Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/02582

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ГБ

 

     Хариуцагч: ШИХ ХХК

 

Зээлийн гэрээний үүрэгт 664.896.44 ам.доллар гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Г Х.С нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЗБ дугаартай ипотекийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Г” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, Н.Оюун-Эрдэнэ, хариуцагч “ШИХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              

 

            Нэхэмжлэгч Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Хариуцагч ШИХ ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ЗГ тоот зээлийн гэрээг Гтай байгуулсан. Гэрээгээр 5.800.000 ам долларыг 3 сарын хугацаатай, жилийн  8.7 хувийн хүүтэйгээр зээлдэж, зээлдэгчийн харилцах 1905011554 ам долларын дансанд 5.800.000 долларыг шилжүүлсэн. Зээлийн гэрээнд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацаа болон зээлийн хүүний хэмжээг өөрчилсөн. Гэрээний хугацааг 2016 оны 06 дугаар сарын 10 хүртэл сунгаж, зээлийн хүүг сарын 1.3% болгож өөрчилсөн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 4 өрөө орон сууц, авто зогсоол, арматур, Г дахь харилцах дансны орлого, арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээний орлого зэргийг барьцаалж батлан даалтын гэрээгээр батлан даагчаар Тайм тү тайм ХХК, Аоролцсон. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дууссан боловч ШИХ ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж эхний шаардлагаар үндсэн зээл 539065.34 ам доллар, зээлийн хүү 32284.81 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 6456.96 ам доллар нийт 577.807.11 ам долларын үлдэгдэлтэй гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсан. Энэ хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгаа. Хариуцагч 40.000.000 юанийн зээлийн гэрээний талаар яриад байна. Хавтаст хэргийн 175, 176, 177 дугаар хуудсанд байх төлбөрийн баримтаас өмнөх зээлийн гэрээний төлөлтүүд харагдана. Анх ШИХ ХХК нь 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 40.000.000 юанийн зээлийн гэрээ 12 сарын хугацаатай байгуулж 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 40.202.500 юань төлж зээлээ хаасан. 6.500.000 ам долларын гэрээг 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулж 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлээ хаасан. Нэхэмжлэлийн шаардлага болсон 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний хувьд ШИХ ХХК-ийн ерөнхий захирал 100 хувийн хөрөнгө оруулагч Хгаас компанийн гүйцэтгэх захирал Фан Кайд Гны зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон албан бичгийг ирүүлсэн. Эрх олгосон албан бичгийг үндэслэн Г 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг ШИХ ХХК-тай байгуулж, компанийг төлөөлж гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нар гарын үсэг зурсан.  Иймд гэрээ нь Иргэний хуульд заасан хэлцлийн шаардлагыг хангасан гэрээ. ШИХ ХХК нь Гнаас олон удаа зээл авч байсан. Зээлийн гэрээний нөхцөлийг ойлгож, харилцан тохиролцож гэрээ байгуулж байсан. Хүү тооцооллын хүснэгтээс зээлээ хэрхэн төлж ирсэн нь харагдана. Харин зээлдэгч хүүг 2016 оны 03 дугаар сарын 31-нээс хойш огт төлөөгүй. Гэрээний үүргийг гүйцэтгэх дарааллыг талууд гэрээний 3.1.3-т эхний ээлжинд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн төлбөрийг төлөх дарааллыг баримтлах үүрэгтэй гэж  зааж тохиролцсон. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 бол талууд үүрэг гүйцэтгэх дарааллыг тохиролцоогүй бол харгалзаж үзнэ гэсэн заалт. Ханшийн хувьд бид долларын зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ам долларыг нэхэмжилсэн. Ам долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцохоор Монгол банкны лавлагаа гаргаж өгсөн. Нэмэгдүүлсэн шаардлага гаргах үед улсын тэмдэгтийн хураамжийг төлөхдөө тухайн ам долларын харьцах ханшаар төлж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед зарим барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагаас татгалзаж хамгийн сүүлд нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Иймд хариуцагч ШИХ ХХК-иас 664.896.44 ам долларыг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн БГ/8115100542 дугаартай барьцааны гэрээ, БГ/8115100542-А, БГ/8115100542-Б дугаартай гэрээний орлого барьцаалах гэрээгээр тус тус хангуулж өгнө үү гэв.

 

 

 

            Хариуцагч ШИХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Анх Г ШИХ ХХК-ийн хооронд 40.000.000 юанийн гэрээ 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан. Гэрээний дагуу Тайм тү тайм, Ахамтран зээлдэгчээр оролцож, зээлийг хамтран хариуцахаар тохиролцсон. ШИХ ХХК дээр 2 компанид төмөр нийлүүлсэн байдаг. 2015 онд Г энэ хоёр компанийн орон сууцанд 8 хувийн зээл олгож байсан. Г гэрээний төлбөрөө доллар болгоё гэдэг хүсэлтийг тавьсан. Учир нь юанийн нөөц хүрэлцэхгүй байгаа гэж тайлбарласан. Ингээд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5.800.000 ам долларын, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 6.000.000 ам долларын, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5.800.000 ам долларын гэрээг тус тус байгуулсан байдаг. Анхнаасаа 40.000.000 юанийн гэрээний зээлийг бэлэн бусаар зээлүүлсэн. 40.000.000 юанийн гэрээг долларт шилжүүлж гэрээ хийсэн. Хамгийн сүүлд 5.800.000 ам долларын зээлийн гэрээ байгуулагдаж ирэхэд зээлийн хүү багассан. Тухайн үед банктай гэрэээ байгуулах үед доллар болон юанийн ханш бага байсан. Одоо юань болон долларын ханш өссөн тул хариуцагч зээлийг төлөхөд бэрхшээл үүссэн. Үүнийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан гэрээний үүргийг анх долларын зээл авсан үеийн ханшаар тооцох нь зүйтэй. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2-т үүрэг үүсэх үеийн ханшаар тооцох боломжтой гэж заасныг шүүх харгалзаж үзээсэй. Үүнээс гадна 5.800.000 ам долларын гэрээг гадаадын иргэнтэй байгуулсан. Нотариатын тухай хуулийн 32.1-д зааснаар гадаад улсын иргэн гэрээний утга учрыг ойлгоогүй. Анх 40.000.000 юанийн зээл авсан гэж ойлгож явсан. Тухайн үед гэрээ хийхэд орчуулагч оролцуулаагүй. Их хэмжээний зээл авахад компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр байх ёстой. Эдгээр хуулийн шаардлагыг хангаагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус. Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хуулиар зөвшөөрсөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хэрвээ шүүх зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзвэл Иргэний хуулийн 216.4-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийн дарааллын дагуу, үүргийг тогтоосон хугацааны туршид гүйцэтгэх ёстой. Гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон. Хариуцагч зээлийн гэрээний дийлэнхийг төлсөн. Гэрээг ялимгүй зөрчсөн. Тиймээс Иргэний хуулийн 216.4, 218.2-т зааснаар 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үндсэн зээл, хүүг тооцоод үндсэн зээлээс хасаж тооцож өгнө үү. Зээл хугацаандаа төлөгдөөгүйд зах зээл дахь барилгын салбарын уналт, мөнгөний ханшны өсөлт зэргээс байгууллагын санхүүгийн байдал доройтсон. Нэхэмжлэлийн шаардлагаас анхны нэхэмжлэлээр шаардсан 577.807.11 ам долларыг 6 сарын хугацааны туршид төлөхийг зөвшөөрч байгаа гэв.

 

 

 

            Хариуцагч ШИХ ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ЗБ дугаартай Ипотекийн гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл түүний байгаа газар үнийг заана, мөн зүйлийн 156.2-т заасан энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан байхад хуулийн энэ шаардлагыг хангаагүй атлаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээс хангуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Г эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй их хэмжээний хэлцлийг тусгайлан эрх олгоогүй этгээд Х.Стай байгуулсан нь хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн атлаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах шаардлага гаргасан нь үндэслэлгүй юм. Иймд Г Х.С нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЗБ дугаартай ипотекийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцох сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч энэ шаардлагыг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

            Нэхэмжлэгч Гны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан ипотекийн гэрээ гэв.   

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Г нь хариуцагч ШИХ ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 664.896.44 ам доллар гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн БГ/8115100542 дугаартай барьцааны гэрээ, БГ/8115100542-А, БГ/8115100542-Б дугаартай гэрээний орлого барьцаалах гэрээгээр хангуулах нэхэмжлэлийг, хариуцагч нь Г Х.С нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЗБ дугаартай ипотекийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

            Хариуцагч ШИХ ХХК нь Гтай 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ЗГ дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд ЗБ, БГ/8115100542 дугаартай гэрээн дэх үл хөдлөх хөрөнгө, БД/8115100542, БД/8115100542-А  дугаартай Ар ий си, Тайм тү тайм ХХК-тай батлан даалтын гэрээ, БГ/8115100542-А дугаартай гэрээний орлого барьцаалах гэрээн дэх хөрөнгийг барьцаалж 5.800.000 ам долларыг жилийн 8,7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдэж, зээлдэгчийн ам долларын харилцах дансанд мөнгийг шилжүүлж, зээлдэгч ШИХ ХХК-ийн хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгаж, зээлийн хүүг сарын 1.3 хувь болгон өөрчилсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график, ШИХ ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №9 дугаартай зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгах тухай хүсэлт, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ гэсэн баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

            Зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна .

 

Хариуцагч шүүх хуралдаанд “Анх 40.000.000 юанийн гэрээ байгуулагдаж, Гны хүсэлтээр долларын зээл болгон өөрчилсөн. Гэрээ байгуулахад нэг тал нь гадаадын иргэн байхад нотариатч орчуулагч оролцуулаагүй, их хэмжээний хэлцэл хийхэд хувьцаа эзэмшигчийн шийдвэр гараагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус. Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзвэл гэрээний хугацаа дууссанаас хойших төлсөн мөнгө Иргэний хуулийн 216.4-т зааснаар үндсэн төлбөрөөс хасагдана. Нэхэмжлэлийн шаардлагаас 577.807.11 ам долларыг төлөхийг зөвшөөрнө. Долларын ханшийг анх зээл авсан үеийн ханшаар тооцно” гэж тайлбарлан маргажээ.

 

            ШИХ ХХК нь 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Гтай 40.000.000 юанийн зээлийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 6.500.000 ам долларын зээлийн гэрээг байгуулж гэрээний үүрэг дуусгавар болсон, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж мөнгийг шилжүүлж авсан, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлон гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг хуанлийн он сар өдрөөр зааж тодорхойлсон байна.

 

Хариуцагч ШИХ ХХК нь гэрээний 3.1.1-д зааснаар зээл зээлийн хүүний төлбөрийг хавсралт №1-т заасан графикийн дагуу төлөх, 3.1.3-т зааснаар эхний ээлжинд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн төлбөрийг төлөх дарааллыг баримталж зээлийг төлөх, 3.1.4-т зааснаар хавсралт №1-д дурьдсан графикт хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн зээлийн хүүний 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй бол хүүгийн 20 %-иас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх, хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

ШИХ ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай гадаад харилцаа эрхлэх чиглэлээр байгуулагдаж,  Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 15-18 тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулж 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, Гтай 2013 оноос хойш гэрээний харилцаанд орж 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний үүргийн эргэн төлөлтийг 2016 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэл төлсөн, ШИХ ХХК-ийг төлөөлж зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг ерөнхий захирал Хгаас гүйцэтгэх захирал Фан Кайд олгосон, гүйцэтгэх захирал нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь ам долларын ханш өссөн тул зээл авсан үеийн ам долларын төгрөгтэй харьцах ханш  1974.22 төгрөгөөр тооцож төлнө гэж тайлбарласан боловч хэргийг шүүхэд анх нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар тооцох буюу 1 ам долларыг 2.330,86 төгрөгөөр тооцох нь зүйтэй.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний 3.1.1, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д заасан үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй буруутай байна.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч анхны нэхэмжлэлийн шаардлага 577.807.11 ам долларыг төлөхийг зөвшөөрсөн, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 87.089.33 ам доллараар нэмэгдүүлж улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар төлсөн тул хариуцагч ШИХ ХХК-наас 664.896.44 ам доллар буюу 1.549.780.516 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Гинд олгож, үүргийн гүйцэтгэлийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн БГ/8115100542 дугаартай барьцааны гэрээ, БГ/8115100542-А, БГ/8115100542-Б дугаартай гэрээний орлого барьцаалах гэрээгээр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Хариуцагч ШИХ ХХК нь Гинд холбогдуулж Г Х.С нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЗБ дугаартай ипотекийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасанг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрөл бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй  тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгч, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, тэднээс хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж хуваан хариуцуулж шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч барьцаа хөрөнгүүд нь зээлийн үүрэгт хүрэлцэхгүй тохиолдолд АйХХК, Тайм тү тайм ХХК-уудын батлан даалтын гэрээний дагуу тус компаниудын хөрөнгөөс зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө нь зээлийн үүрэгт хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт тусгуулах шаардлагаас татгалзсан болно.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон    

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

               1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ШИХ ХХК-иас 664.896.44 ам доллар буюу 1.549.780.516 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Гинд олгосугай.

 

 

 

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар Г болон ШИХ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн БГ/8115100542 дугаартай барьцааны гэрээ, БГ/8115100542-А, БГ/8115100542-Б дугаартай гэрээний орлого барьцаалах гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.424.246 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ШИХ ХХК-иас 8.424.246 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Гинд олгосугай.

 

 

 

4. Г Х.С нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЗБ дугаартай ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.130.250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлстийн 2602002965 тоот данснаас 565.125 төгрөг, нэхэмжлэгч Гнаас 565.125 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч ШИХ ХХК-д олгосугай.

 

 

 

6. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч барьцаа хөрөнгүүд нь зээлийн үүрэгт хүрэлцэхгүй тохиолдолд АйХХК, Тайм тү тайм ХХК-уудын батлан даалтын гэрээний дагуу тус компаниудын хөрөнгөөс зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө нь зээлийн үүрэгт хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт тусгуулах шаардлагаас татгалзсан болохыг дурьдсугай.

 

 

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.КУЛЬДАНА