Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2019/02236

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайран дүүрэг, 21 дүгээр хороо, Аюуш 17 дугаар гудамж, 3 тоотод оршин суух,Бовогт Н ... /Р/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 31/1 байрны 33 тоотод оршин суух бүртгэлтэй, Х овогт С... /РД:

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюуш гудамж, 16 дугаар байр, тоотод оршин суух, Б овогт Б ... /РД: 

 

Хариуцагч: Сонгинохайран дүүрэг, 25 дугаар хороо, Хайрхан 7 дугаар гудамж, 246 тоотод оршин суух,Б овогт Д ... /РД:/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, давхар 8 дугаар байр, 9 тоотод оршин суух, Х овогт Д... /РД: нарт холбогдох,

 

53,430,831 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Н....гаас 14,500,000 төгрөг гаргуулах тухай Д.....гийн,

Н....гаас 29,000,000 төгрөг гаргуулах тухай Б....ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г хариуцагч Д.....гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д....сайхан, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Б шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.... нь хариуцагч Б....тай найз нөхдийн харилцаатай байсан. Тэрээр 2015 оны 7 дугаар сард хариуцагч Б.... “...найз нь тендерийн ажил авах гэсэн юм, яаралтай мөнгөний хэрэг болоод байна” гэсэн хүсэлтийн дагуу, түүнд туслах гэж өөрийн өмчлөлийн “Лексус 570” маркын автомашиныг “с” ХХК-д 90,000,000 төгрөгийн барьцаанд 1 сарын хугацаатай тавьж мөнгийг Б....т зээлэн авч өгсөн. Зээлийг буцаан төлөх 1 сарын хугацаа өнгөрсөн боловч хариуцагч Б.... нь нэхэмжлэгчийн автомашиныг барьцаанаас чөлөөлж өгөөгүй. Үүнээс хойш бүтэн 6 сар хүлээсэн ч хариуцагч Б.... нь зээлсэн мөнгийг нь буцаан төлөхгүй байсан учир нэхэмжлэгч нь Б....т холбогдуулж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Ингээд эрүүгийн журмаар хэргийг шалгах явцад хариуцагч Б.... нь нэхэмжлэгчээс авсан 90,000,000 төгрөгийг иргэн Д.....д, Д..... нь Д.....т, Д.О... нь С.... гэж хүнд тус тус дамжуулан шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

Улмаар Б.... нарт холбогдох хэргийг шалгаад 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас 71 тоот тогтоол гарсан. Уг тогтоолд “...яллагдагч нар нь Лексус 570 маркын тээврийн хэрэгслийг барьцаанд тавиулан 90,000,000 төгрөгийг гаргуулан авснаас хойш хохирогч, яллагдагч нар нийтдээ 143,413,660 төгрөгийг с ББСБ-д төлж барьцаанаас чөлөөлж авсан байна. Харин яллагдагч Д....., Б...., Д....., С.... нар нь с ББСБ болон хохирогч Н....д нийт 119,500,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар төлсөн байх бөгөөд 23,913,000 төгрөгийн зөрүү гарч байгааг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.... болон эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулж байсан Б...., Д....., Д....., С.... нар нийт 143,413,660 төгрөгийг “с” ХХК-д төлж байж Н....гийн автомашиныг барьцаанаас чөлөөлж авсан. Үүнээс 119,500,000 төгрөгийг Б...., Д....., Д....., С.... нар төлсөн, харин үлдэх 23,913,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.... өөрөө хувиасаа төлсөн үйл баримт тогтоогдсон. Ингээд үндсэндээ Н.... нь бусдад тус болж зээл авч өгсөн биш өөрөө 23,913,000 төгрөгийн хэмжээнд шууд хохирсон байгаа.

Анх нэхэмжлэгч нь Б....ыг хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д....., Д....., С.... нарыг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг гаргасныг шүүхээс хүлээн авсан. Гэвч хариуцагч С....ын оршин суугаа хаяг тодорхойгүй байсан учир түүнээс татгалзсан. Мөн хариуцагч Д..... болон Д..... нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа.

Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн шаардлагын хэмжээг 29,517,831 төгрөгөөр ихэсгэсэн. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагч Б....ын хүсэлтээр барьцаанд тавьсан “Лексус 570” маркын автомашиныг чөлөөлөхдөө “Хас” банкнаас 80,000,000 төгрөгийн зээлийг жилийн 23.40 хувийн хүүтэй авсан. Нэхэмжлэгч 72,082,660 төгрөгийг “с” ХХК-д 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төлсөн. Тэрээр “Хас” банкны зээлийн хүүнд нийт 29,517,831 төгрөгийг төлсөн, энэ нь баримтаар нотлогдож байгаа.

Дээр дурдсан үйл явдал, нэхэмжлэгчид учирсан хохирол нь хариуцагч Б....ын буруутай үйлдэлтэй шууд холбоотой, Б.... нь зээлж авсан мөнгөө төлөөгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол тул дараах төлбөрүүдийг хариуцагч Б....аас нэхэмжлэгч шаардаж байгаа. Үүнд:

1/ Өөрийн автомашиныг барьцаанаас чөлөөлөх гэж “с” ХХК-д өөрөөсөө гаргаж төлсөн 23,913,000 төгрөг.  

2/ Өөрийн автомашиныг барьцаанаас чөлөөлөх гэж “Хас” банкнаас авсан зээлийн хүүнд төлсөн 29,517,831 төгрөг. Нийт 53,430,831 төгрөгийг хариуцагч Б....аас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.

Нэхэмжлэгч Н....гаас 14,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.....гийн, 29,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б....ын сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Д..... болон Б.... нартай нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний харилцаанд ороогүй. Нэхэмжлэгч нь энэ асуудлаас өмнө Б....ыг л таньдаг байсан бөгөөд зөвхөн түүний хүсэлтээр л өөрийн автомашинаа барьцаалан 90,000,000 төгрөгийн зээлийг авч өгсөн. Найздаа тус болсон биш өөрөө хохироод зээлийн хүү, алдангид илүү төлбөр төлсөн. Уг гэрээнээс учирсан хохирлоо л нэхэмжлэгч нэхэмжилж байгаа. Цагдаа дээр хариуцагч нарыг хэн ч дарамтлаагүй, “...та нарыг хорино, цагдана” гэж айлгаагүй. Хэрэв үнэхээр тийм асуудал гарсан бол хариуцагч нар тэр дор нь шалгуулаад, гомдлоо гаргаад явах бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгч Н.... болон Б.... нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, тэр асуудлаа л эрүүгийн журмаар шалгуулахад хариуцагч нар нь өөрсдөө мөнгөө төлөөд явсан асуудал байгаа юм.

Түүнчлэн шүүхээс Б....ын 29,000,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхнаасаа хүлээн авах ёсгүй байсан. Уг шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй уг нь ямар ч хамаагүй. Тэгээд ч уг мөнгө хүлээн авсан талаар ямар нэг баримт хэрэгт байхгүй. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хариуцагч нарын хэлээд байгаа шиг ямар ч хамтран ажиллах, хамтдаа ашиг олох тохиролцоо байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан хариуцагч нарын “бид нэхэмжлэгчээс авсан зээлийг буцаан төлнө” гэж бичсэн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдоно гэжээ.

 

Хариуцагч Б.... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.... би 2015 оны 7 дугаар сард иргэн Н....гаас 90,000,000 төгрөгийг “барилгын ажлын баталгаанд байршуулна” гэж авсан нь үнэн бөгөөд уг 90,000,000 төгрөгийг иргэн Д.....д шилжүүлэн өгсөн. Д..... нь Д.....т өгсөн, Д..... нь С....ад өгсөн бөгөөд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас миний үйлдлийг Эрүүгийн хуулийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжилж буй мөнгийг би хариуцахгүй. Н....гийн нэхэмжлэлийг Д....., Д....., С.... нар хариуцах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Б.... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус шүүхэд надад холбогдуулж иргэн Н.... нь нэхэмжлэл гаргажээ. Энэ мөнгийг би огт аваагүй бөгөөд Д..... надтай ирж уулзаад “...Рич голден бүүлс ХХК нь улсаас концессийн гэрээгээр авсан ажлуудаас Морингийн даваанд сургууль барих 1,7 тэрбум төгрөгийн ажил авахын тулд гүйцэтгэлийн баталгаа болгож 90,000,000 төгрөг хэрэгтэй байна. Чи энэ мөнгийг гаргаад хоёулаа хамтарч ажиллаад ажлаа авсны дараа чиний оруулсан мөнгийг эхэлж өгөөд цаашид олсон ашгаа хувааж авъя” гэж санал тавьсан. Ингээд надад мөнгө байхгүй байсан болохоор би Д.....г өөрийн найз Н....тай танилцуулж өгснөөс өөр зүйл байхгүй. Ингээд Н.... Д..... нар харилцан тохиролцсон. Сүүлд нөгөө ажил нь бүтэлгүйтэж Н.... намайг болон Д..... нарын хүмүүсийг цагдаад өгч эрүүгийн хэрэг үүссэн. Ингээд би цагдаад өдөр шөнөгүй дуудагдаж “хорино, цагдана” гэхээр нь цагдаагийн дарамтаас айгаад огт аваагүй мөнгөний төлөө, Н...., Д..... нарын асуудалд хамаагүй байж Н....д 15,000,000 төгрөг өгсөн. Одоо энэ мөнгөө Н....гаас буцаан нэхэмжилж байна. Мөн Н.... нь найзын хувьд надаас 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 9,000,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй зээлж аваад, хүүг нь надад төлж байсан. Иймд уг 14,000,000 төгрөгөө буцаан авна. Нийт 29,000,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.  

 

Хариуцагч Д..... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 7 дугаар сард би өөрийн найз Б....аас 90,000,000 төгрөг шилжүүлэн авсан. Уг 90,000,000 төгрөгийг Б.... нь өөрийн найз Н....гаас зээлж авсан. Уг 90,000,000 төгрөгөөс би нэг ч төгрөг дутаагаагүй, Д.....ын дансанд шилжүүлэн өгсөн. Д..... нь анх “...хүнээс хүүтэй шилжүүлж авсан мөнгө шүү. Барилгын ажлын баталгаанд байршуулаад эхний санхүүжилтаараа буцааж төлөөрэй” гэж тохирсон. Уг барилгын ажил эхлээгүй тул мөнгөө буцааж авья гэтэл “...өнөөдөр, маргааш буцааж өгье” гэж явсаар 2017 оны 02 дугаар сар хүртэл хугацаа өнгөрсөн боловч хүү, алдангид нь цувуулан өгсөөр 62,000,000 төгрөгийг Д..... буцаан төлсөн болно. Н....гийн хохирлыг барагдуулах үүднээс Б.... бид хоёр өөрсдийн машин болон орон сууцаа ББСБ-д барьцаалж нийт 120,000,000 төгрөгийг бэлэн ба бэлэн бусаар Н....д төлсөн. Өнөөдрийн байдлаар Д..... нь 90,000,000 төгрөгийн хүү болон үндсэн 90,000,000 төгрөгийг ч бүрэн төлж дуусгаагүй байна. Иймд би энэ нэхэмжлэлд хариуцлага хүлээхгүй, харин өөрийн гаргасан бодит хохирлыг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Д..... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би нэхэмжлэгч Н....тай Б....аар дамжуулан танилцсан. “Р” ХХК нь улсаас концессийн гэрээгээр авсан ажил буюу сургууль барих ажлын гүйцэтгэлийн баталгаа болгож 90,000,000 төгрөгийг дансанд байршуулах шаардлага гарсан. Ингээд Н....тай хамтран ажиллахаар харилцан тохирч, гүйцэтгэх ажлын урьдчилгаа орж ирэхээр Н....гийн 90,000,000 төгрөгийг буцаан төлөхөөр, ажил дууссаны дараа орж ирэх мөнгийг ашигт тооцон хуваан авахаар болсон. Гэвч энэхүү ажлыг хийж чадаагүй. Ингээд нэхэмжлэгч Н.... нь намайг болон бусад хүмүүсийг цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Цагдаагийн байгууллагын зүгээс “...хорино, баривчлана” гэж айлгаж байсан учраас илүү мөнгө төлсөн. Нэхэмжлэгч Н....гийн анх гаргасан 90,000,000 төгрөгийг 119,500,000 төгрөг болгон 29,500,000 төгрөгийг илүү төлсөн. Илүү өгсөн 29,500,000 төгрөгөөс 14,500,000 төгрөгийг би өөрөөсөө илүү өгсөн. Ийм учраас илүү төлсөн 14,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Н....гаас гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Бид анхнаасаа ашиг олох юм бол хуваана гэж тохирсон атлаа эрсдэл гарахаар би бүгдийг нь төлнө гэдэг нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна гэжээ.  

 

Хариуцагч Д.....гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д....сайхан шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбартаа: Хариуцагч Д..... нь нэхэмжлэгч Н....г анх таньдаггүй байсан. Улсаас авсан концессийн гэрээний урьдчилгаанд байршуулах мөнгө хэрэгтэй болсон бөгөөд уг мөнгийг Б.... нь өөрийн найз гэх нэхэмжлэгч Н....гаас авахаар болсон. Ингээд уг 90,000,000 төгрөгийг Н....гаас авсан. Хариуцагч Д..... нь 90,000,000 төгрөгийг Б....аас аваад шууд Д.....т шилжүүлсэн. Ингээд хөөцөлдсөн ажил бүтэлгүйтсэний улмаас нэхэмжлэгч нь Б...., Д....., Д....., С.... нарт холбогдуулан цагдаагийн байгууллагад хандсанаас хойш бие биенийгээ мэдэх болсон. Гэхдээ Д..... нь “нэхэмжлэгч Н.... нь хамтран ажиллах” гэж байсныг нь анхнаасаа мэдэж байсан гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Н.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.... нь анх “хамтран ажил хийгээд дундаас нь мөнгө авъя, ашиг олъё” гэж Б....тай ярьж тохирсон байдаг. Ингээд улсын ажлыг хийхэд барьцаанд нь мөнгө шаардлагатай байсан учир Н.... нь өөрийн автомашиныг барьцаалж 90,000,000 төгрөгийг авч өгсөн. Хариуцагч Б.... 90,000,000 төгрөгийг аваад Д.....д, Д..... нь Д.....т, Д..... нь С....ад өгсөн байдаг. Тэрнээс биш Д..... өөрөө нэг ч төгрөг аваагүй. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч нарыг эрүүгийн журмаар шалгуулж эхэлсэн. Д..... болон бусад хариуцагч нар эрүүгийн журмаар шалгуулж, цагдаа, прокурор нарт дарамтлуулсан учраас хариуцагч нар нь Н....гийн анх гаргасан 90,000,000 төгрөгийг 119,500,000 төгрөг болгон өгсөн байдаг. Талууд анхнаасаа “...Н.... нь ажлын урьдчилгаанд автомашинаа барьцаалж мөнгө авч өгнө. Хэрэв ашиг гарвал автомашиныг нь барьцаанаас чөлөөлнө, мөн дээрээс нь ашиг өгнө. Харин алдагдал, эрсэдл гарвал ямар ч тохиолдолд автомашиныг нь буцаан авч өгнө” гэж л тохирсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь мөнгийг хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлж өгсөн. Хамтран ажиллах гэрээний онцлог нь ашиг олвол хамтдаа ашгаа хүртэнэ, алдагдал гарвал хамтдаа хариуцлагаа хүлээх байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь “...надад ашиг гараагүй учир би илүү гарсан төлбөрөө нэхэмжилнэ” гэж шүүхэд хандаж байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй байна. Талуудын хамтдаа хийх гэж байсан ажил нь бүтээгүй тул хариуцагч нар нэхэмжлэгчийн “Лексус 570” маркын автомашиныг нь чөлөөлж, тэр чигээр нь буцаан төлсөн. Ийм учраас нэхэмжлэгчийн шаардаад байгаа илүү төлсөн мөнгө, эсхүл гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гээд байгаа зүйлийг хариуцагч Б...., Д..... нар хариуцахгүй.

