Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 157/ШШ2022/00014

 

   

                                                                                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн  шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: Х.Э, Н.Н, Н.Б нарын нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих анги,

-Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт тус тус холбогдох “Төрийн албан хаагч нарын  албан үүргээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйгээс учирсан гэм хорын хохирол 3651 толгой мал, 284,346,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго, иргэдийн төлөөлөгч Г.Ц , нэхэмжлэгч Х.Э, Н.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.Б,  хариуцагч Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Жавхлан, хариуцагч Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Х.Э, Н.Н, Н.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний нэхэмжлэлтэй Н.Б-д холбогдох Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсгийг тогтоолгож, хариуцагчийн хууль бус эзэмшлээс мал, хөрөнгөө гаргуулан авах" шаардлага бүхий иргэний хэрэгт маргаж буй хөрөнгийг хамгаалахаар Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 156/Ш32018/00757 дугаартай шүүгчийн захирамжаар хөрөнгийг битүүмжлэх болсон бөгөөд Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 4 дүгээр сарын 16-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж маргаан бүхий эд хөрөнгийг битүүмжилсэн. Шүүх маргааныг хянан шийдвэрлэх явцад Н.Б  болон түүний нөхөр Б.Т  нар нь битүүмжилсэн малыг дур мэдэн захиран зарцуулж ашиглаж байсан. Шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн хөрөнгийн хамгаалалтыг өөрчлүүлэх, тоолуулах талаар удаа дараа Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419-р нээлттэй хорих анги, Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хандан гомдол гаргасан боловч мал бүхий хөрөнгийг хамгаалах талаар нэг ч шийдвэр гараагүй юм. Гаргасан гомдол, хүсэлт мэдээллийг байгууллага тус бүрээр жагсаав.

1. Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 419-р нээлттэй хорих ангид болон Шийдвэр гүйцэтгэгчид дараах утга бүхий хүсэлтийг гаргасан.

1.1 2018.09.05-нд битүүмжилсэн малыг зарж борлуулж байгаа тухай

1.2 2018.12.18-ны өдөр битүүмжилсэн хөрөнгийг биечлэн тоолж, хадгалалт хамгаалалтад хяналт тавьж өгнө үү"

1.3 2019.01.07-ны өдөр "битүүмжилсэн хөрөнгийг хадгалалт хамгаалалтыг Иргэн Х.Э-д шилжүүлж өгнө үү"

1.4 2019.03.02-ны өдөр Хариуцагч Н.Б  нь малыг ашиглаж хорогдуулж байсан учир "Мал сүргийг дахин нягтлан тоолж, шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаж, холбогдох арга хэмжээ авч, гаргасан зөрчилд нь хариуцлага тооцож өгнө үү,

Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 419-р нээлттэй хорих ангийн Шүүхийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Н  нь "Хөрөнгө битүүмжилсэн шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56.4. Энэ хуулийн 56.1, 56.2-т заасан этгээд хөрөнгийг хадгалж, түүний бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр ашиглах, бусдад шилжүүлэхийг хориглоно. 56.5. Битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд хөрөнгийн шинж чанараас хамааран түүнийг ашиглах нь эд хөрөнгийн үнэлгээнд нөлөөлөх, үрэгдүүлэх, гэмтээх эрсдэлтэй бол аливаа этгээдэд ашиглуулахыг хориглоно гэсэн заалтыг баримтлаагүйн улмаас хөрөнгө үрэгдэж устсан. Хөрөнгө битүүмжилсэн шүүгчийн албан ёсны захирамж байсаар байтал мал хөрөнгийг ашиглан устгаж байгаа талаар өөрийн биеэр болон бичгээр удаа дараа хандсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нь шүүгчийн захирамжийн дагуу мал, хөрөнгийг тоолж битүүмжлэх үйл ажиллагааг хийсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхгүй ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй тул Иргэний хэрэг маргаанаа хурдан шийдвэрлүүл гээд хөрөнгийг хамгаалах ажиллагаа огт хийгээгүй.

2. Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол хүсэлт:

2.1 2019.01.07-ны өдөр "битүүмжилсэн хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг Иргэн Х.Э-д шилжүүлж өгнө үү,

2.2 2019.01.07-ны өдөр "Хариуцагч Н.Б  нь битүүмжилсэн хөрөнгө болох малыг хэрэглэх, зарж борлуулах талаар зөвшөөрөл авч байсан эсэх талаар лавлагаа гаргуулах тухай" 2.3 2019.08.13-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 156/Ш32018/00757 дугаартай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа тул энэхүү захирамжийн биелэлтийг хангуулж, битүүмжилсэн хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дахин бүртгэлжүүлж тоолуулах, хөрөнгийн хаана байгааг тогтоолгох, Н.Б-д хариуцуулсан хөрөнгийг хамгаалалтыг өөрчилж Х.Э-д шилжүүлж өгнө үү,

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүх асуудлыг хурдан шуурхай шийдвэрлээгүй, анхан шатны шүүхийн шатанд 3 шүүгчийн гар дамжуулан хэргийг удаа дараа үндэслэлгүй шийдвэрлэсэн. Хөрөнгө битүүмжилсэн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьдаггүй байдлаас шалтгаалж мал үрэгдэх гол нөхцөл байдал үүссэн. Битүүмжилсэн хөрөнгө үрэгдээд байгаа талаар 3 удаа хүсэлт гаргахад хүлээж аваагүй. Тэр үед миний хүсэлтийг хүлээж авч, шийдвэрлэсэн бол мал үрэгдэж, амьжиргааны эх үүсвэргүй болох нөхцөл үүсэхгүй байсан юм. Анхан шатны шүүхийн урт удаан хугацаанд хэргийг шийдвэрлэж, зөвхөн хариуцагч талаас гаргаж буй "Н.Н-ийн үрчлэлт, Н.Б  нарын иргэний бүртгэлийн асуудлаар тавьсан" хүсэлтийг хүлээж авч шийдвэр гаргаж буй байдал нь хариуцагч Б-д боломж олгож бүх малыг үрж гадаад улс руу оргон зайлах боломжийг олгосон.

3. Цагдаагийн ерөнхий газар болон Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хандан гаргасан гомдол:

3.1 2018.05.30-ны өдөр үхэр тариулах ажлаар мал дээрээ очоод үхэр дутуу байсан тул лавлаж тодруулан Б  нартай маргаан болж миний биед халдсан учир энэ талаар гаргасан гомдол

3.2 2019.08.13-ны өдөр шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн мал байх газраа байхгүй болсон гэх мэдээллийн дагуу "Хөрөнгийг эрэн сурвалжлан олж, хамгаалалтад авах, буруутай этгээдэд хариуцлага тооцож өгнө үү"

3.3 2019.11.06-ны өдөр Н.Б  түүний нөхөр Б.Т  нар нь 50 тугалтай үнээ борлуулсан. Мөн дахин мал зарж борлуулаад гадаад улсад гарах виз хөөцөлдөж байгаа талаар мэдээлэл ирсэн тул маш яаралтай арга хэмжээ авч, эдгээр этгээдүүдийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү

3.4 2019.12.12-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад хандан Хэнтий аймгийн мөрдөн байцаагч С.Э-н үйл ажиллагааны талаар гомдол гаргасан.

Хэнтий аймгийн цагдаагийн газраас 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтийн 1939000500 дугаартай эрүүгийн хэрэг нээж хэргийг шалгаж эхэлсэн. 2019.08.17-нд Цэнхэрийн гүүрний баруун ууланд мал туусан хүмүүс хоноглосон тухай Х.Э  надад мэдээлэл ирж, 2019.08.18-ны өдөр Цагдаагийн мөрдөн байцаагч Э , шийдвэр гүйцэтгэгч Б.О  М.Ө  нарын хамт малын эрэлд Хэрлэнгийн товчоо пост хүртэл засмал замаар явсан боловч мал туусан хүмүүсийг олоогүй, тэгтэл эдгээр албан хаагч нар нь таны өгсөн мэдээлэл худал байна гээд орой 22 цагийн үед Хэнтий аймаг руу буцсан.Нэхэмжлэгч Х.Э  би Багануурын гүүр, "Дэлүүн болдог" зочид буудал зоогийн газрын хажууд зам дээр бууж үлдсэн. 2019.08.19-ны өдөр би хотоос дүү Х.Э-г дуудаж хамтдаа мал туусан хүмүүсийн мөрөөр явж тус аймгийн Дэлгэрхаан сумын "13-ын овоо" гэдэг газар байхыг нь олсон. Мөрдөн байцаагч С.Э, Шийдвэр гүйцэтгэгч Б.Н  нартай утсаар ярьж, 2019.08.20-ны өдөр Цагдаагийн мөрдөн байцаагч Э , шийдвэр гүйцэтгэгч Б.О , М.Ө  нар малыг тоолж баталгаажуулахаар очиж хариуцагч Н.Б-н эсэргүүцэлтэй тулгарч, мал дээр очилгүй ямар ч үйл ажиллагаа хийгээгүй. Мөрдөн оайцаагч С.Э  нь өөр үйл ажиллагаанд явсан. Явахдаа шийдвэр гүйцэтгэгч Б.Оюунзул, М.Ө нарыг надтай, манай машинд үлдээсэн. УБ хотоос Хэрлэнгийн товчоо, Дэлүүн болдог дээр Ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Н ирж ямар ч байсан мал байгаа газарт нь очиж тоол гэсэн үүрэг өгсний дагуу очиход хариуцагч Б  нь тоолуулахгүй гээд хот явсан тул бид буцсан. Энэ хэргийг шалгаж байсан мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч С.Э нь хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд энэ хугацаанд Н.Б  болон түүний нөхөр Б.Т  нар нь шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн бүх хөрөнгийг захиран зарцуулж, бүгдийг завшиж ашигласан болно. Эдгээр этгээдүүдийг Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлах арга хэмжээ авч өгөхийг хүсэж 2019.11.07-нд Цагдаагийн газар болон прокурорт хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй бөгөөд энэ байдлыг ашиглан Н.Б  болон түүний нөхөр Б.Т  нар нь Монгол улсын хилээр гарч явсан. Одоо болтол олдохгүй байна.

Мөрдөгч хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тухай асуудлыг дээд шатны байгууллагад гомдол гаргахад 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн цагдаагийн газраас мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч С.Э-д Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.4-т заасныг баримтлан сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн хариу өгсөн.

4 .Хэнтий аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт

4.1 2019.08.13-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 156/Ш32018/00757 дугаартай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа тул энэхүү захирамжийн биелэлтийг хангуулж, битүүмжилсэн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хяналт тавьж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дахин бүртгэлжүүлж тоолуулах, хөрөнгийн хаана байгааг тогтоолгох ажиллагааг хийж өгнө үү,

4.2 2019.08.18-ны дээрх газруудад гаргасан хүсэлд хангагдахгүй ямар ч арга хэмжээ авахгүй байгаа тул иргэн Х.Э  бидний эрхийг хамгаалж арга хэмжээ авч өгнө үү,

4.3 2019.11.07-ны Н.Б түүний нөхөр Б.Т  нар нь 50 тугалтай үнээ борлуулсан. Гадаад улсад гарах виз хөөцөлдөж байгаа талаар мэдээлэл ирсэн, мөн малыг их хэмжээгээр борлуулж байгаа тул маш яаралтай арга хэмжээ авч, эдгээр этгээдүүдийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү

5. Хэнтий аймгийн мал тооллогын комисст 2018.12.19-ны өдөр "Мал тооллогод хамруулах, дахин комисс гаргаж, малын тоог бодитоор тоолуулах" тухай хүсэлт өгсөн.

2018 оны жилийн эцсийн мал тооллогыг хийхээр Хэрлэн сумын 3-р баг, Хэрлэн сум, Хэнтий аймгийн мал тооллогын комиссын баг бүрэлдэхүүн 3 удаа очоод малыг тоолж чадаагүй. Хариуцагч Н.Б нь та нарт тоолуулахгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт л тоолуулна, шүүхээс надад хариуцуулсан мал гээд буцаасан. Мэдээлэл олоод шалгуулахаар дахин дахин хүсэлт өгч мал хайхад надаар бинзен хийлгэж явчихаад иргэн миний хүсэлтийг хангахгүй өөр ажил хөөгөөд явчихдаг байсан.

Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй. Төр энэ үүргээ биелүүлээгүйн улмаас иргэн Х.Э , Н.Н , Н.Б  бид хохирсныг дахин дахин дурдая.

Шүүх, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч нарын хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйгээс болж өнөөдрийг хүртэл бид амьжиргааны эх үүсвэр мал аж ахуй, эд хөрөнгөгүй болж, Мал аж ахуйгаас өөр орлогын эх үүсвэргүй миний бие болоод манай гэр бүл үр хүүхдүүд хохирсоор байна. Мөн 2016.10.13-нд Ипотекийн зээлээр худалдан авсан, одоо амьдарч буй орон сууцаа банканд хураалгаж гудамжинд гарахгүйн төлөө өндөр настай эцэг эхийн тэтгэвэр, ах дүү нарын дэмжлэгээр арай ядан банкны зээлээ төлсөөр өнөөдрийг хүрсэн. Өсөж өндийж буй охин Н.Н-ийн сурч боловсрох, өмсөж эдлэх энгийн хэрэгцээг хангах ч орлогогүй, энэ бүх хугацаанд хүнсэндээ 1 ч мал, малын ашиг шимээс хэрэглээгүй.

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн эрх зүйт төрийн хууль хяналтын байгууллагын албан тушаалтны буруутай эс үйлдэхүйгээс болж 2018 онд Шүүгчийн захирамжаар битүүмжилсэн 1611 толгой мал, 2018, 2019 оны төлийг нэмэхэд 2500 толгой орчим мал устаж бид нар хохирсон. Өвчний улмаас нас барсан нөхрөө алдаад сэтгэл санааны хямралтай уй гашуутай байсан үед эд хөрөнгийг минь хууль бусаар эзэмшсэн Н.Б-д эцгийнх өв хөрөнгөөс өгөх нь хүн ёсны зайлшгүй зүйл байсан. Энэ талаар бид Иргэний анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурдсан.

Монгол Улс Үндсэн хуулиа даяар олноо зарлан тунхаглаж, иргэн бүр дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэхээр хуульчилсан билээ. /МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл/ Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх,

Төрийн   байгууллага,   албан   тушаалтанд   өргөдөл,   гомдлоо   гаргаж шийдвэрлүүлэх,

Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах,

Бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх эрхийг

Гэтэл Монгол улсын иргэн Х.Э , Н.Н , Н.Б бид нарын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг бүрэн хангаагүй, эдгээр төрийн байгууллагын албан тушаалтнууд хуулиар хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж биднийг хохироосон. Төрийн оайгууллагын албан тушаалтнаас гаргаж буй аливаа шийдвэр баримтад асуудлыг хуулийн дагуу тодорхой тусгадаггүй, нэг нэгнээсээ хараат байдлаар асуудалд ханддаг, хариуцсан ажлаа бүрэн гүйцэд мэддэггүй асуудлыг бие бие рүүгээ чихдэг, энд яг ингэ тэг гэж заагаагүй тул ингэж болохгүй тэгж болохгүй байна гэж хариуцагч Б-аас айж ямар ч асуудал шийдэж өгөөгүй байсаар нөгөө талд өөрийн хамгаалалтад авсан мал, эд хөрөнгө бүгд устсан.

2018.04.05-ны өдрийн 156/Ш32018/00757 тоот захирамжаар 1611 толгой мал, түүний төл, 613 ямаанаас гарах 184 кг ноолуур, /ноолуурыг борлуулсан бол үнэ 19.136.000.00 төгрөг/ 5 ханатай гэр, 4 ханатай гэр, малын хашаа, саравч зэрэг хөрөнгийг худалдах, бэлэглэх, захиран зарцуулах зэргээр бусдын өмчлөлд шилжүүлэхгүй байхыг хариуцагч Б-д даалгасан.

Цагдаагийн албан хаагч Шийдвэр гүйцэтгэгч нартай хамт очиход шүүхийн «Шийдвэрээр мал хамгаалж байгаа хууль ёсны хамгаалагч нь би байна. Мал тоолъё гэхээр мал тоол гэсэн шүүхийн шийдвэр нь хаана байна гээд огт хавьтуулахгүй улаан галзуу дайрч хамгаалсаар байгаад хөрөнгийг устгасан. Хэлтэй амтай, албан тушаалтны өмнө хохирогч, хөрөнгө хамгаалагч болж жүжиглэж буй хариуцагч Н.Б талд хууль хяналтын байгууллага бүрэн үйлчилсэн гэж үзэж үнэхээр гомдолтой байна.

Иймд иргэн Х.Э , Н.Н , Н.Б бидний Үндсэн хуулиар олгогдсон Бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангаж иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан эрилгана" гэсэн заалтыг баримтлан төрөөс 3818 толгой мал, 284.346.000 /хоёр зуун наян дөрвөн сая гурван зуун дөчин зургаан мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

... Энэ захирамжид битүүмжлэх гэж шүүгч 1-р заалтаар заасан тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.4, 56.1.2-т зааснаар эд хөрөнгийг хадгалж, түүний бүрэн байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүй бусдад шилжүүлэхийг хориглоно гэж заасан байна. 69.1-д заасан арга хэмжээ ийм үр дагавартай. Битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйлийн шинж чанараас хамааран түүнд ашиглах, эд хөрөнгийг үнэлгээнд нөлөөлөх, үрэгдүүлэх, эд хөрөнгийг гэмтээх, аливаа этгээдэд ашиглуулахыг хорилоно гэсэн заалтыг баримтлаагүй гэж үзэж байна. Яагаад вэ гэхээр тухайн эд хөрөнгө үрэгдээд байна. Битүүмжилсэн арга хэмжээ авсан энэ захирамжид шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрсдөө албадлагын арга хэмжээ авах эрхтэй, таслан зогсоох боломжтой. Битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлээд байгаа тохиолдолд танайх зөрчлийн хэрэг үүсгээд шийдвэр гүйцэтгэгчээ томилоод шүүгчийн захирамжийг зөрчсөн үндэслэлээр зөрчлийн арга хэмжээ авах ёстой. Энэ үйлдэл үргэлжлээд байвал танайх гэмт хэргийн шинжтэй байнаа гээд анх удаа иргэн Э  хандсан өдрөөс эхлэх үед та нар цагдаагийн байгууллагад шилжүүлээд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах ёстой байсан. Тэгэхээр цагдаагийн байгууллага хамтран ажиллъяа, битүүмжилсэн танайх эд хөрөнгийн талаар фото, дүрс бичлэг хамсаргаагүй байна гэхээр хамтран ажиллах боломжгүй гэдэг журам байна гээд цагдаагийн байгууллагатай  хамтран ажиллаагүй. Цагдаагийн байгууллага анхнаасаа тухайн хотонд болж байгаа үйл процесс, гэрээс нь эмэгтэй хүнийг хөөж гаргаад гэрийг нь эзэмдэж аваад  эд хөрөнгөд эзэн суугаад, орон байрны халдашгүй байдалд халдсан байхад анхнаасаа эрүүгийн хэрэг үүсгээд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажиллагаа хийгээгүй. Удаа дараа өргөдлүүд ирээд байдаг, шийдвэр гүйцэтгэлийн дарга нь шийдвэр гүйцэтгэгчиддээ зохих ёсны дагуу шийд гээд тушаал өгөөд байгаа гэж ойлгож байгаа. Уг тушаал шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар зохих ёсоор биелүүлээгүй байна. Хамгийн том алдаа юу вэ гэхээр шүүгчийн захирамж заавал биелэгдэх ёстой гэдэг нь үг үсэг утга санааны хувьд заавал биелэгдэх ёстой. ... шүүгчийн захирамжийг гадуудуулж байгаа нь төрөөс иргэнд үйлчлэх үйлчилгээг гажуудуулж байгаа хэрэг юм. ... Захирамж биелэгдэхгүй, зөрөөд байвал шүүгчид мэдэгдэх үүрэгтэй. Энэ мэдүүлгүүдийг өгөөгүй. Цагдаагийн байгууллага шалгаж байна гээд тодорхой хуульд заасан арга хэмжээг шуурхай авч ажиллахын оронд хугацаа сунгахын тулд л энэ хэргийг сарын дараа хардаг, дараа нь  3 сарын хугацаа сунгахын тулд л өмнөх үг үсгээ хуулаад сунгаад, тэгээд оргон зайлаад байгаа этгээдүүд засаг захиргааны нэгж тооллогын коммисыг эсэргүүцээд, шийдвэр гүйцэтгэгч, цагдаа нарыг доромжлоод байдаг нөгөө этгээдүүд монгол улсын хилээр гарсны яг маргааш нь эрүүгийн хэргээр яллагдагчаар татаж байгаа юм. Тэгээд нэгэнт хилээр гараад явсан болохоор нь холбогдох интерполын эрэн сурвалжлах руу нэг захиа бичсэн болоод , вьетнамын интерпол руу захиа бичсэн болоод явж байгаа юм. Тэгтэл зүүн өмнөд азийг хариуцсан салбарууд юм. Цагдаад Э  нь Турк улс руу явсан гэнээ гэж мэдүүлээд байхад европын интерпол руу хандахгүй Т , Б  нарыг олох ажиллагаа хийхгүй байж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд л хэргийг хаачихсан. Энэ иргэн анх зодуулсан өдрөөсөө эхлэн төрөөсөө тусламж гуйсан. Монголын төр Үндсэн хуулийн 19-д заасан төрийн байгууллагуудыг иргэний зөрчигдсэн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэгтэй гэж төрийн байгууллагуудыг байгуулсан. Төрийн байгууллагын албан хаагчид нь үүргээ биелүүгүйгээс нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан тул Иргэний хуулийн 498-р зүйлд зааснаар нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбоотой олох байсан орлогыг төл малаар тооцож, үүний тооцоог гаргахдаа 1212.mn цахим статистик сайтаас Хэнтий аймгийн дундаж өсөлтыг тухайн он жилүүдэд 83 хувь байсан, бид 70 хувиар тооцож, миний эзэмшил ашиглалтад энэ хөрөнгө байсан бол ийм хэмжээтэй өсөх байсан гэж нотлож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэг дээр шийдвэр гүйцэтгэгчээс тэдэн төгрөг цагдаагийн байгууллагаас тэдэн төгрөг гэж нарийвчлах шаардлагагүй, тавь тавин хувиар гаргуулж өгнө үү. Төрийн сангаас л гаргах байх. ” гэв.

Хариуцагч Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний зүгээс биднийг ажлаа хийгээгүй гэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх юу гэж даалгасан манайх тэрийг хийж гүйцэтгэсэн.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан баталгаажуулах ажиллагааг хий гэсэн. Баталгаажуулах ажиллагаа маш олон ажиллагаа байгаа. Үүний хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийсэн. Э-н зүгээс мал зарж борлуулаад байна гэх гомдол гаргахад 2019 оны малын тооллогыг аваад, 2018 оны малын тооллоготой харьцуулж үзэхэд 200 гаруй тооны малын зөрүү гарсан. Эд нар малаа үрээд байна уу, борлуулаад байна уу гэдгийг нотлуулахаар цагдаагийн байгууллагад эрх хэмжээнийхээ хүрээнд гомдол гаргасан. Өөр цаашаа манайх малыг дахин тоолох, битүүмжилснийгээ хураах гэх мэт үйл ажиллагааг  шүүхийн гаргасан шийдвэрийг зөрчиж явуулах үндэслэл байхгүй. Эрх хэмжээнийхээ хүрээнд цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн шатанд ажиллагаа явагдаж байгаа гэж үзэж байна.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 156/Ш32018/00757 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн захирамж биш, төлбөр авагч, төлбөр төлөгч гэсэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гагцхүү шүүх ямар шийдвэр гарахаас шалтгаалж урьдчилан хамгаалж, баталгаажуулах тухай захирамж юм. Нэрнийх нь утгаас ч харагдах байх. Энэ захирамж шийдвэр гүйцэтгэл дээр ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  6.2-н 6-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийн дагуу баталгаажуулна гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Энэ ажиллагаа эхлэх үндэслэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан гүйцэтгэх баримт бичигт гэдэг үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсэж гэж энэ ажиллагаа эхлээгүй. Зөвхөн баталгаажуулах ажиллагаа гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6.2-н 6-д зааснаар эхэлсэн байдаг. Улсын дээд шүүхийн 2017 оны 11 сарын 29-ний өдрийн 43 дугаартай тогтоолын 1.5-д гүйцэтгэх баримт бичиг гэдгийг тайлбарласан байдаг. Гүйцэтгэх баримт бичиг гэдэг нь ИХШХШтХ-ийн 187, 188 дугаар зүйлд заасан гүйцэтгэх хуудсыг ойлгоно гэж заасан байна. Энэ шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 757 дугаартай захирамжид гүйцэтгэх хуудас бичигдээгүй. Гүйцэтгэх хуудас ямар тохиолдолд бичигддэг вэ гэхээр ИХШХШтХ-ийн 186, 188 дугаар зүйлд зааснаар албадан гүйцэтгэх захирамжийг  үндэслэн бичигддэг. Албадан гүйцэтгэх захирамж нь өөрөө шүүхийн эцсийн шийдвэр гарсан тохиолдолд бичигддэг. Хэрвээ эдгээр хуулийн заалтуудыг баримтлаад шүүхийн гүйцэтгэх баримт бичиг ирсэн бол тэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заагдсан ажиллагаанууд явагдах ёстой байсан.  Гэтэл энэ нь гүйцэтгэх баримт бичиг гэсэн ангилалд хамаарахгүй ажиллагаа байсан учраас тус хуулийн 44 дүгээр зүйлд заасан ажиллагаануудыг шийдвэр гүйцэтгэгч дур мэдэн хийх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Хэрвээ гүйцэтгэх баримт бичиг ирсэн бол эрэн сурвалжлах юм уу хамгаалалтандаа авах ажиллагаанууд хийгдэх байсан гэж үзэж байна. ... Төлбөр төлөгч гэдэг нь төлбөр авагчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн хуулийн этгээдийг хэлнэ. Гүйцэтгэх баримт бичиг бичигдээгүй учир 44, 56 дугаар зүйлд заасан ажиллагаанууд үүсээгүй. ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гэмт  хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоолгохоор цагдааг хандсан үеэс эхлээд шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа нь түдгэлзэж байгаа юм. Цагдаагийн байгууллагын мэдэлд хэрэг шилжсэн. ...Хэрэг шалгагдаж явж байгаад Хэнтий аймгийн Прокурорын газраас 2021 оны 09 сарын 29-ний өдөр эрүүгийн хэргийг хаасан. Хаах тогтоолын утга нь Б , Т  нарын үйлдэл Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 7-д заасан гэмт хэргийн шинжтэй байна гэдгийг тогтоогоод, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан байсан.  ...Энэ тогтоол дээр 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байдаг. Энэ тогтоол дээр Э гомдол гаргаагүй учир энэ 2021 оны 09 сарын 29-ний өдрийн прокурорын тогтоол одоо болтол хүчин төгөлдөр байгаа. 2019 оны лавлагаагаар талийгаач Ш.Н нь А дансандаа тэмээ 3, адуу 165 гэх  мэтчилэн 1400 гаруй тоо толгой мал тоолуулсан гэх баримт байдаг. Энэ нь битүүмжлүүлсэн тоо болон бодитоот тоолсо тооноос зөрдөг нь нэхэмжлэлийн тоо толгойг нотолж чадаагүй гэх үндэслэлд хамаарна. ... 2018 оны 01 дүгээр сараас 2021 оны 03 сар хүртэл тухайн мал хөрөнгө хэнийх болох нь тогтоогдоогүй байсан. Энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан. ... Б.Н-н зүгээс шүүхийн шийдвэрийг л биелүүлнэ, тэрнээс нь өмнө тэр өмчлөгч нь, энэ нь өмлөгч нь биш гэж санаачилгаараа ямар нэгэн ажиллагаа хийх боломжгүй юм. ... Энэ хэргийн 2021 оны 03 сард эцсийн шийд гарсан. ... Нэхэмжлэгч талд шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах эрх нь одоо ч, цаашид ч нээлттэй хэвээр байна. Албадан гүйцэтгэх хүсэлтийг одоо болтол өгөөгүй байгаа юм. ... Т , Б  нар нь дээд шүүхийн шийдвэрийг гардаж авсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ хил гараад явчихсан бол аваагүй байх боломжтой. ... Магадгүй албадан гүйцэтгүүлээд эсвэл энэ шийдвэрийг хараад би өгөх ёстой юм байна хуулийн дагуу өгье гэхийг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр яагаад энэ ажиллагааг алгасаад төрийн байгууллагаас нэхэмжилж байгаа юм. ... 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр прокророос хэрэг бүртгэлтийн  хэргийг хаалаа, Т , Б нарын үйлдэл 21-р зүйлийн 7-д заасан гэмт хэргийг шинжтэй байна, гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн тогтоол гарсан. Энэ тогтоол одоо болтол хүчин төгөлдөр хэвээр байгаа юм. Энэ хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн талаарх тогтоол байж байхад нэхэмжлэгч нарын зүгээс иргэний хэргийн 497.1, 510.1-д зааснаар Б , Тэ нараас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролоо нэхэмжлэх эрхтэй. Б, Т  нар нь 2021 оны 12 сарын 03-ны өдөр хил давж алга болсон гэдэг нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үед болсон асуудал гэдэг нь хавтаст хэргийн нотлох баримтаас харагдаж байна...” гэв.

Хариуцагч Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус тогтоолоор Б  битүүмжилсэн малыг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээс гаргахгүй байхыг тогтоож өгсөн байхад оторлох нэрээр тухай сумын нутаг дэвсгэрээс дур мэдэн авч гарсан байдаг. Шүүхийн шийдвэрийн ажилтнууд хаана байгааг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсээд 2019 оны 08 сард тус цагдаагийн газарт өргөдөл гаргасан байдаг. Тус гомдол мэдээллийг хүлээн аваад 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 193900500 гэсэн дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байдаг. Энэ хугацаанд иргэн Э-гаас гаргасан гомдол мэдээллийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран тооллого шалгалтыг хийе гэдэг удаа дараа албан бичиг, хүсэлт хүргүүлсэн боловч хамтарч тооллого хийх боломжгүй байна гэсэн хариуг ирүүлсэн байдаг. ...Мөрдөгчөөс Б , Т  нарыг олж тогтоохоор прокурорт танилцуулан дуудах хуудсыг гаргуулан мөн албадан ирүүлэхээр тогтоолыг хоёр  ч удаа гаргасан байдаг. 2019 оны 11 сард дээрх нэр бүхий иргэдээс хэрэг бүртгэлтийн хэрэг дээр гэрчээр мэдүүлэг авсан. Гэрчээр мэдүүлэг авч, эрүүгийн хэрэг үүсгээгүй, яллагдагчаар татаагүй учир ямар нэгэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах нөхцөл бүрдээгүй. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 12 сарын 03-ны хооронд оршин суугаа газраасаа алга болж, Алтанбулаг боомтоор хил гарсан болох нь тогтоогдсон. Эдгээр иргэдийг эрэн сурвалжлагдаж байна гэж интерполын байгууллагад 2 удаа хандсан мөрдөгчийн зүгээс эрэн сурвалжлах ажиллагаа хийгдсэн байдаг. ...Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэхээс өмнө Б , Т  нар нь шүүхийн хариуцуулсан малыг зарж үрэгдүүлсэн нь нөхцөл байдал тогтоогдож, үүнээсээ үүдээд цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл гомдол гаргасан байдаг. Тэгэхээр мөрдөгчийн буруутай үйл ажиллагаанаас хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. гэв.

Иргэдийн төлөөлөгч Г.Ц  “Хариуцагч нар нь албан үүргээ биелүүлээгүй, удаа дараа сануулж, гомдол гарагж байхад ажиллагаа хийгээгүйгээс иргэн Э хохирсон. Иймд иргэн Э-д хөрөнгө гаргуулж өгөх нь зөв” гэсэн дүгнэлт гаргажээ.

Нэхэмжлэгчээс Хэнтий аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 48/532 дугаартай “мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Э-д Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.4-т заасныг баримтлан сахилгын шийтгэл оногдуулсан талаарх” албан бичиг /1-р хх-н 15 хуу/,

-Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12/2-508 дугаартай “мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Э-д сахилгын шийтгэл оногдуулах тухай материалыг албаны даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн тухай” албан бичиг /1-р хх-н 16 хуу/,

-Хэнтий аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 46/70 дугаартай “мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Э-н үйл ажиллагаанд албаны шалгалт явуулж, дүнг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн талаарх” албан бичиг /хх-н 17 хуу/,

-Хэнтий аймгийн Прокурорын газрын “Н.Б , Б.Т  нарыг яллагдагчаар татаагүй тул таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй талаар” мэдэгдсэн хариу мэдэгдэх хуудас /1-р хх-н 18 хуу/,

-Хэнтий аймгийн Прокурорын газрын “Н.Б , Б.Т  нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах үүргийг мөрдөгчид өгсөн талаар” хариу мэдэгдэх хуудас /1-р хх-н 19 хуу/,

-Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -419 дүгээр нээлттэй хорих ангийн “Х.Э-н хүсэлтэд дурдагдсан ажиллагааг явуулах боломжгүй талаарх” албан бичиг 1-р хх-н 20 хуу/,

-Шийдвэр гүйцэтгэгч Л.Ө-н “Н.Б-тай уулзаж битүүмжилсэн эд хөрөнгийг худалдах, бэлэглэх, захиран зарцуулах бусдын өмчлөлд шилжүүлэхгүй байхыг дахин сануулж, мэдэгдэл гардуулан өгсөн талаарх” шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1-р хх-н 21 хуу/,

 -Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -419 дүгээр нээлттэй хорих ангийн н.Хатанбаатарт хандан лавлагаа гаргуулах тухай, Н.Б-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах тухай, Битүүмжилсэн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавиулах тухай хүсэлтүүд /1-р хх-н 23-28 хуу/,

-Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 56/ШЗ2018/00757 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж /1-р хх-н 31-32 хуу/,

-Хэнтий аймгийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн талаарх” хариу мэдэгдэх хуудас /1-р хх-н 68 хуу/,

-Хэнтий аймаг дахь Цагдаагийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн битүүмжилсэн эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан гэх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн талаарх тогтоол /1-р хх-н 69 хуу/,

 - Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга Д.Х-н 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/927 дугаартай “Н.Б-д Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах тухай” албан бичиг /1-р хх-н 70 хуу/,

-Хэнтий аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаартай Х.Э-н гомдлыг хянан шийдвэрлэсэн талаарх хариу мэдэгдэх хуудас /1-р хх-н 71-72 хуу/,

-Х.Э-н Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан “битүүмжилсэн эд хөрөнгийг эрэн сурвалжилан олж, хамгаалалтадаа авч Н.Б , Б.Т  нарт хуульд заасан хариуцлага оногдуулах тухай”  гомдол /1-р хх-н 73-74 хуу/,

-Х.Э-н Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан “Н.Б , Б.Т  нарын хууль бус үйлдлийг таслан зогсоож, хуулийн дагуу хариуцлага тооцуулах” тухай гомдол /1-р хх-н 76 хуу/,

-Х.Э-с Хэнтий аймгийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч н.Амарбатад гаргасан “Н.Б , Б.Т  нарын хууль бус үйлдлийг таслан зогсоож, намайг хохирохоос сэргийлж өгнө үү” гэх утга бүхий хүсэлт /1-р хх-н 77 хуу/,

-Х.Э-с Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан “Н.Б , Б.Т нараас битүүмжилсэн эд хөрөнгө болох малыг бусдад зарж борлуулж байгаа үйлдлийг таслан зогсоож өгнө үү” гэх утга бүхий хүсэлт /1-р хх-н 78 хуу/,

 -Х.Э-с Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан “мал тоолох ажиллагааг чанартай хийж, малыг нас, хүйсээр нь тоолж баталгаажуулж өгнө үү” гэх утга бүхий хүсэлт /1-р хх-н 79 хуу/,

-Х.Э-с Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан “мал тоолох, шалгах ажиллагаанд намайг оролцуулж өгнө үү” гэх утга бүхий хүсэлт /1-р хх-н 80 хуу/,

-Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 226/МА2019/0003 дугаартай магадлал /1-р хх-н 81-89 хуу/,

-Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2019/00359 дугаартай шийдвэр /1-р хх-н 90-105 хуу/,

-Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-гы өдрийн 226/МА2019/00018 дугаартай магадлал /1-р хх-н 106-113 хуу/,

-Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2021/00216 дугаартай тогтоол /1-р хх-н 114-123 хуу/,

-2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /1-р хх-н 164-165 хуу/,

-Шийдвэр гүйцэтгэгч н.М-н Н.Б-с авсан тайлбар /1-р хх-н 165-166 хуу/,

-2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 193900500 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-н 167 хуу/,

-Нийт 11 удаа хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай мөрдөгчийн санал /1-р хх-н 168-183 хуу/,

-Хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай тогтоол /2020.01.06, 2020.01.05, 2020.01.18 өдрүүдийн/  1-р хх-н 185-187 хуу,

-Хүсэлт хангах тухай прокурорын тогтоол /1-р хх-н190 хуу/

-Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга Д.Х-с Н.Б-д битүүмжилсэн эд хөрөнгийг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт нүүлгэн шилжүүлэхийг мэдэгдсэн албан бичиг /1-р хх-н 192 хуу/,

-Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 193-195 хуу/

-Н.Б-ын ШШГГазарт гаргасан баталгаа /1-р хх-н 200 хуу/,

-Хэнтий аймгийн Хэрлэн сумын Баянмөнх багийн засаг дарга Ө.Ө-ийн “Ш.Н-н малын тоог тодорхойлсон” албан бичиг /1-р хх-н 202 хуу/,

-Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -419 дүгээр нээлттэй хорих ангийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Н.Б-д хандан битүүмжилсэн эд хөрөнгийг дутаасан, нүүлгэн шилжүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх болсон талаарх мэдэгдэл /1-р хх-н 203 хуу/,

- Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 46/2341 дугаартай “хамтран ажиллах тухай” албан бичиг /1-р хх-н 204 хуу/,

- Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -419 дүгээр нээлттэй хорих ангийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1119 дугаартай албан бичиг,

-Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагиийн дэслэгч С.Э-н үйлдсэн “Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл” /1-р хх-н 210 хуу/,

- Хэнтий аймгийн Прокурорын газрын прокурорын зөвшөөрөл /1-р хх-н 211 хуу/,

-Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Э-н үйлдсэн “мал хураан авсан” тухай тэмдэглэл /1-р хх-н 212 хуу/,

-Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Э-н үйлдсэн “Эд мөрийн баримтыг хураан авах” тухай мөрдөгчийн санал /1-р хх-н 214 хуу/,

-Хэнтий аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дугаартай прокурорын зөвшөөрөл /1-р хх-н 215 хуу/,

- Хэнтий аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 02-гы өдрийн 28 дугаартай хүсэлт хангах тухай прокурорын тогтоол /1-р хх-н 216-217 хуу/,

-Хэнтий аймгийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай прокурорын зөвшөөрөл /1-р хх-н 218 хуу/,

-Хэнтий аймгийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай прокурорын зөвшөөрөл /1-р хх-н 219 хуу/,

-Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Э-н үйлдсэн “Х.Э-д мал хүлээлгэн өгсөн” тэмдэглэл /1-р хх-н 220 хуу/,

-Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Э-н үйлдсэн “Хүсэлт хангах тухай” мөрдөгчийн тогтоол /1-р хх-н 221 хуу/,

-Х.Э , Б.Б , Н.Б , Н.Н  нарын Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Э-д гаргасан хүсэлт /1-р хх-н 222 хуу/,

-Хэнтий аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаартай прокурорын зөвшөөрөл /1-р хх-н 223 хуу/,

- Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Э-н үйлдсэн “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох” тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-н 224-225 хуу/,

- Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Э-н 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн “Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл” /1-р хх-н 226 хуу/,

- Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Э-н үйлдсэн “Мөрдөгчийн тэмдэглэл” /1-р хх-н 227-230 хуу/,

- Хэнтий аймгийн Прокурорын газрын “Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас” /1-р хх-н 231-237 хуу/,

- Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын хүсэлт /1-р хх-н 238 хуу/,

-Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Албадан ирүүлэх тухай” захирамж /1-р хх-н 239-240 хуу/,

-Иргэний үнэмлэхийн лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 241-244 хуу/,

-Оргодол эрэн сурвалжлах санд бүртгэсэн мэдээлэл /1-р хх-н 245-аас 2-р хх-н 1-р хуу/,

-Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2-5а/155 дугаартай албан бичиг, лавлагааны  хариу /2-р хх-н 2-3 хуу/,

- Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын албан бичиг, Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг лавлагааны хариу /2-р хх-н 4-14 хуу/,

- Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 48/1101 дугаартай албан бичиг, интерполын шугамаар хүсэлт тавихад шаардагдах мэдээлэл, Цагдаагийн ерөнхий газар, Интерполын үндэсний төв товчооны албан бичиг, Интерполын шугамаар ирүүлсэн хүсэлт /2-р хх-н 15-19 хуу/,

-Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Э-н үйлдсэн “Мөрдөгчийн санал” /2-р хх-н 21-22 хуу/,

- Хэнтий аймгийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаартай прокурорын зөвшөөрөл /2-р хх-н 23 хуу/,

-Өмгөөлөгч Б.Ж-н Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Амарбатад гарагсан хүсэлт /2-р хх-н 24-25 хуу/,

-Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн санал /2-р хх-н 26 хуу/,

-Хэнтий аймгийн Прокурорын газрын “Нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр хэргийг буцаах тухай” прокурорын тогтоол /2-р хх-н 27 хуу/,

-Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн санал /2-р 28 хуу/,

-Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Хэнтий аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 273 дугаартай прокурорын тогтоол /2-р хх-н 29-30 хуу/,

-“Малын жишиг үнэ шинэчлэн тогтоох тухай” Хэнтий аймгийн Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын тэргүүлэгчдийн тогтоол, тогтоолын хавсралт /2-р хх-н 31 хуу/,

-Ш.Н-н 2015, 2016, 2017, 2018 онуудын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого хийсэн баримт /2-р хх-н 32-36 хуу/,

-Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг дарга Ө.Ө-н “Мал тооллогын тухай” албан бичиг /2-р хх-н 37 хуу/,

-Багийн засаг дарга Ө.Ө-н “Ш.Н-н малыг нүд үзэн тоолохоор ажиллсан ажлын хэсгийн илтгэх хуудас” /2-р хх-н 38 хуу/,

-Бусдын эзэмшилд байсан 140 тооны малыг нас хүйсээр нь ялгасан талаарх баримт болон малын өсөлтийг тооцсон тооцоолол /2-р хх-н 168-175 хуу/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

Үндэсний статистикийн газрын мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn сайтад тавигдсан Хэнтий аймагт малын дундаж өсөлтийг харуулсан хэсэгт үзлэг хийсэн талаарх тэмдэглэл /2-р хх-н 87-90/-ийг  /нотлох баримтыг/ нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн байна.

Хариуцагч Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -419 дүгээр нээлттэй хорих ангиас Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Зөвөлгөө хүсэж байсан талаарх 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/1355 дугаартай албан бичиг,

-Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь: