Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2021/02924

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2021/02924

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ..........оршин суух Өовогт О-ын Б/РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........ тоотод байрлах “С”ХХК /РД:......./-д холбогдох,

Хан-Уул дүүргийн .......... тоот хаягт байршилтай, 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч О.Б-гийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах, орон сууцны захиалгын гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс үүссэн алданги 24.152.690 төгрөг,  орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 8.400.000 төгрөг, нийт 32.552.690 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн  төлөөлөгч С.Ич, өмгөөлөгч Э.Жао/ШТЭҮД:....6/, хариуцагчийн төлөөлөгч Д.У, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б /ШТЭҮД...../, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Ба-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.бнь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр С ххк-тай  орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр С ххк нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам, Гарден сити хотхон, 1205 дугаар байрны 202 тоот хаягт байршилтай, 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг захиалгаар барьж гүйцэтгэн 2019 оны 2 дугаар улиралд багтаан барилга байгууламжийг хүлээн авах улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, О.бнь гэрээний төлбөрт нийт 294.545.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь бүрэн гүйцэтгэсэн боловч  өнөөдрийг хүртэл хариуцагч С ххк нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь  орон сууцны өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т захиалагч нь  энэхүү гэрээний 3.3-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхтэй гэж, 3.4-д гүйцэтгэгч нь  улсын комиссы накт гарсны дараа захиалагчийн орон сууцаа өмчлөх эрхийг баталгаажуулахтай холбогдох өөрөөс хамаарах шаардлагатай бичиг баримтыг захиалагчид гаргаж өгнө гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч О.бнь Хан-Уул дүүргийн ........ тоот хаягт байршилтай, 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгч   бөгөөд өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхэд  шаардлагатай бичиг баримтыг хариуцагч нэхэмжлэгчид хүлээлгэн  өгөх үүрэгтэй байна. Мөн С ххк нь орон сууцыг гэрээгээр тохиролцсон хугацаа болох 2019 оны 2 дугаар улирал буюу эцсийн байдлаар 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор бариолга байгууламжийг хүлээн авах улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулан захиалагчид  хүлээлгэн өгөх үүргээ хугацаандаа гүйцэтгэлгүй нэхэмжлэгчид 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний 6.2-т гүйцэтгэгч нь орон сууцыг  ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацаанаас 45 хоногоос дээг хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алдангийг  захиалагчид төлнө. Уг алдангийг  захиалагчийн орон сууц хүлээлцэх үеийн төлбөрөөс суутган тооцох ба хэрэв захиалагч төлбөрөө бүрэн төлсөн бол  алдангийг захиалагчид олгоно гэж, 4.10-д захиалагч нь цаг агаарын нөхцөл байдал,  барилгын магадлашгүй ажил, улсын  комисс бүрдээгүй болон бусад шалтгааны улмаас орон сууцны барилгыг  ашиглалтанд оруулахаар гэрээни 3.1-д заасан хугацаанаас 45 хоногоор хойшлогдож болохыг, мөн түүнчлэн энэ хугацаанд гүйцэтгэгчид алданги тооцохгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж тус тус зааснаар 294.545.000 төгрөгийн 0.05 хувийн алданги болох 147.272.5 төгрөгийг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх байсан өдөр болох 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн уг орон сууцыг хүлээлгэж өгсөн өдөр болох 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 209 хоног байх бөгөөд 45 хоногийг хасч 164 хоногоор тооцоход 24.152.690 төгрөгийг С ххк төлөх үүрэгтэй байна. Мөн хариуцагч С ххк нь  гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс  шалтгаалан нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон орон сууцыг ашиглалтад оруулах эцсийн хугацаа болох 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс орон сууцыг хүлээлгэн өгсөн өдөр болох 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хос жүрж хотхон, 19 дүгээр байрны 29 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг нэг сарын 1.200.000 төгрөгөөр 7 сарын хугацаанд хөлсөлсөн бөгөөд нийт орон сууц хөлслөх гэрээний төлбөрт нэхэмжлэгч нь 8.400.000 төгрөг төлж хохирол учирсан тул хариуцагч үүргээ зохих ёсоор  гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг С ххк төлөх  үүрэгтэй. Иймд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам, Гарден сити хотхон, 1205 дугаар байрны 202 тоот хаягт байрлах 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг О.Батцэцэгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг харицагч С ххк-д даалгаж,  захиалгын гэрээний үүргээ хугацаандаа  гүйцэтгээгүйгээс үүссэн алданги 24.152.690 төгрөг болон захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 8.400.000 төгрөг, нийт 32.552.690 төгрөгийг хариуцагч С ххк-аас гаргуулж нэхэмжлэгч О.Батцэцэгт олгож өгнө үү гэв.

Хариуцагч “С”ХХК-ийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С ххк-аас нэхэмжлэгч О.Батцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтуудыг гаргаж өгөхийг даалгахыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлагаас бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх  2019 оны 6 сар гэхэд уг барилгыг барьж гүйцэтгээд улсын комисс ажиллуулах хүсэлтээ гаргасан боловч ямар ч хариу өгөхгүй, улсын комисс бүрдэж ажиллаагүйн улмаас  орон сууцыг талуудын хооронд 2018 оын 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний 3.1 болон 4.10-д заасан сунаж болох хугацаанаас 115 хоногийн дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 18-нд улсын комисс ажиллуулан байнгын ашиглалтад оруулсан. Гүйцэтгэгчийн хувьд бидний зүгээс Гарден сити төслийн 1 дүгээр ээлжийн 284 айлын 12 блок орон сууцыг ашиглалтад оруулах гэрээнд заасан хугацаа  болох 2019 оны 2 дугаар улирлаас хэтрүүлсэн нь дан  ганц өөрийн буруугаас болоогүй,  ийнхүү өөрийн буруугаас болоогүй хугацааны хэтрэлтийг хариуцахгүй. Учир нь 2019 оны 6 дугаар сард улсын комисс ажиллууулах хүсэлт гаргаснаас хойш  улсын комисс бүрдэж ажиллахгүй байсаар 6 сар шахам хуагцаа өнгөрсөнтэй холбоотой. Хэрэв улсын комисс ажилласан бол хугацаандаа ашиглалтад орох боломжтой байсан. Байнгын ашиглалтад ороогүй орон сууцанд хүн оруулах, амьдруулахыг хориглодог бөгөөд хэдийгээр баригдсан ч захиалагчийг орон сууцанд нь оруулах эрх бидэнд байхгүй болохыг анхаарна уу.  Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь  үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол  үүрэг гүйцэтгэгчийг  хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан. Бид Гарден сити төслийн 1 дүгээр ээлжийн 5 давхар, 12 блок, 228  автомашины дулаан зогсоолтой, 283 айлын орон сууцны  барилгад улсын комисс ажиллуулж  байнгын ашиглалтад оруулах хүсэлтээ Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2019/37 тоот албан бичгээр, мөн уг газарт 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 2019/53 тоот албан бичгээр, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтэст  2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2019/57 тоот  албан бичгэр гаргасан бөгөөд улсын комиссыг албадан ажиллуулах эрхгүй болохыг мөн анхаарах шаардлагатай.  Харамсалтай нь  улсын комисс бүрдэхгүй байсаар, удаж сунжирсаар  төслийн 1 дүгээр блокийн барилгуудыг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр  улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан болно. Тэр даруй бид захиалагчийг  орон сууцанд нь  оруулсан. Нэхэмжлэгчийн байр хүлээлгэн өгсөн гээд байгаа баримт нь домофон хүлээлгэн өгсөнтэй холбоотой баримт байна. Гэрээний 3.1, 4.10-т зааснаар тооцож үзвэл  гүйцэтгэгчийн зүгээс орон сууцыг  улсын комисс  ажиллуулан байнгын ашиглалтад оруулсан байвал зохих хугацаа нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байхаар байна. Гэтэл бидний улсын комисс ажиллуулахаар хүсэлт  гаргасан хугацаа нь  дээр дурдсан хугацаанаас өмнө байгаа нь гэрээний үүргээ хэвийн гүйцэтгэсэн болохыг илэрхийлж нотолж байгаа болно. Иймээс гэрээний хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь бидний буруугаас бус харин барилгыг байнгын ашиглалтад  хүлээн авах улсын комисс бүрдээгүй, ажиллаагүйгээс шалтгаалсан тул 24.152.690 төгрөгийн  алданги тооцох тухай  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн гэрээнд хохирол барагдуулах тухай, захиалагч  бусдын байр, сууц хөлслөх тухай,  тэр хөлсийг нь бид хариуцах тухай ямарваа нэгэн үүрэг хүлээлгэсэн заалт байхгүй, бидэндтэй тийм хэлцэл тохироо хийгдээгүй тул байр хөлсөлсний хохирол 8.400.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бидэнд огт хамаагүй болно. Мөн 8.400.000 төгрөгийг өгсөн гэх анхан шатны санхүүгийн баримт байхгүй байна. Мөн байр хөлслөн амьдарч байсныг нотлох ашиглалтын  зардал төлсөн баримтыг гаргаж өгөөгүй. Түрээслэгчид эд зүйл өгсөн эсэх нь эргэлзээтэй байна. Эд зүйлийн үнэлгээ тодорхойгүй байхад  5 сая төгрөгөөр тооцож  гар утас, нөүтбүүкийг аваад байгаа нь эргэлзээтэй.  Харин маргаан бүхий орон сууц нь тусгай хамгаалалттай газар нутгийн байршилд хамаарч байсан тул Авлигатай тэмцэх газраас тухайн байршилд  байгаа бүх барилгад  өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хязгаарласан байсан учир эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх асуудал түр хугацаанд саатаж байгаад одооноос бүртгэлийн асуудал хэвийн  явагдаж эхэлсэн болно. Гэрээний 4.6-д зааснаар нэхэмжлэгч буюу захиалагч орон сууцаа  эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх асуудал нээлттэй учир  орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримтуудаа манайхаас гаргуулах авах боломжтой гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч О.бнь хариуцагч “С”ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн ...... тоот хаягт байршилтай, 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч О.Б-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах, орон сууцны захиалгын гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс үүссэн алданги 24.152.690 төгрөг, орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 8.400.000 төгрөг, нийт 32.552.690 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам, Гарден сити хотхон, 1205 дугаар байрны 202 тоот хаягт байршилтай, 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч О.Б-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах, орон сууцны захиалгын гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс үүссэн алданги 23.858.145 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 8.694.545 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хан-Уул дүүргийн .....тоот хаягт байршилтай, 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч О.Б-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах шаардлагын тухайд:

Зохигчдын хооронд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр  олрон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, хариуцагч “СХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Арцатын аманд байрлах Гарден сити цогцолбор хотхоны  1205 дугаар байрны 202 тот хаягт байршилтай, 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэн 2019 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч О.бнь орон сууцны үнэ болох 294.545.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байх тул талуудын хооронд ажил гүйцэтгэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /1 хавтас, хуудас-6-8/

            Дээрх ажил гүйцэтгэх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

            Нэхэмжлэгч О.б нь  орон сууц захиалгын  гэрээний 2.3, 2.4-т зааснаар захиалсан орон сууцны үнэ болох 294.545.000 төгрөгийг хэсэгчлэн төлөх үүргээ  бүрэн биелүүлсэн  болох нь зохигчдын тайлбар, хариуцагч “С”ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №2016 дугаартай тодорхойлолт, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, төлбөрт тооцож өгөх хөрөнгийн мэдээлэл,  төлбөрийн баримт зэргээр тогтоогдож байгаа, талууд энэ талаар маргаагүй байна. / 1 хавтас, хуу-9, 70, 109-114/

            Харин  нэхэмжлэгч О.Б-ээс хариуцагч “С”ХХК-ийг орон сууц захиалгын гэрээний 3.4-т заасан гүйцэтгэгч нь  улсын комиссын акт гарсны дараа  захиалагчийн орон  сууцаа өмчлөх  эрхийг баталгаажуулахтай  холбогдох өөрөөс  хамаарах шаардлагатай бичиг баримтыг захиалагчид  гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр  гэрээний зүйл болсон орон сууцыг нэхэмжлэгч О.Батцэцэгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулахаар шаардсаныг хариуцагч “СХХК хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч О.Б-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам, Гарден сити хотхон, 1205 дугаар байрны 202 тоот хаягт байршилтай, 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч О.Б-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “СвХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Орон сууцны захиалгын гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс үүссэн алданги 24.152.690 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Зохигчдын хооронд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний зүйл болсон орон сууцыг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2019/889 дүгээр дүгнэлтээр ашиглалтад оруулжээ. /1 хавтас, хуу-42-50/

Хариуцагч “С”ХХК нь нэхэмжлэгч О.Б-т захиалсан орон сууц болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Арцатын аманд байрлах .......... тоот хаягт байршилтай, 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2020  оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлгэн  өгсөн нь орон сууц захиалгын гэрээний 3.1-т заасан  орон сууцыг 2019 оны 2 дугаар улирал буюу 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор багтаан барьж улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулах  үүргээ  зөрчсөн гэсэн үндэслэлээр  нэхэмжлэгч О.бнь  орон сууцыг  хүлээлгэн өгөх өдөр болох 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс  орон сууцыг хүлээлгэж өгсөн өдөр болох 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх 209 хоногоос гэрээний 4.10-д заасан цаг агаарын нөхцөл байдал, барилгын магадлашгүй ажил, улсын комисс бүрдээгүй болон бусад шалтгааны улмаас орон сууцны барилгыг ашиглалтад оруулах хугацаанаас хойшлогдож болохыг  зөвшөөрсөн 45 хоногийг хасч, 164 хоногийн  алданги 24.152.690 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч “С”ХХК нь бид Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд байрлах Гарден сити төслийн 1 дүгээр ээлжийн 284 айлын 12 блок орон сууцны барилгыг 2019 оны 6 сар гэхэд  барьж гүйцэтгээд улсын комисс ажиллуулах хүсэлтийг удаа дараа буюу 2019 оны 6, 7, 8 дугаар саруудад гаргасан боловч улсын комисс бүрдэж ажиллаагүйн улмаас  орон сууцыг    нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц захиалгын гэрээний 3.1 болон 4.10-д заасан сунаж болох хугацаанаас 115 хоногийн дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр улсын комиис ажиллуулан байнгын ашиглалтад оруулсны дагуу орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгсөн. Ийнхүү гэрээний хугацаа хэтрүүлсэн нь өөрийн буруугаас болооогүй учир Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Хэрэв улсын комисс ажиллаагүй бол байнгын ашиглалтад хүлээн аваагүй байранд захиалагчийг оруулахыг хориглодог гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний  3.1-т  гүйцэтгэгч нь  орон сууцыг батлагдсан  зураг төслийн дагуу хууль тогтоомж, барилгын норм дүрэм, стандартад нийцүүлэн 2019 оны 2 дугаар улиралд барьж улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулах үүрэг  хүлээнэ гэж зааснаас үзэхэд тухайн гэрээний зүйл болсон орон сууцыг  барьж, ашиглалтад оруулах сүүлийн хугацааг 2019 оны 2 дугаар улирал буюу 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэж үзэхээр байна.

Орон сууц захиалгын гэрээний 4.10-т зааснаар энэхүү 3.1-т заасан хугацаа цаг агаарын нөхцөл байдал, барилгын магадлашгүй ажил, улсын комисс бүрдээгүй болон бусад шалтгааны улмаас 45 хоногоор хойшлоглож болохыг, мөн энэ хугацаанд гүйцэтгэгчид алданги тооцохгүй байхаар талууд тохиролцжээ.

Гэрээний дээрх заалтуудаас үзэхэд гүйцэтгэгч нь орон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хэтрүүлэлгүйгээр   захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.

Гэвч барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн .... дүгээр дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Э ХХК-ийн Гарден сити хотхоны 1301.4 м.кв үйлчилгээний талбай, 243.6 м.кв туслах талбай, 228 автомашины дулаан зогсоолтой, 282 байр сууцны  барилгыг барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулж, улмаар  хариуцагч “СХХК-аас захиалагчид 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн  гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөвд тооцох  үндэстэй.

Хариуцагч “СХХК-аас  орон сууц захиалгын гэрээний  3.3-т зааснаар  орон сууц ашиглалтад орсны дараа захиалагчтай төлбөр, алданги, торгууль болон бусад төлбөрийн тооцоо дууссан  тухай өөрийн санхүүгийн  төлбөрийн тодорхойлолтын баримтыг  үндэслэн орон сууцыг  захиалагчид актаар  хүлээлгэн  үүргийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн  Гарден сити 2 байр хүлээлцэх акт гэх баримтыг үйлдсэнийг  нэхэмжлэгчээс гаргаж өгсөн боловч тухайн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй, тухайн баримтын эх хувь  “С”ХХК-д байхгүй гэдэг шалтгаанаар гаргаж өгөөгүй болно. /2 хавтас, хуудас-68, 118/

Хариуцагч “С”ХХК нь орон сууц захиалгын гэрээний 3.3-т зааснаар  орон сууцыг  захиалагчид актаар хүлээлгэн өгсөн болохоо  нотолж, түүнтэй холбоотой баримт гаргаж өгөх, цуглуулах  үүргээ биелүүлээгүй, орон сууцыг улсын комисс хүлээн авч ашиглалтад  оруулсан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн гэх тайлбар холбогдох баримтаар нотлогдохгүй байна.

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Арцатын аманд байрлах Гарден сити төслийн захиалагч  болон гүйцэтгэгч нар  тухайн барилга байгууламж, холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийн улсын комисс ажиллуулахад бэлэн, шаардлага хангасан гэж үзэж 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр барилга байгууламжийг  ашиглалтад оруулах техникийн комиссын дүгнэлт  үйлдэж, улмаар  Э ХХК-аас  Хот байгуулалт, хөгжлийн газарт 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ..... тоот, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2019/53 тоот, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ..... тоот албан бичгээр тус тус орон сууцны барилгад улсын комисс ажиллуулж,  байнгын ашиглалт оруулах хүсэлтүүдийг  гаргасан ч улсын комисс бүрдэж ажиллаагүйн улмаас  гэрээнд заасан хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгч чадаагүй гэж хариуцагч “С”ХХК-аас тайлбарлаж байгаа боловч  тэрээр  орон сууц захиалгын гэрээни 3.1-т зааснаар ийнхүү орон сууцыг барьж,  улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулах хугацааг 2019 оны 2 дугаар улирал гэж захиалагчтэй тохиролцсон учир Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 221.1.1-т зааснаар үүргээ хугацаандаа биелүүлээгүй  тул  үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. /1 хавтас, хуудас-51-53/

Мөн 2019 оны 06 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл  Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс хуваарийн дагуу хэвийн ажиллаж байсан болох нь Хот байгуулалт,  хөгжлийн газрын 2021 оны  11 дүгээр сарын 09-ний өдрийн ...... дугаар албан бичгээр нотлогдож байх ба тухайн комисс нь улсын комисс ажиллуулж,  барилга байгууламжийг ашиглалтад оруулах  хүсэлт гаргасан даруй ажиллаагүй нь гүйцэтгэгчээс шалтгаалаагүй боловч  маргаан бүхий Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Арцатын аманд байрлах Гарден сити  хотхоны орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулах  комиссын хурлын  2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл, Э ХХК-ийн  2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ....... дугаар албан бичиг зэргээс үзэхэд тухайн орон сууцны барилгад дутуу хийгдсэн ажлуудыг  гүйцээх тухай үүрэг даалгаврыг биелүүлэхгүйгээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах, улсын комиссын дүгнэлтийг баталгаажуулах боломжгүй байсан болох нь тогтоогдож байна. /1 хавтас, хуудас-148-153, 2 хавтас, хуудас-3, 96-110/

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн техникийн магадлалын акт ........  дугаар бүхий баримт нь зохигчын  маргаан бүхий Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Арцатын аманд байрлах Гарден сити  хотхоны орон сууцны  барилга бус Т ХХК-ийн орон сууцны барилгатай холбоотой баримт байх тул  тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзээд нотлох баримтаар үнэлээгүй болно. /2 хавтас, хуудас-74-75/

Орон сууцыг барьж ашиглалтад оруулах хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэгч буруугүй гэж үзэх боломжгүй байх тул  хариуцагч “С ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болон орон сууц захиалгын гэрээний 6.2-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй  үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алданги төлөх  үүрэгтэй.

Нэхэмжлэгч О.бнь орон сууцыг хүлээлгэн өгөх өдөр болох 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс  орон сууцыг хүлээлгэн өгсөн өдөр болох 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд алданги тооцон нэхэмжилсэн боловч гүйцэтгэгчийн орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн хоногийг 209 хоног гэж буруу тооцсныг зөвтгөж, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх 207 хоногоос орон сууц захиалгийн гэрээний 4.10-д заасан  хойшлогдож болох 45 хоногийг хасч, нийт 162 хоногийн алданги  23.858.145  /294.545.000х0.05%=142.272.5 х162=23.858.145/ төгрөгийг  хариуцагч “Свисс гарден”ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч О.Батцэцэгт олгох  үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “С”ХХК-аас 23.858.145 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 294.545 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 8.400.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч О.бнь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр  орон сууц хөрөнгө хөлслөх гэрээг иргэн Б.Зоригтой байгуулж, түүний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хос жүрж 19 дүгээр байрны 29 тоот хаягт байрлалтай, 3 өрөө орон сууцыг сарын 1.200.000 төгрөгөөр, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хөлсөлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар,  гэрч Б.Зоригийн мэдүүлэг, орон сууц хөлслөх гэрээ зэргээр тогтоогдож байна. /1 хавтас, хуу-10-11, 2 хавтас, хуудас-62-63/

Нэхэмжлэгч О.бнь  захиалсан орон сууцыг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөөгүйгээс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд иргэн Б.З-ийн орон сууцыг үргэлжлүүлэн хөлсөлж 8.400.000 төгрөгийн төлбөр төлж хохирсон үндэслэлээр хариуцагч “СХХК-аас орон сууц захиалгын гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 8.400.000 төгрөгийг гаргуулахаар  шаардсан бол хариуцагч “СХХК нь  захиалагч  бусдын байр, сууцыг  хөлсөлсөнтэй холбоотой хохирлыг гүйцэтгэгч хариуцах тухай ямарваа нэгэн  үүрэг хүлээлгэсэн заалт байхгүй бөгөөд бидний хооронд тийм  хэлцэл хийгдээгүй тул уг  байр хөлсөлсний хохирол гэх 8.400.000 төгрөгийн шаардлагатай бидэнд хамаагүй. Нэхэмжлэгч  үнэхээр байр хөлсөлж, төлсөн нь эргэлзээтэй бөгөөд төлбөр төлсөн, тухайн амьдарч  ашиглалтын зардал төлж байсныг нотлох ямар  ч баримт байхгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч О.бнь иргэн Б.З-той орон сууц хөлслөх гэрээ байгуулж,  хариуцагч “Свисс гарден”ХХК-ийг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр захиалсан орон сууцыг хүлээлгэн өгөх хүртэл орон сууц хөлсөлсний төлбөрт  8.400.000 төгрөг  төлснийг орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол гэж үзэн хариуцагч “Свисс гарден”ХХК-аас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь зохигчид хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй  бол нөгөө талдаа мөнгөн төлбөр буюу анз төлөхөөр тохиролцож,  орон сууц захиалгын гэрээний 6.2-т гүйцэтгэгч нь  орон сууцыг ашиглалтад  оруулахаар гэрээнд заасан  хугацаанаас 45  хоногоос дээш хугацаагаар  хэтрүүлсэн тохиолдолд  хугацаа хэтэрэн хоног тутамд  гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.05 хувьтай  тэнцэх алдангийг  захиалагчид төлнө гэж тохиролцжээ.

Дээрх  гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцох тухай  заалтаас өөр хариуцлагын талаар талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээнд тусгаагүй,  нэхэмжлэгчийн бусдын орон сууцыг хөлсөлж төлбөр төлсөн байдлыг  Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-т заасан үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохиролд тооцох боломжтой  хэдий ч  нэхэмжлэгч О.бнь  ажил гүйцэтгэгч  гэрээний нөхцлийг зөрчсөн талаар ямар нэгэн гомдлын шаардлагыг  орон сууцыг хүлээн авснаас хойш Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан 6 сарын дотор гаргах хугацаа өнгөрсөн байх тул хариуцагч “С”ХХК-аас орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд  8.400.000 төгрөг  шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч О.бнь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр харицагч “Свисс гарден”ХХК-д бусдын орон сууцыг хөлсөлсөнтэй холбоотой 6.000.000 төгрөгийн зардал гарсан, орон сууц захиалгийн гэрээний 6.2-т заасан хоног тутамд гүйцэтгээгүй  ажлын үнийн дүнгийн 0.05  хувьтай тэнцэх алдангийг  захиалагчид бодож олгохыг хүссэн хүсэлтийг гаргасан гэх боловч тухайн хүсэлтийг хариуцагч “С” ХХК-д хүлээлгэн өгсөн  болох нь тодорхойгүй, харицагчаас дээрх хүсэлтийг хүлээн аваагүй гэж тайлбарлаж байх ба дээрх хүсэлтийн доор бичигдсэн “хүлээн авсан Ч.Д” гэх бичиглэл нь хариуцагч “СХХК-ийн ажилтан Ч.Д-ын гарын үсэг  гэж үзэх  боломжгүй юм. /1 хавтас, хуу-12/

Иймд нэхэмжлэгч О.Б-ийн хариуцагч “СХХК-д холбогдох орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 8.400.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж

шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390.914 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “СХХК-аас нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 347.440 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Б-т олгох нь  зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6  дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “СХХК-аас 23.858.145 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  8.694.545 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б-ийн Хан-Уул дүүргийн ......... тоот хаягт байршилтай, 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч О.Батцэцэгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “СХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

          3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390.314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “СХХК-аас  улсны тэмдэгтийн хураамжид 347.440 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Б-т олгосугай.

             

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР