Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2021/02982

 

2021 оны 12  сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2021/02982

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ................ тоотод байрлах “Н”ХХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........... тоотод оршин суух Уовогт Нийн УРД:........./-д холбогдох,

            зээлийн гэрээний үүрэгт 4.818.390 төгрөг, худалдан борлуулахтай  холбоотой гарсан зардал 718.700 төгрөг, нотариатын зардал 3500 төгрөг, нийт 5.540.590 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Б, С.С, хариуцагч Н.У,  хариуцагчийн өмгөөлөгч О.О /ШТЭҮД:000/, гэрч Н.Ө, И.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ан

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н”ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж  итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК нь Н.У-тай 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр №00000000000000 тоот зээлийн, №000000000000 тоот фидуцийн гэрээ байгуулан сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 11.900.000 төгрөгийн зээлийг автомашин худалдан авах зориулалтаар Хьюндай старакс маркийн  2000000000000 улсын дугаартай автомашиныг барьцаалан  олгосон. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг  2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Монгол банкнаас баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн  ил тод байдлын журмын дагуу зээлийн хүүг хуваарийн дагуу сар бүр үндсэн зээлийг хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон. Зээлдэгч Н.У нь үндсэн зээл хүүг 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс  эхлэн хэсэгчлэн төлөх график гаргасан ч 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс  хойш огт төлөлт хийгээгүй.  Зээлдэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ковидын нөхцөл байдлаас  болоод орлого нь зогссон тул  зээл төлөлтийг 6 сараар хойшлуулж өгөх хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг ББСБ хүлээн авч 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс төлж эхлэх график гаргаж баталгаажуулсан.  Зээлийн гэрээний 4.1.5 дугаар заалтын дагуу  гэрээгээр хүлээсэн үүргээ  биелүүлэхийг шаардаж,  зээлийн гэрээний 3.2.2 дугаар  заалтыг зөрчсөн тул  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Н.Өаас барьцааны хөрөнгийг хураан авч, Хас үнэлгээ ХХК-аар  тээврийн хэрэгслийг  үнэлүүлэхэд 8.500.000 төгрөгөөр үнэлсэн. Барьцааны хөрөнгө болох автомашиныг Доктор авто засвараар оношлуулахад  зүүн хойд хаалга гажих онгойхгүй болсон, 4 дугуй элэгдэж солих шаардлагатай болсон, баруун зүүн тяга эвдрэлтэй солих, рулийн аппарат эвдрэлтэй,  4 дугуйны  амартоизатор муудаж солих шаардлагатай,  доод өндгөн тулгуур солих шаардлагатай, урд хойд тэнцүүлэгчийн дарагч резин солих, хөндлөн татуурга солих зэрэг эд ангиуд эвдрэлтэй байсан, мөн шинээр аккумлятор авч тавьсан бөгөөд 2021 оны 7 дугаар сард дээрх автомашиныг 10.500.000 төгрөгөөр худалдан борлуулсан. Худалдан борлуулахтай холбоотой дуудлагын машин асаалтын төлбөр 60000 төгрөг, автомашины түлш 40000 төгрөг, аккумляторын үнэ 245.000 төгрөг, оношилгоо 25000 төгрөг, үнэлгээ 60000 төгрөг, татвар, торгууль, оношилгоо 404.000 төгрөг, засвар 186.000 төгрөг нотариат 9000 төгрөг, нийт 1.029.000 төгрөгийн зардлууд гарсан.  Худалдан борлуулсан орлогоос  зээл хүүний тооцооноос 9.689.700 төгрөгийн төлбөрийг төлүүлж, үлдэгдэл  зээлийн тооцоог  2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байлаар харуулвал  үндсэн зээлээс 7.511.817 төгрөг, хүү 8.515.300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 319.210 төгрөг, нийт 16.346.327 төгрөг төлөгдөж,    үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 4.388.183 төгрөг, хүүгийн үлдэгдэл 358.507 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 71.700 төгрөг,  худалдан борлуулахтай холбоотой гарсан зардал 718.700 төгрөг, нийт 5.537.090 төгрөгийн төлбөртэй байна. Тухайн тээврийн хэрэгслийн эд ангиуд  элэгдэж муудсан ч  уг автомашиныг аль болох боломжийн үнээр буюу 10.500.000 төгрөгөөр зарж борлуулсан. Иймд  зээлдэгч Н.Ундармаагаас  үндсэн зээл 4.388.183 төгрөг, зээлийн хүү 358.507 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71.700 төгрөг, худалдан борлуулахтай холбоотой гарсан зардал 718.700 төгрөг, нотариатын зардал 3500 төгрөг, нийт 5.540.590 төгрөгийг  нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Н.У шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие  аав И.Н-тойгоо хамтраад Хьюндай старакс маркийн автомашиныг  нэхэмжлэгч НББСБ-ын зээлээр худалдан авсан нь үнэн. Тэгээд удалгүй нэхэмжлэлд дурдсан автомашиныг Н.Ө-т шилжүүлсэн. Шилжүүлэхдээ миний аав И.Н, машин шилжүүлж авсан Н.Ө нар Н ББСБ дээр  хамт очиж “машинаа Н.Ө-т шилжүүлэх гэж байна, болох уу гэхэд болно” гээд аль алиных нь иргэний үнэмлэхийг хуулбарлаж аваад үлдсэн. Н ББСБ нь өөрсдөө бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн, нөгөө талаар  автомашиныг 2021 оны 2 дугаар сарын эхээр өөрсдөө ирж  авч явж, 10.500.000 төгрөгөөр худалдан борлуулснаар  нэхэмжлэлд дурдсан бидний төлбөр тооцоо дууссан гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрч И.Н, Н.Ө нарын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “НХХК нь хариуцагч Н.У-гаас зээлийн гэрээний үүрэгт 4.818.390 төгрөг,  худалдан борлуулахтай  холбоотой гарсан зардал 718.700 төгрөг, нотариатын зардал 3500 төгрөг, нийт 5.540.590 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй гэж шүүх үзлээ.

            Зохигчдын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр  зээлийн гэрээ байгуулж, хариуцагч  Н.У нь нэхэмжлэгч “Н”-аас 11.900.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулж, 000УНӨ улсын дугаартай, Хьюндай старакс маркийн автомашиныг нэхэмжлэгч “НХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь зээлийн гэрээ болон фидуцийн гэрээнүүдээр тогтоогдож байна.

            Дээрх зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, фидуцийн гэрээ нь мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

            Хариуцагч Н.У нь нэхэмжлэгч “Н”ХХК-ийн зээлээр  худалдан авсан 0000 УНӨ улсын дугаартай, Хьюндай старакс маркийн автомашиныг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр  Н.Өт худалдаж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулсны дараа автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр автомашиныг шилжүүлэн өгч, зээлийн гэрээний үүргийг  Н.Ө нь  төлж барагдуулж  байсан ч 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөгдөөгүй тул нэхэмжлэгч “НХХК-аас 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр фидуцийн гэрээ зүйл болсон автомашиныг хураан авчээ.

            Улмаар хураан авсан автомашинд зохих засвар үйлчилгээг хийж, 10.500.000 төгрөгөөр худалдан борлуулсан боловч үндсэн зээл 4.388.183 төгрөг, зээлийн хүү 358.507 төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 71.700 төгрөг,  худалдан борлуулахтай холбоотой гарсан зардал 718.700 төгрөг, нийт 5.537.090 төгрөгийн төлбөр үлдсэн гэсэн  үндэслэлээр нэхэмжлэгч “Н”ХХК нь хариуцагч Н.У-гаас  үндсэн зээл 4.388.183 төгрөг, зээлийн хүү 358.507 төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 71.700 төгрөг,  худалдан борлуулахтай холбоотой гарсан зардал 718.700 төгрөг, нотариатын зардал 3500 төгрөг, нийт 5.540.590 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч Н.У-гаас миний бие аав И.Нтойгоо хамтраад Хьюндай старакс маркийн автомашиныг нэхэмжлэгч Н ББСБ-ын зээлээр худалдан авсан ч удалгүй Н.Өхудалдаж, ийнхүү худалдахдаа миний аав И.Нямдорж, машин шилжүүлж авсан Н.Ө нар Нано капитал ББСБ дээр  хамт очиж “машинаа Н.Ө шилжүүлэх гэж байна, болох уу гэхэд болно”  гэсэн учир Н.Өт шилжүүлсэн. Н ББСБ нь өөрсдөө бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн, нөгөө талаар  автомашиныг 2021 оны 2 дугаар сарын эхээр өөрсдөө ирж авч явж, 10.000.000 төгрөгөөр худалдан борлуулснаар  нэхэмжлэлд дурдсан бидний төлбөр тооцоо дууссан гэж үзэж байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Учир нь нэхэмжлэгч “Н”ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Н.У-гийн өмчлөлийн Хьюндай старакс маркийн, 0000 УНӨ улсын дугаартай, 000000000 тоот арлын дугаартай, хар өнгөтэй автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулж, зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй бол тухайн хөрөнгийг захиран зарцуулах замаар шаардлагыг хангахаар тохиролцсон байна.

            Үүний дагуу нэхэмжлэгч “Нано капитал ББСБ”ХХК нь фидуцийн гэрээний зүйл болсон өөрийн өмчлөлийн Хьюндай старакс маркийн, 0000 улсын дугаартай автомашиныг хариуцагч Н.У-аас худалдан авсан Н.Ө-аас 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  хураан авч бодитойгоор гаргуулан авснаар уг гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэстэй.

            Учир нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т  үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол өмчлөлд шижлүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заажээ.

            Нэхэмжлэгч “Н”ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нэхэмжилсэн үндсэн зээл 4.388.183 төгрөг,  зээлийн хүү 358.507  төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 71.700 төгрөг, нийт 4.818.390 төгрөгийн төлбөр дээр автомашиныг худалдан борлуулснаас суутгасан 9.689.700 төгрөгийг нэмж  тооцоход 14.508.090 төгрөг болж байгаа нь фидуцийн гэрээнд заасан Хьюндай старакс маркийн, 0000 УНӨ улсын дугаартай автомашины үнэ болох 17.000.000 төгрөгөөс  илүүгүй байх тул нэхэмжлэгч “Н ББСБ”ХХК нь автомашиныг бодитойгоор гаргуулан авснаар зээлийн гэрээний үүрэг мөн дуусгавар  болжээ.

            Нэхэмжлэгч “НХХК нь фидуцийн гэрээний зүйл болсон автомашиныг Хас үнэлгээ ХХК-аар  үнэлүүлэхэд 2021 оны 3 дугаар сарын байдлаар 8.500.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлсон боловч уг хөрөнгийн үнэлгээний тайланг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

            Учир нь дээрх үнэлгээг гаргасан шинжээчийг шүүхээс томилоогүй бөгөөд хууль сануулж, түүний мэдлэг, мэргэшсэн байдлыг  тодорхойлоогүй учир  хуульд заасан арга хэрэгслээр цугларсан  нотлох баримтад тооцох боломжгүй.  

            Түүнчлэн нэхэмжлэгч “Н”ХХК-аас фидуцийн гэрээний зүйл болсон Хьюндай старакс маркийн, 0000 УНӨ улсын дугаартай автомашиныг 10.500.000 төгрөгөөр  худалдсан гэж тайлбарлаж байгаа боловч түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн  автомашиныг худалдахтай холбоотой  гарсан гэх зардлын баримтууд нь эхээр нь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн  байхыг шаардлагыг хангахгүй хуулбар баримтууд байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

            Иймд нэхэмжлэгч “НХХК нь хариуцагч Н.У-гаас зээлийн гэрээний үүрэгт 4.818.390 төгрөг,  худалдан борлуулахтай  холбоотой гарсан зардал 718.700 төгрөг, нотариатын зардал 3500 төгрөг, нийт 5.540.590 төгрөг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэлсэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 282.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул  хариуцагч Н.У-гаас зээлийн гэрээний үүрэгт 4.818.390 төгрөг,  худалдан борлуулахтай  холбоотой гарсан зардал 718.700 төгрөг, нотариатын зардал 3500 төгрөг, нийт 5.540.590 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Н-”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

                   

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХБАЯР