Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/02740

 

 

 

 

Баянгол д¿¿ðãèéí Иргэний хэргийн àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ Ç.Äîðæíàìæèí äàðãàëæ хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð

           

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 1... тоотод байрлах, регистрийн дугаар 5742382, А... ББСБ, ХХКомпанийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод байрлах, регистрийн дугаар 5086418, П... ХХКомпанид холбогдох

 

үүргийн гүйцэтгэлд 741 400 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд :Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д..., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Э...ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г..., . Т.Отгонтуяа í..

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч:А... ББСБ, ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:П... ХХКомпани 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 09/10/15/01 тоот зээлийн гэрээ, 02/10/15/02 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж 400 000 000 төгрөгийг, 30 хоногийн 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан.П... ХХКомпани өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрөөс огт төлөөгүй тул бидний зүгээс 2016 оны 1 сарын 13-ны өдөр зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн 584 000 000 төгрөг болсон тухай мэдэгдэл хүргүүлсэн.Иймд П... ХХКомпаниас үндсэн зээл 400 000 000 төгрөг, зээлийн хүү 40 000 000 төгрөг, алданги 144 000 000 төгрөг нийт 584 000 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн тооцоо нийлснээс хойш 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг дуустал 45 хоногийн алдангид 90 000 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 67 400 000 төгрөг нийт 741 400 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:А... ББСБ, ХХКомпани 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр П... ХХК-тай Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 453 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан гэрээ байгуулсан бөгөөп уг гэрээнд  зээлдэгч талаас П... ХХК-ийн захирал Ц..., зээлдүүлэгч талаас А... ББСБ, ХХК-ийг төлөөлж О.Э.. нар гарын үсэг зурж баталгаажуулсан.Зээлийн гэрээгээр 400 000 000 төгрөгийг, нэг сарын 10 хувийн хүүтэйгээр, 2 сарын хугацаатайгаар барилгын ажлын санхүүжилтын зориулалтаар зээлсэн, зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дууссан.Зээлийн барьцаанд Хан-Уул 10 дугаар хороо Буянт-Ухаа наадамчдын зам гудамжны ... тоот 3400 м.к талбайтай орон сууцны зориулалттай 60 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалсан.Гэрээ байгуулснаас хойш хариуцагч тал төлбөрийг төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр зээл болон зээлийн нэмэгдүүлсэн хүү 584 000 000 төгрөг болсон талаар мэдэгдэл хүргүүлсэн.Хариуцагч компанитай манай байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, нэмэгдүүлсэн хүүг тооцохгүй байх гэх мэт санал тавьсан ч зөвшилцөлд хүрээгүй.Хэрэгт авагдсан 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн тооцоо нийлсэн акт, 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн мөнгөн төлбөрийн үүрэг гүйцтэгэх гэрээ, мөн зээлийн гэрээнд үндэслээд манай компанийн зүгээс үндсэн 400 000 000 төгрөг, үндсэн зээлийн хүү 40 000 000 төгрөг, алданги 234 000 000 төгрөг нийт 674 000 000 төгрөгийг нэхэмжилж байна.Манайх өмгөөлөгчийн зардал 67.400.000 төгрөгийг татгалзаж байна.Барьцаа хөрөнгө болох Хан-Уул ... тоот 3400 м.к талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс нэхэмжлэлийн үнийн дүнгээр шаардлагыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа гэв.

 

Хариуцагч П... ХХКомпанийн итгэмжлэгдсэн В.М.. шүүхэд гаргасан тайлбартаа:П... ХХКомпани нь зээлдэгчийн өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд А... ББСБ, ХХКомпани нь нэхэмжлэл гаргах эрхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч байгууллага нь А... банк бус санхүүгийн байгууллага,  А... ББСБ, ХХКомпани гэж байгаа нь эргэлзээтэй байна.Нэхэмжлэгч байгууллага банк бус санхүүгийн байгууллага мөн бол санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлдэг тул бүртгүүлсэн баримт алга, үл хөдлөх эд хөрөнгийн газар барьцаалбарыг бүртгүүлээгүй байна.Иймээс А... ББСБ-тай П... ХХКомпани гэрээ байгуулаагүй байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.А... ББСБ, ХХК-ийн яригдаж байгаа 400 сая төгрөг бол О.Э... гэдэг хүний хувийн хөрөнгө болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байдаг.Иймээс А... ББСБ, ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Э... шүүхэд гаргасан тайлбартаа:Маргаж байгаа 400 000 000 төгрөгийг би П... ХХКомпанид зээлдүүлсэн.Өөрөөр хэлбэл А... ББСБ, ХХКомпанид ямарч хамаагүй мөнгө болно.Энэ талаар нэхэмжлэгч хариуцагч нар мэдэж байгаа бөгөөд хэрэгт авагдсан баримтаар давхар нотлогдоно гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Г... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 400 000 000 төгрөгийн зээлийн маргаан нь нэхэмжлэгч А... ББСБ-д ямар ч хамааралгүй ба энэ мөнгийг О.Э... өөрийн Төрийн банкин дахь  хадгаламжаас авч П... ХХК-ийн захирал Ц...д бэлнээр өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог.Тухайн үед А... ББСБ-ын хувьцаа эзэмшигч болох Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн У ..., Монгол улсын иргэн О.Э... нар компанид мөнгө байхгүй байна, тиймээс П... ХХК-ийн хүссэн зээлийг О.Э... өгөөд, зээл, зээлийн хүүг О.Э... өөрөө буцааж авахаар харилцан тохиролцсон.Энэ тохиролцоог хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр баталгаажуулсан байдаг.Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн агуулга нь П... ХХК-д олгосон зээлийн гэрээ, бусад банк бус санхүүгийн байгууллагаас зээл чөлөөлөх, шилжүүлэх эрхийг олгоно.Олгосон зээл нь бүхэлдээ О.Эрдэнийн хувийн өмч болох, мөн зээлтэй холбоотой бүх асуудлаар байгууллагыг төлөөлж оролцох этгээдийг томилох эрхийг О.Э...д олгосон.Иймд энэ мөнгийг нэхэмжлэгч байгууллага биш О.Э... авах ёстой гэдэг тайлбарыг илэрхийлж оролцож байгаа.Яг энэ асуудлаар нэхэмжлэгч байгууллага Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээрт хэлтэст О.Э...д холбогдуулан гомдол гаргасныг шалгаж, Улсын ерөнхий прокурорын орлогчын гарын үсэгтэй тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн.Иймээс нэхэмжлэгч А... ББСБ, ХХКомпани нь авах ёсгүй мөнгийг авах гэж нэхэмжилж байгаад гомдолтой байна гэв.

 

Үндэслэх нь:

 

 А... ББСБ, ХХКомпани хариуцагч П... ХХКомпанид холбогдуулан үндсэн зээлийн 400 000 000 төгрөг, зээлийн хүү 40 000 000 төгрөг, алданги 234 000 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 67 400 000 төгрөг нийт 741 400 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буян-Ухаа наадамчдын гудамж 202 тоот хаягт байршилтай, 3400 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн зардалд 67 400 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзан  нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр А... ББСБ, ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын бүртгэлийн .... дугаартай А... ББСБ, ХХКомпанийн захиралаар 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр О.Э..., 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр О.Дашпүрэв томилогдсон болох нь нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээнд хийгдсэн өөрчлөлтийн бүртгэлээр нотлогдож байна.

 

А... ББСБ, ХХКомпани нь 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хариуцагч П... ХХКомпанитай зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд энэхүү зээлийн гэрээгээр А... ББСБ, ХХКомпани нь П... ХХКомпанид 400 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр талууд тохиролцож, гэрээнд зээлдүүлэгч талыг төлөөлж О.Э..., зээлдэгч талыг төлөөлж Г.Цолмон нар гарын үсэг зурсан байна.

 

А... ББСБ, ХХКомпани О.Э...д дээрх зээлийн гэрээ хийх бүрэн эрхийг олгосон тухайгаа баримтаар нотлоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А... ББСБ, ХХКомпани нь О.Э...д П... ХХКомпаниас зээл авах, улмаар зээлийн гэрээ хийх тухай хуульд заасан итгэмжлэлийг түүнд олгоогүй байна.

 

О.Эрдэнийн А... ББСБ, ХХКомпанийг төлөөлөгч П... ХХКомпанитай зээлийн гэрээ хийсэн үйлдэл нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч байгууллагын 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зээл шийдвэрлэх бүрэн эрхийн тухай гэх А... ББСБ, ХХКомпанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр О.Эрдэнийг П... ХХКомпанитай зээлийн гэрээ байгуулах эрхийг олгоогүй байна.

 

Харин энэхүү шийдвэрээр А... ББСБ, ХХКомпанийн хариуцагч байгууллагатай хийсэн гэрээг бусад ББСБ-д зээл чөлөөлөх, шилжүүлэх, факторингийн үйлчилгээ хийх эрх болон бусад эрхийг О.Э...д олгосон байна.

 

А... ББСБ, ХХКомпанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “...Гүйцэтгэх захирал нь ТУЗ-ын хурлаар батлагдсан журам болон ТУЗ-ын даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутамын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 9.5-т “Гүйцэтгэх захирал нь ТУЗ-ын хурлаас олгосон эрхийн үндсэн дээр компанийг Монгол улсад болон хилийн чанадад төлөөлөх бөгөөд гэрээ хэлцэл байгуулах, компанийн нэрээр шүүх арбитрын ажиллагаанд оролцох, компанийн санхүүгийн бичиг баримтад гарын үсэг зурах эрхтэй” гэж заасан байна.

 

Гэтэл О.Э... А... ББСБ, ХХКомпанийн захирлын үүрэгт ажлаас 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр чөлөөлөгдсөн атлаа 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр П... ХХКомпанитай зээлийн гэрээ байгуулсан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нөгөө талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байхад нэхэмжлэгч байгууллага нь мөнгөн хөрөнгийг хариуцагч байгууллагад шилжүүлэх үүргээ биелүүлсэн тухайгаа баримтаар нотлоогүй байна.

 

Мөн нэхэмжлэгч байгууллага нь алдангид шаардаж байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж заасан үндэслэлд нийцэхгүй байна.

 

А... ББСБ, ХХКомпани нь 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хариуцагч П... ХХКомпанитай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байх ба зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн ... тоот хаягт байршилтай, 3400 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай, 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг барьцаалсан байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн ... дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн .... тоот хаягт байршилтай, 3400 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай, 60 хувийн гүйцэтгэлтэй, ... тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хориглох арга хэмжээ авсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна” гэж заасан байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А... ББСБ, ХХКомпани нь улсын тэмдэгтийн хураамжид 3 864 950 төгрөг төлөхөөс 3 560 000 төгрөг төлж, 304 950 төгрөг дутуу төлсөн байгааг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэв.

 

Тодорхойлох нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар П... ХХКомпаниас 674 000 000 /зургаан зуун далан дөрвөн сая/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай  А... ББСБ, ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн  60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 3 560 000 /гурван сая таван зуун жаран мянган/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, А... ББСБ, ХХКомпаниас 304 950 /гурван зуун дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2-ä çààñíààð øèéäâýðèéã òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíтэй áîëîõûã äóðäñóãàé.

 

4.Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 120 äóãààð ç¿éëèéí 120.2-ä çààñíààð øèéäâýðèéã çîõèã÷èä, тэдний төлөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нар ãàðäàæ àâñíààñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ãîìäîë ãàðãàõ ýðõòýé áîëîõûã äóðäñóãàé.

 

 Даргалагч, Шүүгч З.Доржнамжин