Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2017/02646

 

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2017/02646

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Б.Б нэхэмжлэлтэй,

/Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүл гудамж, 32 дугаар байр, 95 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧР72031867/

 

Хариуцагч: “У.т. Т-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б , түүний өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, Ц.Э, Б.Гнарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1996 оноос эхлэн тус компанийн Баянзүрх дүүргийн салбарт операторч гэсэн албан тушаалд ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш миний бие ажилдаа чин үнэнч хоёргүй сэтгэлээр хандаж ямар нэгэн алдаа, дутагдал гаргалгүй өнөөг хүртэл 22 жил тасралтгүй ажилласан. Гэтэл 2017 оны 7 дугаар сарын эхээр дотоод аудит хариуцсан хяналтын дарга н.Д нь шрпс кабелийн тайлбарыг хийнэ үү гэсэн. Тэгээд би кабель нь 2016 онд санхүү, бүртгэлийн хэлтсээс бараа материалын насжилт өндөртэйг судлаад үлдэгдлийг бууруулах талаар үүрэг даалгавар болгосны дагуу ахлан нягтлан бодогч нартай зөвшилцөөд шрпс кабелийн тухай шуурхай үйлчилгээний хэсгийн ахлахтай ярилцаж энэ кабел нь олон бригадын хүмүүсийн гар дамжиж, хэн хүлээн авч, хэнд хүлээлгэж өгөх нь тодорхойгүй байдаг учраас эрсдэлтэй бараа материал юм. Шрпс кабел нь удаан жил болсон учир анхан шатны баримт, шаардах хуудас үйлдэж, данснаас хасалт хийх болсон тухай хэлсэн. Тэгэхэд н.Дэнэ тухай дотоод аудит хариуцсан н.Б  тайлбарлахдаа үндсэн хөрөнгөд нягтлан бодогч бичилт хийх ёстой, би анхан шатны гарын үсгийн бүрдэл болсон баримтаар бараа материал зарлагдах үүрэгтэй гэхэд энэ асуудлаас болоод маргаан үүсч, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б 394 тоот ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарсан. Тус тушаалаар намайг компанид 19.292.000 төгрөгийн хохирол учруулсан ба уг хохирлыг нөхөн төлүүлэхээр болсон. Хууль ёсоор би 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралт эдлэх байсан ба миний бие энэ ажлаа хийж байгаад амралтын мөнгө ч одоогоор бодогдож олгогдоогүй хохиролд суутгана гэж компани мэдэгдсэн. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөөгүй тул компанийн захиргаанд өргөдөл гаргасан. Компанид хохирол учруулсан тул ээлжийн амралтын мөнгө өгөөгүй, аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна. Ямар ч үндэслэлгүйгээр намайг 200 метр шрпс кабел дутаасан гэж 19.292.000 төгрөг нөхөн төлүүлэх, мөн үндэслэлгүйгээр ажлаас халсан тушаал гаргасанд гомдолтой байна. Иймд миний бие ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Б УБ-ийн Баруун түгээх төвд аж ахуйн няраваар ажиллаж байсан. 2017 онд төв компаниас дотоод аудитын хяналт, шалгалт хийтэл Б.Б өөрийн хариуцаж байсан, өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй зэс кабелийг хууль бусаар хуурамчаар баримт бүрдүүлж, тухайн кабелийг санхүүгийн аргаар зарлагадаж байхгүй болгосон. Энэ асуудал нь хяналт шалгалтаар илэрч холбогдох бүх хүмүүстэй уулзаж тайлбар мэдүүлэг авч, хүмүүст худлаа хэлж гарын үсэг зуруулсан байдал нь шалгалтаар илэрсэн. Энэ бүх байдал нь тогтоогдсон тул гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б 394 тоот тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарсан. Тухайн хоёр кабель нь анхны авсан үнээрээ 10.000.000 төгрөгийн кабел байсан. Одоо энэ кабел нь байхгүй болсон ба бид байнгын шуурхай үзлэгийн тасалдал саатал дээр хэрэглэдэг кабел учир манайх үүнийг дахин авч агуулахдаа хийх хэрэгтэй. Үүнийг манайх дахин худалдаж авбал 19.292.000 төгрөгөөр авах шаардлагатай. Компанид учруулсан бодит хохирол барагдуулж, ажлаас халах тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль болон дотоод журмаар үндэслэж гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Б хэмжлэлтэй, “У ц т с д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“У ц т с д -ийн 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 313 дугаар тушаалаар Б.Б тус компанийн Баруун түгээх төвийн Аж ахуйн няравын ажилд томилсон, талууд 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр А дугаар “Хөдөлмөрийн гэрээ”, “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-г байгуулсан талаар, мөн Эд хариуцагчийн код-302668 дугаар буюу Эд хөрөнгийн хариуцагчийн жагсаалтын “...54-т заасан 1001741 кодтай Зэс кабель 3*120 -1кв ШРПС болон 56-д заасан 2013200100067 кодтай КГ кабель 4*95 шерпыц”-ийг ажилтан Б.Б бүртгэлтэй, хадгалах хамгаалах эрх бүхий албан тушаалтан талаар зохигчид маргаагүй болно.

 

Ажил олгогчийн санаачилгаар буюу “У ц т с д-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/394 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 4.42, 11.2.1, 11.2.5.1-д заасныг үндэслэн “Б.Бадармаа нь ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтын 2.3, 3.4, 4.1 дэх заалт, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчин өөрийн буруутай үйлдлээр компанид хохирол учруулан, зах зээлийн үнээр тооцоход 19.292.000 төгрөгийн бараа материалыг дутаасан ноцтой зөрчил гаргасан тул захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлав” гэжээ.

 

Ажилтан Б.Б “У ц т с д  Хяналт шинжилгээ, дотоод аудит эрхэлсэн дэд захирлын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Г/03-2017 дугаар Шалгалтын удирдамжийн дагуу Баруун түгээх төвийн бараа материалын орлого, зарлагын хөдөлгөөн, анхан шатны баримтын бүрдэлт болон кассын үйл ажиллагааны шалгалтын 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Илтгэх хуудсаар “...нярав Б.Б хариуцсан бараа материалаас /бүртгэлийн үнээр 2.695.104 төгрөгийн, зах зээлийн үнээр 7.968.000 төгрөгийн үнэ бүхий кабель 3*120 дутсан/, мөн /бүртгэлийн үнээр 7.585.454 төгрөгийн, зах зээлийн үнээр 11.324.000 төгрөгийн үнэ бүхий кабель 4*95 дутсан/, Хэсгийн ахлах Б.Дагданжамцын нэрээр 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 061123 дугаар Шаардах хуудсыг Б.Б нь өөрөө бичиж, холбогдох хүмүүсээр гарын үсэг зуруулсан, ажилтан албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртэлийн маягтыг хуурамчаар бичиж, үндсэн хөрөнгийн нягтлан бодогч С.Ц  баримтын хавтсанд хийсэн нь тогтоогдсон” гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэл, гэрч Б.О “...2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 061123 дугаар Шаардах хуудсанд нягтлан Б.Б  нь Хэсгийн ахлах Б.Д  утсаар ярьсан намайг төлөөлж гарын үсэг зур гэсэн гээд зуруулсан, мөн н.Баттулгыг төлөөлж гарын үсэг зурсан. Тухайн үед Хэсгийн ахлах Б.Д амралттай байсан бөгөөд ажил үүргийн хуваариар би Хэсгийн ахлахыг орлох эрхгүй...” гэсэн мэдүүлгээр нотлогджээ. 

 

Б.Б “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн дотоод журмын 11.2.5.1-д заасан ноцтой зөрчил буюу “...ажлын байрны тодорхойлолт тусгагдаагүй ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн” гэсэн нь талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А дугаар “Хөдөлмөрийн гэрээ”-ний 2.4.1-д “...ажлын байрны тодорхойлолт тусгагдаагүй ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн” нь сахилгын ноцтой зөрчилд тооцно гэж заасантай адилтгаж үзэхээр байна.

 

Иймд уг байгууллагын Баруун түгээх төвийн нярав /аж ахуйн/ Б.Б Ажлын байрны тодорхойлолтын 2.3, 3.4, 4.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4.42, 11.2.1, 11.2.5.1-д заасныг зөрчиж, байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзэн, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/394 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч тал “...намайг үндэслэлгүйгээр 200 метр ШРПС кабель дутаасан гэж 19.292.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, ажлаас чөлөөлсөн” гэсэн тайлбараа нотлоогүй болохыг дурдав.

 

Дээр дурдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Б  нэхэмжлэлтэй, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 äóãààð ç¿éëèéã óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Б нэхэмжлэлтэй, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 41 äүгээð ç¿éëèéí 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 120 äóãààð ç¿éëèéí 120.2 äýõ õýñýãò çààñíаар çîõèã÷, òýäãýýðèéí òºëººëºã÷, ºì㺺ëºã÷ øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë ãàðäàí àâñàí ºäðººñ õîéø 14 õîíîãèéí äîòîð äàâæ çààëäàõ æóðìààð ãîìäîë ãàðãàõ эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД