Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 148

 

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

   -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

   -улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган,

   -шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

   -шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Өлзийбаярын Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201719000155 дугаартай хэргийг 2017 оны 05 сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын харьяат, Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1995 оны 07 сарын 23-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, Батлан хамгаалах их сургуулийн Менежмент төрийн захиргааны ангийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамтаар Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн Ар хошуут гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Өлзийбаярын Мөнх-Эрдэнэ Регистрын дугаар:йе95072317.

 

     Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн орчимд  Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн нутаг Нохой хуцдаг гэх газар иргэн С.Батбаярын гэрт хохирогч Г.Цэвэлмааг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, мөн С.Батбаярын гэрийн гадаа байсан түүний эзэмшлийн нарны цахилгаан үүсгэврийн толь, нарны цахилгаан үүсгэврийн тогоо, нарны цахилгаан үүсгэврийн тогооны дуран зэргийг модон иштэй хүрзээр санаатай цохиж, эвдэн гэмтээн 345 000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад:

     Хохирогч Г.Цэвэлмаа мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Манайх Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Нохой  хуцдаг гэх газар нутаглаж байсан ба 2017 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих буюу 02 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчим байх намайг гэртээ охин Б.Тамир зээ охин 11 сартай М.Мөнхсувд нарын хамт байж байхад манай охинтой суух байгаа Ө.Мөнх-Эрдэнэ гэж залуу өөрийнхөө Приус-20 машинтай ганцаараа ирсэн ба өөрийнхөө охин М.Мөнхсувдыг тэврээд үнсээд суусан, тэгэхдээ Б.Тамиртай хэрэлдээд байгаа байсан тэгэхээр нь би Ө.Мөнх-Эрдэнийг одоо яв яв гэхэд Ө.Мөнх-Эрдэнэ гараад явснаа машинаасаа 0,5 грамтай соёрхол нэртэй архи авч орж ир задлаад шилээр нь 2-3 удаа балгаж уухаар нь би архийг нь булааж аваад асгасан. Тэгсэн Ө.Мөнх-Эрдэнэ гарч яваад машинаасаа 2.5 литрийн нийслэл пиво авч орж ирээд задлаад ганцаараа уугаад суугаад байхаар нь би булааж авах гэхэд өгөхгүй асгагдаад байсан. Тэгсэн Ө.Мөнх-Эрдэнэ Б.Тамиртай хэрэлдээд байж байснаа баруун талын орон дээр сууж байсан манай охин Б.Тамирыг баруун орон дээр дараад толгой руу нь цохиж зодохоор нь би очоод Ө.Мөнх-Эрдэний араас цамцнаас нь татаж авахад эргэж хараад толгойн орой руу гараараа цохиж авсан тэгснээ гараараа миний толгой гар руу цохиж зодсон мөн хөрзэнтэй байсан 20 литрийн конестрийн дээд хэсгийг нь тайрсан саваар миний зүүн гарын булчин бугалга руу, гар руу цохиод байсан тэгээд гарт дайралдсанаа шидээд байсан. Тэгээд Б.Тамир би хоёрыг Ө.Мөнх-Эрдэнийг түлхэж байгаад гаргаад гэрийн хаалгаа цоожлоход гэрийн гадаа байсан нарны толь, нарны цахилгаан үүсгэврийн тогоо болон дурныг нь эвдээд байгаа бололтой тачигнаад байхаар нь би шагайж хартал дээрх эд зүйлүүдийг эвдлээд үхрийн саравчинд ороод хүрз мод цохиод байхаар нь би гэрийн хаалгаа цоожилоход Ө.Мөнх-Эрдэнэ гэрийн дотор цоожийг мулталж татаад ороод ирэхдээ ногоон иштэй том хүрз барьсан байхаар нь би хүрз рүү нь өшиглөсөн чинь тэр хүрзээрээ миний баруун гарын сарвуу хэсэгт зулгалж цохиод хүрзээ газар унагаад хүрзээ хаяад орж ирээд Б.Тамир бид хоёрыг зүүн орон дээр сууж байхад хүүхдийн хуванцар ваань авч шидээд, аргалын сав, зуух өшиглөсөн тэгснээ унинаас зүүсэн байсан цулбуураар өөрийгөө ороогоод зүүгдэхээр нь би очиж толгойг нь салгасан. Тэгсэн Ө.Мөнх-Эрдэнэ би юу хийчихвээ гээд манай эвдэрхий хогийн төмөр хутгуур, ууж байсан пивоны саваараа толгой руугаа цохиод байсан тэгээд тайвшруулаад аргадахад Ө.Мөнх-Эрдэнэ манай гэрийн баруун урд би хийчихвээ гээд 2 гараараа толгойгоо бариад суугаад унтаагүй шөнөжингөө цагдаагаа дууд гээд суугаад байсан Тэгээд өглөө 05 цаг 30 минут гээд машинтайгаа яваад өгсөн. Би сүлжээтэй газар хайж очоод хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн юм. Б.Тамирыг Ө.Мөнх-Эрдэнэ зодохоор нь би араас нь татахад фудволк нь урагдсан тэгээд гараараа миний толгой руу болон дух руу цохисон мөн тайрсан цэнхэр саваар зүүн гар руу цохисон, хүрзээр баруун гарын сарвуу руу цохиж зулгалсан. Манайх ганц гэрээр байдаг. Манай нөхөр С.Батбаяр тухайн үед адууны эрэлд явсан эзэнгүй Б.Тамир бид хоёр л байсан гэх мэдүүлэг /хх-ийн 23-28/

             Хохирогч С.Батбаяр мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Манайх Төв аймгийн Эрдэнэсант сумын Нохой хуцдаг гэх газар нутагладаг байсан ба 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өглөө морьтой адууны эрэлд яваад хоноод 02 дугаар сарын 13-ны орой 17 цагийн орчим гэртээ ирэхэд манай хүргэн болох гэж байсан Ө.Мөнх-Эрдэнэ гэж залуу эхнэр Г.Цэвэлмаа, охин Б.Тамир зодож, гэрийн гадаа байсан нарны толь, нарны цахилгааны тогоо болон дуранг эвдэлсэн. Эхнэр Г.Цэвэлмаагийн дух зүүн гар, сарвуунд хөхөрсөн баруун гарын сарвуу нь зулгарсан байсан. Б.Тамирын толгой үсэн дотроо хавдсан байсан цагдаа ирээд шалгаад явсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

 

  Гэрч Б.Тамир мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Аав С.Батбаяр адууны эрэлд явсан эзэнгүй, ээж охин нарын хамт байж байтал орой 19 цагийн орчим байх Ө.Мөнх-Эрдэнэ ирсэн. Тэгээд Ө.Мөнх-Эрдэнийг чи одоо охиноо үнссэн бол яв, дахин харьцахгүй уулзахгүй гээд салаа биздээ гэж хэлээд хөөсөн мөн манай ээж Г.Цэвэлмаа Ө.Мөнх-Эрдэнийг чи одоо яваач чи дахин уулзахгүй гээд нэг мөсөн салсан биздээ гэж хэлсэн. Тэгэхэд Ө.Мөнх-Эрдэнэ дуугүй суугаад байснаа гараад явсан гадаа машиндаа байж байгаад орж ирэхдээ архи үнэртүүлсэн гадаа архи уусан бололтой орж ирсэн. Тэгэхлээр нь би дахиад одоо чи яваач гэж хөөсөн ба Ө.Мөнх-Эрдэнэ тэгэхэд сууж байснаа гараад явснаа машинаасаа авчирсан байх Соёрхол нэртэй шилтэй архи би грамыг нь мэдэхгүй байна, 2.5 литрийн Соёолж нэрт савтай пиво барьж орж ирээд аяга өгчих архи уумаар байна гэхэд нь ээж Г.Цэвэлмаа чиний архи уудаг газар биш уулгахгүй гээд шилтэй архийг нь булааж аваад гараад гадаа асгаад байсан. Тэгтэл Ө.Мөнх-Эрдэнэ савтай пивоо задлаад амаар нь уугаад суугаад байсан. Ээж Г.Цэвэлмааг тэр пивийгнь булааж авах гэхэд өгөхгүй айсан тэгээд би Ө.Мөнх-Эрдэнийг одоо чи яваач ээ гэж хэлэхэд Ө.Мөнх-Эрдэнэ согтсон уу янхан банзлууд гэх мэтээр хараагаад сууж байснаа намайг баруун талын орон дээр сууж байхад Ө.Мөнх-Эрдэнэ босож ирээд миний толгой руу үсэн дотор хэсэгт араараа цохиж аваад байсан би хэдэн удаа цохисныг нь санахгүй байна тэгсэн ээж Г.Цэвэлмааг хараад Ө.Мөнх-Эрдэний араас татахад Ө.Мөнх-Эрдэний өмссөн байсан фудболк урагдсан тэгсэн Ө.Мөнх-Эрдэнэ эргэж хараад ээж Г.Цэвэлмаагийн толгойн дух хэсэг рүү нь гараараа цохиж авсныг харсан ба би Ө.Мөнх-Эрдэнэд толгой руугаа цохиулаад хэсэг хугацаанд манараад юу болсныг санахгүй болсон ямарч байсан зүүн талын орон дээрээ охин М.Мөнхсувдын хажууд очоод суусан байсан тэгээд харсан Ө.Мөнх-Эрдэнэ манай хүрзэн хийдэг тайрсан цэнхэр өнгийн хуванцар савыг сэнжнээс нь барьсан ээж Г.Цэвэлмаагийн зүүн гар, булчин хэсэг рүү нь цохиод тэр савыг дүүгүүрдээд эргүүлээд байсан тэгэхлээр нь би босож очоод ээж Г.Цэвэлмаагийн хамт Ө.Мөнх-Эрдэнийг түлхэж байгаад гэрээс гаргаад гэрийн хаалгаа дотор талаас нь цоожлох гэхэд Ө.Мөнх-Эрдэнэ хаалга цоожлуулахгүй гэж татаад байсан ээж хаалгаа цоожлох гээд татахад Ө.Мөнх-Эрдэнэ завсраар нь манай ногоон иштэй хүрзийг барьсан хаалганы дундуур оруулж ирээд ээжийг баруун гарын сарвуу хэсэгт зулгалсан. Тэгээд ээж хаалаа татаж байгаад цоожлоод. Тэгсэн Ө.Мөнх-Эрдэнэ гэрийн гадаа гарсанаа гэрийн гадаа байсан нарны цахилгаан үүсгэврийн толь, ДДШТВ-н хүлээн авагч тогоог мөн саравчны хашааг цохиод нүдээд байсан. Гэнэт гэрийн хаалгын цоожийг татаад гаднаас орж ирээд байж байснаа гэрийн баруун урд талын хатавчинд унинд байсан хазаарын цулбуурыг авснаа өөрийгөө боомилж үхнэ гээд  тэр цулбуураар хоолойгоо боож аваад доошоо суухаар нь ээж бид хоёр очиж салгасан. Тэгсэн хогийн хутгуураар толгойруугаа цохиод би үхээд өгье гээд байсан. Ээж бид 2 айгаад Ө.Мөнх-Эрдэнийг тайвшруулсан. Ө.Мөнх-Эрдэнэ арай гайгүй болоод гэрийн баруун орны доод талд толгойгоо бариад суугаад байсан. Тэгэхдээ цагдаа дууд би шоронд ороод өгье манай аав хар Өлзий намайг гаргаад авна. Чи аавыгаа дуудаад ир аавыг чинь алчихаад явъя гэх мэтээр орилж толгойгоо саравчилж суугаад байснаа өглөө 05 цагийн орчим машинтайгаа яваад өгсөн. Ө.Мөнх-Эрдэнэ миний толгойруу үсэн дотор гараараа цохиод айсан би хэдэн удаа цохихыг нь мэдээгүй би бүүр манартлаа цохиулсан байсан ба ээж Г.Цэвэлмааг Ө.Мөнх-Эрдэний араас нь татаж салгахад эргэж хараад духруу нь гараараа цохиж авч зулгалж хавдуулсан, тэгээд манай хүрзэн хийдэг цэнхэр өнгийн сэннжтэй хуванцар савыг аваад эргүүлээд ээж Г.Цэвэлмаагийн зүүн талын гар булчин руу нь цохиод байсан, хаалга цоожлох гэхэд Ө.Мөнх-Эрдэнэ гаднаас хүрз оруулж ирээд ээж Г.Цэвэлмаагийн баруун гарын сарвуу хэсэгт нь зулгалсан гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/,

 

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2787 тоот шинжээчийн дүгнэлтэд: 1. Б.Тамирын биед зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 49/

 

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2786 тоот шинжээчийн дүгнэлтэд: 1. Г.Цэвэлмаагийн биед тархи дорилт, дух, зүүн бугалга, сарвуунд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 53/

 

     Сэжигтнээр, яллагдагчаар Ө.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

Б.Тамирын ээж Г.Цэвэлмаа гэж хүн шагайхаар нь нохойгоо хориорой гэхэд нохойгоо хорихгүй өөрөө ороод ир гэхээр нь би ганцаараа явсан тул буугаад гэрт нь орсон. Би ороод баруун талын орон дээр сууж байгаад охин М.Мөнхсувдыг үнсье гэхэд Б.Тамир үнсүүлэхгүй гээд намайг хөөж туугаад хэл амаар доромжлоод байхаар нь баруун талын орон дээр нь толгой руу нь цохихоор дарж авахад ээж Г.Цэвэлмаа нь миний араас цамцнаас татаад цамц урсан тэгэхээр нь би зүүн гараараа хойшоо далайтал Г.Цэвэлмаа гэж хүний толгойн духанд цохигдох шиг олсон тэгээд миний уур хүрээд гал түлдэг хүрзөн хийсэн байсан тайрсан цэнхэр өнгийн савыг аваад эргүүлэхэд Г.Цэвэлмаа гэж хүний зүүн гар орчим нь цохигдсон тэгээд намайг Г.Цэвэлмаа, Б.Тамир нар гэрээс гаргаад хаалгаа хаах гэхэд нь гэрийн хажууд байсан модон иштэй хүрзийг аваад хаалгыг хаалгуулахгүй гээд завсар нь хийж байгаад хүрзээ мулталж аваад. Намайг гэрээсээ хөөж гаргалаа гэж уурлаж бухимдаад тэгээд гэрийн баруун талд илүү гэр том гэр хоёрын дунд байсан нарны толийг болон ДДШТВ-ын тогоо, дуран зэргийг нь хүрзээр цохиж эвдэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 62-63, 64-65/.

 Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд: Сэжиггэн Ө.Мөнх-Эрдэний эвдсэн гэх эд үйлд үзлэг хийхэд нарны цахилгаан үүсгэврийн толь 66,5x69 см харьцаатай доод эсэгтээ 4 хэсэг газар шил нь цөм цохигдож хонхойж орсон шил нь нилэнхийдээ (бутарч үйрч хагарсан, цагаан төмөр хүрээтэй хойд талдаа голдоо шил суурилуулах тогтоогчтой утасны оролтын доор нь SUNTECH гэсэн бичиг STP050-12pmd, 50w 2.93А, 17.4v, 3.1ЗА,  21.8V, 45°с, 7.5 кг гэсэн бичигтэй. Нохой хуцдаг гэх газар (өвөлжөөн дээр хагалагдсан нарын зайн зурагтын тогоонд үзлэг хийхэд DDISH гэсэн гол хэсэгтэй бичигтэй дугуй хэлбэртэй цагаан будагтай, гол хэсэгтэй боолтны 4 нүхтэй, 2 талын ишний 2 талын төмөр хугарч унасан, хойд талдаа суурилуулах ишний тогтоогчтой тогтоогчны доод талын иш мөн хугарч унасан, 1 талын иш төмөр болон эвдэгдсэн дуран олдохгүй хаягдсан байна гэх, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14/

 

            БУСАД БАРИМТ СЭЛТ:

 -гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 15-17/

-эд зүйлийн үнэлгээнд. LG маркийн 42 инчийн зурагт 800 000 төгрөг, hisense  маркийн хөлдөөгч 250 000 төгрөг гэх. /хх-ийн 19/,

-эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тэмдэглэлд: цэнхэр сав 1 ширхэг, ногоон будагтай иштэй хүрз 1 ширхэг зэрэг.. , гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 20-22/

-эд зүйлийн үнэлгээнд: нарны цахилгаан үүсгэврийн толь 300 000 төгрөг, нарны цахилгаан үүсгэврийн тогоо 35 000, дуран 10 000 төгрөг гэх /хх-ийн 45/,

-шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэний ял шийтгэлийн хуудсыг шалгахад "ял шийтгэлгүй " гэх лавлагаа /хх-70/,

