Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/24

 

Б.С-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар àéìãèéí Ýð¿¿, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õèéí эрүүгийн ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ О.Баатарсүх äàðãàëæ, ø¿¿ãч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа íàðûí á¿ðýëäýõ¿¿íòýé ø¿¿õ õóðàëäààíû “Б” òàíõèìä нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

Прокурор Г.Лхагвасүрэн

Хохирогч Х.Б

        нàðèéí áè÷ãèéí äàðãà Ц.Алтансүх нар îðîëöов.           

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч Х.Б-н давж заалдах гомдлоор тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.С-д холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ø¿¿ã÷ О.Баатарсүхийн èëòãýñíýýð õÿíàí õýëýëöýâ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 2002 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дугаар баг, Ухаа хошуугийн .......... тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Б.С /РД:........./,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн 7 дугаар баг усан бассейны баруун талын саравчинд  2020 оны 06 дугаар сарын 30-ны орой 20 цагийн орчимд иргэн Х.Б-г зодож эрүүл мэндэд нь уруулын язарсан шарх, дээд болон доод эрүүний 22, 32 дугаар шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэн нь шүүгдэгч Б.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.С-д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шатанд шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Б.С энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Х.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Х.Б давж заалдах гомдолдоо: Би 2020 оны 06 дугаар сарын 30-ны орой С надад 2.5 литрийн пиво авч өгснийг Н, С бид гурав хувааж уугаад юм яриад сууж байтал С гэнэт миний шүд рүү гараараа цохисон. Миний хиймэл шүд болон өөрийн 2 шүд унасан. С архи уучихаад ирсэн байсан тэр пивоноос уугаад нэлээд согтсон. Бид маргаж муудсан зүйл байхгүй. Прокурорын болон шүүхийн шатанд С нь миний эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлнө гэж хүсэлт гаргаж бид хоёр эвлэрч хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэхээр болсон боловч, С нь шүүх хуралдаанаас хойш надтай уулзаагүй. Хохирол төлбөрийн талаар юу ч ярихгүй, өнөөдрийг хүртэл намайг хохироосоор байна. Одоо надад 3 шүд хийлгэх зардлаа гаргуулахаар давж заалдах гомдол гаргасан. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 154 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс хохирогч Х.Б-н давж заалдах гомдлын дагуу Б.С-д холбогдох эрүүгийн хэргийг түүнд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн 7 дугаар баг усан бассейны баруун талын саравчинд  2020 оны 06 дугаар сарын 30-ны орой 20 цагийн орчимд иргэн Х.Б-г зодож эрүүл мэндэд нь уруулын язарсан шарх, дээд болон доод эрүүний 22, 32 дугаар шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

хохирогч Х.Б-н:  “... С нэг пиво авч өгье гээд 2.5 литрийн пиво авсныг нь Н, С бид гурав хувааж уугаад юм яриад сууж байтал С гэнэт миний шүд рүү гараараа цохисон. Миний хиймэл шүд болон өөрийн 2 шүд унасан. Бид маргаж муудсан зүйл байхгүй. С зугатаагаад явсан” гэх /хх-4х/,

гэрч Ч.Н-ын “...Тэгээд юм яриад сууж байсан чинь гэнэт тас хийх чимээ гарсан чинь Б ахыг С нэг удаа гараараа цохиод таксинд суугаад явчихсан. Б-н хиймэл шүд болон өөрийнх нь 2 шүд уначихсан. Намайг яриулахгүй байна гэж С нэг удаа хэлж байсан” гэх /хх-7х/,

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 342 дугаартай:  “Х.Б-н биед дээд уруулын язарсан шарх, дээд болон доод эрүүний 22, 32 дугаар шүдний булгаралт бүхий гэмтэл учирсан бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт  /хх-10х/  зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Яллагдагч Б.С нь хохирогч Х.Б-д 300000 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж,  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч,  хэргийн зүйчлэл, түүнд оногдох ялын төрөл хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэн прокурорын гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгтэй нийцжээ.

Хохирогч Х.Б нь яллагдагчийн прокурорын шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол,  хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хугацаа тогтоосныг ямар нэгэн гаднын дарамт шахалт, нөлөөлөлгүйгээр зөвшөөрсөн байх тул түүний  давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдая.

 

Шүүгдэгч Б.С нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол,  хор уршиг болох 300000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 15-ны дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Б.С энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Х.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж дурдсан нь ойлгомжгүй болжээ. Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Хохирогч Х.Б-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын  “... шүүгдэгч Б.С энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Х.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг  “шүүгдэгч Б.С нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол,  хор уршиг болох 300000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 15-ны дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай” гэж өөрчилсүгэй.

 

Хоёр: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

Гурав. Äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õ õýðãèéã õÿíàí øèéäâýðëýõäýý Ýð¿¿ãèéí õóóëèéã áóðóó õýðýãëýñýí, Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг íîöòîé çºð÷ñºí нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл ìàãàäëàëûã ãàðäóóëñан, эсхүл хүргүүлснээс õîéø 14 õîíîãèéí äîòîð шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч íàð õÿíàëòûí æóðìààð Улсын Дээд шүүхэд ãîìäîë ãàðãàõ, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             О.БААТАРСҮХ

 

                                         ШҮҮГЧИД                               С.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                                                                  Д.БАЙГАЛМАА