Цаашлаад нэхэмжлэгчийн зүгээс Д.....т холбогдох шаардлагаасаа татгалзаад байгаа нь буруу. Д..... нь С....аас мөнгө авчихаад цаашаа өгөхдөө дутагдуулснаас болоод ийм хэмжээний мөнгөний зөрүү гараад байгаа. Нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлох ёстой гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Хариуцагч Д.....н хувьд тэрээр нэхэмжлэгчээс 14,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Дээр дурдсанчлан 90,000,000 төгрөгийн автомашиныг зээлээс чөлөөлөх гэж хариуцагч нар нийт 119,500,000 төгрөг өгсөн. Уг илүү өгсөн 29,500,000 төгрөгөөс 14,500,000 төгрөгийг Д..... хувиасаа төлсөн. Анхнаасаа талууд “...Н.... 90,000,000 төгрөг гаргана, ашиг гарвал хувааж авна” гэж тохирсон. Гэтэл эрсдэл гарахаар эрсдлийг зөвхөн хариуцагч хариуцах нь шударга биш. Энэ ч утгаараа Д..... нь илүү төлсөн 14,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.5 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэхээр бус харин хүч хэрэглэсэн буюу заналхийлсэн үйлдлийн үндсэн дээр хэн нэгэн этгээд нөгөө этгээдэд хөрөнгө шилжүүлсэн бол хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрхтэй байхаас бусад тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь түүнийг буцаан шаардах эрхтэй” гэж заасан. Хариуцагч Д..... нь цагдаагийн байгууллагаар шалгуулж, дарамтуулсны улмаас мөнгийг буцаан төлөхдөө илүү 14,500,000 төгрөг төлсөн. Ийм учраас бусдад дарамтлуулсны улмаас мөнгийг төлсөн учир Иргэний хуулийн 492.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс 14,500,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй гэж үзэж байгаа.

 Хариуцагч Б....ын хувьд тэрээр нэхэмжлэгчид холбогдуулж дараах шаардлагуудыг гаргасан. Үүнд:

1/ Эрүүгийн журмаар шалгуулах явцдаа төлсөн 15,000,000 төгрөг гаргуулах.

2/ Н.... нь найзын хувиар 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зээлсэн 5,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр зээлсэн 9,000,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөгөө гаргуулах. Өөрөөр хэлбэл нийт 29,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан.

15,000,000 төгрөг гаргуулах шаардлагын хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.5 дахь хэсэг юм. Дээр дурдсанчлан Б....ын хувьд Н....тай “...90,000,000 төгрөгт машинаа барьцаанд тавьчих, дараа нь ажлаа хийгээд ашиг олъё” гэж тохирсон. Шүүхээс л Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа гэж үзээд байгаагаас биш талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн. Хамтран ажиллах гэрээгээр ашиг олсон бол ашгаа хамт хүртэх, эрсдэл гарвал эрсдлээ хамтдаа хариуцах ёстой харилцаа. Ямар ч байсан. хариуцагч нар барьцаанд тавьсан машиныг нь өөрсдөөсөө мөнгө гаргаад төлчихсөн. Б.... нь Н.... болон Д..... нарыг танилцуулсныхаа төлөө цагдаад шалгагдаж, 90,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй мөртлөө өөрөөсөө 15,000,000 төгрөг Н....д буцаан төлсөн. Тэрээр цагдаагийн байгууллагаар шалгуулаад, дарамтуулсан учир уг мөнгийг хүчээр төлсөн. Иймд Иргэний хуулийн 492.5 дахь хэсэгт заасны дагуу 15,000,000 төгрөгөө нэхэмжилж байгаа.

29,000,000 төгрөгийн шаардлагын хувьд Н....гийн эгч нь Б....аас 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, өөрөө 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 9,000,000 төгрөгийг тус тус Б....аас зээлсэн байдаг. Өмнөх хурлууд дээр нэхэмжлэгч Н.... нь “...би уг мөнгөнүүдийг авсан, буцааж төлөх нь үнэн” гэж тайлбарлаж байсан. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс “...үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй” гэж тайлбарлаж байгаа ч өмнө нь шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хүлээгээд авчихсан учир энэ шийдвэрээр давхар шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.... нь хариуцагч Б...., Д....., Д....., С.... нараас 23,913,000 төгрөгийг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн шаардлагын хэмжээг 29,517,831 төгрөгөөр ихэсгэсэн /1 хавтас, хх 1, 71 хуудас/.

 

Хариуцагч Д..... нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Н....гаас 14,500,000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.... 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Н....гаас 29,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд гаргасныг шүүхээс тус тус хүлээн авчээ /1 хавтас, хх 127, 143 хуудас/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Д....., Д....., С.... нарт холбогдох шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Н.... нь хариуцагчД....., Д....., С.... нарт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

 

Нэг. Үндсэн нэхэмжлэл:

 

а/ 23,913,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын хувьд:

 

Н.... нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өөрийн өмчлөлийн “Лексус 570” /Lexus 570/ маркын автомашиныг “с” ХХК-д барьцаанд тавьж 90,000,000 төгрөгийг 92 хоногийн хугацаатай, 30 хоногт 3 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Н.... нь уг 90,000,000 төгрөгийг Б....т, Б.... нь 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Д.....д, Д..... нь 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Д.....т, 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Д..... нь С....ад тус тус шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар талууд маргаангүй байна /1 хавтас, хх83-89 хуудас/.

 

Хариуцагч Б....аас 23,913,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Н.... “...өөрийн найз Б....ын ажилд туслах зорилгоор өөрийн автомашиныг барьцаалж 90,000,000 төгрөгийг с ХХК-иас зээлж авч өгсөн. Гэвч тохирсон хугацаанд Б.... мөнгөө төлж, миний автомашиныг зээлээс чөлөөлж өгөхгүй байсан учир түүнийг эрүүгийн журмаар шалгуулахад тэрээр мөнгийг бусдад шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Хэргийг эрүүгийн журмаар шалгах явцад миний бие болон Д....., Б...., Д....., С.... нарын зүгээс нийт 143,413,660 төгрөгийг с ХХК-д төлснөөр өөрийн автомашинаа чөлөөлж авсан. Харин би хувиасаа илүү 23,913,000 төгрөгийг төлсөн. Энэ хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын тогтоолоор нотлогдож байгаа. Үндсэндээ би бусдад тус болж зээл авч өгсөн биш өөрөө 23,913,000 төгрөгийн хэмжээнд шууд хохирсон. Энэ хохирлоо анх зээл авч өгсөн хүн болох Б....аас нэхэмжилнэ” гэсэн агуулгаар тайлбарлажээ.

 

Хариуцагч Б....ын зүгээс дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Тэрээр өөрийн татгалзлаа “...Нэхэмжлэгч Н.... болон Б.... нарын хооронд зээлийн гэрээний харилцаа огт үүсээгүй. Харин хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн. Уг гэрээгээр Н.... өөрийн автомашинаа барьцаалж 90,000,000 төгрөгийг гарган өгсөн. Хэрэв ашиг олсон бол ашгаа хуваан авахаар, алдагдал хүлээвэл эрсдлээ мөн л хуваан хариуцах л тохиролцоо байсан. Гэвч ажил нь бүтээгүй, ашиг гараагүй учир Б.... нар нэхэмжлэгчийн автомашиныг барьцаанаас нь чөлөөлөөд биет байдлаар нь буцаагаад өгсөн. Одоо гэрээнээс болж учирсан гэх ямар ч хохирол төлөх шаардлага байхгүй. Б.... нарыг эрүүгийн журмаар шалгаж, дарамталж байсан учраас л илүү мөнгө төлсөн” гэж тайлбарласан байна.

 

Хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд харилцан үүрэг хүлээж хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулах боломжтой ба хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцах учиртайг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1476.2, 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсгүүдэд тусгажээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд буюу хариуцагч Б....ын “...би 2015 оны 7 дугаар сард иргэн Н....гаас 90,000,000 төгрөгийг барилгын ажлын баталгаанд байршуулна гэж авсан нь үнэн бөгөөд уг мөнгийг Л.....д шилжүүлэн өгсөн” гэсэн бичгийн тайлбар,

Хариуцагч Д.....гийн “...2015 оны 7 дугаар сард би өөрийн найз Б....аас 90,000,000 төгрөг шилжүүлэн авсан. Уг 90,000,000 төгрөгийг Б.... нь өөрийн найз Н....гаас зээлэн авсан” гэсэн бичгийн тайлбар,

с” ХХК-д Д....., Д..... нарын “...Иргэн Н....гийн нэр дээр барьцаанд тавьсан Lexus 570 маркийн автомашины зээлийн төлбөрийг хүү, алдангийн хамт 2015 оны 11 дүгээр сарын 11-ний дотор төлж барагдуулах болно” гэсэн бичгээр гаргасан хүсэлт,  

Д.....ын “...би Б....т 15,000,000 төгрөг, Д.....д 45,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөг өгөх нь үнэн...” гэсэн агуулгатай 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Д....., Б...., Д..... нарын гарын үсэгтэй “хэлцэл” нэртэй бичгийн баримт,

Д.....ын “...миний бие Н....д өгөх 63,000,000 төгрөгөөс ...нийт 19,000,000 төгрөгийг өгч барагдуулав. Үлдэгдэл 44,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг 2016 оны 11 сарын 25-ны дотор төлж, сүүлийн 34,000,000 төгрөгийг 2016 оны 31-ний дотор төлж дуусгахаар тохиролцов. Хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хүүтэй нь иргэний журмаар явахад татгалзах зүйлгүй” гэсэн Д....., Н...., Д....., Б.... нарын гарын үсэг бүхий бичгийн баримтуудыг Д..... болон Б....ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “...Н.... нь Б....ын найз. Тэрээр эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө Д..... Д..... нарыг таньдаггүй байсан” гэх агуулга бүхий тайлбаруудтай харьцуулан судлахад нэхэмжлэгч Н.... болон Б.... нарын хооронд хамтран ажиллах гэрээний гэхээс илүүтэй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна /1 хавтас, хх 15, 29, 90, 114, 129 хуудас/.

 

Нэхэмжлэгч Н.... нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өөрийн өмчлөлийн “Лексус 570” /Lexus 570/ маркын автомашиныг “с” ХХК-д барьцаалж авч өгсөн 90,000,000 төгрөгөө залилуулсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагаас 201625030248 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ба Чингэлтэй дүүргийн прокурорын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 47 тоот “Зарим яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол гарсан /1 хавтас, хх16 хуудас/.

 

Дээрх тогтоолд гаргасан гомдлыг хянаад Чингэлтэй дүүргийн прокуророос 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 71 тоот “Прокурорын гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” тогтоол гарчээ. Уг тогтоолд “...яллагдагч нар нь Лексус 570 маркын тээврийн хэрэгслийг барьцаанд тавиулан 90,000,000 төгрөгийг гаргуулан авснаас хойш хохирогч, яллагдагч нар нийтдээ 143,413,660 төгрөгийг с ББСБ-д төлж барьцаанаас чөлөөлж авсан байна. Харин яллагдагч Д....., Б...., Д....., С.... нар нь с ББСБ болон хохирогч Н....д нийт 119,500,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар төлсөн байх бөгөөд 23,913,000 төгрөгийн зөрүү гарч байгааг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн байна /1 хавтас, хх 5, 6 хуудас/.   

 

Дээр дурдсанчлан хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчийн автомашиныг барьцаанаас чөлөөлүүлэхээр 119,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Н....д болон “с” ХХК-д төлсөн, харин нэхэмжлэгч Н.... нь нийт 143,413,660 төгрөгийг “с” ХХК-д төлснөөр өөрийн автомашиныг барьцаанаас чөлөөлж авсан үйл баримттай маргаагүй, харин талууд ашиг олох зорилгоор хамтран ажилласан ч ажил бүтээгүй, эрсдэлд орсон тул алдагдлаа хамтдаа хариуцна гэсэн агуулгаар маргасан.  

 

Нэгэнт нэхэмжлэгч Н.... нь хариуцагч Б....тай хамтран ажиллахаар тохирсон нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Н....гаар авахуулсан зээлийн төлбөрийг “с” ХХК-д төлөөгүйгээс нэхэмжлэгч нь 23,913,000 төгрөгийн хэмжээгээр хохирсон гэж үзэн уг мөнгийг Б....аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасантай харшлахгүй.

 

б/ 29,517,831 төгрөгийн шаардлага:

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...барьцаанд байсан автомашиныг чөлөөлөхдөө Хасбанкнаас 80,000,000 төгрөгийн зээлийг жилийн 23.40 хувийн хүүтэй авсан. 72,082,660 төгрөгийг с-д 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төлсөн. Хас банкны зээлийн хүүнд нийт 29,517,831 төгрөгийг төлсөн. Иймд уг мөнгийг Б....аас гаргуулна” гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлохоор 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Хас” банктай байгуулсан зээлийн гэрээг өгсөн. Гэвч уг гэрээний дагуу авсан зээлийн зориулалт нь эргэлтийн хөрөнгийн зориулалттай байхаас гадна энэхүү зээлийн гэрээний дагуу авсан 80,000,000 төгрөгийг өөрийн автомашиныг барьцаанаас чөлөөлүүлэхэд зарцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. 

 

Хоёр. Сөрөг нэхэмжлэл

 

а/ Н....гаас 14,500,000 төгрөг гаргуулах тухай Д.....гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хариуцагч Д..... нь нэхэмжлэгч Н....гаас 14,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ “...Би Н....тай Б....аар дамжуулан танилцсан. Концессийн гэрээний баталгаанд 90,000,000 төгрөг хэрэг болж уг мөнгийг нэхэмжлэгчээс авсан. Ажлын урьдчилгаа орж ирэхээр мөнгийг буцаан өгч, илүү гарсан ашгийг хуваан авахаар болсон ч ажил бүтээгүй. Ингээд намайг Н.... цагдаад өгч шалгуулсан. Цагдаагийн байгууллагаас хорино, цагдана гэж дарамталж байсан учраас айсандаа Н....гийн гаргасан 90,000,000 төгрөгийг 119,500,000 төгрөг болгон өгсөн. Илүү өгсөн 29,500,000 төгрөгөөс 14,500,000  төгрөгийг би өөрөөсөө өгсөн. Анхнаасаа би ...тай 90,000,000 төгрөг төлнө. Ашиг гарвал хувааж авна гэж тохирсон. Гэтэл эрсдэл гарахаар би бүгдийг төлөх нь шударга биш тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.5 дахь хэсэгт заасны дагуу илүү төлсөн 14,500,000 төгрөгийг буцааж авна” гэжээ.

 

Үүрэг гүйцэтгэхээр бус харин хүч хэрэглэсэн буюу заналхийлсэн үйлдлийн үндсэн дээр хэн нэг этгээд нөгөө этгээдэд хөрөнгө шилжүүлсэн бол хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрхтэй байхаас бусад тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь түүнийг буцаан шаардах эрхтэйг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.5 дахь хэсэгт заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэрэг маргааны оролцогч өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа баримтуудаа өөрөө цуглуулан шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, өөрөө олж авах боломжгүй баримтуудыг шүүхийн журмаар олж авахаар хүсэлт гаргах зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.

 

Хариуцагч Д..... нь эрүүгийн журмаар шалгуулж байх явцдаа бусдад дарамтлуулсны үндсэн дээр 14,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Н....д учруулсан хохирол гэж төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, өөрийн шаардлагын үндэслэлээ нотлож чадаагүй байна. Иймд түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй.

 

б/ Н....гаас 29,000,000 төгрөг гаргуулах тухай Б....ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хариуцагч Б.... нь нэхэмжлэгч Н....гаас нийт 29,000,000 төгрөгийг шаардан сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүхийн зүгээс үндсэн нэхэмжлэлтэй хамтад нь шийдвэрлэх боломжтой гэж үзэн хүлээн авсан /1 хавтас, хх143, 155 хуудас/.

 

Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...Би ... болон .... нарыг танилцуулсныхаа төлөө цагдаад шалгагдан дарамтлуулж, 90,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй мөртлөө өөрөөсөө 15,000,000 төгрөгийг Н....д буцаан төлсөн. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.5 дахь хэсэгт заасны дагуу уг мөнгөө буцаан авна”,

“...Н.... нь найзын хувьд надаас 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 9,000,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй зээлж аваад, хүүг нь надад төлж байсан. Иймд уг зээлсэн 14,000,000 төгрөгөө буцаан авна” гэж тайлбарласан байна/1 хавтас, хх143 хуудас/.  

 

Дээр дурдсанчлан зохигч өөрийн шаардлага хийгээд татгалзлаа нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Б....ын хувьд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.5 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн болон нэхэмжлэгч Н....д 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 9,000,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөгийг зээлсэн болон уг мөнгийг буцаан шаардах эрхтэй болохоо нотлож чадаагүй гэж шүүхээс үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч Д....., Д....., С.... нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б....аас 23,913,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н....д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,517,831 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1492 дугаар зүйлийн 492.5 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул Н....гаас 14,500,000 төгрөг гаргуулах тухай Д.....гийн, Н....гаас 29,000,000 төгрөг гаргуулах тухай Б....ын сөрөг нэхэмжлэлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Н....гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 583,060 төгрөг, хариуцагч Б....аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,000 төгрөг, хариуцагч Д.....гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б....аас 277,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н....д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснааршийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                Н.ХАНГАЛ