     -шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнэ 2017 оны 04 сарын 05-ны өдөр сэжигтнээр /хх-ийн 61-63/, 2017 оны 04 сарын 13-ны өдөр яллагдагчаар /хх-ийн 64-65/ байцаасан тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

     Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн орчимд  Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн нутаг” Нохой хуцдаг” гэх газар иргэн С.Батбаярын гэрт хохирогч Г.Цэвэлмааг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

мөн С.Батбаярын гэрийн гадаа байсан түүний эзэмшлийн нарны цахилгаан үүсгэврийн толь, нарны цахилгаан үүсгэврийн тогоо, нарны цахилгаан үүсгэврийн тогооны дуран зэргийг модон иштэй хүрзээр санаатай цохиж, эвдэн гэмтээн 345 000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт mev mev холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

   Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

   Шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн орчимд  Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн нутаг Нохой хуцдаг гэх газар иргэн С.Батбаярын гэрт хохирогч Г.Цэвэлмааг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, мөн С.Батбаярын гэрийн гадаа байсан түүний эзэмшлийн нарны цахилгаан үүсгэврийн толь, нарны цахилгаан үүсгэврийн тогоо, нарны цахилгаан үүсгэврийн тогооны дуран зэргийг модон иштэй хүрзээр санаатай цохиж, эвдэн гэмтээн 345 000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9/,

 

хохирогч Г.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... би очоод Ө.Мөнх-Эрдэний араас цамцнаас нь татаж авахад эргэж хараад толгойн орой руу гараараа цохиж авсан тэгснээ гараараа миний толгой гар руу цохиж зодсон мөн хүрзэнтэй байсан 20 литрийн конестрийн дээд хэсгийг нь тайрсан саваар миний зүүн гарын булчин бугалга руу, гар руу цохиод байсан тэгээд гарт дайралдсанаа шидээд байсан. ... би гэрийн хаалгаа цоожлоход Ө.Мөнх-Эрдэнэ гэрийн дотор цоожийг мулталж татаад ороод ирэхдээ ногоон иштэй том хүрз барьсан байхаар нь би хүрз рүү нь өшиглөсөн чинь тэр хүрзээрээ миний баруун гарын сарвуу хэсэгт зулгалж цохиод хүрзээ газар унагаад хүрзээ хаяад. ... гэрийн гадаа байсан нарны толь, нарны цахилгаан үүсгэврийн тогоо болон дурныг нь эвдээд байгаа бололтой тачигнаад байхаар нь би шагайж хартал дээрх эд зүйлүүдийг эвдлээд үхрийн саравчинд ороод хүрз мод цохисон  гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-28/,

хохирогч С.Батбаярын мөрдөн байцаалтад мэдүүлсэн:  манай хүргэн болох гэж байсан Ө.Мөнх-Эрдэнэ гэж залуу эхнэр Г.Цэвэлмаа, охин Б.Тамир нарыг зодож, гэрийн гадаа байсан нарны толь, нарны цахилгааны тогоо болон дуранг эвдэлсэн. Эхнэр Г.Цэвэлмаагийн дух зүүн гар, сарвуунд хөхөрсөн баруун гарын сарвуу нь зулгарсан байсан. Б.Тамирын толгой үсэн дотроо хавдсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31/,

гэрч Б.Тамирын мөрдөн байцаалтад мэдүүлсэн:  ... Ө.Мөнх-Эрдэнэ эргэж хараад ээж Г.Цэвэлмаагийн толгойн дух хэсэг рүү нь гараараа цохиж авсныг харсан. Ө.Мөнх-Эрдэнэ манай хүрзэн хийдэг тайрсан цэнхэр өнгийн хуванцар савыг сэнжнээс нь барьсан ээж Г.Цэвэлмаагийн зүүн гар, булчин хэсэг рүү нь цохиод тэр савыг дүүгүүрдээд эргүүлээд байсан. Ө.Мөнх-Эрдэнэ завсраар нь манай ногоон иштэй хүрзийг барьсан хаалганы дундуур оруулж ирээд ээжийн баруун гарын сарвуу хэсэгт зулгалсан. Тэгсэн Ө.Мөнх-Эрдэнэ гэрийн гадаа гарсанаа гэрийн гадаа байсан нарны цахилгаан үүсгэврийн толь, ДДШТВ-н хүлээн авагч тогоог мөн саравчны хашааг цохиод нүдээд байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-39/,

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2786 тоот шинжээчийн дүгнэлтэд: Г.Цэвэлмаагийн биед тархи доргилт, дух, зүүн бугалга, сарвуунд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх.  /хх-ийн 53/,

эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тэмдэглэлд: цэнхэр өнгийн сав 1 ширхэг, ногоон будагтай иштэй хүрз 1 ширхэг зэрэг.. , гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 20-22/,

   эд зүйлийн үнэлгээнд: нарны цахилгаан үүсгэвэрийн толь 300 000 төгрөг, нарны цахилгаан үүсгэврийн тогоо 35 000, дуран 10 000 төгрөг гэх /хх-ийн 45/, болон шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогддог бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

   Иймд шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг санаатайгаар эвдэж, гэмтээсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хуулийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг тус тус хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтууран гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

 

Шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон учруулсан хор уршиг зэргийг харгалзан үзэж Ө.Мөнх-Эрдэнэд торгох ял шийтгэл оногдуулсан болно.

   Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ө.Мөнх-Эрдэнэд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан оногдуулах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, мөн хохирогч Г.Цэвэлмаа, гэрч Б.Тамир нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнэ, хохирогч Г.Цэвэлмаа, гэрч Б.Тамир нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлсэн болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Ганбулган: Хохирогч Г.Цэвэлмаа нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэж эвлэрлийн гэрээ байгуулсан гэх баримт ирүүлсэн боловч энэ нь эргэлзээтэй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүдэгч Ө.Мөнх-Эрдэнэ: Б.Тамир надруу байнга залгаад байгаа боловч би утсыг нь авахгүй байгаа..., Бэр гуйгаагүй, ер нь холбоогүй байгаа ... гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчтой сайн дураараа эвлэрсэн талаар асуухад хариулж байгаа байдал зэргээс дүгнэхэд хохирогч нь сайн дураараа, өөрийн хүсэл зоригоор эвлэрсэн эсэх нь эргэлзээтэй байх тул хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэх боломжгүй буюу хэргийг хэрэгсэхгүй болгохоос татгалзаж байна гэсэн саналыг шүүх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

       Хохирлын талаар: Хохирогч Г.Цэвэлмаа, С.Батбаяр нарт эмчилгээний зардал болон эд зүйлсийг нь эвдэж гэмтээсэн зүйлсээ шинээр авч өгсөн болон шүүгдэгч нь хохиролд нийт 345 000 төгрөг төлсөн болохыг дурдаж,  шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримт ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирлын асуудал байхгүй байна.

 

Битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:

2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Ө.Мөнх-Эрдэний эзэмшлийн LG маркийн 42 инчийн телевизор 1 ширхэг, Hisense маркийн хөлдөөгч 1 ширхэг зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тогтоолоор хураагдан ирсэн дээд хэсгийг нь тайрсан дээсэн сэнжтэй, цэнхэр өнгийн усны сав 1 ширхэг, модон иштэй хүрз 1 ширхэг зэргийг устгах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                          

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 293, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Боржигон овогт Өлзийбаярын Мөнх-Эрдэнийг  бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатайгаар учруулсан, мөн бусдын эд хөрөнгийн санаатайгаар эвдэж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу /240 000х5=1 200 000/ 1 200 000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 /тавин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу /240 000х51=12 240 000/ 12 240 000 төгрөгөөр  тус тус шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнийг торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу /240 000х5=1 200 000/ 1 200 000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 /тавин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу /240 000х51=12 240 000/ 12 240 000 төгрөгөөр торгох ялд багтаан нийт 12 240 000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгөөр торгох ялаар Ө.Мөнх-Эрдэнийг шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар ялтан Ө.Мөнх-Эрдэнэ нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн Э.Мөнх-Эрдэний эзэмшлийн LG маркийн 42 инчийн телевизор 1 ширхэг, Hisense маркийн хөлдөөгч 1 ширхэг зэргийг  битүүмжилснийг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дээд хэсгийг нь тайрсан дээсэн сэнжтэй, цэнхэр өнгийн усны сав 1 ширхэг, модон иштэй хүрз 1 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Энэ хэрэгт Ө.Мөнх-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

           

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ө.Мөнх-Эрдэнэд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОРОЛМАА