Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2019/01754

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлэн, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...,

Хариуцагч: .

Хариуцагч: Х..нарт холбогдох,

Гэрээний үүргийн биелэлт 18,900,000 /арван найман сая есөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Г....эс 28,051,000 /хорин найман сая тавин нэгэн мянган/ төгрөгийн үнэ бүхий 29 нэр төрлийн тоног төхөөрөмж, тохижилтийн эд хөрөнгүүдийг гаргуулах, олох байсан орлого 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай хариуцагч Б....ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г...., хариуцагч Б...., түүний өмгөөлөгч Б...., хариуцагч Б... нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 оны 7 дугаар сард Авто угаалга түрээслүүлэх зарын дагуу 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Б...той түүний ... дугаараар холбогдон уулзаж, Баянзүрх дүүргийн ... төвтэй залгаа байрлах өөрсдийн эзэмшлийн гэх авто угаалгыг нь түрээслэхээр харилцан тохиролцсон. 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Б....тэй Хамтран ажиллах гэрээ байгуулж, сарын төлбөр 4,500,000 төгрөг төлөхөөр тохиролцож, 3 сарын түрээсийн төлбөр 13,500,000 төгрөг, 1 сарын барьцаа 4,500,000 төгрөг, засварын зардал 900,000 төгрөг, нийт 18,900,000 төгрөгийг Б....ийн Хаан банкны ... дугаарын данс руу шилжүүлэн, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс авто угаалгын газрыг ажиллуулж эхэлсэн.

Түрээсийн гэрээг нотариатаар батлуулахыг шаардахад объектыг сэндвичэн хавтангаар барьсан учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах боломжгүй тул гэрээг нотариатаар батлуулах боломжгүй гэж тайлбар хэлсэн. Гэтэл 2015 оны 8 дугаар сарын сүүлээр Г.... гэж хүн ирээд, энэ миний өмчлөлийн угаалгын газар. Би Б....тэй давхар түрээслэхээр гэрээ байгуулаагүй. Өмнө нь ийм үйлдэл гаргаад, дахин давхар түрээслэхгүйгээр тохиролцсон. Надад энэ талаар мэдэгдээгүй учир угаалгын газрыг чөлөөлж өг гэсэн. Энэ тухай Б....т хэлэхэд ямар нэгэн үйлдэл хийхгүй, хариу өгөхгүй байсан учраас арга буюу гэрээгээ цуцалж, жинхэнэ эзэн Г....тай ярилцаад, 2 сар үргэлжлүүлэн ажиллаад больсон. Надаас нөхцөл байдлаа нуун, хохироосон учир хариуцагч нараас 18,900,000 төгрөгийг шаардана. Гэрээг Б...той байгуулаагүй ч энэ хоёр хүн хоорондоо хамааралтай, тухайн үедээ нэг гэр бүл гэж ойлгож байсан бөгөөд, Б...той анх утсаар холбогдож, тэр надад угаалгын газрыг үзүүлсэн. Тийм болохоор хоёулангаас нь шаардаж байна. Асуудал үүсэх үед Б...., Б... нарт ийм нөхцөл байдалтай байсан бол анхнаасаа хэлэхгүй яасан юм бэ, ...тай ярьж учраа ол, үгүй бол мөнгөө авъя гэхэд ...тай уулзаж болохгүй, Баянцээлийнхэнтэй олон юм битгий ярь гэж хэлсэн шүү дээ, өөрөө учраа ол гэсэн. Намайг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа тоног төхөөрөмжүүдээ 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд надаас ирж авч болох байсан. Ийм өндөр үнэ бүхий тоног төхөөрөмж байсан бол зөрүүг нь надаас нэхэж болох байсан. Миний хариуцагч нараас авах мөнгөн дүнд тоног төхөөрөмжүүд нь хүрэхгүй байсан учраас Б...., Б... нар надаас энэ тоног төхөөрөмжийг буцааж авах оролдлого хийгээгүй. Анх объектын үндсэн түрээслэгч нь ... гэдэг хүн байгаа гэж надад хэлсэн бол би түрээслэхгүй байх байсан. Гэрээг хэдийгээр Хамтран ажиллах гэрээ гэсэн боловч ашигаа хэрхэн хуваарилах талаар яриагүй, менежерээр ажиллуулна гэж байсан Түмэнбаатар ажиллаагүй, сард 27,000,000 төгрөгийн орлого олох боломжтой, байнгын үйлчлүүлэгчтэй гэхэд нь л би түрээслэхээр шийдсэн. Хөрөнгө нэмэгдүүлэх зорилготой төсөл гээд байсан. ТВ, ФМ радио болон бусад байгууллагатай байгуулсан гээд байгаа гэрээнүүд нь 7 дугаар сард хийгдээд, намайг хүлээж авахад хугацаа нь дууссан байсан. Нэг машин тийм үнээр угаагаад явахад ашиг их өндөр байхаар харагдаж байсан. Яагаад угаадаггүй вэ гэдэг гол шалтгаан нь угаалгын газрын хүүхдүүдэд угаасан мөнгөний 30-40 хувийг цалин болгож өгдөг. Бэлэн мөнгө орж ирдэггүй тул хүүхдүүд дургүйцээд байдаг. Тэр гэрээнүүдийн мөнгийг би авч байгаагүй. Б.... өмнө нь өөр хүнд давхар түрээслэсний улмаас асуудал үүсч байсан учраас ...ын зүгээс түүнд дамжуулан түрээслэж болохгүй гэж сануулга өгсөн байсан. Тэгээд хамтран ажиллах гэрээ гэх нэрийн дор надад түрээслүүлсэн. Би энэ гэрээг түрээсийн гэрээ гэж ойлгоод л урьдчилж төлбөрөө төлж, барьцаанд нэг сарын түрээсийн төлбөр төлсөн. Жинхэнэ эзэн нь гарч ирээд ийм асуудал үүссэн учраас Б....т өгсөн мөнгөө буцаан гаргуулж, хохиролгүй болмоор байна гэв.

Хариуцагч Б.... нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч Б....ын хамт гаргасан тайлбартаа:

Би 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянцээлд байрлах 400 м.кв балгас шиг байсан объектод 74,000,000 гаруй төгрөгийн их засвар, үйлчилгээ хийн, 2 сар 14 хоног засч тохижуулан, 28,451,000 төгрөгөөр үнэлэгдэх иж бүрэн тоног төхөөрмж авч, Brilliant car wash гэсэн нэршлийг оноож, авто угаалгын үйлчилгээний эрхийг өөрийн нэр дээр авч, өөрийн биеэр хариуцан цаашид ажиллуулж, Монголын топ авто угаалгын газраар шалгартал амжилттай ажилласан. Ингээд үйл ажиллагааг нь хангалттай жигдрүүлсэн гэж үзээд өөр хүнд хариуцуулах шаардлагатай болсон. Энэ үед Г....тэй гэрээ байгуулах тохиролцоонд хүрсэн. Энэ хэлэлцээрт өөрсдийн өмчлөлийн объект гэж нэг ч үг дурдаагүй, дээрх бүгдийг хэлж авто үйлчилгээний эрх болон гэрээ миний нэр дээр байдаг тухай хэлж тайлбарласан. Г....д авто угаалгыг яаж ажиллуулах талаар зааж сурган, энэ талаар юу ч мэдэхгүй байгаа хүнд тоног төхөөрөмж хэрхэн ашиглаж, яаж угаах, дриллдэх, авто өнгөлгөө хийх талаар хэлж заан бүх ажилчдын хамт тохижилт болон тоног төхөөрөмж бүхий бэлэн үйл ажиллагааг хүлээлгэж өгснөөр Г.... одоог хүртэл энэ ажлыг үргэлжлүүлэн авто өнгөлгөөний төв гэсэн нэрээр сургалт явуулж, үйл ажиллагаа нь өргөжин ажиллаж байгааг олон нийтийн сүлжээнээс олж мэдсээр байгаа. Үндсэн объектын өмчлөгч болох Г....тай хийсэн гэрээ мөн нотариатаар баталгаажуулах боломжгүй сэндвичэн хавтангаар барьсан учир үл хөдлөхийн гэрчилгээ байдаггүй шалтгаанаар би гэрээг нотариатаар батлуулж бас чадаагүй. Г....ийг би хохироосон бол энэ 3 жилийн хугацаанд шүүхэд хандаж болох байсан. Б... бид гэр бүл биш. Авто угаалгын газар төвийн дулаан тавьж, бүрэн камержилтыг суурилуулж надад туслаж байсан. Би зар гаргах үед Б...г утсаар яриад туслаад өгөөч гэж гуйж байсан.

Насанд хүрсэн хүмүүс харилцан тохиролцсоны үндсэн дээр хамтран ажиллах гэрээг байгуулж, Г.... уншиж танилцаад гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний бүх заалт хамтран ажиллах хэлбэр, нөхцөлтэй. Гэрээний 2-т зааснаар машины нөөц төслийг хэрэгжүүлж, ашгийн 80 хувийг Г...., 20 хувийг манайх авахаар тохирсон. Хамтран ажиллан төслийн хүрээнд би үүргээ биелүүлсэн ба, гэрээ хийсэн машинуудыг Г.... үйлчилгээний доголдол гаргалгүй цаашид гэрээг үргэлжлүүлэх үүрэг хүлээсэн. Мөн гэрээнд зааснаар төслийн хүрээнд хэрэгжиж байгаа үйлчилгээний үйл ажиллагаанд Б.... үүрэг хүлээхгүй гэж тохиролцсон. Гэрээ хийсэн машинуудыг угаахдаа үйлчилгээндээ байнга доголдол гаргаж, дутуу угааж санал гомдол их гарах болсон. Ингээд гэрээ хийгдсэн машинууд цаашид гэрээгээ үргэлжлүүлэх боломжгүй, гэрээний дагуу дараа сарын төлбөрөө төлөхгүй байх болсон. Гэрээний 4.6-д зааснаар гэрээг цуцлах саналыг бичгээр гаргаж өгөөгүй. Мөн 4.7-д зааснаар түрээсийн төлбөрийг А тал буцааж олгох үүрэг хүлээгээгүй. Гэрээний салшгүй хэсэг болох авто угаалгын тоног төхөөрөмжийг Г.... өөрийн биеэр хүлээж авсан. Нийт 28,451,000 төгрөгийн тохижилт болон тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн ба, одоогийн байдлаар би нэг ч тоног төхөөрөмж авч чадаагүй байгаа. Тоног төхөөрөмжүүдээ буцааж авч чадахгүй байсан учир тоног төхөөрөмжийн барьцаа болох 4,500,000 төгрөгийг мэдээж буцааж өгөх боломжгүй. Би хамаг эд хөрөнгөө барьцаанд тавьж, гар утас, машин гээд өөрт байсан бүх зүйлээ барьцаанд тавьж байгаад 73,000,000 төгрөгөөр тоног төхөөрөмж авсан. Гэрээний 3.6, 5.4-т зааснаар үйл ажиллагаа нь жигдэрсэн авто угаалгыг хүлээлгэж өгсөн. ТВ10, Оллоо тв, 103.6 ФМ зэргээр шторк зар сурталчилгааг байнга цацуулдаг байсан. Энэ тухай тэдгээр байгууллага, иргэдтэй хийсэн хамтран ажиллах гэрээнүүдийг хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Мөн 10,000,000 төгрөгөөр бүх оддыг оруулан реклам хийсэн бичлэг ч байгаа. Г.... өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй. Одоог болтол би өрнөөсөө гараагүй байна.

Нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээний барьцаанд 4,500,000 төгрөг өгсөн, үлдэх 4,500,000 төгрөг нь тоног төхөөрөмжийг ашиглаад тухайн байранд үйл ажиллагаа явуулсан нь нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Гэрээ байгуулснаас хойш 2 сар авто угаалгын газрыг ажиллуулсан, түүнээс цааш байрных нь хөлсийг төлөөд, тоног төхөөрөмжийг ашигласан нь тодорхой болж байна. Барьцааны шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааг буцаах ётсой. Гэтэл барьцаа дуусгавар болох үүрэг үүсээгүй тул буцаан олгох үндэслэл байхгүй. Нэхэмжлэлээс 900,000 төгрөгийн тухайд талууд гэрээндээ тодорхой тусгаж, угаалгын газрын шалыг засварлах болсон. Г.... гэрээнд зааснаар 100 хувь бүрэн бүтэн угаалгын газрыг алдагдал, гарз хохирлыг хариуцахаар хүлээж авсан. Иймд Г....ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б... нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Б....ийн ажиллуулдаг гэх Баянцээлд байрлах авто угаалгын газарт түүний хүсэлтийн дагуу өөрийн ажлын холбогдолтой арматур төмрийг 274,000 төгрөгөөр зарж, ус зайлуулах хоолойн материалыг нийлүүлэн, Б....ийн хүсэлтийн дагуу авто угаалгад бүрэн камержилт суурилуулах ажилд хүн хүч гаргаж тусалсан. Би 2009-2016 оны 8 дугаар сар хүртэл Үүртээл ХХК-д тасралтгүй ахлах менежерээр ажилласан, 2014 онд Б....тэй танилцаж найзлаж нөхөрлөсөн. 2015 оны 6 дугаар сард Б.... авто угаалгыг өөр хүнд хариуцуулах хэрэгтэй байна, завтай бол туслаад өгөөч гэж гуйсны дагуу өөрийн утасны дугаар дээр зар гаргахыг зөвшөөрсөн. Зарын дагуу авто угаалгын газрын байршлыг хэлж тайлбарлаж байсан нь найздаа туслаж байсан ч авто угаалгын газар надад ямар ч холбогдолгүй. Б.... бид гэр бүл биш. Би Г....тэй ямар ч тохиролцоо байгуулаагүй. Нэхэмжлэлд дурдагдсан түрээсийн төлбөр болон гэрээний талаар би огт мэдэхгүй. Б....ийн хүсэлтийн дагуу зар гаргаж тусалсан төдий. Би нэг ч төгрөг аваагүй гэв.

Хариуцагч Б.... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч Г....тэй хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр машины нөөц төслийг хэрэгжүүлэхээр болсон. Уг гэрээгээр миний бие тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр болж, 29 нэр төрлийн авто угаалгын тоног төхөөрөмж болон тохижилтын эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн. Үүнд:

Тоног төхөөрөмжийн нэр

 

 

Тоо ширхэг

 

 

Нэгж үнэ

 

 

Нийт

 

 

1

Уурын машин

 

 

1

10,000,000

10,000,000

2

Буу

 

 

3

25,000

75,000

3

Компрессор

 

 

2

300,000

600,000

4

Хөөсний баллон

 

 

1

150,000

150,000

5

Хийн компрессор

 

 

2

450,000

900,000

6

Буйдан 3 хос

 

 

1

900,000

900,000

7

Буйдан 2 хос

 

 

1

1,500,000

1,500,000

8

Кассын ширээ

 

 

1

900,000

900,000

9

Дрож, хивс

 

 

1

250,000

250,000

10

Univision дагалдах хэрэгсэл

 

 

 

 

 

11

Паарны секц

 

 

8

250,000

2,000,000

12

Камер

 

 

7

150,000

1,050,000

13

Дэлгэц, хард

 

 

1

180,000

180,000

14

Монитор

 

 

1

80,000

80,000

15

Абжур

 

 

2

350,000

700,000

16

Буйдан /улаан/

 

 

1

200,000

200,000

17

Ханын цаг

 

 

1

5,000

5,000

18

Сейф, шүүгээ

 

 

1

300,000

300,000

19

Ханын жааз

 

 

15

45,000

675,000

20

Заалны гэрэл

 

 

44

17,000

748,000

21

Өнгөлөгч дрилл

 

 

1

85,000

85,000

22

Үстэй дрилл

 

 

1

125,000

125,000

23

Цэцэг услагч

 

 

1

100,000

100,000

24

Ажилчдын хувцас

 

 

6

70,000

420,000

25

Хэвлэлийн хаяг, хулдаас

 

 

 

 

1,000,000

26

Модон ширээ

 

 

2

500,000

1,000,000

27

Лед хаяг /дугаартайгаа/

 

 

2

 

3,500,000

28

Дотор акрил хаяг

 

 

1

500,000

500,000

29

Ус буцалгагч усны баллонтой аппарат

 

 

1

180,000

180,000

Нийт

 

 

 

 

28,051,000

 

Эдгээр тоног төхөөрөмж, эд хөрөнгийг Г....д хүлээлгэн өгч, хүлээлцсэн актыг гэрээний салшгүй хэсэг болгосон. Нэхэмжлэгч 2015 оны 10 сард хамтран ажиллах гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, миний түрээсийн гэрээ байгуулсан түрээслүүлэгч Г....тай түрээсийн гэрээ байгуулан, миний хамааралгүй цаашид ажиллаж эхэлсэн. Энэ үед надад маш их хэмжээний хохирол учирсан. Тоног төхөөрөмж, эд зүйлсээ буцаан шаардахад энд, тэнд аваачсан, машины ард зарим нь яваа, эсвэл миний мөнгийг өг гэж барьцаалж, шийдвэрлэж чадахгүй явсаар 3 жил боллоо. Г.... миний хөдөлмөр шингээн байгуулсан авто угаалгын гэрээг маань булаан авч, намайг их хэмжээний өрөнд ороход хүргэсэн. Хүлээж авсан тоног төхөөрөмж нь хэвийн ажиллаж байсан. Тийнхүү Г.... хүлээн авсан гэдгийг шүүхэд гэрчээр оролцсон 6 хүний 4 нь нүдээрээ харсан гэсэн. Тоног төхөөрөмж, хөрөнгүүдийг нэг бүрчлэн шалгаж өгсөн. 2015 оны 12 дугаар сарын дундуур Баянцээл дээр надаас өр нэхэж байсан хүмүүстэй хамт явж очсон. Тэр хүмүүст өгөх өрөндөө Г....д хүлээлгэж өгсөн тоног төхөөрөмжүүдээ өгнө гээд очиход Г.... ч байхгүй, Г.... ч байгаагүй. Шүүхэд Г.... гэрчээр мэдүүлэхдээ ч нэхэмжлэгчийг авто угаалгын газраас явахдаа бүх эд зүйлийг аваад явсан гэдэг. Нэхэмжлэгч ч үүнийг үгүйсгэдэггүй. Тиймээс албан ёсоор хүлээлгэж өгсөн эдгээр хөрөнгүүдээ буцаан гаргуулахаар шаардаж байна. Мөн өдийг хүртэл хугацаанд миний тоног төхөөрөмжүүдийг ашиглаж энэ хүн ашиг орлого олж байгаа учраас олох байсан орлогод 4,500,000 төгрөгийг мөн Г....эс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээ ихэсгэсэн байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.

Нэхэмжлэгч Г.... сөрөг нэхэмжлэл, түүний ихэсгэсэн шаардлагад гаргасан тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт сөрөг нэхэмжлэлтэй холбоотой гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлд дурдсан тоног төхөөрөмжүүдийг жагсаалт дахь 29 нэр төрлөөс ихэнх багаж хэрэгслүүд нь ажиллахгүй, зарим нь байхгүй, тоо ширхэг нь дутуу, бүгд жил гаруй ашиглаж хуучирч муудсан байсан тул миний бие хүлээн авч гарын үсэг зураагүй бөгөөд, хэрэгцээт багаж хэрэгслийг гүйцэт болгож өгөхийг шаардсан боловч гүйцээж бүрэн ажиллагаатай болгож өгөөгүй. Улмаар миний бие өөрөө мөнгө гаргаж тоос сорогч, өнгөлгөөний дрилл, Meguiars брэндийн дрилл, компрессор зэргийг өөрийн хөрөнгөөр худалдан авч, усны буу, уурын машин зэргийн сэлбэг хэрэгслийг сольж ажилладаг болгосон. Үйл ажиллагаа яваад удаагүй байхад 2015 оны 8 дугаар сарын сүүлээр иргэн Г.... гэгч надтай уулзан, энэ угаалгын газар нь түүний хувийн эзэмшлийнх гэдгийг хэлж, Б...., Б... нарын түрээслэн ажиллуулдгийг хэлсэн. Тухайн үед Г.... надад тэднийг миний өмнө ...н.Даваасүрэн гэх эмэгтэйд давхар түрээсэлсэн асуудал үүсгэсэн учраас тэр хоёрт давхар түрээслэж болохгүй гэж сануулсаар байтал ийм үйлдэл дахин гаргасан байна. 8, 9 дүгээр сарынхаа түрээсийг шилжүүлсэн байсан, 10 дугаар сарын 01-ний өдрөөс чи миний объектыг хүлээлгэж өг, эсвэл надтай гэрээ байгуулаад ажиллуулах боломжтой гэж хэлсэн. Иймээс би арга буюу Г....тай 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээ байгуулж ажиллуулсан. Улмаар угаалгын бохирын шугам өвөл хүйтэнд хөлдөж, 2015 оны 11 дүгээр сарын сүүлээс үйл ажиллагаагаа арга буюу зогсоож, Г....ад угаалгын газрыг нь хүлээлгэн өгсөн. Иймээс Б....ийн сөрөг нэхэмжлэлд дурдсан гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан гэдэг худлаа юм. Мөн тухайн үеэс хойш 3 жил миний мөнгийг буцаан өгч, тооцоогоо хийн, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ буцааж авахыг удаа дараа шаардаж байсан болохоос биш ямар нэгэн шалтаг тоочиж зугтаасан зүйл надад байхгүй. Үнэхээр 28,048,000 төгрөгөөр үнэлгээтэй эд хөрөнгө байсан юм бол яагаад зарж борлуулаад миний мөнгийг гаргаж өгөх, эсвэл надтай тооцоо нийлээд асуудал шийдэлгүй олон жил явсан нь хачирхалтай байна. Гарын үсэг зураагүй жагсаалт нь надад байгаа. Тухайн үед хүлээлцэхэд үйлдэгдсэн жагсаалт бүхий акт яг тэр чигээрээ, эх хувиараа байгааг одоо шүүх хурал дээр баримтаар гаргаж байна. Гарын үсэг зураагүй шалтгаан нь: угаалгын компрессор цооролттой, хийн компрессор ажилладаггүй, зурагт байхгүй, тоос сорогч байхгүй, дрилл байхгүй, буйдан байхгүй байсан. Ажилчдын хувцас 7 ширхэг 70,000 төгрөг гэчихээд 700,000 төгрөг гэж бичсэн байсан. Алдааг арилгах талаар хэлээд гарын үсэг зураагүй. Сөрөг нэхэмжлэлд дурдсан гэрэл, жааз зэргийг салгаж авах эрх байгаагүй тул 2015 оны 12 дугаар сард Г....тай түрээсийн гэрээгээ дуусгавар болгож акт үйлдэж, гарах үедээ авч яваагүй. 2016 онд уурын машиныг маргаан үүссэний дараа буйданг авч явсан. Эдгээр хүмүүс өөрсдөө миний араас хөөцөлдөөд нэхэж явж байсан гэдэг нь худлаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.... нь хариуцагч Б...., Б... нарт холбогдуулан, гэрээний дагуу төлсөн 18,900,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.... нэхэмжлэгчид холбогдуулан, маргаан бүхий гэрээний дагуу хүлээлгэн өгсөн 28,051,000 төгрөгийн үнэ бүхий 29 нэр төрлийн тоног төхөөрөмжүүд, тохижилтын эд хөрөнгүүдийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч Г.... мөн эс зөвшөөрч маргасан.

2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Шуурхай зар сонины №49 дугаарт Зүүн 4 замд байрлал сайтай зам дагуу авто угаалга түрээслүүлнэ. Автын засварын чиглэлээр байж болно. Нэг дор 13 машин угаах боломжтой, үйл ажиллагаа жигдэрсэн ашиг орлого сайтай. Сарын 4,5 сая. Утас:..., ... гэх зарыг хариуцагч Б... нийтлүүлсний дагуу нэхэмжлэгч Г.... түүнтэй утсаар холбогдсон болох нь сонины эрхлэгчийн зарын тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон ба, зохигчид энэ талаар маргаагүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар тал/

Улмаар 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Г...., Б.... нар Хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, гэрээний дагуу А тал болох Б....ийн эзэмшлийн Brilliant VIP car wash авто угаалгыг Б тал болох Г....д хариуцуулах, Г.... цаашид үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэн, машины нөөц төслийг хоёр тал хамтран хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, гэрээг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулан, гэрээний талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлага, төлбөр тооцоо зэргийг тодорхойлжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар тал/

Нэхэмжлэгч Г.... дээрх гэрээг Түрээсийн гэрээ гэж ойлгон, нэг сарын түрээсийн төлбөрийг 4,500,000 төгрөгөөр тооцож 3 сарын түрээс 13,500,000 төгрөг, гэрээний барьцаа болгон 1 сарын түрээс 4,500,000 төгрөг, авто угаалгын газрын шалыг засварлахад зориулж 900,000 төгрөг, нийт 18,900,000 төгрөгийг хариуцагч Б....т төлсөн байна.

Хариуцагч Б.... 18,900,000 төгрөгийг Г....эс хүлээн авсан болохоо зөвшөөрч, уг гэрээг түрээсийн гэрээ бус, харин Хамтран ажиллах гэрээ гэж тайлбарлан, гэрээний дагуу өөрийн оюуны өмч гэх машины нөөц төсөл-ийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллахад Г....ийн оруулах хөрөнгө оруулалт бөгөөд, Б....ийн хувьд бүрэн тоноглогдсон, үйл ажиллагаа жигдэрсэн авто угаалгын газрыг тоног төхөөрөмж, тохижилтын эд хөрөнгүүдийн хамт хүлээлгэн өгчээ.

Талууд гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй ба, гэрээний 6.1 дэх хэсэгт энэ талаар тусган, харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр үйлчлэхээр заасан байна. /1 дүгээр хавтаст хэргийн 9 дүгээр тал/

Маргааны зүйл болох авто угаалгын газар нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээл төвийн хажууд байрладаг, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, гэрч Г....ын эзэмшлийнх болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох ба, энэхүү газарт 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Авто угаалга, үйлчилгээ эрхлэх гэрээг хариуцагч Б.... нь Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газартай байгуулсан байна. /1 дүгээр хавтаст хэргийн 118 дугаар тал/

Нэхэмжлэгч Г....ийн зүгээс ...Б....тэй байгуулсан гэрээний хугацаанд 2015 оны 8 дугаар сарын сүүлээр үйл ажиллагаа явуулж байхад нь авто угаалгын газрын эзэмшигч Г.... ирж, Б.... түүнтэй Түрээсийн гэрээ байгуулан, сард 3,500,000 төгрөгийн түрээс төлдөг гэж хэлээд, 2015 оны 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөрийг урьдчилан төлсөн учир тухайн хугацаанд үйл ажиллагаа явуулаад зогсоохыг мэдэгдэж, 10 дугаар сараас түүнтэй шинээр гэрээ байгуулан түрээслэх, эсхүл авто угаалгын газрыг чөлөөлөх талаар мэдэгдсэн... гэх үндэслэлээр хариуцагч Б...., Б... нарыг бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүйгээр ашиглуулахаар хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан гэж үзэн, өөрийн төлсөн 18,900,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.

Хариуцагч Б...гийн хувьд тухайн гэрээ байгуулахад оролцоогүй, гэрээний талуудаас аливаа мөнгө, төлбөр аваагүй учир Г....ийн нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэж тайлбарласан бол, хариуцагч Б....ийн зүгээс нэхэмжлэгч Г....ийг үндэслэлгүйгээр гэрээг цуцалж, гэрээний дагуу 2 сарын хугацаанд авто угаалгын газрыг ажиллуулан ашиг орлого олсон учир 18,900,000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээхгүй, мөн Г.... гэрээний дагуу хүлээн авсан тоног төхөөрөмж, тохижилтын эд хөрөнгүүдийг авч явсан учраас тэдгээр 28,051,000 төгрөгийн үнэ бүхий 29 нэр төрлийн тоног төхөөрөмж, тохижилтын эд хөрөнгүүдийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараахь үндэслэлээр зохигчдын гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Г...., Б.... нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан дээрх маргаан бүхий гэрээ нь Хамтран ажиллах тухай гэх гарчигтайгаар хийгдсэн боловч, уг гэрээ нь хоёрдмол утга агуулгатай, нэг гэрээгээр хоёр давхар гэрээг зохицуулсан мэт байгааг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт тус тус зааснаар үгийн шууд утгаар болон ерөнхий агуулгыг бусад нөхцөлтэй харьцуулах замаар тодорхойлвол: уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан Түрээсийн гэрээ-ний агуулгатай тохирч байна.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үндсэн үүрэгтэй байдгаар онцлог бөгөөд, Б.... нь Г....ийг автомашин угаалгын үйлчилгээ эрхлэхэд нь зориулан угаалгын тоног төхөөрөмжүүдийг тохижилтын эд хөрөнгүүдийн хамт түүний эзэмшил, ашиглалтанд шилжүүлэн өгч, үүний хариуд сар бүр төлбөр авахаар тохиролцсон байгаа нь түрээсийн гэрээний шинжийг агуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Харин Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар Хамтран ажиллах гэрээ нь хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээн, уг гэрээнд талуудын нэр, хаяг, хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, талуудын эрх үүрэг, удирдлагын бүтэц, ашиг, алдагдлыг хуваарилах журам, гэрээнээс гарах журам, гэрээний хугацаа, гэрээ дуусгавар болох нөхцөл, дундын эд хөрөнгийг хуваарилах журам зэргийг тусгасан байхыг шаардана.

Мөн Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэж, 477.3 дахь хэсэгт ... талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна... гэж тодорхой заадаг.

Гэтэл зохигчдын байгуулсан Хамтран ажиллах тухай гэрээнд зөвхөн нэхэмжлэгч Г.... эд хөрөнгийн болон үйл ажиллагааны доголдол саатлыг хариуцаж, авто угаалга ашиглалтын төлбөр төлөх, сар бүрийн 26-ны өдөр тог, ус, ашиглалтын хугацаа хоцрогдолгүй, хугацаанд нь төлөх, ингэснээр гэрээний үргэлжлэх хугацаанд давуу эрх эдлэн, хүлээн авсан тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүргийг тус тус хүлээж, төлбөр төлөх үүргээ хугацаанд гүйцэтгэхгүй удаа дараа барагдуулахгүй 3-аас дээш сар болсон тохиолдолд гэрээг дуусгавар болгох нөхцөл заахын зэрэгцээ, үйлчилгээ эрхэлсний төлбөр болгож 1 сарын 4,500,000 төгрөг, барьцаа 4,500,000 төгрөг төлөх, төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор тусгасан бол, гэрээний нөгөө оролцогч болох хариуцагч Б.... уг гэрээний дагуу авто угаалгын үйлчилгээ эрхлэх зориулалт бүхий тоног төхөөрөмжүүдийг тохижилтын эд хөрөнгүүдийн хамт Г....д хүлээлгэн өгч, тэрхүү хөрөнгүүдийн бүрэн бүтэн байдлыг хариуцахгүйн зэрэгцээ гэрээний дагуу аливаа хураамж төлөөгүй, харин туслалцаа үзүүлэх үүрэг хүлээж, машины нөөц төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа орлогын хуримтлалаас 20 хувийг авах, төслийн хүрээнд хэрэгжиж байгаа үйл ажиллагаанд үүрэг хүлээхгүй гэж тусгайлан зааж, гэрээний нөгөө талаас төлбөр авах, алданги шаардах эрхтэйгээр буюу давуу эрхтэй байхаар гэрээнд тусгагдсан байх тул Хамтран ажиллах гэрээ-ний хэлбэрийн болон агуулгын хувьд хуульд заасан шаардлага хангаагүй байна.

Хэдийгээр уг гэрээнд талууд хамтран авто машины нөөц төсөл гэх ажлын хүрээнд Б....ийн зүгээс маркетингийн бодлого хэрэгжүүлэн бусад иргэд, хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, сар бүр тогтмол үйлчлүүлэх үйлчлүүлэгчдээр хангах, Г....ийн зүгээс ирсэн автомашинуудад чанартай үйлчилгээ үзүүлэх, ингэснээр сар бүр 27,500,000 төгрөгийн ашиг олох, уг ашгаас Г.... 80 хувийг, Б....т 20 хувийг хуваарилах агуулга бүхий тохиролцоо хийгдсэн байгаа боловч, энэ тохиролцоо бодитоор хэрэгжээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох ба, гэрээний дагуу бусад иргэд хуулийн этгээдтэй байгуулсан гэх тэдгээр гэрээнүүд нь талуудын хооронд хийгдсэн маргаан бүхий Хамтран ажиллах тухай гэрээ байгуулагдахаас өмнө хийгдсэн, тэдгээр гэрээнүүдийг Б.... бус, харин тэрээр Наян шаргын хийморь ХХК гэх хуулийн этгээдийг төлөөлөн байгуулсан байгаа нь маргаан бүхий гэрээтэй хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. /1 дүгээр хавтаст хэргийн 181-226 дугаар тал/

Түүнчлэн, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Шуурхай зар сонинд нийтлэгдсэн зар мэдээлэлд тухайн авто угаалгын газрыг нэг сарын 4,500,000 төгрөгөөр түрээслүүлэх тухай зар гаргасан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба, үүнийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулах санал гэж үзэх боломжтой тул хариуцагч Б.... маргаан бүхий авто угаалгын газрыг бусдад түрээслүүлэх санаа зорилготойгоор гэрээ байгуулах санал тавьсан гэж үзэх үндэслэлтэй тул Г...., Б.... нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан Түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

Түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч Г.... 18,900,000 төгрөгийг хариуцагч Б....т шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдсон ба, төлбөрийн хэмжээ болон түрээсийн зүйлд засвар хийн ажиллуулсан талаар зохигчид маргаагүй.

Харин хариуцагч Б...гийн Б.... гуйсны дагуу сонинд зар өгч тусалсан, ... маргаан бүхий гэрээний тал болон оролцоогүй, түрээсийн төлбөрийг хүлээн аваагүй гэх тайлбар, татгалзлыг нэхэмжлэгч Г.... баримтаар няцаагаагүйн зэрэгцээ 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээнд Б... оролцоогүй байх тул тэрээр уг гэрээний үүрэгтэй холбоотойгоор хариуцлага хүлээх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г....ийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б...д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б....ийг авто угаалгын газар сэндвичэн материалаар хийгдсэн учир Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гардаггүй гэх үндэслэлээр гэрээг нотариатаар гэрчлүүлэх болон, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх боломжгүй гэж тайлбарлан хуульд заасны дагуу гэрээг байгуулаагүй учир гэрээ хүчин төгөлдөр бус болно гэх тайлбарыг гаргасан.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж зааснаар түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх нь түрээслүүлэгч болон түрээслэгчийн хэн алинд нээлттэй ба, улсын бүртгэлд бүртгүүлэх эрх, үүргийг талуудын хэн нэгэнд олгож хуульчлаагүй.

Б...., Г.... нар аль аль нь хуульд заасан шаардлагыг хангаж түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, тухайн объектод Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ байхгүй гэдгийг хэн аль нь мэдэж байсан байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран уг гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх гэрээ байна.

Талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байх хуулийн шаардлагыг хангаагүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй ба, түрээслүүлэгч түрээсийн төлбөр авсан бол түүнийг буцаан өгөх үүрэг үүснэ.

Гэвч гэрээ хүчин төгөлдөр бус болсноор түрээслэгч Г.... нь бусдын эзэмшлийн хөрөнгийг ашигласан хугацаагаар үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөл бий болох бөгөөд, тэрээр 2015 оны 8, 9 дүгээр сард гэрээний зүйлийг ашиглан үр шимийг нь хүртсэн байх тул түрээслүүлэгч Б.... тэрхүү ашигласан хугацааны түрээсийн төлбөр 9,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу суутган тооцож, Г.... энэ төлбөрийг буцаан шаардах эрхгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Г.... 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр авто угаалгын газрын жинхэнэ эзэмшигч гэх Г....тай Түрээсийн гэрээ байгуулан, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар, сарын 3,500,000 төгрөгөөр түрээслэхээр тохирч, 2015 оны 12 дугаар сар хүртэл түрээслэсэн болох нь Г....ын гэрчийн мэдүүлэг, түрээсийн гэрээ зэрэг баримтуудаар нотлогдсон.

Г.... тийнхүү 2015 оны 10 дугаар сараас 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд авто угаалгын газрын жинхэнэ эзэмшигтэй түрээсийн гэрээ байгуулан, түрээсийн төлбөр давхар төлсөн байх тул Б....т урьдчилан төлсөн төлбөрийн дагуу ашиглаж чадаагүй 2015 оны 10 дугаар сарын түрээсийн төлбөр 4,500,000 төгрөг, барьцаанд тооцон урьдчилж төлсөн 4,500,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Б....ээс буцаан шаардах эрхтэй байна.

Хариуцагч Б....ийн зүгээс нэхэмжлэгч Г....эс хүлээн авсан төлбөрөөс гэрээний зүйлийн үндсэн өмчлөгч Г....ад шилжүүлсэн гэж тайлбарлан, төлбөрийн баримт болон банк дахь харилцах дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргасан. /2 дугаар хавтаст хэргийн 4-9 дүгээр тал/

Дээрх баримтуудаас Б....ийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Г....ад шилжүүлсэн 2,500,000 төгрөг нь 7 дугаар сарын түрээсийн төлбөр байх бөгөөд, уг төлбөр нь Г....тэй гэрээ байгуулахаас өмнө төлөгдсөн байна. Харин 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 8 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөгөөр нийт 6,000,000 төгрөгийг Г....ад төлсөн байна. Эдгээр төлбөр төлсөн баримт, гэрч Г....ын мэдүүлэг зэргийг үндэслээд Б.... нь Г....ад 2015 оны 8, 9 дүгээр сарын төлбөрийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлсөн гэх 3,000,000 + 775,000 төгрөгийн төлбөр тухайн өдөрт төлөгдсөн эсэх нь тодорхойгүй, хэдийгээр баримт дээр уг он, сар, өдрийг бичсэн байх боловч мөнгө хүлээн авсан гэх гэрч Г.... нь ...хариуцагч Б....ээс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар ямар ч мөнгө аваагүй, ...энэ барим 2014 оны баримт байна, ...он сар нь нүдээр харахад засвартай байна. 2015 оны 12 дугаар сард надад мөнгө өгөх үндэслэл байхгүй, ...надад өр байхгүй, би авлагагүй, ...2014 оны сүүлээр түрээсийн гэрээ цуцлах нөхцөл үүсээд харилцан тохиролцоод цуцалсан, ... гэрээ цуцлах акт үйлдэхдээ Б....ийг 5,275,000 төгрөг төл, тэгээд гэрээгээ үргэлжлүүлнэ гэсэн шаардлага тавьсан. Тэрнээс л 3,775,000 төгрөг өгсөн гэх гэрчийн мэдүүлэг болон, хэргийн үйл баримтаар няцаагдаж байна.

Нэхэмжлэгч Г.... гэрээний дагуу хариуцагч Б....т төлсөн нийт төлбөрийг буцаан шаардсан ба, үүнд авто угаалгын газрын шалыг засварлахад зарцуулагдсан 900,000 төгрөгийг мөн гаргуулахыг хүссэн. Гэвч талууд хэн аль нь харилцан зардал гаргаж тухайн засварыг хийж, тийнхүү засвар хийсний үр дүнд авто угаалгын үйл ажиллагааг саадгүй явуулан, үр шимийг хүртсэн байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Б.... нь маргаан бүхий Хамтран ажиллах тухай гэрээний дагуу нэхэмжлэгч Г....ийн автомашин угаах үйл ажиллагаа явуулахад нь зориулан түүний эзэмшил, ашиглалтанд хүлээлгэн өгсөн 28,051,000 төгрөгийн үнэ бүхий 29 нэр төрлийн тоног төхөөрөмж, тохижилтын эд хөрөнгүүдийг буцаан гаргуулах, мөн автомашин угаах тоног төхөөрөмжүүдийг ашиглаж олсон орлогод тооцон 4,500,000 төгрөгийг гаргуулахаар тус тус шаардсан.

Нэхэмжлэгч Г.... сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...тэдгээр тоног төхөөрөмж эд зүйлүүд нь чанарын шаардлага хангаагүй учраас эд зүйл хүлээлцсэн акт дээр гарын үсэг зураагүй гэж тайлбарлан, тухайн эд зүйлсийн жагсаалт бүхий хүснэгт хэлбэртэй үйлдэгдсэн актыг эх хувиар нь нотлох баримтаар гаргаж тайлбар татгалзлын үндэслэлээ болгон мэтгэлцэв.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь мөн талуудын байгуулсан хүчин төгөлдөр бус байх гэрээтэй холбоотойгоор гарсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг хамаарах бөгөөд, талуудын байгуулсан, хожим хүчин төгөлдөр бус болсон түрээсийн гэрээний дагуу Г....д шилжүүлсэн эд хөрөнгө, тоног төхөөрөмжүүдийг буцаан шаардах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор маргаан бүхий авто угаалгын газарт ажиллаж байсан ажилчид болох У...., Г...., З...., мөн авто угаалгын газрын жинхэнэ эзэмшигч Г.... нарыг гэрчээр асууж, гэрээний дагуу нэхэмжлэгч Г....д хүлээлгэн өгсөн эд зүйлс, тоног төхөөрөмжүүдийн тоо болон чанарын үзүүлэлтийн талаар тодруулахад гэрчүүд өөр өөрөөр тайлбарласан.

Тодруулбал: У.... ...тоног төхөөрөмжүүдийг би өөрийн биеэр хүлээлцэж өгсөн, ...бүхий л тоног төхөөрөмжийг ерөнхийд нь хариуцдаг байсан тул бүх төхөөрөмжийг шалгаж нэг нэгээр нь ажиллуулж хүлээлгэж өгсөн, ...тохижилтын эд хөрөнгөөс эвдэрсэн, хуучирч муудсан, ажиллагаагүй зүйл ерөнхийдөө байгаагүй, ганц хоёр шланк солих ажил байсан, ...тоног төхөөрөмжүүдийг Г.... хэвийн ажиллуулж байсан, нэмээд нэг тоос сорогч эвдэрсэн, нэмж авсан. ...хүснэгтэд бичсэн зүйлүүдээс илүү нь зурагт хүлээлгэж өгөхөд байгаагүй, бусад нь бүгд байсан... гэж мэдүүлсэн бол, гэрч Г....: ...авто угаалгыг хүлээж авахад би, н..., У...., н.Хаку бид 4 байсан. ...уурын машин байсан, хийн компрессор байхгүй байсан, тэрийг мэдэхгүй байна. Буйдан 3 хос гэсэн нь байгаагүй, буйдан 2 хос хар урт ор шиг нь байсан. Кассын ширээ байсан, дрож хивс байгаагүй, дусаал гойжоод бүгдийг нь хамаад аваад явсан, Univision дагалдах хэрэгсэл мэдэхгүй, паарны секц мэдэхгүй, камер ёстой мэдэхгүй, дэлгэц хард байхгүй, монитор бүү мэд, абжур байхгүй, буйдан улаан байгаагүй, ханын цаг байгаагүй, сейф шүүгээ байсан, ханын жааз байсан, тоог нь мэдэхгүй, заалны гэрэл тал нь асдаггүй байсан, Г.... сүүлд нь асааж янзалсан, өнгөлөгч дрилл байгаагүй, үстэй дрилл байгаагүй, цэцэг услагч байгаагүй, ажилчдын хувцас гэж мэдэхгүй, би өмсдөггүй байсан. Хэвлэлийн хаяг, хулдаас навсайсан юм байсан, модон ширээ кассны ширээ л байсан. Модон ширээ нь байгаагүй, лед хаяг, дугаартай байгаагүй, дотор акрил хаяг хулдаасан зүйл байсан, ус буцалгагч Б.... өөрсдөө аваад явсан, усны баллонтой аппараттай хамт аваад явсан... гэж, харин гэрч З....: ...тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөхөд би байсан, жагсаалтыг би гаргасан. 3 буу, уурын машин, хөөсний баллон, компрессор, буйдан гэх зэрэг жагсаалтад дурдсан зүйлүүдийг хүлээлгэж өгөхөд би байсан. Тэдгээрийн үнийн дүнг зах зээлийн ханшаар судлаад, манай авто угаалгын газарт ажиллаж байсан зохион байгуулагч залуу н.Бат-Учрал тооцож гаргасан. ...тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг шалгаж өгсөн хүн нь авто угаалгын газарт ажиллаж байсан угаагч залуу У.... өгсөн... гэж, гэрч Г....: ...Г.... гэрээ дуусаад явахдаа надад хүлээлгэж өгсөн зүйл байхгүй, ганцхан уурын машиныг би төлбөрөө төлсний дараа ав гээд авч үлдэж байсныг 1-2 сарын дараа надаас гуйгаад энэ зүйлээр ажил хийж мөнгө олж таны мөнгийг төлнө гэж хэлээд буцаагаад авсан, ...Б.... хөрөнгө оруулж, засвар хийлгэн авто угаалгын газраар ажиллуулсныг зөвшөөрч байна ... гэж тус тус мэдүүлсэн байна.

Дээрх байдлаар зарим гэрчийн мэдүүлэг зөрүүтэй, талууд гэрээ байгуулах үед эд зүйлс болон тоног төхөөрөмжүүдийг хүснэгт бүхий жагсаалтаар хүлээлцсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, мөн тухайн үед үйлдэгдсэн жагсаалтыг нэхэмжлэгч Г.... эхээр нь нотлох баримтаар гаргасныг харьцуулан дүгнэвэл 25,230,000 төгрөгийн үнэ бүхий 24 нэр төрлийн тоног төхөөрөмж, тохижилтын эд хөрөнгүүдийг шилжүүлэн өгсөн байгааг тэрхүү жагсаалтыг үндэслэн, талууд хэн аль нь хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн, нэхэмжлэгч Г....эс буцаан гаргуулахаар шийдвэрлэлээ. Үүнд:

Тоног төхөөрөмжийн нэр

 

 

Тоо ширхэг

 

 

Нэгж үнэ

 

 

Нийт

 

 

1

Уурын машин

 

 

1

10,000,000

10,000,000

2

Буу

 

 

3

25,000

75,000

3

Компрессор

 

 

2

300,000

600,000

4

Хөөсний баллон

 

 

1

150,000

150,000

5

Хийн компрессор

 

 

2

 

900,000

6

Буйдан 3 хос

 

 

1

 

900,000

7

Буйдан 2 хос

 

 

1

 

1,500,000

8

Кассын ширээ

 

 

 

 

900,000

9

Дрож, хивс

 

 

 

 

250,000

10

Univision дагалдах хэрэгсэл

 

 

 

 

 

11

Камер

 

 

7

 

1,050,000

12

Дэлгэц /хард/

 

 

1

 

180,000

13

Абжур

 

 

2

350,000

700,000

14

Буйдан /улаан/

 

 

1

200,000

200,000

15

Сейф, шүүгээ

 

 

1

300,000

300,000

16

Хананы жааз

 

 

15

 

450,000

17

Өнгөлөгч дрилл

 

 

1

85,000

85,000

18

Үстэй дрилл

 

 

1

110,000

110,000

19

Ажилчдын хувцас

 

 

7

100,000

700,000

20

Хэвлэлийн хаяг, хулдаас

 

 

1

1,000,000

1,000,000

21

Модон ширээ

 

 

2

500,000

1,000,000

22

Лед хаяг, дугаартайгаа

 

 

1

3,500,000

3,500,000

23

Дотор акрил хаяг

 

 

1

500,000

500,000

24

Ус буцалгагч, баллонтой аппарат

 

 

1

180,000

180,000

Бүгд

 

 

 

 

25,230,000

 

Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан бусад тоног төхөөрөмжүүдийг хүлээлцсэн гэх байдал тогтоогдохгүй байх тул 2,821,000 төгрөгийн үнэ бүхий: паарны секц, ханын цаг, монитор, заалны гэрэл, цэцэг услагч зэргийг буцаан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Түүнчлэн, тоног төхөөрөмжүүдийг ашиглаж олсон орлого гэх 4,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэлээ хариуцагч тал нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.6, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б....ээс 9,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г....д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,900,000 төгрөг болон, хариуцагч Б...д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г....эс гэрээний дагуу шилжүүлэн авсан 25,230,000 төгрөгийн үнэ бүхий уурын машин 1 ширхэг, буу 3 ширхэг, компрессор 2 ширхэг, хөөсний баллон 1 ширхэг, хийн компрессор 2 ширхэг, буйдан 3 хос, буйдан 2 хос, кассын ширээ, дрож, хивс, Univision дагалдах хэрэгсэл, камер 7 ширхэг, дэлгэц хард 1 ширхэг, абжур 2 ширхэг, улаан буйдан 1 ширхэг, сейф шүүгээ 1 ширхэг, ханын жааз 15 ширхэг, өнгөлөгч дрилл 1 ширхэг, үстэй дрилл 1 ширхэг, ажилчдын хувцас 7 ширхэг, хэвлэлийн хаяг, хулдаас 1 ширхэг, модон ширээ 2 ширхэг, лед хаяг, дугаартайгаа 1 ширхэг, дотор акрил хаяг 1 ширхэг, ус буцалгагч баллонтой аппарат 1 ширхэг зэрэг тоног төхөөрөмж, тохижилтын эд хөрөнгүүдийг гаргуулан хариуцагч Б....т олгож, сөрөг нэхэмжлэлээс 2,821,000 төгрөгийн үнэ бүхий паарны секц, монитор, ханын цаг, заалны гэрэл, цэцэг услагч зэрэг болон, 4,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г....ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 252,450 төгрөг, хариуцагч Б....ийн сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 298,205 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б....ээс 158,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г....д, нэхэмжлэгч Г....эс 284,100 төгрөг гаргуулан хариуцагч Б....т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА