Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/02816

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э, 

 

Хариуцагч: “М” ХХК иудад холбогдох

 

88,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “М” ХХКийн захирал Д.Э нь надтай 2019 оны 11 дүгээр сарын 14ний  өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр би өөрийн ХанУул дүүргийн 10 дугаар хороонд байрлах амины орон сууцны зориулалт бүхий газрыг хариуцагчид 80,000,000 төгрөгөөр худалдахаар болсон. Газрын төлбөрийн урьдчилгаанд 42,500,000 төгрөгийг төлөхөөр, үлдэгдэл төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 31ний өдрийн дотор төлж барагдуулах нөхцөлийг бид гэрээнд тусгасан. Миний бие өөрийн эзэмшлийн газарт хашаа хийлгэсэн байсан бөгөөд “М” ХХКийн захирал Д.Э нь төлбөрөө бүрэн барагдуулсны дараа миний эзэмшлийн газар дээр ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулахаар, мөн хугацаандаа төлөөгүй бол алданги тооцохоор гэрээнд тусгасан. Гэтэл “М” ХХКийн захирал Д.Э нь гэрээнд заасны дагуу 80,000,000 төгрөгөөс 42,500,000 төгрөгийг төлсөн боловч үлдэх 37,500,000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрлээ. Би болон миний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “М” ХХКийн захирал Д.Этэй удаа дараа утсаар ярьж, биечлэн уулзаж үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардахад тэрээр “...компанийн үйл ажиллагаа доголдсон, удахгүй өгнө түр хүлээгээч” гэх зэргээр шалтгаан, зовлон ярьсаар өнөөдрийг хүрлээ. Миний хувьд нөхцөл байдалд уян хатан хандаж ирсэн. 2021 оны 4 дүгээр сарын 23ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2021 оны 5 дугаар сарын 24ний өдөр дугаар 102/Ш32021/06293 тоот шүүгчийн захирамжаар оршин суух хаяг тодорхойгүй тул хэрэгсэхгүй болгосон. Мөн 2021 оны 5 дугаар сарын 27ны өдөр “М” ХХКийн захирал Д.Эг эрэн сурвалжлуулж нэхэмжлэлийг гарган 2021 оны 6 дугаар сарын 10ны өдөр Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч эрэн сурвалжлуулсан. Шүүхийн шийдвэрийн дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс “М” ХХКийн захирал Д.Эг эрэн сурвалжилж Баянгол дүүргийн дугаар хороо, * дүгээр хороолол 42 дугаар байрны 98 тоотод оршин суугч Боржигон овгийн Д овогтой Э /РД:/тэй утсаар холбогдсон тухай 2021 оны 7 дугаар сарын 08ны өдрийн 26ё23/3897 тоот бичгийг Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Миний бие цаашид хүлээх боломжгүй, мөн хариуцагч нь миний эзэмшлийн газар дээр орон сууцны барилга барьсан байх тул шүүхэд дараах шаардлагыг гаргаж хандсан. Үүнд:

1/ Гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр 37,500,000 төгрөг;

2/ Гэрээгээр тохирсон алданги 50,500,000 төгрөг, нийт 88,000,000 төгрөгийг хариуцагч “М” ХХК болон компанийн захирал Д.Э нараас буюу хариуцах ёстой этгээдээс гаргуулж өгнө үү гэжээ. 

 

 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч “М” ХХК, Д.Э нарт холбогдуулж гэрээний үүрэгт 37,500,000 төгрөг, алданги 50,500,000 төгрөг, нийт 88,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

 

Хариуцагч “М” ХХК, Д.Э нар дээрх нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 06ны өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2021 оны 8 дугаар сарын 20ны өдөр байжээ. Гэвч хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хариуцагч ямар нэг байдлаар эсэргүүцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дор дурдсан үндэслэлүүдээр хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсгүүдтэй харшлахгүй. 

 

1/ 37,500,000 төгрөгийн шаардлага:

 

Хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 14ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” авагджээ. Уг гэрээгээр Ц.Уг төлөөлж Н.ц нь “М” ХХКд ХанУул дүүрэг, 10 дугаар хороонд байрлах, 700м2 талбайтай, амины орон сууцны зориулалттай, ХанУул дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 14ний өдрийн А/283 тоот шийдвэртэй, хүчин төгөлдөр газар эзэмших эрхийг 80,000,000 төгрөгийн төлбөртэйгөөр шилжүүлэхээр харилцан тохирсон байна.

 

Нэхэмжлэгчийн “...газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу би өөрийн эзэмшлийн газрын эрхийг 80,000,000 төгрөгөөр үнэлж, хариуцагчид шилжүүлсэн. Үүнээс 42,500,000 төгрөгийг хүлээж авсан, үлдэгдэл 37,500,000 төгрөгийг төлөөгүй” гэх тайлбарыг хариуцагчийн зүгээс ямар нэг байдлаар үгүйсгээгүй. 

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, ямар ч төрлийн гэрээг байгуулах эрхтэй. Гагцхүү байгуулсан гэрээ нь өөрөө хуулийн хүрээнд байх ёстой.

 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болох бөгөөд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1т “үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах, худалдан авахад эд хөрөнгө худалдаххудалдан авах гэрээний талаарх энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна” гэжээ.

 

Мөн газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4т зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхийг газар эзэмшигч эдэлнэ, 38 дугаар зүйлийн 38.4т зааснаар эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч, шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно гэсэн байдаг. Тодруулбал, эзэмшил газрыг хуульд нийцсэн хэлбэрээр шилжүүлэх боломжийг ийнхүү зохицуулжээ. 

 

Нэгэнт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар маргаагүй учир шүүхээс талуудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 14ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”ний дагуу хариуцагч “М” ХХК-иас 37,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ гэж шүүхээс үзлээ.

 

Харин 2019 оны 11 дүгээр сарын 14ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”ний тал биш тул нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Эд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно. 

 

Алданги 50,500,000 төгрөгийн шаардлага:

 

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсгүүдэд заажээ. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байна. 

 

Нэхэмжлэгч болон хариуцагч талууд гэрээний хариуцлага буюу алданги төлөх талаар тохирсон тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй. Харин Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн зохицуулалтыг үндэслэж алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн тал хувь болох ,750,000 төгрөгөөр тогтооно. 

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 1 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “М” ХХКиас 56,280,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Эд болон 31,720,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХКиас 439,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Уд олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                               Н.ХАНГАЛ