Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2018/01328

 

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2018/01328

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ........... тоотод оршин суух, ...... овогт .........гийн ......... /РД: ........./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........ тоотод оршин суух, ....... овогт .........гийн ......... /РД: ........./-д холбогдох;

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Б..........ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан түүний гаргасан тайлбарт: Б.......... би Б..........тай 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан ч Б.......... нь зээлээ төлөөгүй тул 2017 оны 6 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШЗ2017/02147 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед миний бие шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг нэхэмжлэлдээ тусгаагүйн улмаас шүүгчийн захирамжид энэ талаар тусгагдаагүй болно. Иймд ......... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-......... дугаарт бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.......... нь хариуцагч Б..........д холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц........ шүүх хуралдааны товыг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдэж, тэрээр Баримт №9-д гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч Б.......... нь хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.......... нь хариуцагч Б..........д 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 35,000,000 төгрөг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг ......... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-......... дугаарт бүртгэлтэй орон сууцаар хангуулахаар 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Барьцааны гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч Б.......... нь тус шүүхэд 2017 онд хариуцагч Б..........д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 9,100,000 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзаж, үлдэх 53,153,667 төгрөгийн шаардлагыг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрснийг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2017/02147 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Зээлин гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр буюу ......... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-......... дугаарт бүртгэлтэй орон сууцаар хангуулах тухай зохигчдын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ нь гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан хэлбэр, шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан барьцааны гэрээний 1 дүгээр зүйлд зааснаар Я..........ын өмчлөлийн ......... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-......... дугаарт бүртгэлтэй орон сууцыг итгэмжлэлийн үндсэн дээр Б.......... нь бусдын өмнө хүлээсэн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэжээ. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хулуийн 175 дугаар зүйл, талуудын хооронд байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн барьцааны гэрээний НЭГ-д зааснаар нэхэмжлэгч Б.........., хариуцагч Б.......... нарын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний /Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2017/02147 дугаар захирамж бүхий/ үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу ......... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-......... дугаарт бүртгэлтэй, 91.4 м/кв талбай бүхий орон сууц орон сууцаар хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР