Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 82

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Н.Чинбаяр, өмгөөлөгчөөр Ж.Жаргалсайхан

Шинжээч Б.Батцэвэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын  ажиллагаа явуулж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нармандахын Мандахбаярт холбогдох эрүүгийн 2016 1000 0401 дугаартай хэргийг 2017 оны 04 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1993 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 24 настай эрэгтэй, халх, дээд боловсролтой, усны инженер мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, Боржигон овогт Нармандахын Мандахбаяр /ЕС93042914/

 

           Шүүгдэгч Н.Мандахбаяр нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 27-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Му Music баарны урд талын зам дээр 78-40 ДГО улсын дугаартай Ниссан Экс Терра маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас Д.Цэрэнноровын бие махбодид хүндэвтэр, Н.Чинбаатарын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд  бичигдсэнээр/

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.Мандахбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэртээ байж байтал утас дуугарсан. Утсаа автал найз маань идэх юм аваад хүрээд ир гэхээр нь гоймон, сосиск аваад очсон. Очтол архи ууцгааж байсан. Тэгээд хамт уусан. Согтуудаа ийм хэрэг хийсэн байна. Гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Чинбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би ахыгаа осол болсон өдрөөс хойш сахисан. Хоёр дунд чөмөг нь хугарсан, шилбэ нь бяцарсан, хэвлийн эрхтэн нь өрцөн дотроо орсон. Тархиндаа гэмтэл авсан байдалтай 2 сарын турш ухаангүй байсан. Энэ хугацаанд эрчимтэй эмчилгээ болон тархи, толгойг сэргээх эм тариа, бусад эмчилгээг хийсэн. Анх ухаангүй байснаа бодвол сэргэсэн ч ослын улмаас гарсан үр дагавар их байна. Өдөр болгон хүний асрамжид байгаа. Хэрэг шалгагдах хугацаанд гурван удаа хохирлын мөнгө нэхэмжилсэн. 1-т 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 16 242 958 төгрөг,  2-т 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 6318490, 3-т 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 5 779 750 төгрөг, Өнөөдөр 12 835 794 төгрөг нэхэмжилсэн. Энэ бүгд нийлээд 41 776 996 төгрөг болж байгаа. Үүнд ахын ажиллаж байх хугацаандаа авах цалин байгаа үүнээс  листны зөрүүг тооцож гаргасан. Хөдөлмөрийн чадварын 90 хувь алдагдсан. Өнөөдөр Гэмтэл согогийн үндэсний хүрээлэнгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Өмнө орсон хагалгааны улмаас үүссэн гуурсны ормоор буглаж идээлсэн. Аймагт байхдаа хэвлий, цээжиндээ 2-3 удаа хагалгаанд орсон. Хөлийг амь насанд нь хол гэж үзээд сарын дараа хадсан. Хамаагүй хөдлөхөөр хөлний судас хагарч дотуур цус алдах аюултай байсан. Хэвтрийн явцад нуруу цоорсон. Сүүжний ясны 2 талд цоорсон зовиур их учраас арьс нөхөх хагалгаанд орох шаардлагатай учир зардал мөнгө маш их байна. Ээж маань 60 гарсан хүн, эхнэр нь мөн осолд орсон хэрнээ биеэ ч үзүүлж чадахгүй хажууд нь сахиж байгаа. Ах маань 1 метр 90 см өндөртэй 100 кг жинтэй хүн учраас нэгээс хоёр хүн сахих шаардлагатай.  Нурууны боолтыг бид өөрсдөө өргөж хийдэг. Ахын тархинд нь жижиг хэмжээтэй цус хуралт их байгаа, үүнээс арай том хэмжээтэй байвал хагалгаанд оруулах боломжтой байсан түүнээс болж сэргэхгүй удсан байна гэж эмч тайлбарласан. Ах ухаан орж ээж, эхнэр, дүүгээ таньж байгаа ч гарч машинаа засах юмсан босч болохгүй юм, яачхав гэх жишээний дэмийрлийн байдалтай байгаа.  Ээж маань 6 сарын турш харж сахиж байгаа биеийн байдал нь хэцүү. Байнга даралт нь ихсэж байгаа ” гэсэн мэдүүлэг,

 

           Хохирогч Д.Цэрэнноровын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Му Music баарнаас гараад зам хөндлөн гараад явж байхад миний нөхөр...бид хоёр хөтлөлцөөд явган хүний зам дээр гарчихсан явж байхад бид хоёрыг гэнэт асар хурдтай машин ирээд мөргөсөн. Тэгээд би ухаан алдаад уначихсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-н 38- 39 дүгээр хуудас/

 

 Гэрч Э.Энхмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчим ....Мандахбаяр шууд хөдлөөд Буянт-Шанд, Шинэ үйлчилгээний төв хоёрын голоор гараад замын хашлага даваад баруун зүгт Му Music баарны чиглэлд хатуу хучилттай замаар баруун зүгт явж байхад эрэгтэй, эмэгтэй хоёр хүн... урдаас гараад ирсэн, тэгээд л гэнэт шууд нөгөө хоёр хүнийг мөргөөд шууд чигээрээ цаашаа 200 метр орчим яваад зогссон. Мандахбаяр аймаар хурдтай явсан, их согтуу байсан... Мандахбаяр машинаа 80-100 км цагийн хурдтай л явж байсан... Уг машиныг Мандахбаяр бариад би урд талын суудал дээр сууж явж байсан юм...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Нармандахын мөрдөн байцаалтнд өгсөн: “...Баарнаас манай хамт олон бүжиглэж байгаад цувраад гарсан юм. Миний хувьд эхнэр Анхтуяаг дагуулаад хамгийн сүүлд Му Music баарнаас гарахад баарны урд талын замаар цагаан өнгийн дунд оврын жийп автомашин асар хурдтай өнгөрсөн, тэгэхэд л Цэрэнноров эгч хүн дайрчихлаа гээд аймар муухай орилсон юм. Цагаан машин бол цаашаа яваад өгсөн, харин Чинбаатар ах уг баарны зүүн гар талд байдаг төмөр сараалжин хашааны баруун гар талд доошоо харчихсан нүүр, толгой орчимд цус их гарсан байдалтай, харахад бол үнэхээр аймаар байсан. Тэгээд манай ажлын газрын хамт олон ирцгээсэн юм... гэсэн мэдүүлэг

 

            Гэрч А.Уранжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би бааранд үлдсэн хүмүүсээ авч явах санаатай хамгийн сүүлд баарнаас гарахад аймар дуу чимээ гарсан, тэгээд л цагаан өнгийн дунд оврын жийп автомашин Му Music баарны урд талын замаар маш хурдтай өнгөрсөн, би улсын дугаарыг харж чадаагүй, тэгээд тэр хойноос харахад чигээрээ л офицерийн зүгт яваад өгсөн. Тэгээд л хүмүүс орилолдоод явчихсан тэгсэн, Чинбаатар ах  баарны төмөр сараалжны баруун урд доошоо харчихсан байсан... Уг машин их хурдтай явж байсан...” гэсэн мэдүүлэг

 

              Гэрч Н.Батын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 27-ний шөнө 01 цагийн орчим офицерийн баруун талаас Му Music баарны чиглэлд, Сангийн далай дэлгүүрийн яг хойд талд ирээд зогсоход, түс тас гээд дуугарах шиг болсон тэгэхэд манай машины гэрлийн үзүүрт хүн унах шиг болсон тэгээд хүмүүс наад машин чинь хүн мөргөчихлөө шүү гээд орилоод байсан. Тэгэхэд манай машины хажуугаар цагаан өнгийн дунд оврын жийп автомашин өнгөрөөд явсан. Тухайн үед бид 4 машин дээр буугаад очиход цагаан өнгийн Ниссан X Триа маркийн 78-40 ДГО улсын дугаартай машин байсан ба зүүн гар талын суудал дээр жолооч гэх өндөр залуу байсан харин баруун гар талын урд талын суудал дээр нүдний шилтэй эмэгтэй байсан. Уг машины копуд хэсэг нь их эвдрэлтэй байсан. Уг машин дээр Баярцэнгэл, Батхуяг хоёрыг үлдээгээд Уранбилэгийн хамт бид 2 мөргүүлсэн хүн дээр очиход Мая музик баарны төмөр сараалжны баруун урд хэсэгт, хар өнгийн куртиктэй, эрэгтэй хүн доошоо харсан байдалтай хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг,

 

              Гэрч Ч. Уранбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Сангийн далай дэлгүүрийн тэнд ирэхэд түс тас гээд л дуугарсан. Тэгэхэд машины гэрэлд хүн үсрээд л унаж байх шиг болсон. Тэгээд хажуугаар цагаан өнгийн дунд оврын жийп автомашин өнгөрөхөөр нь наадах чинь хүн мөргөчихлөө гээд араас нь хөөхөд замын урд тал руу хашлага даваад шороон замаар зугтаагаад муу усны өндөрлөгөөтэй траншейны тагны урд очоод зогссон... гэсэн мэдүүлэг,

 

              Гэрч X. Эрдэнэбулганы мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө зам тээврийн осолд орж, эмнэлэгт хүргэгдэж ирсэнээс хойш нийт 6 удаа хагалгаанд орсон, түүнээс хойш биеийн байдал хүнд ухаангүй байж байгаад ар гэрийнхний хүсэлтээр Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг рүү явсан. Энэ хүний хувьд хэвлий цээж, тархи, 2 дунд чөмөг, баруун хөлний шилбэ, ясны гэмтэл хугарлууд зэрэг хүнд гэмтлүүдтэй. Ерөнхий биед шарх шалбархай их байна... байцаалт өгөх ямар ч боломжгүй...” гэсэн мэдүүлэг,

 

            Шинжээч Э.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “.... 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн № 30 дугаартай дүгнэлтийг гаргахдаа Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн өвчний түүхийг үндэслэн гаргасан. Өвчний түүхийг үзэхэд Н.Чинбаатарын биед өрцний урагдал, дотуур цус алдалт, баруун зүүн дунд чөмөгний далд хугарал, баруун шилбэний далд хугарал, эрүү, дух, баруун өвдөгний шарх, тархи доргилт, толгойн үстэй хэсэг, доод эрүү, баруун өвдөг, баруун ташаан толгойн зулгаралт гэмтэл тогтоогдсон тул хүнд зэргийн гэмтэлтэй байна гэж дүгнэлт гаргасан... гэсэн мэдүүлэг,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, схем зургийн үзүүлэлтүүд,

Эд зүйл, бичиг баримт хураан авах тухай тогтоол /хх-ийн 28/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 29/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-32

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-ийн 37

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 38

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 127, 132,137,141, 149,154,160,163,168, 172-173-174,/

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 128,133,138,142-143,164-165,163-171,175, /

Ашид билгүүн ХХК-ний дүгнэлт /хх-ийн 156,161/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт  хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж  харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Н.Мандахбаяр нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 27-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 78-40 ДГО улсын дугаартай Ниссан Экс Терра маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а “согтууруулах ундаа, мансууруулах бодис...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9 дүгээр бүлгийн 9.1”жолооч хөдөлгөөний эрчим...хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн  үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас  явган зорчигч Д.Цэрэнноровын бие махбодид хүндэвтэр, Н.Чинбаатарын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Н.Мандахбаярт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнөөс  бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж  дүгнэлээ.

 

            Хохирогчийн өмгөөлөгчөөс явуулсан шүүмжлэлдээ шүүгдэгч Н.Мандахбаярт Эрүүгийн хуулин 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял сонсгосон боловч прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон, энэ нь хууль зүйн талаас авч үзвэл эргэлзээтэй байдаг  гэжээ.

 

            Шүүгдэгч Н.Мандахбаяр нь зам тээврийн  осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан идэвхтэй үйлдэл хийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Батцэвэрийн өгсөн “уг тээврийн хэрэгсэл хэрэг гарсан газраасаа энерцээрээ яваад зогссон байдаг” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Энхмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн”...хоёр хүнийг мөргөөд шууд чигээрээ цаашаа 200 метр орчим яваад зогссон. Мандахбаяр 80-100 км цагийн хурдтай явж байсан...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 103 дугаартай дүгнэлт  болон цугларсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй тул  гэмт хэргийн бүрэлдхүүний субъектив талын шинж үгүйсгэгдэж байна.

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Цэрэнноровын биед хүндэвтэр , хохирогч Н.Чинбаатарын биед хүнд гэмтэл тус тус учирч хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь дараах гэм хорын хохирлыг нэхэмжилсэн байна.

 

             Хохирогч Д.Цэрэнноровын эмчилгээний зардалд  нэхэмжилсэн 2730000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлж барагдуулсан байна.

 

            Хохирогч Н.Чинбаатарын эрүүл мэндэд учирсан хохирол нэхэмжилсэн 2 дугаар хавтаст хэргийн 237-р талд 16242958 төгрөг, 3 дугаар хавтаст хэргийн 160-р талд 6318494 төгрөг, 4 дүгээр хавтаст хэргийн 70-р талд 5779750 төгрөг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 12835794 төгрөг нийт 41176996 төгрөг нэхэмжилсэн байна. Хохирогчийн талаас нэхэмжлэлийн шаардлагаа тооцооны зөрүүгээс 41776996 төгрөг гэж 600000 төгрөг илүү нэхэмжилжээ.

 

             Шүүгдэгч Н.Мандахбаяр нь гэм хорын зардалд бэлнээр 800000 төгрөгийг,  эмчилгээний болон бусад зардалд  ХААН банкаар 8640000, Төрийн банкаар 4650000, Худалдаа хөгжлийн банкаар 180000 төгрөгийг шилжүүлсэн байна. Мөн шүүгдэгч нь хохирогч Н.Чинбаатарын эмчилгээ сувилгаанд зориулж 2804749 төгрөгний эм тариа болон шинжилгээ хийлгэсэн байна.

 

            Хохирогч Н.Чинбаатарын нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтаар тогтоосон тэтгэврийн дэвтрийн хуулбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул түүний тахир дутуугийн групп болон цалингийн зөрүү, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү нийт 3798540 төгрөгийг энэ тогтоолоор тооцож олгох боломжгүй байна. Иймд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нь холбогдох хууль ёсны баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Мөн хохирогч Н.Чинбаатар нь  цалингийн зээл 4814193 төгрөг, барьцааны зээл 800000 төгрөгийг нэхэмжилсэн ба үүнийг шүүгдэгч Н.Мандахбаяр хариуцан төлөх үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь дээрх хохирол нь энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй, хохирогч нь цалингийнхаа зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжилж авах эрхтэй ба зээлийн төлбөрөө өөрийн цалингаар төлдөг байсан байна. Иймд зээл төлөлт, цалингийн зөрүүг  давхардуулан нэхэмжилсэн байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Н.Мандахбаяр нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар Дорноговь аймаг дахь Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамрагджээ.

 

            Шүүгдэгч Н.Мандахбаярт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан эд материалын болон эмчилгээний зардлын зохих хэсгийг төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсаныг хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзэн, хэргийн улмаас учирсан гэм хор бүрэн  арилаагүйг харгалзан үзсэн болно.   

 

            Шүүгдэгч Н.Мандахбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн А,В ангилалын  1085714 тоот жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.