Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2021/02965

 

2021 оны 11 сарын 16 өдөр                        Дугаар 102/ШШ2021/02965                        Улаанбаатар хот

 

 

*** УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин байх, “Х ” ХХК /РД:*** /-ын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт ***гийн Б /РД:*** /,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт *** ын Г /РД:*** 0/,

 

Хариуцагч: **** тоотод оршин суух, *** овогт Г ын М /РД:*** /,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт Г ын *** /РД:***/ нарт холбогдох,

 

48,726,225 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.*** нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Х ”-тай *** дугаартай зээлийн гэрээ, *** тоот барьцааны гэрээ байгуулж 35,000,000 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зээлэн авсан. *** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар *** зээлийн барьцааны гэрээс байгуулан, хариуцагч Л.Г , Ж.Б , Г.М нарын өмчлөлийн /3 хүний/ *** тоотод байрлах 57.5 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Мөн 2019 оны 10 дугаар сарын 03-н өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацааг 2020 оны 8 дугаар дугаар сарын 19-ний өдөр хүртэл сунгах, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийг хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл сунгаж өөрчлөлт оруулсан байна.  Хариуцагч нь 3*** дугаартай зээлийн нэмэлт гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 31,575,000 төгрөг, зээлийн хүү 17,151,225 төгрөг, бүгд 48,726,225 төгрөгийг төлөөгүй байна. Ингээд шүүхэд дараах шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:

1/ Хариуцагч Г.*** гоос зээлийн гэрээний үүрэгт 48,726,225 төгрөгийг гаргуулж “Х ” ХХК-д олгож өгнө үү.

2/ Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох *** тоотод байрлах 57.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаас хангуулж өгнө үү.

3/ Хариуцагч Г.М гадаад улсад байгаа тул түүнд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна.

Зээлийн гэрээг Г.*** той байгуулсан учраас түүнийг хариуцагчаар татсан. Харин Ж.Б , Л.Г , Г.М нарыг барьцаа хөрөнгө буюу үл хөдлөх эд хөрөнгийн шаардлагатай холбогдуулан татсан гэжээ. 

 

Хариуцагч Г.*** шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Х ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд Г.*** миний бие хариуцагчаар татагдсан болно. Уг банк бус байгууллагаас 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 3*** тоот зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5% хүүтэй бизнесийн зориулалтаар авсан болно. Зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлж байсан бөгөөд үйл ажиллагаагаа өргөтгөж чадаагүйн улмаас зээлээ төлөх боломжгүй болсон бөгөөд “Х ” ХХК-ийн зүгээс хоёр ч удаа зээлийн гэрээг дахин шинэчилж хийсэн болно. Миний зүгээс 2019 оны зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрт хорь орчим сая төгрөг төлчхөөд байхад шүүхэд өгсөн нэхэмжлэлд үндсэн зээлийн үлдэгдэл 31,575,000 төгрөг, зээлийн хүүд 17,451,225 төгрөг, нийт 48,726,225 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Х ” ХХК болон Г.*** нар 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр *** тоот “Зээлийн гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, “...замын зардал болон тоног төхөөрөмж авах” зориулалтаар 35,000,000 төгрөгийн зээлийг “Х ” ХХК-иас Г.*** д олгожээ. 

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болгож 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн *** тоот “Зээлийн барьцааны гэрээ”-гээр Л.Г , Ж.Б , Г.М нарын өмчлөлийн, эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, **** тоот хаягт байршилтай, 57.5 м2 талбайтай, орон сууцны зориулалттай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

 

2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Х ” ХХК болон Г.*** нар *** тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн *** тоот зээлийн гэрээний төлбөр төлөх хуваарьт буюу хугацаанд өөрчлөлт оруулсан байна. 

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.  

 

2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч “Х ” ХХК  нь хариуцагч Г.*** , Л.Г , Ж.Б , Г.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 31,575,000 төгрөг, зээлийн хүү 17,151,225 төгрөг, нийт 48,726,225 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс  хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Гэвч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагч Г.М д холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Г.М д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Талууд дээрх гэрээг байгуулсан болон зээлийг хүлээн авсан эсэх талаар маргаан гаргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан үүргээ гүйцэтгэсэн буюу 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан *** тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу 35,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн гэж үзэх бөгөөд хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй болно. 

 

Хариуцагч Г.*** гийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...зээлийн тооцооллыг буруу хийсэн” гэсэн агуулгаар тайлбарласан. Гэвч тэд нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн зээлийн тооцооллыг зөвшөөрөөгүй, буруу гэсэн татгалзлаа хариуцагч нотлоогүй, нотлох баримтаа гаргаж өгөөгүй, энэ талаар шүүхэд хүсэлт гаргаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.    

 

Иймд хариуцагч Г.*** гоос 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан *** тоот “Зээлийн гэрээ”-ний үүрэгт үндсэн зээл 31,575,000 төгрөг, зээлийн хүү 17,151,225 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүхээс үзэв.

 

2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан *** тоот “Зээлийн гэрээ”- нь “Х ” ХХК болон Г.*** нарын хооронд байгуулагдсан бөгөөд хариуцагч Л.Г , Ж.Б нар нь энэ гэрээний оролцогч биш тул зээлийн төлбөрийг хариуцахгүй. Харин барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.

 

Дээр дурдсанчлан талууд барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х ” ХХК нь хариуцагч Г.М д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.*** гоос 48,726,225 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 57.5 м2 талбайтай, орон сууцны зориулалттай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б , Л.Г нараас 70,200 төгрөгийг, Г.*** гоос 401,582 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгосугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                       Н.ХАНГАЛ