Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2020/02773

 

 

 

 

 

 

 

2020 09 25

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.ЭнхЗ- даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, Сн гудамж, Б, Б ХХК-ийн байранд байрлах, Г ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 0 а байрны 00 тоотод байрлах, Д ХХК /РД:5458277/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б дүүрэг,  дугаар хороо, Э , 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, Б овогт Т З /РД:УК0000000/,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, 00 байр, 00 тоотод оршин суух, Д Ц /РД:МЮ000000000/,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б дүүрэг, 00 дугаар хороо,00 дүгээр хороолол,0 а байр, 00 тоотод оршин суух, Д  Г /РД:МЮ000000/,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 байр, 00 тоотод оршин суух, Т-ын А /РД:ХЗ00000000/,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б дүүрэг, 00 дүгээр хороо, Э өргөн чөлөө гудамж, 00 б байр, 00 дүгээр тоотод оршин суух, эмэгтэй, У овогт Па-н О /РД:ЗЕ0000000/,

 

1,894,671,697 төгрөг 19 мөнгө гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, А.А, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.О итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цо, түүний өмгөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д ХХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ-3305113073 тоот зээлийн гэрээг Г ХХК-тай байгуулж 1,468,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан байдаг.

Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан:

-ЗБ3305113073-1 тоот ипотекийн гэрээгээр Ү-0000000000 дугаартай Т  З-гийн өмчлөлийн Нийслэлийн С дүүрэг, 0 дүгээр хороо, Т 000000 гудамж, ХБ65 тоот хаягт байршилтай, 0000 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-ЗБ3305113073-1 тоот ипотекийн гэрээгээр Г-0000000000 дугаартай Төртогтохын З-гийн өмчлөлийн Нийслэлийн С дүүрэг, 4 дүгээр хороо, 0000 м.кв аж ахуйн зориулалттай эзэмших эрхийн газар,

-ЗБ3305113073-1 тоот ипотекийн гэрээгээр Ү-0000000000дугаартай Төртогтохын З-гийн өмчлөлийн Нийслэлийн С дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18101 гудамж, ХБ65 тоот хаягт байршилтай, 00 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх,

-ЗБ3305113073-1 тоот ипотекийн гэрээгээр Ү-0000000000 дугаартай Төртогтохын З-гийн өмчлөлийн Нийслэлийн С дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18101 гудамж, ХБ65 тоот хаягт байршилтай, 000 м.кв талбайтай, 6 машины гражийн зориулалттай үл хөдлөх,

х авлага тус тус барьцаалсан болно.

Мөн уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 000000000 тоот батлан даалтын гэрээгээр Д-ийн Ц БДГ3305113073-2 тоот батлан даалтын гэрээгээр Т-ын А гэх хүмүүс батлан даагч болж өөрийн эд хөрөнгө болон данс нь дахь мөнгөн хөрөнгөөрөө хариуцахаар үүрэг хүлээсэн.

ЗГ3305113073 тоот зээлийн гэрээний хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болсон ба хариуцагч Д ХХК нь зээлийг авсан үеэс зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэлд 1,340,500,000 төгрөг, үндсэн хүүнд 003,425,342.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 60,746,355.01 төгрөг, нийт 1,894,671,697.19 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Г ХХК нь уг нэхэмжлэлд гуравдагч этгээд нарын ашиг сонирхол хөндөгдөх боломжтой байна гэж үзээд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Т.З-, С.Ц, Д.Г, Т.А нарыг оролцуулахаар хүсэлт гаргасан байдаг. Иймд хариуцагч Д ХХК-иас 1,894,671,697 төгрөг 19 мөнгийг гаргуулж, хариуцагч уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын талаар талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд маш олон уулзалт хийсэн боловч амжилтгүй болсон. Өнөөдрийн байдлаар хариуцагч нар нь зээлийн гэрээг байгуулаагүй, төлбөр төлөхгүй гэж маргадаггүй. Зөвхөн үнийн дүн дээр тохиролцохоор л эвлэрлийн асуудал яригддаг байсан. Хариуцагч Д ХХХК-ийн хувьд гуравдагч этгээд нарын үл хөдлөх эд хөрөнгүүдийг хөндөхгүйгээр зөвхөн компанийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах байр суурьтай оролцдог. Батлан даалтын гэрээний тухайд нэхэмжлэгчийг ямар байр суурьтай оролцож байгааг ойлгохгүй байгаа. Үүнийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Уг батлан даалт гэх зүйлийн талаар нэхэмжлэлийн шаардлагадаа ч тодорхой тусгаж өгөөгүй байдаг. Хэрэв өнөөдөр хариуцагч болон гуравдагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзээд шүүх хуралдааныг үргэлжлүүлж байгаа бол өмнө нь эвлэрэн хэлэлцэх талаар ярилцаж байсан саналаараа буюу үндсэн хөрөнгөөр үндсэн зээлийг нэмэгдүүлсэн шаардлага гаргахаас өмнөх байдлаар эвлэрэх журмаар шийдвэрлэх саналыг Д ХХХК-ийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна.

Эвлэрсэн тохиолдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Пэрх ашиг хөндөгдөхгүй байх гэж үзэж байна. Бидний хувьд Г ХХК-тай үндсэн зээл болон үндсэн хүүгийн 50 хувийг 12 сарын хугацаанд төлж барагдуулах байр суурьтай байгаа ба энэ талаарх саналаа ч нэхэмжлэгч талд хүргүүлсэн байгаа. Нэгэнт л маш удаан хугацааны туршид эвлэрэх асуудлаар ярилцсан тул нэг мөсөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Учир нь өнөөдрийн хурлаар зөвхөн хариуцагч Д ХХХК-ийн үл хөдлөх хөрөнгө бус өөр 4-5 этгээдийн эрх ашгийг хөндөх болно. Хэрэв хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч өнөөдрийн шүүх хуралдаанд ирсэн бол хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа биш эвлэрэх асуудал яригдах байсан. Өнөөдрийн хувьд эвлэрэх ямар нэг эрх олгогдоогүй хүн хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын ашиг сонирхлыг хамгаалах гээд зогсож байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Питгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цболон түүний өмгөөлөгч Н.Энхчимэг нар шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Гны нэхэмжлэлтэй, Д ХХХК-д холбогдох зээлийн гэрээний төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт Д.П нь гуравдагч этгээдээр оролцож, нэхэмжлэлийн шаардлагад тайлбар гаргаж байна. Д ХХХК нь зээлийн гэрээ байгуулан зээл авахдаа нэр бүхий иргэдийн үл хөдлөх хөрөнгийг барьцаа хөрөнгө болгосон байх бөгөөд нэхэмжлэгч Г уг барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Уг барьцаа хөрөнгөний нэг болох 3B3305113073-3 тоот гэрээгээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 97/3 дугаар байрны 53 тоот хаягт байршилтай 134.4 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. П. Оюунгэрэл нь Д ХХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хувийн орон сууц бариулахаар тохиролцон, төлбөртөө өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 97/3 дугаар байрны 53 тоот хаягт байршилтай 134.4 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөхөөр болсон ба компанийн удирдлага нь гэрээгээ байгуулмагц ажлаа эхэлнэ, бид найдвартай, манай менежерийн нэр дээр байраа шилжүүлмэгц бид ажлаа хийгээд өгнө, гэрээтэй байхад асуудалгүй гэх зэргээр итгэл төрүүлэн, захирал Ц. Цгийн хэлснээр тус компанийн менежер гэх Гантуяад 2018 оны 06 -р сарын 29-нд орон сууцаа шилжүүлсэн.

Ингээд шилжүүлэн авмагцаа буюу 2018 оны 09-р сарын 28-ны өдөр банктай гэрээ байгуулан барьцаалсан байна. Д ХХХК түүний удирдлага нь барилгын ажил гүйцэтгэх санхүүгийн болон үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүйн дээр иргэний гэрээгээр халхавчлан, хууран мэхлэх замаар бусдын хөрөнгийг шилжүүлэн авсан. Энэхүү асуудал нь гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдож, Д ХХХК болон түүний удирдлага, менежер нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон. Одоо С дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс 200801701 дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор С дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1174 тоот зөвшөөрлөөр Ү- 000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байгаа болно. Энэ тухай шүүхэд баримтаа илгээсэн болохоо цагдаагийн газраас мэдэгдсэн. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаас өмнө нь С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 4-р сарын 21-ны өдрийн С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Г гуравдагч этгээдээр оролцож байсан ба Ү-000000000 дугаартай барьцаа хөрөнгө Д.Пийнх гэдгийг, мөн цагдаад шалгагдаж байгааг мэдэж, эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд давхар хохирогчоор оролцохоор хүсэлтээ гаргасан хэрнээ өөр шүүхэд нэхэмжлэл гарган хөрөнгийг авахаар санаархаж буй нь хууль бус, ёс зүйгүй хэрэг юм. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, мөн зайлшгүй биелэгдэх шаардлагыг хангах ёстой байх тул цагдаагийн байгууллагаар шалгагдаж буй, хууль ёсны өмчлөгчийн эрх ашгийг зөрчиж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн хэсгийг хангахгүй байх үндэслэлтэй байна. Гнаас Д ХХХК-д холбогдуулж гаргасан зээлийн гэрээний төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас 3B33051 13073-3 тоот гэрээгээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 97/3 дугаар байрны 53 тоот хаягт байршилтай 134.4 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв..

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан 1,894,671,697 төгрөг 19 мөнгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс хариуцагч Д ХХК-д болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.З-, Д.Ц, Т.А, Д.Г нарт нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаарх ямар нэгэн тайлбарыг ирүүлээгүй байхаас гадна шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч Д ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Г ХХК-тай ЗГ-3305113073 дугаартай зээлийн гэрээг байгуулж, Г ХХК-аас 1,468,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлэхээр зээлийн гэрээг бичгээр байгуулжээ./хх-11-14 тал/.

 

Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор Г ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай Барьцааны гэрээг хариуцагч Д ХХХК-тай, №БДГ3305113073-01 дугаартай Батлан даалтын гэрээг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Цтой, №БДГ3305113073-02 дугаартай батлан даалтын гэрээг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Атай тус тус бичгээр байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлжээ./хх-15-33 тал/.

 

Хэрэгт авагдсан баримтаар дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна хариуцагч нь гэрээг байгуулсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдалд маргасан талаар ямар нэг тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ

 

Г ХХК нь зээлийн гэрээний дагуу хариуцагч Д ХХХК-д 1,468,000,000 төгрөгийг зээлийг олгосон, хариуцагч нь уг зээлийн гэрээний эргэн төлөлтөд 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 127,500,000 төгрөгийг, үндсэн хүүгийн төлбөрт 77,860,315 төгрөг, 09 мөнгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 218,842 төгрөг 20 мөнгийг, нийт 205,579,157 төгрөг 29 мөнгийг төлсөн бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар хариуцагч нь үндсэн зээлийн төлбөрт 1,340,500,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл төлбөрт 003,425,342 төгрөг, 19 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 60,746,355 төгрөгийг, нийт 1,894,671,697 төгрөг 19 мөнгийг төлөх үүрэгтэй болох нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон хэргийн 114 дэх талд авагдсан Хүү тооцооллын хүснэгт гэх баримтаар тогтоогдож байх ба энэхүү тооцооллыг үгүйсгэсэн баримтыг хариуцагч талаас нотлох баримтаар ирүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч Д ХХК нь нэхэмжлэгч Г ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан №ЗГ-3305113073 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 1,894,671,697 төгрөг 19 мөнгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь Д ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн хөрөнгө болох барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор №ЗБ3305113073-1, №ЗБ3305113073-2, №ЗБ3305113073-3 Ипотекийн гэрээг болон №БДГ3305113073-01, №БДГ3305113073-02 дугаартай Батлан даалтын гэрээг тус тус бие даасан шаардлага гаргаагүй этгээд болох Т.З-, Д.Ц, Т.А, Д.Г нартай тус тус байгуулсан байх тул эдгээр гэрээний дагуу нэхэмжлэгч Г ХХК-ийн өмнө бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар үүрэг хүлээсэн байна.

 

Гэтэл нэхэмжлэгч Г ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нартай байгуулсан гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагч Д ХХХК-тай №БГ3305113073 дугаартай Барьцааны гэрээг байгуулан хариуцагчийн бусдаас авах авлагын барьцаалсан байх боловч уг барьцааны гэрээний зүйл болох бусдаас авах авлага нь одоо бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэхүү гэрээний зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх боломжгүй юм./хх-23-24 тал/.

 

Ийнхүү шүүхээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзсэн учраас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Пшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Д ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1,894,671,697 төгрөг 19 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэгч Г ХХК-ийн гаргасан №ЗБ3305113073-1, №ЗБ3305113073-2, №ЗБ3305113073-3, №БДГ3305113073-01, №БДГ3305113073-02, №БГ3305113073 дугаартай гэрээний зүйлээр буюу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1,894,671,697 төгрөг 19 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэгч Г ХХК-ийн гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,859,459 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 9,631,308 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗ-