Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 00136

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                    

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн

Хохирогч Г.Энхбаяр

Шүүгдэгч Ц.Пүрэвсүрэн нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Цэндээгийн Пүрэвсүрэнд холбогдох Эрүүгийн 201722000189 тоот хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хардархад овогт Цэндээгийн Пүрэвсүрэн, 1989 оны 05 дугаар сарын 23-нд Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс дархад, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Мөрөн сумын 3 дугаар багийн 08-05 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтэлгүй, бие эрүүл, Регистрийн РВ89052311 дугаартай

Шүүгдэгч Ц.Пүрэвсүрэн нь гэртээ байнга архидан согтуурч, эхнэр Г.Энхбаярыг цохих, зодох зэргээр бие махбодид нь байнга халдаж, зүй бус үг хэрэглэн доромжилж таарвал ална, элгийг чинь иднэ гэх зэргээр айлган сүрдүүлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Пүрэвсүрэн нь 2016 оны 5 дугаарс араас хойш гэртээ байнга архидан согтуурч, эхнэр Г.Энхбаярыг цохих, зодох зэргээр бие махбодид нь байнга халдаж, зүй бус үг хэрэглэн доромжилж таарвал ална, элгийг чинь иднэ гэх зэргээр айлган сүрдүүлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Г.Энхбаярын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Ц.Пүрэвсүрэн хамт амьдарсан үеэсээ л намайг хий хардаж архи уухаараа гичий, нохой гэх мэтээр хэлж хэл амаар доромжилж гарт нь тааралдсан зүйлээрээ авч шидэж зодож, цохидог байсан. Хамт байхад үнэхээр хэцүү болоод нагац эгчийнхээ гэрт амьдарч байна. Пүрэвсүрэн уучлалт гуйгаад гэрт харихаар дарамтлаад би охинтойгоо хамт буцаж эгчийндээ очдог байсан. Энэ байдал олон удаа давтагдсан. Пүрэвсүрэн нэг хэсэг Улаанбаатар хотод ажил хийж байгаад 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ирээд манай эгчийн гэрт ирээд бид нартай хамт амьдарч байсан. Пүрэвсүрэн ирснээсээ хойш 10-д хоног дараалан архи уусан. Мартын өмнөх өдөр март тэмдэглээд найз нартайгаа Эрдэнэс зоогийн газарт сууж байтал Пүрэвсүрэн манай эрэгтэй дүү Шоовдортой хамт гаднаас нилээн согтуу орж ирээд бид нартай сууж байсан ширээнд хэсэг сууж байснаа Пүрэвсүрэн над руу муухай муухай хараад суугаад байсан. Пүрэвсүрэн бид 2 хоорондоо юм яриагүй. Тэгээд манай найз нар Пүрэвсүрэн нэг л муухай хараад суугаад байна өөр газарт очиж сууя гэхээр нь би түрүүлж гараад манай найз нар Пүрэвсүрэнтэй хамт үлдээд миний араас нэг нэгээрээ цуварч ирээд бид нар Аянчинд очиж караокед суусан. Тэгээд би эгч рүүгээ залгаж Пүрэвсүрэнг байгаа эсэх талаар асуухад эгч маань ирээгүй байна. Гэхдээ чи ирсний хэрэггүй гэхэр нь би тэр шөнө найз хүүхнийдээ очиж хоносон. Тэрнээс хойш Пүрэвсүрэнтэй ахиж уулзаагүй. Пүрэвсүрэн манай эгчийн гэрт ч ахиж ирээгүй. Дараа нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Пүрэвсүрэн янз янзын хүний дугаараас залгаж хаана байна. Чамтай таарах л юм бол гэх мэтээр залгаж сүрдүүлсэн. 89205319 дугаараас өнөөдөр элгийг чинь нухна, янхан, элгийг чинь иднэ, таарвал ална гэх мэтээр мессэж бичсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/

Гэрч Т.Золжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны хавар Энхбаяр нь манайд хүүхэдтэйгээ ирээд 2-3 хоноод явсан. Шалтгаанаа надад хэлээгүй. Дараа нь бас л /он сарыг нь санахгүй байна/ Энхбаяр охинтойгоо ирж 2-3 хоноод явсан. Наад Энхбаяр ерөөсөө ямар учиртай манайд ирж хонодогоо хэлдэггүй байсан    ... гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 11-14-р тал/,

Хохирогчийг ар гэр асран асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 16-р тал/,

Шүүгдэгч Ц.Пүрэвсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтнээр өгсөн: Цагаан сарын баяр болж байсан учраас би архи уусан. Нэг айлд очоод л архи өгч байсан учраас би архи ууж байсан нь үнэн. 2017 оны 3 дугаар сарын 07-ны орой би найз Шоовдорын хамт нэг бааранд орсон чинь /нэрийг нь мэдэхгүй/ манай эхнэрийн Энхбаяр хилийн цэрэгт ажилладаг нэг залуу, 2-3 хүүхэнтэй хамт архи уучихсан сууж байсан. Тэгтэл манай эхнэр бие засаад ирье гэж гараад буцаж орж ирээгүй явсан. Тэгээд Шоовдор бид 2 Энхбаярыг баарны гадуур, дотуур хайхад байхгүй байхаар нь шууд гэртээ харьсан. Гэртээ харьхад нагац эгч Золжаргалын 3 хүүхэд, манай охин тоглоод байж байсан. Золжаргал эгч ирчихсэн над руу уурлаад байвал аятайхан байцгаа, байж чадахгүй бол гэр орон руугаа явцгаа гээд уурлаад байсан. Тэгээд би тэндээс гараад 3-8-5 тоот гэртээ очтол дүү байхгүй, эзэнгүй байхаар нь таампарынхаа цонхыг нь хагалж ороод тэнд 1-2 хоноод 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр зах дээр явж байгаад 50х50-ын самранд хүн авч явна зар явахаар нь тэрийг бичиж аваад маргааш нь би самранд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 74-р тал/,

Шүүгдэгч Ц.Пүрэвсэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“Би архи ууж тасарчихаараа ийм асуудал гаргадаг. Сард 3-4 удаа архи ууж, хэрүүл маргаан гаргаж байснаа хүлээн зөвшөөрч байна. Одоо дахиж ийм асуудал гаргахгүй. Цаашид гэр бүлийн хамт амьдрах болно” гэх мэдүүлэг   зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ц.Пүрэвсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнгын айдас түгшүүрт байлгаж айлган сүрдүүлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ц.Пүрэвсүрэн нь урьд ял шийтгэл эдлэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р тал/-р тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн 201722000189 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: