Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2022/01130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... дүүрэг, ... дугаар хороо, 19 дүгээр хороолол, .... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт Б.Б /рд:...../-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, .... дугаар хороо, Мон лаа .... дугаар гудамж, .... тоот хаягт байрлах, Х ХХК /рд:...../-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж хохиролд 83,066,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 42,142,028 төгрөг болон түрээсийн гэрээгээр авсан бараа материал гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч Б.Б нь Эгшиглэн Классикал Мюзик ХХК-ийн ерөнхий захирал бөгөөд энэхүү нэхэмжлэлд дурдагдаж буй хамтын ажиллагааны гэрээг хариуцагч Х ХХК-ийн хүсэлтийн дагуу иргэнээр байгуулсан. Гэрээний үүргийн хэрэгжилт нь Эгшиглэн Классикал Мюзик ХХК-ийн барилгын төслийг гүйцэтгэх юм. Манай компани нь сонгодог хөгжмийн сургалтын чиглэлээр 11 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ба бид Монгол улсынхаа нийтийн боловсролын салбарт зориулан төгөлдөр хуурын анхны цуврал сурах бичгүүдийг бүтээж байсан туршлагатай хамт олон. Миний бие тус хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эгшиглэн Классикал Мюзик ХХК-ийн эзэмшлийн 249 м.кв талбай бүхий газар дээр Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу, холбогдох бүхий л мэргэжлийн байгууллагуудаас албан ёсоор зөвшөөрлөө авч Улаанбаатар хотын шинэ соёл урлагийн цогцолбор, Сонгодог хөгжмийн сургалтын төв-ийн барилгыг бүтээн байгуулахаар ажиллаж байсан. Энэхүү төслийн барилга угсралтын гүйцэтгэгчээр Х ХХК нь 140,000,000 төгрөгийн өртгөөр барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж 2020 оны 7 сарын 05-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Гэвч Х ХХК нь гэрээний үүргээ зөрчиж барилгын талбайн бүхий л дүрэм журмыг ноцтой зөрчиж, алдаа гаргаж, эцэстээ барилгын талбайг хүний амь нас эрсдэж болохуйц аюултай байдалд орхин, гэрээний үүргээсээ зугтан ажлаа хаяж явсан. Барилгын талбайд Хөдөлмөр аюулгүй байдлын инженергүй ажил эхлүүлэн барилгын ажлыг явуулсан. Хожим нь албан ёсны хөдөлмөр аюулгүй байдлын инженергүй байсан нь илэрснээс гадна талбай дээр ажиллаж байсан бүх ажилчид нь хамгаалах хэрэгсэлгүй, малгай, бээлийгүй ажиллаж байсан. Барилгын талбайд галын цэг, тамхины цэгийг гаргаагүйгээс гадна аюулгүй байдлын ямар ч заавар, дүрэм журамгүйгээр ажлыг явуулсан. Барилгын ерөнхий инженергүйгээр ажлыг эхлүүлэн барилгын ажлыг үргэлжлүүлэн явуулсаар байсан. Анх гэрээ байгуулахдаа талбайн инженер гэж танилцуулсан н.Б гэгч нь хожим мэдэгдсэнээр тухайн компанитай албан ёсны хөдөлмөрийн гэрээгүй байсан ба өөр компаниас түр хугацаанд гуйлгаар ирсэн хүн болох нь илэрсэн. Барилгын ажил нь талбайн инженергүй яваад байсан тул бид гүйцэтгэгч компанийн захирал Б.Г....т удаа дараа шаардлага тавихад тэрээр ямар ч асуудалгүй, танай барилга жижигхэн, битгий санаа зов, бид наадахаас чинь хэд дахин том олон барилга барьсан, ямар ч асуудалгүй гэж хэлсээр байсан. Гэвч барилгын талбай дээр олон асуудал байгааг зургийн авторын хяналтаар илрүүлж дахин сануулж хэлэхэд, хүлээж авахгүй байснаас гадна сүүлдээ утсаа авахаа болсон. Иймээс бид өөрсдийн биеэр тухайн компанийн инженер н.Буянаа гэгчийг нь хайж явсаар олоход тухайн инженер н.Б нь Х ХХК-тай ямар ч хөдөлмөрийн гэрээгүй байснаас гадна Дүнжингарав худалдааны төвийн урд баригдаж буй иргэн Н.Е өөрийн ажилтнаа үе үе ажлаа таслаад өөр тийшээ зөвшөөрөлгүй явахыг нь хориглож бидний дэргэд ажилтандаа хатуу шаардлага тавьсан. Барилгын суурийн ажлыг хийхдээ мэргэжлийн инженергүй ажиллаж зургийн дагуу 4.5 метр байх ёстой суурийн гүний хэмжээг 1 метрийн өндөржилтийн алдаа гаргаж 3.5 метр гүнтэй хийсэн. Улмаар энэ алдаагаа нуух зорилгоор суурийн арматурыг мөн адил 1 метрийн дутуу тайрч хийсэн нь зургийн авторын шалгалтаар илэрсэн ба үүнээсээ болж манай компани 10 тонн арматурын алдагдал хүлээж мөн газар шорооны ажлыг дахин хийх, арматурыг дахин шинээр худалдан авч тайрах хэрэгтэй болсон. Суурийн арматурыг зангидахдаа ноцтой алдаа гаргасан нь зургийн авторын шалгалтаар илэрсэн. Суурийн шороог бүрэн гаргалгүй мэргэжлийн инженерийн удирдамжгүй ажилласнаасаа болоод ул бетоныг шороо, чулуу бүхэлдээ бүрхсэн байхад дээр нь арматур хийцлэлийг зангидан суурийн бетон цутгалтыг авахаар захиалга өгсөн байсныг илрүүлж зогсоосон. Хэрвээ зургийн автор болон захиалагч талын хяналтын инженер шалгаагүй бол суурийн ажлыг стандартын дагуу биш, сул шороо, чулуун дээр бетон цутгалт хийж хожим барилга нурах ч аюултай байдлыг үүсгэж байсан. Суурийн арматурыг хийхдээ сэнстэй далий хийснээс гадна зүүн урд талын суурийн гол баганыг 10 см-ийн хэмийн алдаатай хийснийг мөн адил зургийн автор болон захиалагч талын хяналтын инженер тогтоон ажлыг засах даалгавар өгч улаан дэвтэрт нь тэмдэглэгээ хийж тухайн ажлыг түр зогсоох болсон. Гүйцэтгэгч компани нь барилгын ажлын зураг төсөлтэйгөө танилцаагүй аль эсвэл мэргэжлийн инженергүй учраас зургаа ойлгоогүй байсан ба тухайн барилгын суурийн аяган бүтцийн хамгийн чухал хэсэг болох даацын гол багана буюу батлагдсан зургийн дагуу бол 3м х 3м хэмжээтэй байх ёстой суурь баганыг 50см х 50см хэмжээтэй хийж ноцтой алдаа гаргаж, бүр бетон цутгалтыг хийх гэж байсныг зургийн авторын хяналтын шалгалтаар тогтоож ажлыг нь цутгалт авахаас 1 цагийн өмнө зогсоосон. Захиалсан бетоныг цуцалсан хэмээн бетон зуурмагийн компаниас 15 хувийн алданги торгууль тавьсныг мөн Эгшиглэн Классикал Мюзик ХХК төлж барагдуулсан. Барилгын суурийн ажлыг хийхдээ зэргэлдээ байрлах барилгуудын суурийг хамгаалж тухайн барилгуудын аюулгүй байдлыг хангах ёстойгоос гадна барилгын талбайд ажиллаж буй ажилчид хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг нэн тэргүүнд хамгаалах ёстой байтал үүнийг хариуцсан хөдөлмөр аюулгүй байдлын инженергүй ажлыг явуулж байсан нь зургийн автор болон хяналтын инженерийн шалгалтаар тогтоосон. Захиалагчийн зүгээс аюулгүй байдал, суурийн хамгаалалтыг бүрэн хийсний дараа ажлыг үргэлжлүүлэх тухай шаардлагыг тавихад хүлээн аваагүйгээс гадна ямар нэгэн албан бичиг өгөлгүй, урьдчилан мэдэгдэлгүйгээр гэрээт ажлаа орхин явж гэрээний үүргээсээ зугтаж, барилгын ажлын талбайг хүний амь нас, эд хөрөнгө эрсдэж болохуйц аюултай байдалд үлдээсэн. Барилгын талбай дээр аюулгүй байдлын нэг ч норм дүрмийг сахилгүй ажилчдаа хамгаалах хэрэгсэлгүй, малгай, бээлийгүй, мөн насанд хүрээгүй хүүхдийг барилгын талбайд ажиллуулахаар оруулсан байсныг шалгалтаар тогтоон ажлыг зогсоосон. Зургийн автор болон захиалагч талын хяналтын инженерийн бичсэн дээрх бүхий л шүүмж, шаардлагууд, ажлын даалгаврыг тэмдэглэсэн улаан дэвтрийг барилгын талбай дээрээс хулгайлан авч явж өөрсдийн хийсэн алдаа дутагдлыг нуухыг оролдсон. Барилгын ажил анх эхэлсэн өдөр буюу 2020 оны 7 сарын 05-ны өдрөөс хойш тухайн гүйцэтгэгч компани ажилдаа алдаа дутагдал гарган ажлаа хаяж явсан өдөр буюу 2020 оны 7 сарын 28-ны өдрийг хүртэл нийт 23 хоногийн хугацаагаараа хохирсон. Мөн тухайн гүйцэтгэгч компанийн алдаатай, стандартын дагуу бус хийсэн ажлаас болж газар шорооны ажлыг дахин шинээр хийх, арматурын бэлдцийг талбайгаас зөөж гаргах, суурийн гол арматуруудыг дахин шинээр худалдан авч, шинээр хийх гээд санхүүгийн хувьд асар их эрсдэл, цаг хугацааны алдагдалд орсон. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар 2020 оны 5 сарын 01-ний өдөр Х ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн урьдчилгаа 10,000,000 төгрөг, мөн гэрээний 4.6-д зааснаар хариуцлага тооцож гэрээний нийт үнийн дүн 0.5 хувиар ажил тасалдуулсан хоног бүрт алданги тооцуулж 16,100,000 төгрөгийн нөхөн төлбөр нийт 26,100,000 төгрөгийг Х ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь Х ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр болох 2020.07.09-ний өдөр төлсөн 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, Гэрээний 4.6-д заасны дагуу хариуцлага тооцож гэрээний нийт үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож нийт 16,100,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчтай байгуулсан угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 4.6-д заасны дагуу алданги 16,100,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гэрээг цуцалж, мөн учирсан хохирол болох 73,066,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэж байна.

Бидний хариуцагч Х ХХК-тай 2020.05.01-ний өдөр байгуулсан Хөгжмийн сургалтын төвийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөний улмаас бид гэрээг цуцалж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Түүнчлэн хариуцагч компанийн гэрээнд заасан ноцтой зөрчлийн улмаас бидэнд их хэмжээний хохирол учирсан болно. Өөрөөр хэлбэл, хариуцагч компани нь барилгын талбайн бүхий л дүрэм журмыг ноцтой зөрчиж, барилгын талбайг хүний амь нас эрсдэж болохуйц аюултай байдалд орхин ажлаа хаяж явснаас болж, бид Долт Интернэшнл ХХК-тай 2020.08.01-ний өдөр дахин шинээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Х ХХК-ийн чанарын шаардлага хангахгүй, алдаатай хийсэн ажлуудыг бүгдийг нь дахин шинээр эхлэх шаардлагатай болсон. Түүний улмаас бид цаг хугацаа алдаж, дутуу тайрсан төмөр, арматур зэрэг барилгын материалуудыг дахин шинээр худалдаж авч, барилгын зураг төслийн дагуу хийгдээгүй газар шорооны ажлыг дахин эхэлсэн учир бидэнд бодитоор их хэмжээний хохирол учраад байна. Бидний анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өгсөн холбогдох гэрээ, авторын хяналтын архитектор төлөвлөлтийн даалгавар, барилгын загвар зураг, зохиогчийн хяналт хийх гэрээ зэрэг баримтуудыг тодотгож учирсан хохиролтой холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, өөрчилснөөр бидний шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага бол 2020.05.01 -ний өдөр хариуцагчтай байгуулагдсан СБД, 2-р хороо, Хөгжмийн сургалтын төвийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 10,000,000 төгрөг, учирсан бодит хохирол 73,066,000 төгрөг, нийт 83,066,000 төгрөгийг хариуцагч Х ХХК-аас гаргуулах юм. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан. Тиймээс хариуцагчид өгсөн гэрээний урьдчилгаа төлбөр болох 10,000,000 төгрөг, бидэнд учирсан бодит хохирол болох 73,066,000 төгрөг, нийт 83,066,000 төгрөгийг хариуцагч Х ХХК-аас гаргуулж бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

 

3.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Х ХХК-ийн захирал Б.Г 2020 оны 5 сарын 01-ний өдөр иргэн Б.Бтэй Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд Х төвийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр АГ2020/05-01 дугаартай гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Гэрээ байгуулснаас хойших хугацаанд манай компанийн ажилтнууд гэрээнд заасны дагуу барилга барих газрын гадна буюу хамгаалалтын хашааг барьсан, барилгын суурийн нүх ухах ажлыг компанийн 8 ажилтан 4 өдөр, 15 ажилтан 4 өдөр, нийт 8 өдрийн хугацаанд хийж гүйцэтгэсэн, барилгын ул бетон цутгасан, суурийн арматур бэлдцийг бэлтгэсэн, барилга угсралтын ажлын явцад барилгын хажуу талд байрлах Хотын нийтийн номын сангийн чулуун хана нурсан тул тоосгон ханыг буцааж өрсөн, Номын сан, Их Монгол рестораны барилгын хооронд холбосон хүзүүвчний ус орох хэсгийг бетондож бэхэлж цутгасан, барилгын ажил гүйцэтгэхэд шаардлагатай 380 квт-ын цахилгаан шугамыг татсан, түр тог татах ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний 4.2-т зааснаар захиалагч буюу Б.Б нь манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхэд шаардагдах ажлын зураг, баримт бичиг, бусад мэдээллийг өгөх үүрэгтэй. Гэтэл барилгын зургийг авч Хөгжмийн сургалтын төвийн барилга барих газар дээр хэмжээ цэгийг тавиулж барилгын газрыг ухаж эхлэхэд барилгын зураг нь барилга барих газар дээр багтахгүй зэргэлдээх барилга буюу Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Их Монгол рестораны барилгатай хэт ойртож, барилгын ажлыг үргэлжлүүлэхэд тухайн барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулах, аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэл үүссэн тул энэ  байдлыг захиалагч Б.Бд удаа дараа хэлж анхааруулж, газар дээр танилцуулж байсан. Б.Б нь дээрх байдлыг үл тоож та нар гэрээний дагуу барилгын ажлыг цааш нь үргэлжлүүл, би гарах бүх эрсдэлийг хариуцна гэж хэлсэн. Түүний хэлсний дагуу ажлыг үргэлжлүүлж суурийн нүхийг ухах явцад хажуу талын барилгын суурийн дам нуруу нурж унасан юм. Манай компанийн зүгээс гэрээний дагуу барилгын угсралтын ажлыг зураг төсөл, барилгын норм, дүрэм стандартын дагуу хийж гүйцэтгэх боломжгүй болоход Б.Б нь өөрийн дураар барилгын хэмжээг өөрчилж, суурийн ухсан нүхэнд багтааж барилгыг барина гэж хэлэхэд манай компанийн зүгээс Б.Бг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж мөн гэрээнд заасны дагуу татгалзсаны улмаас захиалагч болон гүйцэтгэгч талуудын хооронд маргаан үүссэн. Б.Бгөөс гаргасан нэхэмжлэлийг хариуцагчийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Манай компани нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны норм дүрмийг чанд сахиж ажилладаг бөгөөд олон барилга байгууламж барьсан туршлагатай хамт олон бөгөөд аюул осолгүй ажиллаж байна. Х ХХК-ийн ерөнхий инженер Э.Буянтөгс уг суурийн ажлыг зохион байгуулж эхэлсэн. Захиалагч Б.Бн барилга нь эхнээсээ хэрүүл маргаан ихтэй ажил явуулахад хүндрэл учруулж байсан бөгөөд зэргэлдээ барилга болох Их Монгол ресторанаас удаа дараа гомдол гаргасны дагуу Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж ажлыг нь зогсоож байсан. Б.Б нь Мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг дахин эхлүүлэхэд гарсан 30-40 сая төгрөгийн зардал гарсан, энэ зардлыг танай компанийн хийсэн ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгээс хасна гэж удаа дараа дарамталж байсан. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн суурийн нурсан блокийг нуун далдлахын тулд шөнийн цагаар том машинаар зөөж ачуулсан байсан. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра нь барилгын суурийн блок нь нурсныг мэдсэн боловч энэ талаар ямар ч гомдол хүсэлт гаргаагүй. Барилгын суурийн ажлыг зургийн дагуу мэргэжлийн инженерийн хяналт доор ухаж эхэлсэн бөгөөд зургийн автортой ярилцан түүний зөвшөөрлөөр 4,5 м хэмжээтэй ухах ёстой байсныг 3,5 м ухаж үндсэн хөрсөнд хүргээд суурийг хийхээр болсон. Зургийн дагуу 4,5 м ухсан тохиолдолд зэргэлдээ 2 барилгын суурь нурах байсан тул улсын болон хувийн байгууллагын эд хөрөнгөд хохирол учирч хамгийн чухал нь хүний амь насанд аюултай байсан энэ байдлыг манай инженер техникийн ажилтнууд олж харж оновчтой шийдвэр гаргаж ажлыг явуулж байсан бөгөөд уг барилгын арматурыг ямар ч буруу тайрсан зүйл байхгүй. Захиалагч Б.Б нь хувийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж улсын эд хөрөнгөд дур мэдэн халдаж нурааж хаясныг шалгуулахыг хүсч байна. Суурийн арматурыг боохдоо зургийн дагуу алслал алхамтай хийж байсан бөгөөд батлагдсан зургийн дагуу биш учир ойс, тэнхлэг нь зөрж байсныг захиалагчид хэлэхэд Б.Б зүгээр би автортой тохирсон тохируулаад хийчих гэж хэлж байсан. Суурийн арматурыг хийж байх явцад барилга нь хэмжээндээ багтахгүй ажил гүйцэтгэх явцад шороо нь нурж ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй байдал үүссэнийг захиалагч нь мэдэж байсан бөгөөд уг суурийн шороог хамгаалах зардлыг гаргаж өг гэсэн боловч гаргаж өгөх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн. Уг барилгын газар шорооны ажлыг манай компани хийх үүрэг хүлээгээгүй, гэрээ байхгүй бөгөөд захиалагч Б.Б нь энэ ажлыг хийх хүн олдохгүй байна танайх хийгээд өгөөч гэж гуйхад нь газар шорооны ажлыг хийсэн. Захиалагч тал газар шорооны ажилд гарах нэмэлт зардлаа хэмнэснээс шалтгаалж сул шороо нь бороо орох үед нурж ажил хийхэд ихээхэн хүндрэл учруулж байсан. Барилгын зургийг мэргэжлийн хүмүүс уншиж танилцаж баганан суурийн шатлал нь 2 шатлалтай байна. Дараа нь гарах хариуцлагыг би хүлээхгүй зургийн автороос асууж байж больё гэхэд би зургийн автортой ярьсан би бүх хариуцлагыг хүлээнэ гэсэн. Барилгын голын 3 х 3 баганан суурь нь хэмжээ алдаагүй тойрсон сууриа аваад дараа нь авахаар төлөвлөсөн байсан. Бетон захиалгыг манай компани захиалга өгөөгүй, захиалагч Б.Б маш хурдан бетоноо авмаар байна тэгэхгүй бол хажуу барилгын суурь нурсныг хүмүүс мэдэх юм бол манай барилга зогсож асуудал үүснэ гэж манай ажлыг шахаж байсан манай компани батлагдсан зургийн дагуу боломжгүй хэмээн ажлаа зогсоосон. Барилгын суурийн газар шорооны ажил хийх гэрээ хийгээгүй бөгөөд захиалагч Б.Б нь өөрөө техник оруулж суурийн ажлаа эхэлсэн. Зэргэлдээ барилгын суурийн ажлыг хамгаалах ёстой болохыг Б.Бд хэлж байсан. Хэрэв ажлаа хаяж явах байсан бол өөрсдийн түрээслэн авсан барилгын материал болох пум, сапуд, турба, паниар, прусс гэх мэт барилгын материалуудаа орхихгүй ачаад явах байсан бөгөөд Б.Бтэй ярилцан танайх түрээслээд ажлаа үргэлжлүүл гэж хэлээд үлдээсэн. Захиалагч Б.Бн хэлсэнчлэн ямар ч хяналтын инженерийн бичиж тэмдэглэсэн зүйл байхгүй бөгөөд өөрсдөө зургийн дагуу барилга бариулах боломжгүй учир ямар ч алдаа дутагдлыг харах боломжгүй, мэргэжлийн биш хүн өөрийнхөө ашиг сонирхлын үүднээс Улаанбаатар хотын А бүсэд нийтийн эзэмшлийн газар дээр ногоон байгууламжийг устган хувийн барилгыг батлагдсан зургийн бус өөрийн дураар барьж байгааг мэргэжлийн байгууллага шалгах шаардлагатай, барилга боссоны дараа ямар ч асуудал үүсч болзошгүйн үүднээс анхааруулж байна. Барилгын ажил 2020 оны 7 сарын 05-ны өдөр эхлэж түр хашааг манай компанийн ажилтнууд барьж 2020 оны 7 сарын 10-ны өдөр дуусч, 2020 оны 7 сарын 17-ны өдрөөс ажил эхэлж 27-ны өдөр ажлаа зогсоосон гэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Х ХХК нь барилга угсралтын ажил эрхэлдэг. Иргэн Б.Бтэй хөгжмийн сургалтын төвийг барихаар хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь 2020 оны 05 сарын 01-ний өдөр байгуулсан. Газар шорооны ажлуудтай холбоотой нэлээдгүй ажлууд хийгдээд явж байсан. Барилгын ажил эхлүүлэхтэй холбоотой төмөр хашаа барьсан, суурийн нүх ухсан, бетон цутгах, суурийн арматурын бэлдэц зэрэг ажлуудыг хийсэн. Барилга руу тог татахад шаардлагатай барилгын материалуудыг авч тог татсан. Эдгээр ажлуудыг хийхийн тулд барилгын бригадын багаар гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа анх шилжүүлсэн 10,000,000 төгрөг нь ажил гүйцэтгэх болон бусад бараа материалд зарцуулсан. Х ХХК нь анх барилгын ажлыг хүлээж аваад ажлаа гүйцэтгээд явж байсан. Гэтэл номын сан болон Их Монгол ресторан нарын голд баригдах тэр барилгын үндсэн суур нь манай барилга барихад бэрхшээлтэй болсон. Их Монгол ресторан болон номын сангийн зүгээс холбогдох төрийн байгууллагуудад мэдэгдээд цагдаагийн байгууллага бидний үйл ажиллагааг зогсоосон. Энэ талаар Их Монгол ресторан болон Улаанбаатар номын сан нарын ирүүлсэн шаардлага болоон акт нараас харж болно. Тиймээс цааш ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Иргэн Б.Б би асуудлаа зохицуулаад дараа нь мэдэгдэнэ гэж хэлсэн боловч эргэж мэдэгдээгүй. Дараа нь өөр туслан гүйцэтгэгч авсан талаар бидэнд хэлсэн. Бид нар тухайн барилгын талбай дээрээс өөрсдийн бараа материалаа болон бусад хүнээс түрээсэлсэн бараа материалаа авч чадалгүй дахиж тэр барилга руу эргэж орж чадахаа байсан. Захиалагч нь өөрөө ажил гүйцэтгэх гэрээнээсээ татгалзаж байгаа гэж ойлгосон. Түүнтэй холбоотой тухайн барилга дээр хийгдэж байсан ажлуудын хөлс мөнгө, үлдсэн ажилчдын цалин, бусад газруудаас түрээсэлж авсан бараа материалуудыг авч чадалгүй их хэмжээний өрөнд орсон. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл нь нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь бидний буруутай үйлдлээс болоогүй гэж үзэж байна. Анхнаасаа захиалагч нь өөрөө стандартын шаардлага хангасан зураг зүй, техникийн үндэслэлтэй тодорхой хийгдэх боломжтой ажлыг бид нарт өгсөн бол тухайн ажил нь бүрэн хийгдэж дуусах боломжтой байсан. Манай компаниас хийж гүйцэтгэсэн ажил дээр дараагийн гүйцэтгэгч компани орж ирж гүйцэтгэсэн. Хэдийгээр гүйцэтгэгч компанийн хувьд захиалагч компанид тухайн үр дүнг хүлээлгэж өгсөн актыг үйлдээгүй ч гэсэн бидний тодорхой хийсэн ажлын үр дүнг захиалагч үргэлжлүүлэн гуравдагч компанийг оруулсан. Манай компанийн хувьд ажлын туршлагатай, тусгай зөвшөөрөлтэй компани учраас бид ямар нэг үүрэг зөрчөөгүй гэж үзэж байна. Тухайн барилга дээр ажиллаж байхад Мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагийн газраас мэдэгдэл ирж байсан. Их Монгол ресторан нь албан бичиг ирүүлж байсан. Энэ албан бичиг нь хавтаст хэргийн 92 дугаар хуудсанд байгаа. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн барилгын зураг нь анхнаасаа баригдах боломгүй байсан. Ажлаа хаяад алга болсон гэж хэлээд байна. Манай Х ХХК нь харилцагч компаниудаасаа барилгын материал түрээсэлж авсан. Барилгын материалуудаа хаяад явна гэсэн ойлголт байхгүй. Барилгын материалуудаа хаяад явсан байсан бол нэхэмжлэгч талаас бусдад учирсан хохирлоо шаардахгүй байсан. Бараа материалаа авах гэж удаа дараа очсон. Энэ талаар гэрч болон тухайн барилгын харуул нь мэдэж байгаа. Х ХХК-ийн хийсэн ажлыг бүгдийг нь эхнээс нь хийсэн гэж хэлээд байна. Анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж байгаа маргаан нь 2 удаа хэлэлцүүлэг нь орж байна. 2020 оны 11 сарын 05-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэнээс өөр төлөөлөгч орохдоо та нарын ажлыг үргэлжлүүлээд хийсэн гэж ярьдаг. Энэ хэлсэн үг нь үндэслэлтэй бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 4,4 метр доош нь газар ухсан байсан гэж дүгнэдэг. Тэрийг буцааж бөглөөд дахиад эхнээс нь 6 метр ухахгүй. Ухсан нүхнээс нь үргэлжлүүлээд цааш нь ухсан байгаа. Х ХХК нь нэхэмжлэгч талаас авсан хөлсөндөө тохирсон ажлаа хийсэн. Хийсэн ажлыг хүлээж авсан учраас дараагийн компани орж ирсэн. Гэтэл өнөөдөр Х ХХК-ийн хийсэн ажлыг бүгдийг нь эхнээс нь хийсэн гэж хэлээд байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага дээр трубаг авч хаясантай холбоотой зардал байхгүй. Холбогдох гэрээ, барилгын хяналт, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын загвар зураг, зохиогчийн хяналт гэрээ зэрэг баримтуудыг тодотгож учирсан хохиролтой холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгч байна гэж хэлдэг. Ашиглагдахгүй хаяад шинээр оруулсан гэсэн утга агуулга харагдахгүй байна. Нэхэмжлэгч хариуцагчтай нэг үндэслэлээр мэтгэлцэж, маргавал бид нар тухайн зүйлтэй холбоотой хариу тайлбар өгч чадна. Нэхэмжлэгч хамгийн анх өгсөн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой гаргасан байдаг. Үүнд алданги 16,000,000 төгрөг нэхэмжлээд, шилжүүлсэн үнийн дүн 10,000,000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Алдангийг манай талаас төлөх үндэслэл байхгүй. Яагаад гэвэл талуудын хооронд байгуулсан гэрээгээр алданги төлнө гэж тохирсон зүйл байхгүй. Урьдчилгаа 10,000,000 төгрөгийн ажлыг Х ХХК нь хийж гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Нэмэгдүүлсэн шаардлагад дурдагдсан тухайн үнийн дүн бол захиалагч компани өөрийн барилгыг бариулахын тулд гуравдагч этгээдэд төлсөн хөлс болохоос биш энэ бол захиалагч компанид учруулсан мөнгөн хөрөнгийн хохирол биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5.Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...2020 оны 5 сарын 01-ний өдөр иргэн Б.Б Х ХХК-д хандаж хөгжмийн сургалтын төвийн барилга угсралтын ажлыг хийлгэхээр харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Ингээд манай компани ажилдаа 2020 оны 7 сарын 04-ний өдрөөс эхлэн орсон. Уг гэрээгээр захиалагч тал нь бетон, арматурын материалуудыг нийлүүлж, гүйцэтгэгч тал нь ажиллах хүч, туслах материалуудыг өөрсдөөсөө гаргаж ажлын гүйцэтгэж хүлээлгэн өгөх байсан. Ажил эхлэхэд урьдчилгаа 10,000,000 төгрөгийг манай нягтлан бодогч Э.Мөнхзаяагийн Хаан банк дахь 5009626545 дансанд төлсөн. Гэтэл уг гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх явцад зэргэлдээ барилгын суурь нь тулж, уг барилга зургийн дагуу сууриндаа багтахаа больж, зэргэлдээ барилга болох Их Монгол рестораны барилгын сууринд ан, цав үүсгэж, ус алдах, нэвчсэн, Улаанбаатар хотын нийтийн номын сангийн барилгын суурийн блок нурж унасан зэрэг хохирол учраад байгаа талаар албан бичиг ирсэн. Ингээд бид ажлаа зогсоож 2020 оны 7 сарын 17-ны өдөр захиалагч талд утсаар мэдэгдсэн. Үүний дагуу Б.Б ирж барилга угсралтын ажилтай танилцаад цааш үргэлжлүүлээд хий, маш хурдтай ажиллаад сууриа ухаад дуусгачих, хажууд барилга хэл ам хийгээд байна, бүх хариуцлагыг би өөрөө хүлээнэ гэж хэлсэн. Бид ажлаа цааш үргэлжлүүлж байтал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж, захиалагч талыг тус газарт барилга барих, зураг төсөл байгаа эсэхийг шалгах шаардлагатай тул эдгээр бичиг баримтуудыг авч ирсний дараа барилга угсралтын ажлыг дахин эхлэхийг сануулсан. Ингээд бид үйл ажиллагаагаа зогсоосон. Хэсэг хугацааны дараа Б.Б Мэргэжлийн хяналтын байгууллагад баримт бичгийг үзүүлж шалгуулсан, 30-40 сая төгрөгийн хахууль өгч байж бид уг ажлыг үргэлжлүүлэх болсон. Уг мөнгийг манай компанийг төлөхийг шаардсан, бид уг төлбөрийг төлөх боломжгүй, бидний буруугаас энэ асуудал үүсээгүй талаар хэлснээр бидний хооронд үл ойлголцол үүсэж маргаан үүссэн. Мөн ажил гүйцэтгэх явцад зэргэлдээ барилгын суурийн сул шороо нураад ажиллаж болохгүй байсан. Үүнтэй холбоотой нэмэлт зардлыг шаардахад шийдвэрлэж өгөхгүй хугацаа алдсан. Захиалагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас уг барилга угсралтын ажил зогссон. Ингээд манай компанид дараах зардал гарч, хохирол учирсан байна. Барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгч бригадыг авч ажиллуулсан. Ажиллуулсны хөлс болон худалдаж авсан туслах материалуудад нийт 16,538,000 төгрөг төлсөн. Үүнээс захиалагчийн урьдчилгаа төлбөр болох 10,000,000 төгрөгийг хасаж тооцоод үлдэх 6,538,000 төгрөг, Барилга угсралтын ажлыг явуулахад ашиглагдах хэв хашмалыг 2020 оны 7 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн Хэв хашмал ХХК, Стандарт форм ХХК-иас түрээслэн авсан. Түрээслэн авсан нийт бараа материалыг одоог хүртэл нэхэмжлэгч тал надад хүлээлгэн өгөөгүй, ашиглаж байгаа. Манай компани уг материалыг бусдад ашиглуулсны түрээсийн төлбөрт орсон байгаа. Энэ зардал нийт 10,336,800 төгрөг болсон. Дээрх материалуудыг нэхэмжлэгчээс гаргуулан авч түрээслүүлэгч талд яаралтай өгөх шаардлагатай байна. Одоо манай компани тус ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлыг гүйцэтгэхэд илүү төлсөн хөлс болох 6,538,000 төгрөг, түрээсийн гэрээний төлбөрт 10,336,800 төгрөг, нийт 16,874,800 төгрөг, мөн түрээсийн гэрээгээр авсан бараа материал болох 10х10 хэмжээтэй булан 8 ширхэг, 2х4 хэмжээтэй булан 24 ширхэг, 45х120 хэмжээтэй хэв 4 ширхэг, 50х120 хэмжээтэй хэв 20 ширхэг, 60х120 хэмжээтэй хэв 170 ширхэг, V-4 цагаан тулаас 150 ширхэг, 100х200 хэмжээтэй дотор булан 11 ширхэг, гадар булан 4 ширхэг, 500х1200 хэмжээтэй хэв 64 ширхэг, Ү-2 сапуд 11 ширхэг, Ү-4 сапуд 1 ширхэг, 200х1200 хэмжээтэй хэв 8 ширхэг, 300х1200 хэмжээтэй хэв 30 ширхэг, 400х1200 хэмжээтэй хэв 80 ширхэг, турба 30 ширхэг зэргийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа тайлбарлахдаа: Манай компани анх шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлыг гүйцэтгэсэн гэрээний төлбөрт 6,538,000 төгрөг, хохирол 10,336,800 төгрөг, нийт 16,874,800 төгрөг гаргуулж, түрээсийн гэрээгээр авсан барилгын материалыг Б.Бгөөс гаргуулахаар шаардсан. 2021 оны 12 сарын 07-ны өдөр мөнгөн шаардлагаа 42,142,028 төгрөг болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэл нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар шаардаж байгаа. Гэрээний үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь татгалзсантай холбогдсон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэх үндэслэлээр шаардаж байгаа. Гэрээний 4.6-д заасны дагуу буруутай талаар учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан байх тул ажил гүйцэтгэх гэрээнээс гүйцэтгэгч тал өөрт учирсан хохирлоо сөрөг нэхэмжлэлийн шаардлага болгож гаргасан. Хариуцагч нэхэмжлэгч талтай ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн. 10,000,000 төгрөгийг тухайн ажлыг гүйцэтгэхэд авсан бараа материал болон ажилчдын зардалд зарцуулсан. Үлдэх 6,538,000 төгрөгийг барилгыг барихад ашиглагдах барилгын туслах бараа материалуудыг 2 компаниас түрээсэлж авсан. Түрээсэлж авсан бараа материалууд нь 2020 оны 06 сарын 02-ны өдрөөс 2020 оны 07 сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд иргэн Б.Бн барилгын талбайд буусан. Барилгын талбайд материалуудаа буулгаад гүйцэтгэгч тал ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул тухайн бараа материалуудыг барилгын талбайд орхиж явсан. Захиалагч тал ажил гүйцэтгэх гэрээг цуцлаад гуравдагч этгээдийг оруулж ирсэн. Гуравдагч этгээдийг оруулж ирсний дараа гүйцэтгэгч тал тухайн бараа материалуудаа авах гэж очсон боловч буцааж өгөөгүй. Үүнтэй холбоотой түрээслэгч компаниас тухайн бараа материалтай холбоотой түрээсийн зардал нь тасралтгүй нэмэгдсээр ирсэн. Анх шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байх үед Хэв хашмал ХХК болон Стандарт форм ХХК гэх 2 компани Х ХХК-иас нэхэмжилж байгаа түрээсийн төлбөр нь тухайн үед 6 сая орчим төгрөг байсан. Үлдэх бараа материалын үнийг бид шаардаагүй харин бараа материалуудаа буцааж өгчих гэж шаардаж байсан. Манайд бараа материалуудаа түрээслүүлсэн компаниуд Х ХХК-иас түрээсийн гэрээний дагуу төлбөрөө нэхэмжилсэн байгаа. Бараа материалаа авах гэж очихоор Б.Б өгөхгүй эсвэл байхгүй гэж хэлдэг. Иймд манай талаас бараа материалаа шаардахаа больж байгаа. Шаардахгүй байгаа үндэслэл нь түрээслэгч компаниуд нь Х ХХК-иас бараа материалаа биш харин үнийг нь мөнгөн хөрөнгөөр шаардаж байгаа. Шүүхийн шийдвэрээр бид тухайн бараа материалын үнийг төлөхөөр болсон учраас нэхэмжлэгч талаас үнийг нь шаардаж байгаа. Одоо эднийхээс бараа материалаа аваад ч ашиглах боломжгүй болж элэгдсэн байгаа. Манайх 2020 оны 8 сараас хойш түрээсээр авсан бараа материалаа шаардаад өгөөгүй. Одоо шүүхийн шийдвэр гарсан ч өгөхгүй гэж би харж байна. Тэгэхээр бараа материалаа бол одоо авахгүй. Бид нэгэнт үнийг нь төлөх болсон тул үнийг нь авна. 42,142,028 төгрөгийн үнийн дүн бол өөрчлөгдөөгүй хэвээр. Х ХХК-нь Стандарт форм ХХК-ийн 209 ширхэг бараа материал түрээсэлж авсны үнэ нь 18,826,000 төгрөг, Хэв хашмал ХХК-иас түрээсэлж авсан бараа материалын үнэ нь 23,316,028 төгрөгийг манай компаниас шаардаж шүүхийн шийдвэр гарсан тул бараа материалын үнэ, түрээсийн төлбөр буюу нийт 42,142,028 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулах хүсэлтэй байна. Бараа материалын үнийн дүнгээс илүү үнийн дүнтэй болох байсан гэв.

 

 7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 42,142,028 төгрөг нь манайд учирсан бодит хохирол. Стандарт форм ХХК болон Хэв хашмал ХХК нар нь Х ХХК-иас түрээсийн төлбөрт шаардсан 42,142,028 төгрөгийн төлбөр болно. Б.Бн барилга дээр байгаа бараа материалыг түрээсийн төлбөртэй нь хамт гаргуулна гэсэн шаардлага тавьж байсан. Гэтэл өнөөдөр зөвхөн 42,142,028 төгрөгийг гаргуулъя. Б.Бн барилга дээр байгаа бараа материалыг гаруулах шаардлагаасаа татгалзъя гэдэг тайлбар хэлээд байна. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн үндэслэлдэг вэ гэхээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эхний шийдсэн 2020 оны 11 сарын 05-ны өдрийн шийдвэрийн тогтоох хэсгийн дээд хэсгийг хардаг. Энэ нь өөрөө үндэслэлгүй байна. Мөн энэ шүүхийн шийдвэр нь Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс хүчингүй болсон байгаа. Манай барилга дээр байгаа бараа материал нь дээрх шийдвэрийн үндэслэл хэсэгт дурдсан бараа материалын тоо ширхэгтэй зөрдөг. Бодит байдал дээр энэ нь байхгүй байна. Шүүхийн шийдвэр гарсан учир хариуцагч нь бараа материал байгаа гэдгээр маргадаг. Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс хэргийн оролцогчид нотлох баримттай танилцах эрхтэй, тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч талд гардуулан. 14 хоногийн дотор шүүхэд хариу тайлбар өгөх үүргийг нь хэрэгжүүлээгүй, хариуцагч өөрийн эд зүйлийг нэхэмжлэгчээс иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу шаардсантай холбоотой тухайн эд зүйлс нь нэхэмжлэгчийн эзэмшилд бодитой байгаа эсэхийг шалгуулаагүй, анхан шатны шүүх тодруулах шаардлагатай гэж гарсан. Манай талаас маргадаг ийм тооны бараа материал угаасаа байхгүй. Хариуцагч 42,142,028 төгрөг болгож нэмэгдүүлэхдээ Стандарт форм ХХК болон Хэв хашмал ХХК нар Х-иас гаргуулахаар нэхсэн түрээсийн төлбөрийг биднээс нэхдэг. Үүнээс гадна хариуцагчийн бичээд байгаа тоо ширхгээрээ Б.Бн барилгын хашаан дотор байгаа учир энийг давхар гаргуулна гэж хэлдэг. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаан дээр бараа материалаа гаргуулахаа болиод зөвхөн 42,142,028 төгрөгөө авъя гэж шаардаж байна. Бодит байдал дээр 42,142,028 төгрөгийг бодит хохирол гэж үзсэн бол дээр нь бараа материалын үнэ нь нэмэгдээд үүнээс илүү үнийн дүнтэй болох байсан гэж хэлдэг. Манай барилга дээр угаасаа байхгүй байсан зүйлийг шаардаад байгаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна. Сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байгааг харж болно. Энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Гэрч нар нь энэ талаар нотолдог. Хавтаст хэргийн 128 дугаар талд авагдсан 2020 оны 11 сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Отгонжаргал нь манайд одоогоор хариуцагчийн буруу тайрсан 50-аас 60 ширхэг сапуд байгаа. Манайх үүнийг нь огт авч хэрэглээгүй гэж тайлбарласан. Иймээс хариуцагчийн шаардаад байгаа тоног төхөөрөмж бүхэлдээ манай барилгын хашаанд байгаа эсэх нь эргэлзээтэй бөгөөд шүүх тэдний тайлбарласнаар барилгын материал бүхэлдээ манай хашаанд байгаа мэтээр дүгнэх боломжгүй. Хариуцагч нь Хэв хашмал ХХК болон Стандарт форм ХХК нараас бараа материал түрээсэлсэн гэх боловч энэ талаараа манай талд анхнаасаа мэдэгдээгүй. Иймд хариуцагч Х ХХК нь ажлаа хаяж явсан учир бид орхиод явсан барилгын материалуудыг нь өөрсдийн зардлаар аваачиж өгөх ёстой байсан юм уу, эсвэл барилгын материалаа ирж аваач гэж гуйх ёстой байсан юм уу тийм зүйл нь бодит байдалд нийцэхгүй. Тоо ширхгийн хувьд хариуцагчийн хэлж байгаатай таарч байгаа нь тодорхойгүй. Энэ талаар баримт байхгүй. Өөрсдөө амаараа баахан тоо ширхэг бичээд өгчихдөг. Барилга дотор байгаа бараа материалуудыг гуравдагч компаниудаас түрээсийн гэрээгээр авсан төхөөрөмжтэй тулгаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан байгаа хэмээн хавтаст хэргийн 128 дугаар талд авагдсан байгаа шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байгаа . Дээрх тайлбараас дүгнэхэд хариуцагч Х ХХК нь яриад байгаа гуравдагч компаниудаасаа түрээсээр авсан бараа материалуудаа 100 хувь манай барилгад ашиглаагүй гэдэг нь н.Даваадорж болон н.Батсайхан нарын гэрчийн мэдүүлгээр нотлогдон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох бараа материалуудыг 100 хувь манай барилга дээр ашигласан гэдгийг нотлох нэг ч баримт байхгүй. Хэв хашмал ХХК болон Стандарт форм ХХК-иас түрээсээр авсан бараа материалуудаа дан ганц манай барилга дээр ашиглаагүй нь тогтоогдож байна. Тодруулбал өмнө анхан шатны шүүх шийдвэрлэхэд хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй байсан. Хэдэн тооны ямар бараа материал байгаа гэдэг нэхэмжлэлдээ огт дурдаагүй байсан. Анхнаасаа хариуцагч нь манай барилга дээр байгаа бараа материалуудын тоо ширхгийг тооцохдоо Стандарт форм ХХК болон Хэв хашмал ХХК нараас түрээсэлсэн нийт бараа материалуудыг нэхэмжилсэн гэдэг нь нотлогдож байна. Манай барилга дээр 176 ширхэг бараа материал байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох ёстой байна. Хэв хашмал ХХК-иас Х ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн маргаанд нь иргэн Б.Б хамтран хариуцагчаар татагдаж оролцсон. Тус маргаан нь Б.Бн хууль бус эзэмшилд байгаа 176 ширхэг бараа материал буюу өнөөдрийн энэ маргаан дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авагдаж битүүмжилсэн бараа материалуудыг гаргуулах шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Х ХХК-ийн шаардсан бараа материал болон хохирлыг төлүүлэх шаардлагыг нь хангаж шийдвэрлэсэн. Учир нь Х ХХК нь өөрөө хүлээн зөвшөөрдөг. Мөн Б.Бн хашаанд байгаа гэдэг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч маргаж мэтгэлцээгүй. Хэв хашмал ХХК-ийн Х ХХК-иас шаардаж байгаа бараа материалыг манай компаниас шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэл байхгүй. Х ХХК гэрээ байгуулах үед Солонгос улсаас 100 хувь бараа материалаа оруулж ирж байгаа ямар ч асуудал байхгүй гэж хэлдэг. Улмаар гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс нь болж тухайн бараа материалаа хаяж явсан. Хавтаст хэргийн 87 дугаар талд авагдсан Стандарт форм ХХК болон Х ХХК нарын 2020 оны 06 сарын 02-ны өдрийн түрээсийн гэрээний 1.7-дахь хэсэгт түрээсийн эд хөрөнгийг Ботаникийн центр болон Хөгжмийн сургалтын төвийн барилга угсралтад ашиглана гэж тусгасан. Хавтаст хэргийн 88 дугаар талд Хэв хашмал ХХК болон Х ХХК нарын байгуулсан 2020 оны 07 сарын 24-ны өдрийн барилгын туслах материал түрээслэх гэрээний 2.16-дахь хэсэгт тухайн түрээсийн гэрээний зүйл болох барилгын туслах материалыг ашиглах газар нь Ботаник центр болон эмнэлгийн ар талын барилгын талбайд байна гэж заасан байна. Х ХХК нь зөвхөн манай барилга дээр бус давхар өөр компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байсан талаар нотлогдож байна. Х ХХК нь гуравдагч компаниудаас түрээсэлсэн эд зүйлээ зөвхөн манайд хамааруулж шаардах нь үндэслэлгүй байна. Хавтаст хэргийн 117 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд Отгонжаргал төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай талаас тоног төхөөрөмжийг өгөхгүй гэж хэлээгүй. Хариуцагч талаас авъя гэж ирээгүй. Тухайн тоног төхөөрөмжийн тоо хэмжээ тодорхойгүй байгаа, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тэмдэглэлд авагдсан байна. Дээрх байдлаар нэхэмжлэгч талаас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нэг ч тайлбар байхгүй болно. Мөн өмнө шийдвэрлэсэн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас барилгын талбайд битүүмжлэгдсэн байгаа 176 ширхэг бараа материалыг хүлээн зөвшөөрнө. Манайх энэ бараа материалыг нь өдийг хүртэл өгөөгүй нь хэрэг эцэслэн шийдвэрлэгдэхийг хүлээсэн. Энийгээ ав гэхээр энэ сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч тал татгалзаж байх шиг байна. Харин үлдэх хэсэг нь бүхэлдээ үндэслэлгүй бөгөөд тэдгээр бараа материалыг манай барилга дээр байгаа гэдгийг нотлоогүй учир манай барилга дээр байгаа гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хохиролд шаардсан 42,142,028 төгрөгийг гаргаж өгөх хууль зүйн үндэслэл байхгүй байна гэв.

 

8.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2020.08.31-ний өдрийн 5/3363 тоот албан бичиг, гэрэл зургууд, Ти Эл Прожект ХХК-ийн 2020.08.10-ны өдрийн 05-08/20 тоот албан бичиг, 2020.05.01-ний өдрийн АГ2020/05-01 дугаартай Угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Эгшиглэн классикал мюзик ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эгшиглэн классикал мюзик ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Эгшиглэн классикал мюзик ХХК-ийн хөгжмийн сургалтын төвийн барилгын загвар зураг, 2020.10.14-ний өдрийн нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл, 2020.02.28-ны өдрийн Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020.07.22-ны өдрийн 0066606 дугаартай шалгалт хийсэн тухай тэмдэглэл, Э.Мөнхзаяагийн 5009626545 тоот дансны 2020.07.26, 2020.08.04-ний өдрийн хуулга, нэхэмжлэгчийн 5070306053 тоот дансны 2020.07.09, 2020.07.31-ний өдрөөс 2020.08.05-ны өдрийг дуустал хугацааны дансны хуулга, Улаанбаатар менежмент ХХК-ийн 2020.07.22-ны өдрийн нэхэмжлэх, нэхэмжлэгчийн 2021.05.28-ны өдөр Т.Маргад-Эрдэнэд олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчийн 2020.08.01-ний өдөр Долт интернэшнл ХХК-тай байгуулсан гэрээ, Эс би индустриал ХХК-ийн 2020.08.01-ний өдрийн зарлагын баримт, Б.Бат-Эрдэнийн бараа материалын түрээсийн тооцоо, Улаанбаатар менежмент ХХК-ийн зарлагын баримтууд,

Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.04.12-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, гэрэл зургууд, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн 2020.09.29-ний өдрийн 01/133 тоот албан бичиг, 2020.07.01-ний өдрийн АГ2020/07-01 дугаартай Угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, хариуцагчийн 2020.08.02-ны өдрийн гүйцэтгэсэн ажлын жагсаалт, 2020.06.02-ны өдрийн түрээсийн гэрээ, 2020.07.24-ний өдрийн 20-366 дугаартай барилгын туслах материал түрээслэх гэрээ, 2020.10.14-ний өдрийн Хэв хашмал ХХК, хариуцагч нарын хүлээн авсан бараа материалын акт, Грийт эмпайр ХХК-ийн 2020.07.17-ны өдрийн 76 дугаартай албан бичиг, 2020.07.24-ний өдрийн борлуулалтын хуудас, Эгшиглэн классикал мюзик ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Улаанбаатар хотын ерөнхий архитекторын 2018.09.18-ны өдрийн архитектурын төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, тус шүүхийн шүүгчийн 2021.10.13-ны өдрийн 184/ШШ2021/02572 дугаартай захирамж, хариуцагчид холбогдуулан гаргасан тус шүүхэд Стандартформ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн хуулбар, хариуцагчийн 2021.10.13-ны өдөр Стандартформ ХХК-тай байгуулсан эвлэрлийн гэрээний хуулбар, тус шүүхийн 2021.12.14-ний өдрийн 184/ШШ2021/03354 дугаартай шийдвэр, хариуцагчийн 2020.07.24-ний өдрийн бараа материал хүлээлгэн өгсөн жагсаалтууд, хариуцагчийн 2022.03.22-ны өдөр Э.Ариунсайханд олгосон итгэмжлэл, хариуцагчийн Хэвхашмал ХХК-тай бараа материалын хүлээлцсэн акт,

Шүүхийн журмаар дараах баримтыг цуглуулсан. Үүнд: Шинжээч Ж.Цээлээ, Г.Пэлээсүрэн нарын 2020.11.01-ний өдрийн 4 дугаартай шинжээчийн дүгнэлт, тус шүүхийн тамгын газрын 2022.02.17-ны өдрийн 117 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд зэрэг бичмэл баримтуудыг ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

9.Нэхэмжлэгч Б.Б нь Х ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилан өгсөн 10,000,000 төгрөг, учирсан хохирол 16,100,000 төгрөг, нийт 26,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа урьдчилан өгсөн 10,000,000 төгрөг, учирсан хохиролд 73,066,000 төгрөг, нийт 83,066,000 төгрөг гаргуулахаар ихэсгэв.

10.Хариуцагч Х ХХК нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, харин нэхэмжлэгчээс илүү гүйцэтгэсэн ажлын хөлс 6,538,000 төгрөг, хохирол 10,336,800 төгрөг, нийт 16,874,800 төгрөг, барилгын ажилд хэрэглэж байсан түрээсийн гэрээгээр авсан бараа материал болох 10х10 хэмжээтэй булан 8 ширхэг, 2х4 хэмжээтэй булан 24 ширхэг, 45х120 хэмжээтэй хэв 4 ширхэг, 50х120 хэмжээтэй хэв 20 ширхэг, 60х120 хэмжээтэй хэв 170 ширхэг, V-4 цагаан тулаас 150 ширхэг, 100х200 хэмжээтэй дотор булан 11 ширхэг, гадар булан 4 ширхэг, 500х1200 хэмжээтэй хэв 64 ширхэг, Ү-2 сапуд 11 ширхэг, Ү-4 сапуд 1 ширхэг, 200х1200 хэмжээтэй хэв 8 ширхэг, 300х1200 хэмжээтэй хэв 30 ширхэг, 400х1200 хэмжээтэй хэв 80 ширхэг, 30 ширхэг труба зэргийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан боловч 16,874,800 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ өөрчлөн ихэсгэж 42,142,028 төгрөг болгон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дээрх бараа материал гаргуулах шаардлагаасаа татгалзав.

11.Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

12.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Б.Б Х ХХК нар нь 2020 оны 05 сарын 01-ний өдөр АГ2020/05-01 дугаартай СБД, 2-р хороо Хөгжмийн сургалтын төвийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээг цуцалсан, хариуцагч гэрээний урьдчилгаанд 10,000,000 төгрөг авсан, нэхэмжлэгчийн эзэмшилд хариуцагчийн барилгын ажил гүйцэтгэхэд хэрэглэж байсан барилгын бараа, материал үлдсэн /хэв хашмал, булан, пум, сапуд/ тухайд талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагч компани ажлаа хаяж явсан, гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй тул гэрээг цуцалж, уг ажлыг дахин өөр этгээдээр гүйцэтгүүлсэн... гэж, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...түрээсийн барилгын материалын үнэ болох Стандарт форм ХХК-д төлөх 18,826,300 төгрөг, Хэв хашмал ХХК-д төлөх 23,316,028 төгрөг, нийт 42,142,028 төгрөгийг нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаас хариуцагчид учирсан хохирол гэж тус тус тайлбарлав.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан Хөгжмийн сургалтын төвийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр талууд барилгын ажлын нийт өртөг 140,000,000 төгрөг байх, гүйцэтгэгч нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Хөгжмийн сургалтын барилгын угсралтын ажил эхлэх, дуусахад шаардагдах бэлтгэл ба цэвэрлэгээний ажлын хамт гэрээнд хавсаргагдсан хугацааны дагуу хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр дуусгавар болгохоор тохиролцсон ба хүлээсэн үүргийн агуулгаас үзвэл талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээ хүчин төгөлдөр байна. Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээг цуцлах үндэслэл, гэрээг цуцалснаас талуудад үүссэн хохирлыг нөгөө талаас шаардах эрхийн талаар зохицуулсан. Талуудын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд талууд гэрээг цуцалжээ.

Нэхэмжлэгч Б.Б нь урьдчилгаа төлбөрт өгсөн 10,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан бөгөөд хариуцагч хэдий хэмжээний ажил гүйцэтгэсэн болох, хэдэн төгрөгөөр үнэлэгдэх ажил гүйцэтгэсэн болох талаар талууд маргаж шинжээч томилох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шинжээчээр зөвлөх инженер Ж.Цээлээ, тэргүүлэх төсөвчин Г.Пэлээсүрэн нарыг томилсон.

Шинжээчийн дүгнэлтээр ...Хана цохио консракшн ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажил гүйцэтгэхэд зарцуулсан зардлын тооцоо 9,001,951 төгрөг болохыг тогтоосон байна. Шинжээчийн энэхүү дүгнэлтэд талууд хэн аль нь маргаагүй болно.

Хэрэгт нэхэмжлэгч Б.Бгөөс учирсан хохиролтойгоо холбогдуулан Долт интернэшнл ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, Эс би индустриал ХХК-ийн 2020.08.01-ний өдрийн зарлагын баримт, Б.Бат-Эрдэнийн бараа материалын түрээсийн тооцоо, Улаанбаатар менежмент ХХК-ийн зарлагын баримтууд, ибаримт, нэхэмжлэгчийн Хаан банк дахь дансны хуулга зэргийг баримтаар ирүүлсэн байдаг.

Шинжээч нарын дүгнэлтэд дурдсанаар ...захиалагчийн ярьж байгаагаар барилгын суурийг өөрчилсөн, суурийн түвшинг дээш татаж хийсэн, арматур буруу тайрч бэлдсэн гэх зэргийг нотлох баримт ирүүлээгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 -д/Захиалагч барилга байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно/ заасан заалтад нийцэж байна, ...Зохиогчийн хяналтын дүгнэлтэд барилгын батлагдсан зураг төсөлд .... учир шалтгаанаар орсон өөрчлөлт, суурь суух түвшинг засаж тэмдэглэсэн тэмдэглэгээ байхгүй , баганан суурийг нэг шатлал хасах, босоо арматурыг хүчитгэн гэснийг зургаас үзэхэд нэг шатлал -0,350,4 см хасагдсан байх магадлалтай. Энэ нь зургаар бэлдсэн арматурын зөрлөг нэмэгдэх ба, хасагдахгүй тул арматурыг ашиглах боломжгүй байх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн авторын дүгнэлтэд илэрсэн бусад зөрчил нь /тэнхлэг зөрсөн, хүчитгэх, уланд орсон шороог зайлуулах, лифтний түвшин зөрсөн/ бетон цутгалт авахаас өмнө захиалагч, гүйцэтгэгч ажлын гүйцэтгэлийг шалгаж зургийн автораар баталгаажуулах нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйл, Захиалагчийн эрх үүрэг 37.1.8-д /барилгын үе шатны ажилд эрх бүхий байгууллагаас өгсөн шаардлага, зааварчилгааг биелүүлэх/, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйл, Гүйцэтгэгчийн чиг үүрэг 40.1.2-д /барилгын ажлын ил, далд ажлын актыг баталгаажуулах, үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хөтлөх, барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, зураг төсөл зохиогч, захиалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх/ гэж тодорхой заасан байдаг. Иймд засварлаж болох зөрчил байна. /бетон аваагүй байсан учир/ гэж үзээд хийсэн ажлын цалинг тооцсон болно гэжээ.

Дээрх дүгнэлтээс нэхэмжлэгчийн ....чанарын шаардлага хангахгүй, алдаатай хийсэн ажлуудыг бүгдийг нь дахин шинээр эхлэх шаардлагатай болсон, дутуу тайрсан төмөр, арматур зэрэг барилгын материалуудыг дахин шинээр худалдаж авсан, барилгын зураг төслийн дагуу хийгдээгүй газар шорооны ажлыг дахин эхэлсэн гэх тайлбар үгүйсгэгдэж байхын зэрэгцээ нэхэмжлэгчид 73,066,000 төгрөгийн хохирол учирсан нь хариуцагчийн буруутай үйлдлээс бий болсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд нэхэмжлэгчийн гэрээний үүрэгт урьдчилан төлсөн 10,000,000 төгрөгөөс хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын төсөвт өртөг болох 9,001,951 төгрөгийг хасч тооцон гэрээ цуцалснаас үүссэн хохиролд 998,049 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хохиролд шаардсан 73,066,000 төгрөг, нийт 82,067,951 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

13.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгчээс илүү гүйцэтгэсэн ажлын хөлс 6,538,000 төгрөг, хохирол 10,336,800 төгрөг, нийт 16,874,800 төгрөг, барилгын ажилд хэрэглэж байсан түрээсийн гэрээгээр авсан бараа материал зэргийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан ба 16,874,800 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ өөрчлөн ихэсгэн 42,142,028 төгрөг гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргав.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.Б нь хариуцагчийн түрээсээр авсан барилгын материалыг хууль бусаар эзэмшилдээ байлгаснаас хариуцагчид хохирол учирсан. Стандарт форм ХХК-иас түрээсэлсэн бараа материалын үнэ 18,826,000 төгрөг, Хэв хашмал ХХК-иас түрээсэлсэн бараа материалын үнэ 23,316,028 төгрөгийг шүүхийн шийдвэрээр Х ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн гэж тайлбарладаг.

Б.Бн хууль бус эзэмшлээс 10х10 хэмжээтэй булан 8 ширхэг, 2х4 хэмжээтэй булан 24 ширхэг, 45х120 хэмжээтэй хэв 4 ширхэг, 50х120 хэмжээтэй хэв 20 ширхэг, 60х120 хэмжээтэй хэв 170 ширхэг, V-4 цагаан тулаас 150 ширхэг, 100х200 хэмжээтэй дотор булан 11 ширхэг, гадар булан 4 ширхэг, 500х1200 хэмжээтэй хэв 64 ширхэг, Ү-2 сапуд 11 ширхэг, Ү-4 сапуд 1 ширхэг, 200х1200 хэмжээтэй хэв 8 ширхэг, 300х1200 хэмжээтэй хэв 30 ширхэг, 400х1200 хэмжээтэй хэв 80 ширхэг, 30 ширхэг труба зэргийг гаргуулах шаардлагаасаа хариуцагч татгалзав.

Нэхэмжлэгч нь ...барилгын хашаанд байгаа 200 орчим тооны бараа материалыг хүлээлгэн өгөхөд татгалзахгүй, харин уг бараа материалын үнийг төлөхгүй, түрээсийн бараа материал хэрэглэж байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарладаг.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор иргэн Ж.Даваадоржтой 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан АГ2020/07-01 тоот ажил гүйцэтгэх гэрээ, Стандарт форм ХХК, Хэв хашмал ХХК-тай байгуулсан барилгын материал түрээслэх гэрээ, авлаг өглөгийн тооцоо, хүлээн авсан бараа материалын тооцоо, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 13-ны өдрийн 184/ШШ2021/02572 дугаар захирамж, мөн шүүхийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 184/ШШ2021/03354 дүгээр шийдвэр зэрэг баримтууд ирүүлсэн.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгч Б.Бн барилгад хэдэн тооны ямар, ямар бараа материал үлдээсэн болох нь тогтоогдохгүй байхын зэрэгцээ хариуцагч бичгээр болон амаар гаргасан тайлбартаа 465, 585, 615 ширхэг гэх мэтээр илтэд зөрүүтэй тоо тайлбарладаг.

Мөн хавтаст хэрэгт хариуцагчаас ирүүлсэн барилгын бараа материал хүлээлгэн өгсөн жагсаалт гэх 2 хуудас бүхий баримтаар Хана цохио консракшн ХХК нь 2020 оны 07 сарын 24-ний өдөр барилгын бригадын ахлагч Ж.Даваадорж, мужааны хэсгийн бригадын дарга Б.Батсайхан нарт түрээслэн авсан бараа /209+376/ материалыг хүлээлгэн өгсөн гэх боловч хууль сануулан мэдүүлэг авсан гэрч Ж.Даваадорж, Б.Батсайхан нар тухайн баримтыг үйлдээгүй, баримт дээрх гарын үсэг тэднийх биш талаар мэдүүлдэг.

Түүнчлэн хариуцагч Х ХХК-ийн Стандарт форм ХХК, Хэв хашмал ХХК-тай байгуулсан гэрээгээр түрээслэн авсан бараа материалыг бүгдийг нь нэхэмжлэгчийн барилгыг барихад ашигласан гэж үзэх боломжгүй юм. Учир нь Стандарт форм ХХК-тай байгуулсан гэрээнд түрээсийн эд хөрөнгийг ботаникийн урд ботаник центр болон сбд 2-р хороо, хөгжмийн сургалтын төвийн барилга хаягт, Хэв хашмал ХХК-тай байгуулсан гэрээгээр ботаник центр эмнэлгийн ар талын барилга хэмээн түрээсийн эд хөрөнгө ашиглах газрыг заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.

Тиймээс Б.Бн эзэмшилд байгаа бараа материалын тоо хэмжээг нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээ болох 200 орчим гэдэг тооны хэмжээнд түрээсийн төлбөрийг хохиролд тооцон гаргуулах үндэслэлтэй. Учир нь 2020 оны 07 сараас өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нь хариуцагчийн ажил гүйцэтгэхээр авч очсон барилгын туслах бараа материал болох хэв хашмал, булан, пум, сапуд, тулаас зэргийг эзэмшилдээ хууль бусаар байлгасаар байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа бараа материал нь хуучирч, элэгдэн ашиглах боломжгүй болсон, нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарсан ч өгөхгүй, бараа материалыг биет байдлаар бус, үнийг гаргуулна хэмээн шаардсан нь үндэслэлгүй, хариуцагч бараа материалыг биет байдлаар гаргуулахаас татгалзсанаар тухайн барааны үнийг нэхэмжлэгч хариуцагчид төлөх үүрэг үүсэхгүй, харин хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ байлгаснаас хариуцагчид учирсан хохирлыг түрээсийн төлбөрийн хэмжээгээр төлөх нь зүйтэй гэж үзлээ.

Тус шүүхийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 184/ШШ2021/03354 дугаар шийдвэрт туссанаар, Хэв хашмал ХХК-иас түрээсэлсэн гэх, мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан Хэв хашмал ХХК-иас түрээсэлсэн гэх бараа материалаас 10х10 хэмжээтэй булан 8 ширхэг, 2х4 хэмжээтэй булан 24 ширхэг, 45х120 хэмжээтэй хэв 4 ширхэг, 50х120 хэмжээтэй хэв 20 ширхэг, V-4 цагаан тулаас 150 ширхэг зэрэг нь нийт 206 ширхэг буюу нэхэмжлэгчийн зөвшөөрсөн 200 орчим гэх тоотой дүйцэхээр байна.

Дээрх шийдвэрт дурдсанаар түрээсийн тооцоог 2020.06.03-2020.10.14, 2020.10.14-2021.07.24-нийг хүртэлх хугацаагаар тооцож 10х10 хэмжээтэй 8 ширхэг булан-98,400 болон 339,600 төгрөг, 2х4 хэмжээтэй 24 ширхэг булан-295,200 болон 1,018,800 төгрөг, 45х120 хэмжээтэй 4 ширхэг хэв-82,000 болон 283,000 төгрөг, 50х120 хэмжээтэй 20 ширхэг хэв-82,000 болон 1,415,000 төгрөг, V-4 цагаан 150 ширхэг тулаас-3,093,750 болон 7,004,250 төгрөгөөр тооцож, 2020.06.03-2020.10.14 хугацааны түрээсийн төлбөр 3,651,350 төгрөг, 2020.10.14-2021.07.24 хугацааны түрээсийн төлбөрт 10,060,650 төгрөг, нийт 206 ширхэг бараа материалын түрээсийн төлбөр 13,712,000 төгрөг болох талаар тусгаж, энэ хэмжээгээр тооцон Х ХХК-иас түрээсийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй юм.

Иймд нэхэмжлэгч Б.Бгөөс гэрээ цуцалснаас учирсан хохиролд 13,712,000 төгрөг гаргуулан хариуцагч Х ХХК-д олгож шийдвэрлэв.

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нь Б.Бн хууль бус эзэмшлээс барилгын туслах бараа материал гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

15.Нэхэмжлэгч болон хариуцагч нараас үндсэн, сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 731,230 төгрөг болон 610,984 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд тус тус хуульд заасан хэмжээгээр гаргуулж, харилцан олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х ХХК-иас 998,049 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд, Б.Бгөөс сөрөг нэхэмжлэлд 13,712,000 төгрөг гаргуулан Х ХХК-д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлээс 82,067,951 төгрөг, сөрөг нэхэмжлэлээс 28,430,028 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нь 10х10 хэмжээтэй булан 8 ширхэг, 2х4 хэмжээтэй булан 24 ширхэг, 45х120 хэмжээтэй хэв 4 ширхэг, 50х120 хэмжээтэй хэв 20 ширхэг, 60х120 хэмжээтэй хэв 170 ширхэг, V-4 цагаан тулаас 150 ширхэг, 100х200 хэмжээтэй дотор булан 11 ширхэг, гадар булан 4 ширхэг, 500х1200 хэмжээтэй хэв 64 ширхэг, Ү-2 сапуд 11 ширхэг, Ү-4 сапуд 1 ширхэг, 200х1200 хэмжээтэй хэв 8 ширхэг, 300х1200 хэмжээтэй хэв 30 ширхэг, 400х1200 хэмжээтэй хэв 80 ширхэг, 30 ширхэг труба зэргийг Б.Бн хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгчийн төлсөн 731,230 төгрөг, хариуцагчийн төлсөн 610,984 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34,441 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 415,860 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