Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/02755

 

 

ТОГТООХ нь:

 

        1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, “М” хотхоны “Б” блок, 0 дугаар давхар, 0 дугаар байрны 0 тоотод байрлах 0 метр квадрат талбайтай орон сууц, барилгын В-1 давхарт байрлах 18 метр квадрат талбайтай хоёр автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэгч Г.М........., Нидерланд улсын иргэн С нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

       2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.М........., Нидерланд улсын иргэн С нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлага худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 30.450.000 төгрөгийг гаргуулж, хариуцагч “А..............” ХХК-д олгосугай.

 

       3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.248.591 төгрөг, хариуцагч “А..............” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 375.500 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 4.967.791 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 280.800 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамж 375.500 төгрөгийг гаргуулж, хариуцагч “А..............” ХХК-д олгосугай.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

           5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.АРИУНАА