Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2019/0536

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, Б.У, хариуцагч Т.З, Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нарыг оролцуулан М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын улсын байцаагч Т.З, Ж.Э, Ш.Э нарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ж

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын хэлтсийн Татварын улсын байцаагч Т.З

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ж.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын хэлтсийн Татварын улсын байцаагч Х.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын  газрын Захиргааны хэлтсийн Татварын улсын байцааагч Ц.Т

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 210022574 дүгээр актын хавсралтын зөрчлийн тэмдэглэл хэсгийн 2.1,2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7, 2.9, 2.10 заалтууд, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 210022574 актыг хүчингүйд тооцуулах тухай”

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 210022574 дүгээр актаар тус компанийн 18,525,000,018.20 төгрөгийн зөрчилд нийт 7,439,113,649.30 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр ногдуулсан байдаг. Дээрх нөхөн татвар, торгууль, алдангид төлүүлэхээр ногдуулсан 7,439,113,649.30 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч Татварын маргаан таслах зевлөлд гомдол гаргасан.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь дээрх гомдлыг хянан хэлэлцээд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаар тогтоолоор улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн актаар 18,525,000,018.20 төгрөгийн зөрчилд ногдуулсан 666,246,169.80 төгрөгийн нөхөн татвар, 4,464,726,812.50 төгрөгийн  торгууль, 2,309,140,667,00 төгрөгийн алданги, нийт 7,439.,13,649.30 төгрөгийн төлбөрөөс 2,235,062,414.14 төгрөгийн зөрчилд ногдох 46,449,693.06 төгрөгийн нөхөн татвар, 624,194,594.92 төгрөгийн торгууль, 349,564,313.03 төгрөгийн алданги, нийт 1,020,208,601.01 төгрөгийн төлбөрийг бууруулж, 6,341,247,764.68 төгрөгийн зөрчилд ногдох 1,827,657,534.67 төгрөгийн торгууль, 948,147,451.25 төгрөгийн алданги, нийт 2,775,804,985.92 төгрөгийн төлбөрийг чөлөөлж, 8,378,020,314.31 төгрөгийн зөрчилд ногдох 619,796,476.74 төгрөгийн нөхөх татвар, 2,011,874,682.91 төгрөгийн торгууль, 1,011,428,902.72 төгрөгийн алданги, нийт 3,643,100,062.37 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон.

Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210022574 дүгээр актын хавсралтын зөрчлийн тэмдэглэл хэсгийн 2.1,2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7, 2.9, 2.10 заалтууд, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 210022574 актыг эс зөвшөөрч дараах тайлбаруудыг хүргүүлж байна. Үүнд:

Зөрчлийн тэмдэглэх хэсгийн 2.1-д 2016 оны 3,4 дүгээр улиралд гадаад улсын иргэдэд олгосон 1,186,424,382.54 төгрөгийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод албан татвар суутгаагүй, суутган авч төсөвт төлөөгүй нь хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараах орлогод татвар ногдуулна: 8.1.1. цалин хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого” заалтыг зөрчсөн гэж үзжээ.

Дээрх 1,186,424,382.54 төгрөгийн орлого нь гадаад ажилтны буюу ОХУ-ын ажилчдын цалин, хөдөлмөрийн хөлс юм. Монгол улсын Засгийн газар, Оросын холбооны улсын Засгийн газар хоорондын 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрийн 16 дугаар зүйлд зааснаар “Компани ОХУ-аас авах ажиллах хүчинд ногдуулах татвар төлөхөөс чөлөөлөгдөнө” гэсний дагуу хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгддөг. Энэ хэлэг цээр одоогийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Иймд дээрх зөрчилд хамаарах 118,642,438.30 төгрөгийн нөхөн татвар, 35,592,731.50 төгрөгийн торгууль, 5,733,989.00 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Зөрчлийн тэмдэглэл хэсгийн 2.3.-т: 2016 оны 3,4 дүгээр улиралд борлуулсан төмрийн хүдэрт агуулагдах алт, хөнгөн цагаан, цайр, хар тугалгад 172,925,653.06 төгрөгийн ашигт малтмалын нөөц 'ашигласны төлбөр ногдуулаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө”, 47.4 “Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна” заалтыг зөрчсөн гэж;

Зөрчлийн тэмдэглэл хэсгийн 2.4-т: 2016 оны 3,4 улиралд борлуулсан төмрийн хүдэрт агуулагдах алт, хөнгөн цагаан, цайр, хар тугалганд 3,537,763.14 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 “Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна” заалтыг зөрчсөн гэж;

Зөрчлийн тэмдэглэл хэсгийн 2.5-д: 2016 оны 3, 4 дүгээр улиралд борлуулсан жоншинд 226,452,344.49 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 ”Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө”, 47.4 “Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна” заалтыг зөрчсөн гэж үзжээ.

Монгол-Оросын М ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол улсын Засгийн газар, Оросын холбооны улсын Засгийн газар хоорондын 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцдог. Мөн дагалдах бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төпбөрийг яаж тодорхойлсон нь тодорхой бус байна.

Иймд дээрх 2.3-т заасан 172,925,653.06 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн нөхөн татвар, 51,677,695.90 төгрөгийн торгууль, 6,500,275.30 төгрөгийн алданги, 2.4-т заасан 3,537,763.14 төгрөгийн нөхөн татвар, 1,061,328.90 төгрөгийн нөхөн татвар, 67,933,703.40 төгрөгийн торгууль, 10,94,441.80 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Зөрчлийн тэмдэглэл 2.6-д: 2016 ажиллагсдын шагнал, урамшуулалд олгосон байрны 220,654,877.44 төгрөгийн хувь хүний орлогын албан татвар ногдуулаагүй нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараах орлогод татвар ногдуулна. 8.1.1. цалин хөдөлмөрийн хөлс шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого” заалтыг зөрчсөн гэж үзжээ.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн хүрээнд Зөвлөлийн хурлын шийдвэрээр бэлэглэлийн гэрээгээр үнэ төлбөргүй гадаадын мэргэжилтэнд шилжүүлсэн орон сууц юм. Мөн хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар бэлэглэлийн гэрээнээс татвар суутгаж авах заалт байхгүй , Монгол улсын Засгийн газар, Оросын холбооны улсын Засгийн газар хоорондын 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрийн 16 дугаар зүйлд зааснаар “Компани ОХУ-аас авах ажиллах хүчинд ногдуулах татвар төлөхөөс чөлөөлөгдөнө" гэсний дагуу хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгддөг. Иймд дээрх 2.6-д заасан 220,654,877.44 төгрөгийн зөрчилд хамаарах 22,065,48 7 70 төгрөгийн нөхөн татвар, 6,619,646.30 төгрөгийн торгууль, 1,066,425.00 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Зөрчлийн тэмдэглэл 2.7-д: 2016 онд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 394,122,269.29 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан албан татвар ногдуулна. 7.1.1. Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа” заалтыг зөрчсөн гэжээ.

Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 394,122,269.29 төгрөгийн зөрчилд хамаарах үл хөдлөх эд хөрөнгийн борлуулалт нь хүн амьдран суух зориулалттай орон сууцны борлуулалтын орлого юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7-д заасан “орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу гүүний хэсгийн борлуулсны орлого”-г чөлөөлдөг болно. Иймд дээрх 394,122,269.29 төгрөгийн зөрчилд хамаарах 394,122,269.29 төгрөгийн нөхөн татвар, 11,823,668.08 төгрөгийн торгууль, 1,904,792.90 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Зөрчлийн тэмдэглэл 2.9-д: Төсөвт төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 74,202,477.60 төгрөгийг 2012 онд 94 хоног, 422,834,171.60 төгрөгийг 2013 онд 300 хоног, 1,923,108,509.10 төгрөгийг 2014 онд 362 хоног, 3,886,941,643.8 төгрөгийг 2015 онд 342 хоног, 6,041,497,393.60 төгрөгийг 2016 онд 360 хоног хоцроосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10”Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд ногдох тухайн улирлын төлбөрийг дарааг улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор төсөвт төлнө ” заалтыг;

Зөрчлийн тэмдэглэл 2.10-д: Төсөвт төлөх хувь хүний орлогын албан татвар 34,916,197.52 төгрөгийг 2013 онд 281 хоног, 18,378,310.30 төгрөгийг 2014 онд 235 хоног, 19,522,237.20 төгрөгийг 2015 онд 142 хоног, 12,396,597.67 төгрөгийг 2016 онд 119 хоног хоцроосон нь Монгол улсын хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 “ Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ” заалтыг тус тус зөрчсөн гэж үзжээ.

М ХХК-ийн үндсэн бүтээгдэхүүн болох жоншны баяжмалын үнэ дэлхийн зах зээл дээр 2012 оноос буурч ОХУ-н гол худалдан авагчид худалдан авалтаа зогсоосноос үүдэн компани санхүүгийн хүндрэлд орсон болно.

Мөн татварын улсын байцаагчийн 210022574 тоот актаар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсгийг үндэслэн 2016 оны 5 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтын дүнгээс үндсэн хөрөнгө худалдан авсан Нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авалтад хамруулахгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 13,031,475.5 төгрөг хасч тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Манай компани нь М ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол улсын Засгийн газар, Оросын холбооны улсын Засгийн газар хоорондын 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрийг өнөөг хүртэл үйл ажиллагаандаа даган мөрдөж ажиллаж байгаа бөгөөд Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 210022574 дүгээр актын зөрчлийн тэмдэглэл хэсгийн 2.1, 2.3, 2.4, 2.5-д заагдсан зөрчлүүд болон нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 210022574 актаар тогтоосон Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын дүнг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь М ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол улсын Засгийн газар, Оросын холбооны улсын Засгийн газар хоорондын 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрийг Улсын Их Хурал 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиар соёрхон баталж хууль гаргасан билээ.

Энэхүү хэлэлцээрийг Улсын Их Хурал соёрхон баталсан хэлэлцээр тул Улсын Их Хурал хэлэлцээртэй холбоотой асуудлаар эцсийн шийдвэр гаргах, мөн олон улсын гэрээний тухай хуулийн 28.2. дахь хэсэгт “Олон улсын гэрээний үйлчлэлийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэрийг соёрхон баталсан олон улсын гэрээний хувьд Улсын Их Хурал... шийдвэрлэнэ”, 29.3. дахь хэсэгт “Олон улсын гэрээний үйлчлэлийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, олон улсын гэрээг цуцлах, олон талт олон улсын гэрээнээс гарах, олон улсын гэрээний үйлчлэлийг түр зогсоох шийдвэр гаргасан бол Улсын Их Хурал...гаргана” гэж хуульчилсан байх тул Улсын Их Хурлаас 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиар соёрхон баталсан М ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол улсын Засгийн газар, Оросын холбооны улсын Засгийн газар хоорондын 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээр нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзэж байгаа болно.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210022574 дүгээр актын зөрчлийн тэмдэглэл хэсгийн 2.1, 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7, 2.9, 2.10 заалтууд болон нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 210022574 актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын улсын байцаагч нарын 2017 оны 06 дугаар сарын 24- ний өдрийн 210022574 дүгээр актын хавсралтад заасан тус заалтууд болон Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан тус актыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасан. Манай зүгээс тухайн актад тавигдсан зарим зүйлийг М ХХК-ийн үйл ажиллагааны 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрийг нэхэмжлэл гаргах хугацаанд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан учраас тухайн актад тавигдсан зөрчил болон түүнд ногдуулсан торгууль, нөхөн татварыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ийм нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Монгол Улсын Их хурлаас 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийг баталж, 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Төрийн мэдээлэл сэтгүүлд албан ёсоор хэвлэгдсэн. Хэрэгжиж эхлэх хугацааг заагаагүй тул ердийн журмаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээс хойш 10 хоногийн дараанаас хэрэгжээд явна. Уг хуулийн төслийг боловсруулсан төсөл санаачлагчдын үзэл баримтлалд энэхүү хууль нь М ХХК-ийн үйл ажиллагааны тухай 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тус хэлэлцээрийг дуусгавар болгож, М ХХК-ийг цаашид 100 хувь төрийн өмчит компани болгон дотоодын хууль тогтоомжийн дагуу ажиллуулах үндсийг бүрдүүлэх үзэл баримтлал тусгагдсан байгаа юм. Уг хууль нь 2019 оны 08 дугаар сарын 2, 3-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж хүчин төгөлдөр болж Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийг энэ цаг үед дуусгавар болсон гэж нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Маргаж буй асуудлын тодорхой заалтууд хэлэлцээртэй холбогдож байгаа. Зарим нэг заалтууд Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт зэрэг хамаарахгүй заалтууд байгаа.” гэв

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У: “Зөрчлийн тэмдэглэлд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулаагүй гэсэн хэсэг байгаа. Уг хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр орон сууцыг борлуулсан бол Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй гэсэн байхад акт тавьсан бөгөөд үүнийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бусад заалтууд нь хэлэлцээртэй холбоотой заалтууд байгаа.

М ХХК-ийн хувьд 2016 онд бэлэглэлийн гэрээгээр байгуулж 220,000,000 төгрөгийн өртөг бүхий орон сууцыг ажилчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор 220,000,000 төгрөгийн 5 орон сууцыг Оросын Холбооны Улсын мэргэжилтнүүдэд олгосон. Үүнд зөвхөн ногдох татвар, алданги нь 29,000,000 төгрөгийн акт тавигдсан байгаа. Энэ нь бид Иргэний хууль болон Татварын ерөнхий хуулийн дагуу бэлэглэлийн гэрээгээр үнэн зөв тайлагнасан гэж үзэж байгаа. Мөн тухайн онд бид 394,000,000 төгрөгийн орон сууцыг худалдан борлуулсан. Ингэж борлуулахдаа бид Татварын ерөнхий хуулийн дагуу орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа орон сууцны хэсгийг борлуулсан бол Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй гэдэг заалтыг үндэслэж Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй. Үнийн дүн нь 394,000,000 төгрөг буюу нөхөн төлөх татвар нь 53,000,000 байгаа. Бусад заалтууд нь хэлэлцээртэй холбоотой. 2007 онд хэлэлцээрийг хүчин төгөлдөр байхад хэлэлцээрийн 13, 14 дүгээр заалтын дагуу тухайн үеийн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу татвар ногдоно гэж заасны дагуу татвар ногдуулсан. Татварын улсын байцаагч нар 2016 онд хэлэлцээр дууссан гэж үзэж, 2016 оноос хойших нэмж татваруудыг тооцохоор акт тавьсан байх.

Хариуцагч нар нь Монгол-Оросын М ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 6 дугаар зүйл “Компанийн дүрмийн сан дахь Талуудын хувь хөрөнгө нь дараах байдлаар хуваарилагдана. Монголын талын хувь-51, Оросын талын хувь-49” гэж заасан. Уг 49 хувийг “М*******” ХХК-д худалдагдсан учраас уг хэлэлцээрийг дуусгавар болсон гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргана байх. Нэхэмжлэгчийн зүгээс хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнэж үзэхэд компанийн 49 хувийг худалдагдсан талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл байхгүй. Мөн Улсын Их Хурлын байгууллага нотолсонгүй. Монгол Улсын Засгийн газрын холбогдох тогтоол, шийдвэрийн зарим заалтыг хүчингүйд тооцсон тогтоол, шийдвэрүүд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Компанийн 49 хувийг худалдсан гэж үзэж, 2 улсын хэлэлцээрийн 18 дугаар зүйлд үндэслэж 2 улсын хэлэлцээрийг хүчингүй болсон гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт болон ямар нэгэн илэрхий баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж байна.

2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 20 тушаалаар орон сууц үнэ төлбөргүй олгох шийдвэр гарсан. Улмаар 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Бэлэглэлийн гэрээ байгуулж, данснаас хасалт хийж, тайландаа оруулсан. Татварын улсын байцаагч нар цаг хугацааны хувьд буруу тооцсон байна. Борлуулах зорилгоор эзэмшдэггүй хөрөнгө гэж дансанд бүртгэлтэй байдаг. Мөн орлого олоогүй. Нөхөн төлөх татвар нь 29,000,000 төгрөг байгаа. Мөн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн тооцооллын алдаанаас 943,000,000 төгрөгийг хасч, хувь хүний орлогын албан татварыг суутгаагүй гэх зөрчилд ногдуулсан 137,000,000 төгрөгөөс 121,000,000 төгрөгийг хасч тооцсон. Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Оросын Холбооны Улсын иргэнд татвар ногдуулаагүй гэх зөрчилд ногдуулсан 137,000,000 төгрөгөөс 121,000,000 төгрөгийг хасч тооцсон. 2 улсын хэлэлцээрийн дагуу Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан 7,4 тэрбум төгрөгийг 3,7 тэрбум төгрөгөөр бууруулж шийдвэрлэсэн.” гэв

Хариуцагчын Ж.Э, Т.З, Ш.Э нар шүүхэд хамтран ирүүлсэн хариу тайлбартаа: "М*******" ХХК -ийн 2012-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн татварын хяналт шалгалт хийх 2116120069 тоот томилолтын дагуу тус газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э, Ш.Э, Т.З нар 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдрүүдэд шалгалт хийж 210022574 тоот актаар 18,525,000,018.2 төгрөгийн зөрчил илрүүлж, 666,246,169.8 төгрөгийн нөхөн татвар, 4,463,726,812.5 төгрөгийн торгууль, 2,309,140,667.0 төгрөгийн алданги, нийт 7,439,113,649.3 төгрөгийн төлбөр ногдуулсныг татвар төлөгч зөвшөөрөөгүй болно.

Татварын шалгалтыг санхүүгийн анхан шатны баримт, санхүүгийн болон татварын тайлан, гаалийн мэдээ, хөндлөнгийн мэдээллийг үндэслэн шалгасан ба татвар төлөгчөөс шалгалтад шаардлагатай баримт материалуудыг удаа дараа шаардаж, нягтлан бодогч нартай тулгалт хийж шалгасан болно.

Дээрх актаар гарсан зөрчил, ногдуулсан татвар, торгууль, алдангийг татвар төлөгч хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэж, 28 дугаартай тогтоол гаргасан.

Татвар төлөгчийн гаргасан гомдолд тайлбар гаргах нь:

1.Тус компанийн үйл ажиллагаа, төлөх татварын төрөл, хувь хэмжээг Монгол Улс, Оросын Холбооны улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохицуулж ирсэн ба уг хэлэлцээрийн 18 дугаар зүйлд “Аль нэг тал нь Компанийн дүрмийн сан дахь хувь хөрөнгөө бүрэн буюу хэсэгчлэн хувьчилсан, эсхүл худалдсан тохиолдолд энэхүү хэлэлцээр хүчингүй болно”, 20 дугаар зүйлд “Энэхүү хэлэлцээрийн үйлчлэл нь аль нэг Тал компанийн үйл ажиллагаанд оролцоогоо зогсоосон тохиолдолд дуусгавар болно” гэж заасны дагуу Холбооны Улс эзэмшиж байсан 49 хувиа 2016 оны 06 дугаар сард “М*******” ХХК-д зарснаар хэлэлцээр дуусгавар болсон байна. "М*******" ХХК хэлэлцээр дуусгавар болсноос хойш хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөөгүйн улмаас Гомдолд дурдсан Зөрчлийн тэмдэглэл хэсгийн 2.1, 2.3, 2.4, 2.5-д заасан зөрчлүүд гарсныг татварын улсын байцаагчийн актаар илрүүлэн тогтоож, хариуцлагыг ногдуулсан. ТЕГ-ын дэргэдэх Маргаан таслах зөвлөл уг асуудлыг хянан хэлэлцэж, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоол, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2/8785 дугаар албан бичиг, зохих хууль, журмыг баримтлан Монгол-Оросын "М*******" ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улс, Оросын Холбооны улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзэн, татвар төлөгчийн гомдлыг хүлээн аваагүй болно.

2. Зөрчлийн тэмдэглэл хэсгийн 2.6-т заасан 2016 онд 220,654,877.44 төгрөгийн байрыг Зөвлөлийн хурлын шийдвэрээр ажилтнуудад олгосон. Шийдвэр нь ажиллагсдын тогтвор суурьшилтай, үр дүнтэй ажилласныг үндэслэн нийгмийн баталгааг хангах үндэслэлээр гарсан байдаг. Албан татвараас зайлсхийх Зорилгоор бэлэглэлийн гэрээ хийсэн ба Монгол Улсын Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол татвар, төсөв, санхүү зэрэг захиргааны хууль тогтоомжоор зохицуулах болон захиргааны талаар нэг этгээд нөгөөдөө захирагдах эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд энэ хууль үйлчлэхгүй” гэж заасан байна.

4. Зөрчлийн тэмдэглэл хэсгийн 2.7-т заасан 394,122,269.29 төгрөгийн зөрчил нь тус компани “Ш*******” ХХК-тай гэрээ байгуулан ажилчдын орон сууцны барилга бариулсан. “Ш*******” ХХК-д төлбөрт төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцож ирсэн байна. Энэ байрнаас 2016 онд 134,858,995.65 төгрөгийн автомашины зогсоол, 178,166,545.90 төгрөгийн орон сууцыг өртгөөр нь, 181,096,727.74 төгрөгийн орон сууцыг үнэгүй олгосон. Үүнээс авто зогсоолын 100,000,000.0 төгрөгийн орлогод Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан тайлагнасан. Дээрх орон сууц болон авто зогсоол нь шинээр ашиглалтанд орсон ба өмнө нь хүн амьдран сууж байгаагүй нь нотлогдож байгаа тул Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.7-д хамрагдах боломжгүй юм. Мөн хуулийн 13.9 “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй” заалтад хамрагдаж байгаа болно.

5. Зөрчлийн тэмдэглэл хэсгийн 2.9-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Зөрчлийн тэмдэглэл хэсгийн 2.10-т заасан хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй зөрчил илэрсэн. Энэ зөрчилд Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10, Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг үндэслэн торгууль, алданги ногдуулсан болно. Тухайн татвар төлөгчийн санхүүгийн хүндрэл, төлбөрийн чадвараас хамаарч алданги, торгуулиас чөлөөлөх хуулийн үндэслэл байхгүй.

6. Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын актаар Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсгийг үндэслэн 13,031,475.50 төгрөгийн үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн НӨАТ-ыг буцаан НӨАТ-аас хасч тооцсон. Монгол-Оросын "М*******" ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улс, Оросын Холбооны улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр дээрх асуудлыг зохицуулаагүй болно. гэжээ.

Хариуцагч Т.З: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын улсын байцаагч Т.З, Ж.Э, Ш.Э нар нь М ХХК-д 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр татварын шалгалт хийж, 210022574 дүгээр татварын улсын байцаагчийн актаар төлбөр ногдуулсан. Үүнийг татвар төлөгч хүлээн зөвшөөрөхгүйгээр Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байдаг. Гол үндэслэл нь 2007 оны Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хооронд байгуулсан М ХХК-ийн үйл ажиллагааг зохицуулсан хэлэлцээрийг хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж маргасан. Энэ талаар холбогдох байгууллагуудаас албан бичгээр тодруулсан. Монгол Улсын Олон Улсын гэрээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Олон улсын гэрээний үйлчлэлийг хугацаанаас нь өмнө тухайн Олон улсын зохицуулалтын дагуу дуусгавар болгож болно гэж заасан байдаг. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн албан бичиг, мөн Гадаад харилцааны яамны 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичиг дээр тодорхой заасан байна. Ийм тодорхой зүйл дээр маргаад байх зүйлгүй гэж бодож байна. Хүн амьдарч байсан орон сууц гэж өрөөсгөл ойлголт байна. Хуульд заасан нөхцөл нь анх удаагаа худалдан борлуулсан гэж байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй” гэж заасан. 394,000,000 төгрөгийн барилга нь 134,000,000 төгрөгийн авто зогсоол, бусад нь орон сууц байдаг. Үүнээс 181,000,000 төгрөгийн орон сууцыг үнэгүй олгосон. 178,000,000 төгрөгийн орон сууцыг өртгөөр нь олгосон.

Орон сууц борлуулсны орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй гэж тайлбарлаж байгаа нь хүн амьдарч байсан буюу хоёр дахь борлуулалт хийхэд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа. Иргэн хүн борлуулагч барилгын компаниас худалдаж авч, дараа нь борлуулахад нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа. Анхны борлуулалт дээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна.

Мөн М ХХК нь үндсэн хөрөнгө худалдаж авсан байдаг. 2016 онд шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд үндсэн хөрөнгөөс нэмэгдсэн өртгийн албан татвар хасч тооцохгүй гэж заасан.

2016 оны 03, 04 дүгээр сарын асуудал гэж 2016 оны 06 дугаар сараас хойш гэж үзэж акт тавьсан. Зөвлөлийн хурлын шийдвэр тэрнээс өмнө гарсан байсан.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т: Монгол-Оросын М ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүчин төгөлдөр байх хугацаа нь ямар хугацаанд үйлчлэх бэ гэдэг асуудлыг нь уг хэлэлцээрийн 18 дугаар зүйлд “Аль нэг тал нь компанийн дүрмийн сан дахь хувь хөрөнгөө бүрэн буюу хэсэгчлэн хувьчилсан, эсхүл худалдсан тохиолдолд энэхүү хэлэлцээр хүчингүй болно” гэж заасан. Тэгэхээр татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийх явцдаа энэ хэлэлцээрийн хүчин төгөлдөр эсэх байдал дуусгавар болсон эсэх асуудлыг хэлэлцээрийн 18 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжүүлсэн. Мөн Олон улсын гэрээний тухай хуульд олон гэрээнд үйлчлэлийн хугацаагзаажөгсөн. Олон улсын гэрээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Олон улсын гэрээний хүчинтэй буюу үйлчлэлийн хугацаа тухайн олон улсын гэрээгээр тодорхойлогдоно” гэж заасан. Энэ заалтын дагуу уг хэлэлцээрийн 18 дугаар зүйлийн дагуу уг хэлэлцээр дуусгавар болсон гэж үзсэн.

Олон улсын гэрээний тухай хууль 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан. Хариуцагчийн хувьд уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт үндэслэж байна. Олон улсын гэрээний тухай хууль нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд тэрнээс өмнө 1994 онд батлагдсан Олон улсын гэрээний тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс М ХХК-ийн 49 хувийг ямар нэгэн компанид шилжүүлсэн талаарх гэрээ, хэлцэл байхгүй гэж тайлбарлаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолоор М ХХК-ийн 49 хувийг “М*******” ХХК-д шилжүүлж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр гарсантай холбоотойгоор Улсын бүртгэлийн байгууллага холбогдох өөрчлөлтийг хийсэн. Нотлох баримт шинжлэн судлах явцад бүгд сонссон. Энэ нь 2 улсын хэлэлцээр хүчингүй болох нөхцөлийг бүрдүүлж байна. Яагаад гэвэл тус хэлэлцээрийн 18 угаар зүйлд заасны дагуу уг хэлэлцээр хүчингүй болно. Уг хэлэлцээрийн 18, 20 дугаар зүйлд заасан зохицуулалтаар зохицуулагдаж татварын улсын байцаагч нарын акт тавих эрх зүйн үндэслэл болсон. Мөн энэ хэрэг шийдвэрлэгдэхгүй шүүх дээр хугацаа алдсан. Хариуцагчийн зүгээс хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэхийн тулд тулд өөрсдөөс шалтгаалах бүхий л нотлох баримтыг гаргаж өгч байсан талаар хэлэх нь зүйтэй байна. Мөн Монгол Улсын Их хурлаас 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль батлагдсан нь зөвхөн хуулийг хүчингүй болгосон асуудал юм. Хэлэлцээрийн хувьд хэлэлцээрт заасан зохицуулалтаар зохицуулагдана. Эдгээр зохицуулалт нь Иргэний хууль болон Олон улсын гэрээний тухай хуульд нийцэж байгаа. Мөн холбогдох Олон улсын гэрээний зохицуулалтыг хянаж зөвлөгөө өгдөг төрийн захиргааны төв байгууллагаас тодруулахад Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яамнаас уг хэлэлцээрийг хүчингүй болсон талаар албан бичгээр хариу өгсөн. Хариуцагчийн хувьд чиглэлийн яамнаас ирүүлсэн албан бичгүүдийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хэлэлцээр хүчингүй болох асуудал нь уг хэлэлцээрээрээ зохицуулагдана. Татварын улсын байцаагч нарын хэлэлцээрийг хүчингүй болсон гэж үзэж нөхөн төлүүлэх татвар, торгууль ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд хууль тогтоомжид нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү.

Оросын холбооны улсын иргэдийг хувь хүний орлогын албан татвар төлөх ёстой гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд хэлэлцээр хүчин төгөлдөр учраас хэлэлцээрийн дагуу татвараас чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байна.

Бэлэглэлийн гэрээ 2016 оны 04 дүгээр сард хийгдсэн тухайд Аж ахуй нэгжүүд шийдвэрээ 1 жилийн өмнө гаргасан ч байж болно. Санхүүгийн тайланд тусгагдсан буюу санхүүгийн баримт бичигт үндэслэнэ.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

.............................................................................................................................................................................................................................................................................

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ... тус тус баримтлан М ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлага болох Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Т.З, Ж.Э, Ш.Э нарын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210022574 дүгээр актын хавсралт 5-ын 3.5 дахь хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдэх үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагч Т.З, Ж.Э, Ш.Э нараас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               М.БАТЗОРИГ