Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2021/02121

 

 

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2021/02121

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

     Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ........ байрлах “нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Хан-Уул дүүргийн .......... оршин суух Аовогт   Да-гийн ОЩ /РД:..........1/-д холбогдох,

        дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 2.109.702 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21ий өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ашүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ   нь:

          Нэхэмжлэгч П СӨХшүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн нэхэмжлэлдээ: П СӨХнь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 206, 208, 209/1, 26 дугаар байрны дундын өмчлөлийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Оршин суугч буюу сууц өмчлөгчдийн холбооны гишүүн Д.Онь  хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй  дундын өмчлөлийн  засвар үйлчилгээний төлбөрөө  төлж барагдуулахгүй нийт оршин суугчдын эрх ашгийг хохироож байна. Тус байрны оршин суугч Д.Онь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрт сар бүр 75.324 төгрөг төлөх үүрэгтэй байдаг бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 17 сарын 1.280.508 төгрөгийг нэхэмжлэгч анх хариуцагчаас шаардаж байсан. Гэтэл нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл хариуцагч Д.Одгэрэлийн зүгээс сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг одоо  болтол төлж барагдуулаагүй бөгөөд нийт  оршин суугчдн эрх ашгийг хохироож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, түүнээс сууц өмчлөгчдийн холбооны төлөөгүй 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны 28 сарын төлбөр болох 2.109.702 төгрөгийг гаргуулж “ПСӨХ-д олгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: “П нэхэмжилсэн 1.280.508 төгрөгийн дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь СӨХ-г зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулах бөгөөд хурлын товыг 14 хоногийн өмнө  зарлан хуралдуулна. Хуралд оролцогчдоос  хурлын тэргүүлэгчдийг сонгох ба холбоо байгуулах тухай сууц өмчлөгч,  эзэмшигчдийн олонхийн саналын дагуу  хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурсанаар байгуулагдсанд тооцохоор хуульчилсан байдаг. П СӨХнь бүх гишүүдийн хуралдаанаар үүсгэн байгуулагдаагүй бөгөөд хариуцагч Д.О-ийн хувьд  тухайн СӨХ-г байгуулагдсаныг  мэдээгүй бөгөөд тухайн байранд анх ашиглалтад орсон цагаас амьдарч ирсэн. Нэхэмжлэгч болон хариуцагч  нарын хооронд байгуулсан гэрээ байдаггүй, мөн тус СӨХ-г хууль бусаар байгуулагдсан гэж үзэж байна. П СӨХнь үйл ажиллагаа маш муу явуулдаг бөгөөд хариуцагч Д.Онь өөрийн зардлаар орон сууцны талбайд 700.000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг  бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Онь  “ПСӨХ-ны нэхэмжилсэн 2.109.702 төгрөгийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна.   хариуцагч Д.Одгэрэлийн хувьд  тухайн байранд анх ашиглалтад орсон цагаас амьдарч ирсэн бөгөөд СӨХ-той  гэрээ хэлцэл байгуулаагүй, сууц өмчлөгчдийн холбооны гишүүн биш юм. СӨХ нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс  байгуулагдаж үйл ажиллагаа явагдсан харагдаж байна. Сар бүрийн зардлын задаргаан дээр  амьтан тэжээдэг бол 3000 төгрөг нэмж нэхэмжлээд байна. Гэтэл Д.О-ийн хувьд амьтан тэжээдэггүй байхад  сар бүр 3000 төгрөгийг нэмж нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй. Иймд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх төлбөр 903.888 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд амьтан тэжээсний зардал 96.000 төгрөг, нийт 999.888 төгрөгийг нэхэмжилсэн 2.109.702 төгрөгөөс хасаж, үлдэх 1.109.814 төгрөгийг  төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

       Шүүх хуралдаанаар хариуцагчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ань өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

          Нэхэмжлэгч “ПСӨХ нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Д.О-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1.280.508 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн  боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 2.109.702 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 1.181.284 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 928.418 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.          

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 206, 208, 209/1, 26 дугаар байр нь “ПСӨХ-нд харъяалагддаг бөгөөд тус 208 дугаар байрны 34  тоот хаягт байрлах 128.37 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгч нь хариуцагч Д.Оболох нь  зохигчдын тайлбар, СӨХ-ны гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаа  зэргээр тогтоогдож байна.

             “П 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар СӨХ-ны дундын өмчийн  засвар үйлчилгээ, цэвэрлэгээний төлбөрийн хэмжээг тогтоож, нийт айл өрхөөс сард ашигтай талбайгаас 1 м.кв талбайд 200 төгрөг, лифт 5000 төгрөг,  хог 3000 төгрөг,  цэвэрлэгээ 8000 төгрөг, харуул 8000 төгрөг,  амьтан 3000 төгрөг,  цэвэрлэгээний материал 1500 төгрөг,  нийтийн эзэмшлийн цахилгаан 6000 төгрөг, гаражийн зардал 15000 төгрөг, баримтын  үнэ 150  төгрөг тус тус тооцон авахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “П нь хариуцагч Д.О-ээс нэг сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг 75.324 төгрөгөөр тооцон 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрт 2.109.702  төгрөг шаардсан бол хариуцагч Д.Онь дээрх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөөгүй болохыг хүлээн зөвшөөрч байгаа боловч дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг тооцон үзэхэд амьтан тэжээдэггүй байхад амьтан тэжээсэн 3000 төгрөгийн зардлыг сар бүрийн төлбөр дээр нэмж 96000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Мөн П нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгосноор үйл ажиллагаа явуулж эхэлсэн байх тул 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх  хугацааны төлбөр 903.888 төгрөг, нийт 999.888 төгрөгийг зөвшөөрөхгүй, үлдсэн 1.109.814 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч Д.Онь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 208 дугаар байрны 34 тоот орон сууцны өмчлөгч тул  Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар тухайн орон сууцыг харьяалан үйл ажиллагаа явуулж буй сууц өмчлөгчдийн холбооны заавал  гишүүн  болдог.

Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлөх үүрэгтэй тул түүнээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулах нь хуульд нийцнэ.

Гэвч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 206, 208, 209/1, 26 дугаар байруудын оршин суугчид  нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, “П үүсгэн байгуулсныг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгэж, гэрчилгээ  олгосноор үйл ажиллагаа явуулж эхэлсэн байх тул ийнхүү “Пг  бүртгэхээс өмнөх буюу 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны төлбөрийг нэхэмжлэх үндэслэлгүй.

Мөн  хариуцагч Д.Онь гэртээ амьтан тэжээдэг болох нь холбогдох баримтаар тогтоогдохгүй байхад дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон төлбөр дээр амьтан тэжээсэн зардал 3000 төгрөгийг нэмж нэмж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Д.Онь өөрийн 128.37 м.кв талбай бүхий орон сууцны засвар үйлчилгээг 1 м.кв талбайд 200 төгрөгөөр тооцон 25.674 төгрөг, хог 5000 төгрөг, лифт 5000 төгрөг,  цэвэрлэгээ 8000 төгрөг,  харуул 8000 төгрөг, цэвэрлэгээний материал 1500 төгрөг, нийтийн эзэмшлийн цахилгаан 6000 төгрөг, гаражийн зардал 15000 төгрөг, баримтын  үнэ 150  төгрөг, нийт 72.324 төгрөгийг  “Пг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар бүртгэж гэрчилгээ олгосноос хойш  нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж нэхэмжилсэн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх 16 сар, 10 хоногийн төлбөрт 1.181.284  / 1 сарын төлбөр 72.324 х16=1.157.184 төгрөг,   1сарын төлбөр 72.324:30=2410х10=24100 төгрөг, 1.157.184+24100=1.181.284/ төгрөгийг  төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч “Пүүсгэн байгуулах болон дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн ээлжит хурлаар хэлэлцүүлэн тогтоол гаргаж, түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулсан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт нийцсэн, түүнчлэн мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар бүх гишүүдийн 50 хувь нь оролцсон байх шаардлагыг хангасан болох нь хурлын ирцийн жагсаалтын баримтуудаар нотлогдож байх тул сууц өмчлөгчдийн холбоог хууль бусаар байгуулсан  гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 32.900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв. 

 

      Иргэний õэрэг шүүхэд õянан øийдвэрлэх òухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                        

ТОГТООХ нь:

      1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О-ээс 1.181.284 /нэг сая нэг зуун наян нэгэн мянга хоёр зуун наян дөрөв/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “П, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 928.418 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 32.900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “П олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР