Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 55

 

 

 

Б.Уранбилэг нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолтой Б.Уранбилэг нарт холбогдох эрүүгийн 1937000560031 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Уранбилэг түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 11 дүгээр сарын 17ы өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга О.Ням-Адьяа, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг  нар оролцов. 

  Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 31 настай эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засаг мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4 нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, Багш овогт Баттулгын Уранбилэг / РД: ПБ89042627 /

Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,  ажилгүй, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багт оршин суух, Егөс овгийн Мянгаагийн Алтан-Од/ РД: ПБ91092413/

Уранбилэг нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төрийн банкны Булган тооцооны төвд эрхлэгчийн албан тушаалын байдлаа ашиглаж иргэн Ш.Баатаржавын 110200214455 дугаарын данснаас 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 440,000 төгрөгийн зарлага гаргуулан авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “Шүүгдэгч Багш овогт Баттулгын Уранбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгйг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Багш овогт Баттулгын Уранбилэгийг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Егөс овогт Мянгааагийн Алтан-Одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450/дөрвөн зуун тавин/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уранбилэгт оногдуулсан торгох ялыг 3/гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч М.Алтан-Одод оногдуулсан торгох ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уранбилэгээс 440,000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ш.Баатаржавд олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Уранбилэг түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчиэмг нар давж заалдах журмаар гаргасан гомдол болон шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэж, яллагдагчийн хуулиар олгогдсон эрх, эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөрдөн байцаагч, прокурор нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлох үүргээ биелүүлээгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүй хэтэрхий нэг талыг барьж хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироосон байхад шүүх энэ алдааг засалгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо эрс зөрүүтэй байхад хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдөн хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотлоогүй нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.

Б.Уранбилэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хариуцсан этгээд мөн эсэх албан тушаалын байдлаа ашиглан бусдын данснаас мөнгө гаргуулан авсан уу гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаар тогтоогоогүй атлаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэж үзж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, зүйлчлэл тохирохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Уранбилэг нь хохирогч Баатаржавын дансны мэдээллийг өөрийн хэрэглэж байсан ажлын компьютерээс удаа дараа тандалт хийж шалгаж байсан болох нь тогтоогддог. Түүнчлэн шүүгдэгч М.Алтан-Од нь тухайн үед ажилд ороод удаагүй 1 сар болж байсан эрхлэгч Б.Уранбилэгийн данснаас мөнгө авах тухай зарлагын баримтыг итгэж өөрөө бөглөж гарын үсэг зурж мөнгө гаргасан талаар мэдүүлсэн байдаг. Тухайн мэдүүлгийг яагаад худлаа өгөх болсон талаараа мөн мэдүүлсэн дээрх үйлдлийнхээ дагуу анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүлээж давж заалдах гомдол гаргаагүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийн хувьд дээрх гарын үсгийн шинжилгээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2-д заасан заавал шинжилгээ хийлгэх тохиолдолд хамаарахгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Уранбилэг, М.Алтан-Од нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хянан шийдвэрлэхдээ мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох буюу үндэслэл бүхий байх зарчмуудад нийцжээ.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 34 дүгээр яллах дүгнэлтээр Б.Уранбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан, М.Алтан-Одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдуулан   яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.       

Б.Уранбилэг нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төрийн банкны Булган тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа иргэн Ш.Баатаржавын 110200214455 дугаарын данснаас 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 440.000 төгрөгийн зарлага гаргуулан авч бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ш.Баатаржав, гэрч М.Алтан-Од,Б.Золжаргал, Х.Сэлэнгэ, Э.Батмөнх, Төрийн банкны Ховд аймгийн салбарын харьяа Булган тооцооны төвд хийсэн ээлжит иж бүрэн шалгалтын тайлан, Төрийн банкны Ховд аймгийн салбарын харьяа Булган тооцооны 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зарлагын мэдүүлэг, Ш.Баатаржавын Төрийн банкны Булган тооцооны төвөөс гаргуулсан депозет дансны хуулга, Төрийн банкны Ховд аймгийн салбарын  захирлын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 247 дугаар албан бичиг зэрэг

Шүүгдэгч М.Алтан-Од нь мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж гарын үсэг зурж баталгаа гаргасны дараа зориуд “...Ш.Баатаржав нь надруу очер дайрч ирээд мөнгө гаргаад өгөх талаар хэлсэн би 2 удаа буцаасан Тэгээд дахин ирээд яаралтай ажилтай мөнгө хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь данснаас 440.000төгрөгийн зарлага гүйлгээ хийж мөнгийг өгсөн.” Гэж худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Уранбилэгийн гэм буруутай үйлдэл нь   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан залилах гэмт хэргийн “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх,   шүүгдэгч  М.Алтан-Одын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан “гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед, үнэн зөв  мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх шинжийг тус бүр хангасан байх бөгөөд хэргийн үйл баримт болон гэмт хэргийн шинж,шүүгдэгчийн  гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Б.Уранбилэгт иргэн Ш.Баатаржав нь өөрийнхөө нэрийн өмнөөс төрийн банкны Булган тооцооны төвийн харилцах данснаас гүйлгээ хийх эрхийг  олгогдоогүй байхад түүний 110200214455 дугаарын данснаас 2018  оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 440.000 төгрөгийн зарлага гаргуулан авч бусдын эд хөрөнгийг завшсан  болох нь тогтоогдсон байх тул  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын”...Зарлагын мэдүүлэг гэх баримтанд  зурагдсан гарын үсгүүдэд бүхэлд нь шинжилгээ хийх  шаардлагатай, зарим гарын үсэгт шинжилгээ хийгээгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдлыг тогтоогдоогүй, зүйлчлэл тохироогүй... ” гэсэн агуулгатай давж заалдах журмаар гаргасан гомдол  үндэслэлгүй байна. 

  Иймд шүүгдэгч Б.Уранбилэг болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Уранбилэг   түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                               

                                               

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                                  ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

 

                                                                                           Д.КӨБЕШ