог хүртэл тухайн орон тоо цөөрөөгүй байдаг болно. Ажил хүлээлгэн өгөх өдөр болон ажлаас халагдах өдрийг шийдвэрээр тогтоож өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэж заасан байдаг. Гэтэл надад энэхүү өдрийг тодорхойлж өгөөгүй. Ажлаас халах болсон тухай мэдэгдэлдээ хөдөлмөрийн гэрээг 2016 онь 12 сарын 31-ний өдрөөр цуцлах болсныг тусгасан бөгөөд энэхүү мэдэгдлийг хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирлын тушаалыг гардуулж өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д зааснаар Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажпаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон хуульд заасан тэтгэмж өгөөгүйгээс гадна албан ёсоор ажил хүлээлцэж акт үйлдээгүй бөгөөд бодит байдал дээр ажлын байрнаас хууль бусаар гаргаж, ажил эрхлэх боломжгүй болгосон юм. Энэ нь тус хуулийн 43.2-д ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж зааснаар өнөөдрийг хүртэл хууль ёсны дагуу халагдсан гэж үзэхгүй юм. Жич: Хөөн хэлэлцэх хугацаа тоолох боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн хүчин төгөлдөр шийдвэрийг гардан авсанаар хуульд заасан гомдол гаргах нэг сарын хугацаа тоологдох учиртай. Гэтэл надад хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирлын тушаалыг өгөх үүргээ биелүүлэлгүй өдийг хүрсэн тул хөөн хэлэлцэх хугацааг тоолох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймээс иргэн Т.З миний Үндсэн хууль болон Хөдөлмөрийн хуульд заасан эрхийг минь хангаж ажпаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоож, Зорчигч үйлчилгээний албаны хүндэт зочины танхимын буфетын худалдагчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.З нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд “Ч Х О Н Б”-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ дараах зүйлсийг дурьдсан байна. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах заалтыг зөрчиж гаргасан буюу мэдэгдэх хуудсыг хөдөлмөрийн гэрэ цуцлах тушаал буюу 2016 оны 12 дугаар сарын 28-нд танилцуулсан. Иргэний нисэхийн еөрнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зохин байгуулалтын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай А/811 тоот тушаалаар тус нисэх буудлын Зорчигч үйлчилгээний албаны хүндэт зочны танхимын ээлжийн орон тоог цөөрүүлсэн нь үндэслэлгүй одоог хүртэл орон тоо цөөрөөгүй. Ажил хүлээлгэн өгөх өдөр болон ажлаас халагдах өдрийг шийдвэрээр тогтоож өгөөгүй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирлын тушаалыг гардуулж, өгөөгүй гээд ниймгийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон ажлаас халагдсаны тэтгэмжийг өгөөгүйгээс болж хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоо 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдэж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/525 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг 12 дугаар сарын 28-нд надад өгөөгүй бөгөөд би 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан болно гээд ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж, ажилдаа эргүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ. Тус нисэх буудлын Зорчигч үйлчилгээний албаны ээлжийн зохин байгуулагчаар ажиллаж байсан Б.Зтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ИНЕГ-ын даргын 2016 оны Зохион байгуулалтын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай А/811 тоот тушаалаар хүндэт зочны танхимын ээлжийн орон нутгийн худалдагчийн орон тоог 3 байсныг 2 болгон цөөрүүлжээ. Учир нь 2016 оны хувьд тус бизнес танхим нь нийт 14 074 580, сард дунджаар 1 172 881 төгрөгийн орлоготой ажилласан бөгөөд ажилтнуудын цалин нэг сард дунджаар 7 054 801 төгрөгийн зарлага гаргасан. Иймд тус заалны зохион байгуулагч болон худалдагчийн орон тоог тус бүр нэгээр цөөрүүлэх арга хэмжээг авсан. Ийнхүү орон тоо цөөрүүлэх арга хэмжээг авахдаа тус зааланд худалдагчаар ажилласан жил, туршлагыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтын дагуу Б.Зтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсгийг баримтлан Б.Зд нэг сарын өмнө мэдэгдсэн бөгөөд Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Батжаргал, захиргаа хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Б.Пүрэвсүрэн нар нь өөрийн биеэр мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгөхийг оролдсон боловч Б.З нь мэдэгдэх хуудсыг авалгүйгээр гэнэтийн ажил явдал гарсны улмаас 14 хоногийн чөлөө хүссэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр чөлөөний хугацаа дууссан. Уг хугацаанд хүний нөөцийн мэргэжилтэн Б.П нь Б.Згийн цахим хаягруу явуулсан байдаг. Б.З нь чөлөөний хугацаа дууссанаас хойш 4 удаа ээлжинд гарах байсан боловч ажилдаа ирээгүй бөгөөд мэдэгдэх хуудсыг мөн адил тухайн хугацаанд аваагүй болно. Ийнхүү  мэдэгдэх хуудсанд заасан хугацаа дуусч 2016 оны 12 дугаар сарын 28-ны хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирлын Б/525 тоот тушаал гарсан бөгөөд тухайн ээлжийн зохион байгуулагч, худалдагчийн орон тоо цөөрсөн тул захирлын А/146 тоот тушаалаар ажил хүлээлцүүлэхээр комисс томилсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан ажилласан жилээс хамаарч 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн боловч Б.З тус нисэх буудалд Иргэний нисэхийн ерөнхий газраас шилжиж ирэхдээ цалингийн урьдчилгаа авсан байсан бөгөөд түүний үлдэгдэл 2 800 000 төгрөг үлдсэн байсан. Мөн тус нисэх буудалд ажиллаж байхдаа 475 732 төгрөгий өр үүсгэсэн бөгөөд нийт 3 275 732 төгрөг болсноос 512 818 төгрөгийг барагдуулаад байсан. Иймд өр авлагыг барагдуулах үүднээс 1 сарын дундаж цалин болох 622 235 төгрөгийг өрөнд суутгасан. Мөн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг Б.З нь өөрийн биеэр 2016 оны 12 дугаар сарын 28, 2017 оны 01 дүгээр сарын 25-нд тус тус  дугаар тушаалыг авсан байх бөгөөд уг баримт нь тус нисэх буудлын бичиг хэргийн дэвтэрт өөрийн гарын үсэг зурж он сарыг тавьсан байдлаар нотлогдоно. Б.З нь мөн өөрийн нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар дурдсан байх бөгөөд дээрх баримтын дагуу тушаал гарсан өдөр болох 2016 оны 12 дугаар сарын 28, 2017 оны 01 дүгээр сарын 25-нд тушаал авсан байх бөгөөд тухайн хугацаанаас хойш хуульд заасан нэг сарын хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч “Ч Х О Н Б”-д холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, Зорчигч үйлчилгэний албаны хүндэт зочины танхимын буфетын худалдагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 

 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод орууалахаар шийдвэрлэх нь  хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн .......дугаар зүйлийн ................. дүгээр зүйлийн 281.1-д тус тус баримтлан хариуцагч ..... ............ гаргуулж нэхэмжлэгч .............. олгосугай.

  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Ч Х О Н Б”-иас 70 200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                 ШҮҮГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