Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Маанийн Мөнхтөр |
Хэргийн индекс | 102/2020/03298/И |
Дугаар | 102/ШШ2020/03501 |
Огноо | 2020-12-14 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2020/03501
2020 оны 12 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2020/03501 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: *** дүгээр давхарт оршин байх, О ХХК /РД: *** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт *** гийн *** /РД: ЖЭ76012016/-д холбогдох,
Ус, дулаан, баримтын төлбөрт 5,507,021 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ний өдрөөс өнөөдрийг хүртэл *** дүгээр байрны зоорийн давхрын 522 м/к талбай, *** дугаар байрны зоорийн давхрын 272 м/к талбайг нэхэмжлэгч О ХХК нь ашигласан болохыг тогтоолгох, мөн алдагдсан боломж буюу 2017 оны 4 дүгээр сарын 27-ноос 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны олох ёстой байсан орлогод 19,440,000 төгрөг, шинжээчийн хөлс 110,000 төгрөг, нийт 19,555,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах, хариуцагчийн өмчлөлийн узелийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч БШ , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ш нарын шүүх хуралдаанд тайлбарт: О ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалт, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нийслэлийн ***, *** дугаар байруудыг өөрийн эзэмшлийн ус, дулаан дамжуулах төвөөр дамжуулан халаалтын улирлын туршид тогтмол халааж, сар бүр дулааны төлбөрийг төлсөөр ирсэн. Гэтэл иргэн Д.*** нь С ХХК-иас *** дүгээр байрны зоорийн давхарын 522 м/к авто зогсоол, *** дугаар байрны 272 м/к авто зогсоолыг худалдан авч 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс хууль ёсны өмчлөгчөр бүртгүүлж, ашигласан хугацааны буюу 2018 оны 1 дүгээр сараас одоог хүртэлх ус, дулааны төлбөрт 5,756,185 төгрөгийг төлөөгүй байна. Дулааны эрчим хүчний төлбөр, тооцооны журмын 5.3-т Орон сууцны подвалын хэсгийг автомашины гражийн зориулалтаар ашиглаж байгаа бол дулааны төлбөрийг талбайн хэмжигдэхүүнээр тооцно. гэж заасны дагуу Д.*** ийн эзэмшиж буй авто зогсоолын талбайн дулааны төлбөрийг талбайн хэмжигдэхүүнээр тооцсон болно. Төлбөрийг задаргаагаар тодруулбал, Д.*** нь нийт 794 м/к авто зогсоол эзэмшиж байгаа бөгөөд 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд 1 м/к-ийн дулааны үнэ 460 төгрөг ба /460х794=365,240 төгрөг/ 1 сарын дулааны төлбөрийг 365,240 төгрөгөөр, 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд 1 м/к-ийн дулааны үнэ 506 төгрөг ба /506х794=401,764/ 1 сарын дулааны төлбөрийг 401,764 төгрөгөөр, харин усны төлбөрийг 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацаанд усны суурь үнээр буюу 1 сарын 4,400 төгрөгөөр, 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд мөн суурь үнээр буюу 5,400 төгрөгөөр тус тус тооцсон, мөн сар бүр баримтын 200 төгрөг. Ингээд 2018 оны 1 дүгээр сараас мөн оны 5 дугаар сар, 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сар, 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацааны ус, дулаан, баримтын төлбөрт нийт 5,756,185 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан. Бид одоо нэхэмжлэлийн шаардлагаа 249,164 төгрөгөөр багасгаж байгаа бөгөөд энэ нь 34.8 м/к талбайд ногдох ус, дулааны төлбөр юм. Учир нь бид нэхэмжлэл гаргахдаа узелийн 34.8 м/к талбайг хариуцагч Д.*** ийн 794 м/к авто зогсоолд оруулж тооцсон тул энэ талбайн төлбөрийг хасч байна. Иймд хариуцагчаас ус, дулааны төлбөрт 5,507,021 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлд дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд, *** дүгээр байр, *** дугаар байрны барилга нь анхнаасаа доороо авто зогсоолтой, 276 айл өрхтэй баригдсан. Иргэн Д.*** нь өмнөх эзэмшигч С ХХК-ниас *** , *** дугаар байрны зоорийн давхарын авто зогсоолын м/к-ийг буруу хүлээж авсан. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн узель, цахилгааны шит байрлах хэсгийг авто зогсоолынхоо талбайд оруулж тооцож худалдаж авсан нь түүний өөрийн буруутай үйл ажиллагаа юм. Ийм тохиолдлыг улсын бүртгэлийн газар буруу тогтоож, бүртгэх ёсгүй талбайг бүртгэсэн. Манайх 522 м/к-аас 34.8 м/к узелийн талбайг хасаж тооцож нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Д.*** нь өмчлөлдөө байгаа 794 м/к авто зогсоолоо өөр хүнд авто машины зогсоолын зориулалтаар түрээслүүлээд явж байгаа. Манай компани үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байдаг. Ус дулааны асуудлаар тухайн зогсоол руу оруулах ёстой байтал талбайдаа оруулдаггүй. Энэ асуудлаар өмнө нь албан бичиг өгч хандаж байсан гэв.
Хариуцагч Д.*** ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Д.*** нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, *** дүгээр байрны зоорийн давхарын 522 м/к авто зогсоол, *** дугаар байрны зоорийн давхарын 272 м/к авто зогсоолын өмчлөгч бөгөөд миний өмчлөлийн дээрх зогсоолууд дээр О ХХК-ийн дулааны сүлжээний узель байрладаг. Үүнээс болоод би өмчлөлийн талбайгаа ашиглах боломжгүй болоод байгаа. Ийм тохиолдолд манайхаас дулааны төлбөр авах шаардлагагүй. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, *** дугаар байрны 522 метр/кв, *** дугаар байрны 272 метр/кв авто зогсоолын өмчлөгч Д.*** ийн газар дээр тус байрны дулааны узель байрладаг. Гэтэл тус узель нь нийтийн эзэмшлийн газарт байрлах ёстой байтал хариуцагчийн өмчлөлийн талбайд байрласнаас болж өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшлийн талбайг ашиглах боломжгүй болсон. Иймд дараахь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд, 2017 оны 4 дүгээр сарын 26-ний өдрөөс өнөөдрийг хүртэл *** дүгээр байрны зоорийн давхрын 522 м/к талбай, *** дугаар байрны зоорийн давхрын 272 м/к талбайг нэхэмжлэгч О ХХК нь ашигласан болохыг тогтоолгох, мөн алдагдсан боломж буюу дээрх хугацаанд тухайн талбайг бусдад түрээслүүлсэн бол хариуцагч Д.*** нь 19,440,000 төгрөгийн орлого олох боломжтой байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул олох байсан орлогод 19,440,000 төгрөг, шинжээчийн хөлс 110,000 төгрөг, нийт 19,555,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах, нэхэмжлэгчийн өмчлөлийн узелийг албадан чөлөөлж өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Д.*** т холбогдуулан ус, дулаан, баримтын төлбөрт 5,507,021 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Д.*** нь нэхэмжлэгчид холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 26-ний өдрөөс өнөөдрийг хүртэл *** дүгээр байрны зоорийн давхрын 522 м/к талбай, *** дугаар байрны зоорийн давхрын 272 м/к талбайг нэхэмжлэгч О ХХК ашигласан болохыг тогтоолгох, алдагдсан боломж буюу 2017 оны 4 дүгээр сарын 27-ноос 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны олох ёстой байсан орлогод 19,440,000 төгрөг, шинжээчийн хөлс 110,000 төгрөг, нийт 19,555,000 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн өмчлөлийн узелийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч О ХХК нь ... өмнөх эзэмшигч С ХХК-иас *** , *** дугаар байрны зоорийн давхрын авто зогсоолын м/к-ийг буруу хүлээж авсан. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн узель, цахилгааны өрөө байрлах хэсгийг авто зогсоолынхоо талбайд оруулж тооцож худалдаж авсан нь түүний өөрийн буруутай үйл ажиллагаа юм. Ийм тохиолдлыг улсын бүртгэлийн газар буруу тогтоож, бүртгэх ёсгүй талбайг бүртгэсэн. Манайх 522 м/к-аас 34.8 м/к узелийн талбайг хасаж тооцож нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Д.*** нь өмчлөлдөө байгаа 794 м/к авто зогсоолоо өөр хүнд авто машины зогсоолын зориулалтаар түрээслүүлээд явж байгаа гэж,
Хариуцагч Д.А нь ... миний өмчлөлийн дээрх зогсоолууд дээр О ХХК-ийн дулааны сүлжээний узель байрладаг. Үүнээс болоод би өмчлөлийн талбайгаа ашиглах боломжгүй болоод байгаа. Ийм тохиолдолд манайхаас дулааны төлбөр авах шаардлагагүй гэж маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
А/ Үндсэн нэхэмжлэлийн талаар:
Нэхэмжлэгч О ХХК нь *** дугаар тусгай зөвшөөрлүүдийн үндсэн дээр хариуцагч Д.*** ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах *** дүгээр байрны зоорийн давхрын 522 м/к талбай бүхий авто зогсоол, мөн *** дугаар байрны зоорийн давхрын 272 м/к талбай бүхий авто зогсоолыг ус, дулаанаар 2017 оны 4 дүгээр сараас өнөөдрийг хүртэл хугацаанд хангаж ажиллаж байгаа, гэвч зохигчид ус, дулаан худалдах-худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулаагүй, дээрх хугацааны ус, дулааны төлбөрийг хариуцагч төлж байгаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Д.*** нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, *** дүгээр байрны зоорийн давхарт 522 м/к талбай бүхий авто зогсоол, мөн *** дугаар байрны зоорийн давхарт 272 м/к талбай бүхий авто зогсоолын өмчлөгч болох нь улсын бүртгэлийн 000524584, *** дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч О ХХК нь дээрх авто зогсоолуудын дулааны төлбөрийг 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сарыг хүртэл хугацааны 1 м/к-ийн дулааны төлбөрийг 460 төгрөгөөр буюу /460х794=365,240 төгрөг/ 1 сарын дулааны төлбөрийг 365,240 төгрөгөөр, 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд 1 м/к-ийн дулааны төлбөрийг 506 төгрөгөөр буюу /506х794=401,764/ 1 сарын дулааны төлбөрийг 401,764 төгрөгөөр, харин усны төлбөрийг 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацаанд усны суурь үнээр буюу 1 сарын усны төлбөрийг 4,400 төгрөгөөр, 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд мөн суурь үнээр буюу 5,400 төгрөгөөр, мөн сар бүр баримтын төлбөрийг 200 төгрөгөөр тус тус тооцсон. Ингээд 2018 оны 1 дүгээр сараас мөн оны 5 дугаар сар, 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сар, 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацааны ус, дулаан, баримтын төлбөрт нийт 5,756,185 төгрөг нэхэмжилж анхлан шүүхэд хандсан ба нэхэмжлэлийн шаардлагаа узель, цахилгааны өрөө байрлаж байгаа 34.8 м/к талбайд ногдох ус, дулааны төлбөр болох 249,164 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаа 5,507,021 төгрөг болгож багасгасан нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч О ХХК-ийн дээрх нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаар тогтоолоор батлагдсан Аж ахуйн харилцааны дүрэм-ийн 5.3.11-д Барилгын подвалд халаах хэрэгсэл /регистр, усан агаар халаагч хэвийн ажиллаж байгаа/ суурилагдсан авто зогсоолын зориулалтаар ашиглаж байгаа бол дулааны эрчим хүчний төлбөрийг талбайн хэмжигдэхүүнээр тооцох ба халаалтын төлбөр тооцох талбайн хэмжээг халаах хэрэгсэл бүхий зоорийн давхрын нийт талбайн 50%-иар тооцно. гэж заасантай нийцэж байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, мөн хуулийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэжээ.
Иймд зохигчид хариуцагчийн өмчлөлийн авто зогсоолыг ус, дулаанаар хангахаар тохиролцож гэрээ байгуулаагүй, дээрх хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчээс ус, дулаан авч ашигласан ба ашигласан ус, дулааны төлбөрөө төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, хариуцагч Д.*** ийг дээрх хугацааны ус, дулаан, баримтын төлбөрт 5,507,021 төгрөгийг нэхэмжлэгч О ХХК-д төлөлгүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч Д.*** аас 5,507,021 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Б/ Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч Д.*** нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, *** дүгээр байрны зоорийн давхарт 522 м/к талбай бүхий авто зогсоол, мөн *** дугаар байрны зоорийн давхарын 272 м/к талбай бүхий авто зогсоолын өмчлөгч болох нь улсын бүртгэлийн 000524584, 000524585 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, *** дугаар байрны зоорийн давхарын 17.4 м/к талбай нь узерийн өрөө, 17.4 м/к талбай нь цахилгааны өрөөний зориулалтаар баригдсан болох нь Баян констракшн ХХК-ийн орон сууц, үйлчилгээний барилга /блок 7-8/-ын ажлын зургаар тогтоогдож байна. Харин хариуцагч Д.*** нь зөвхөн авто зогсоолын өмчлөгч байх тул узель, цахилгааны өрөөний зориулалттай талбайг бусдын эзэмшил, өмчлөлөөс шаардах эрхгүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй., мөн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэж заасан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.*** ийн нэхэмжлэгч О ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 26-ний өдрөөс өнөөдрийг хүртэл *** дүгээр байрны зоорийн давхрын 522 м/к талбай, *** дугаар байрны зоорийн давхрын 272 м/к талбайг нэхэмжлэгч О ХХК ашигласан болохыг тогтоолгох, алдагдсан боломж буюу 2017 оны 4 дүгээр сарын 27-ноос 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны олох ёстой байсан орлогод 19,440,000 төгрөг, шинжээчийн хөлс 110,000 төгрөг, нийт 19,555,000 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгчийн өмчлөлийн узелийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.*** аас ус, дулаан, баримтын төлбөрт 5,507,021 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасныг баримтлан хариуцагч Д.*** ийн нэхэмжлэгч О ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 26-ний өдрөөс өнөөдрийг хүртэл *** дүгээр байрны зоорийн давхрын 522 м/к талбай, *** дугаар байрны зоорийн давхрын 272 м/к талбайг нэхэмжлэгч О ХХК ашигласан болохыг тогтоолгох, алдагдсан боломж буюу 2017 оны 4 дүгээр сарын 27-ноос 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны олох ёстой байсан орлогод 19,440,000 төгрөг, шинжээчийн хөлс 110,000 төгрөг, нийт 19,555,000 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгчийн өмчлөлийн узелийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,050 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 103,062 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР