Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2019/02133

 

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2019/02133

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, Туул гол гудамж 72-А байр, 31 тоотод оршин суух, О овогтой Ж. Г /РД:ЦБ00000000/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 хороо, Зүүн дөрвөн зам 0 байр, 0 тоот хаягт байрлах, Г.Ф ХХК /РД:0000000/-нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Н.Ш.Ш.Г.Г,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 2 хороо, Чингисийн өргөн чөлөө, Номин юнайтед цогцолбор 0 давхарт байрлах, Н ХХК /РД:0000000/-нарт холбогдох

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б-А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Г, Г.Ф ХХК нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Ф ХХК болон Ж.Г миний бие нь Хан-Уул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.Т ХХК-д 1 300 000 000 төгрөгийн төлбөр барагдуулахаар шүүгчийн захирамж гарсан бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо Хүрхрээ 1-р гудамж, 00/0 тоот 290.74 м.кв талбай бүхий хувийн орон сууц, Баянзүрх дүүргийн 11-р хороо Хүрхрээ 1-р гудамж, 00/0тоот 312,8 м.кв талбай бүхий хувийн орон сууц, Баянзүрх дүүргийн 11-р хороо Хүрхрээ 1-р гудамж 00/0тоот 290.74, м.кв талбай бүхий хувийн орон сууцуудыг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулна гэсэн. Мөнх-Оргил Трэйд ХХК нь миний талбай бүхий хувийн орон сууцыг 436 110 000 мөн 00/0тоот сууцыг 469 200 000 мөн 00/0 тоот сууцыг 436 110 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Уг үнэлгээг тогтоохдоо зах зээлийн өнөөгийн бодит ханшаас хэт доогуур үнэлж компанийн болон хувийн орон сууцыг үнэгүйдүүлж бусдад давуу байдал олгосон байдаг. Анхны дуудлага худалдаа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 70% буюу Баянзүрх дүүргийн 11-р хороо Хүрхрээ 1-р гудамж, 00/0 тоот 290.74 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг 305 277 000 төгрөг мөн 00/0тоот сууцыг 328 440 000 төгрөг мөн 00/0тоот сууцыг 305 277 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулсан. 2 дахь дуудлага худалдааг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 50%-иар Баянзүрх дүүргийн 11-р хороо Хүрхрээ 1-р гудамж, 00/0 тоот290.74 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг 218 055 000 төгрөг мөн 00/0тоот сууцыг 234 600 000 төгрөг, 00/0тоот сууцыг 218 055 000 төгрөгөөр бодож дуудлага худалдаа явуулсан бөгөөд үнийн дүнгээс 50% бууруулж зарсанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явагдаагүй ажиллагааг явуулахдаа Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь хэсэгт заасан бусдад ялгавартай хандаж нэг талд давуу эрх олгосноор төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж борлуулсан. Дээрх ажилллагаа нь Иргэний хуулийн 197.24-т Хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус бөгөөд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69.2-т заасны дагуу явагдаагүй хууль бусаар явагдсан гэж үзэж байгаа тул 2019 оны 3 дугаар 15-ны өдөр болсон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б-А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2 дахь дуудлага худалдааг 2019 оны 03 дугаар сарын 15-ний өдөр 50 хувиар Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо Хүрхрээ 1 дүгээр гудамж 00/0 тоот сууцыг 218,055,000 мөн Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо Хүрхрээ 1 дүгээр гудамж 00/0тоот сууцыг 234,600,000 төгрөг мөн 00/0тоот сууцыг 218,055,000 төгрөгөөр тус тус бодож дуудлага худалдаа явуулахад тухайн орон сууц зарагдсан байгаа. Тухайн байрнууд нь 500,000,000- 600,000,000 төгрөгний үнэтэй эд хөрөнгүүд байхад анхны дуудлага худалдаа явуулсан үнийн дүнгийн 50 хувиар бууруулан зарсанд маш их гомдолтой байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь нэхэмжлэгч талын эд хөрөнгийг үнэгүйдүүлж зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэнд нь гомдолтой байгаа. Дуудлага худалдаа нь хуульд нийцсэн журмын дагуу явагдаагүй. Мөн тухайн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь хэсэгт заасан бусдад ялгавартай хандаж нэг талд илүү эрх олгож төлбөр төлөгч талын үл хөдлөх хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн учраас 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллага тухайн эд хөрөнгийн 50 хувиар бодож зарахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2.4 болон 69.2.5 дахь хэсэгт заасан материалуудыг заавал хүргүүлэх ёстой байсан байхад дутуу явуулсан хууль бус үйл ажиллагаа явуулсан байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/00000 дугаар захирамжаар Ж.Г, Г.Ф ХХК-иас 1 304 813 910 төгрөгийг гаргуулж Номин трейдинг ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгчийн эзэмшил болон өмчлөлд эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахад Ж.Гийн өмчлөлд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 21/2 тоот, 00/0тоот, 00/0тоот, 00/0 тоот, 00/0 тоот, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 00/0 байрны подвалын 0 тоот үл хөдлөх эд хөрөнгүүд нь Номин трейдинг ХХК-тай байгуулсан Автомашин зээлээр худалдах худалдан авах гэрээ-нд бүртгэлтэй болох тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгч Г.Ф ХХК, Ж.Г нарын арилжааны банкин дахь дансны зарлагын гүйлгээг зогсоох тухай мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлсэн боловч төлбөр төлөгдөөгүй тул Ж.Гийн өмчлөлийн төлбөр авагч Н. т ХХК б арьцааны эд хөрөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 000/00, 000/00, 000/00 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 000/00, 000/00, 000/00 дугаар тогтоолоор хурааж төлбөр төлөгч Ж.Гт тогтоолын хувийг гардуулж, үнийн санал өгөхийг мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан. Төлбөр төлөгч Ж.Г, Г.Ф ХХК-д 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 3/115261, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 3/17517, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0/00000 дугаар албан бичгүүдээр үнийн санал өгөхийг удаа дараа мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 000 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр Мөнх оргил трейд ХХК-ийг томилсон. Хөрөнгийн үнэлгээний Мөнх оргил трейд ХХК 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 00/0, 23/3, 23/4, тоот амины орон сууцны зориулалттай, 3 дуусаагүй барилгыг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 1 341 400 000 төгрөгөөр үнэлж тайланг тус газарт ирүүлсэн. Үнэлгээний талаарх 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0/00000 дугаар мэдэгдлийг Г.Ф ХХК-ийн нярав Ц.Б-т 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гардуулсан. Төлбөр төлөгчийн үнэлгээний талаар гаргасан нэхэмжпэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/00000 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2504 дүгээр магадлалаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Төлбөрт хураагдсан хөрөнгийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай 3 дугаар сарын 04-ний өдрийн 0/0000 дугаар мэдэгдэл, 3/06 дугаар тогтоолыг төлбөр төлөгч Г.Ф ХХК, Ж.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-д гардуулсан. Хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон тухай 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 0/0000 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан боловч төлбөр төлөгч Ж.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гомдол гаргасан нь хуулийн хугацаа хэтэрсэн. Иймд нэхэмжпэлд дурдсанаар 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Д.Г нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Г нэхэмжлэлийн гол үндэслэх хэсэгтээ миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11-р хорооны Хүрхрээ хотхоны 1-р гудамжинд байрлах 00/0 тоот үл хөдлөх хөрөнгийг 436,110,000 төгрөгөөр, 00/0тоот үл хөдлөх хөрөнгийг 469,200,000 төгрөгөөр, 00/0 тоот үл хөдлөх хөрөнгийг 436,110,00 төгрөгөөр Мөнх-Оргил трейд ХХК үнэлсэн байдаг. Н.Ш.Ш.Г.Г 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 70 хувиар буюу 00/0 тоот 290.74 мкв үл хөдлөх хөрөнгийг 305,277,000 төгрөг, 00/0тоот 312.8 мкв үл хөдлөх хөрөнгийг 326.440,000 төгрөг, 00/0 тоот 290.74 мкв үл хөдлөх хөрөнгийг 305,277,000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулсан, 2 дахь дуудлага худалдааг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 50 хувиар 00/0 тоот үл хөдлөх хөрөнгийг 218,055,000 төгрөг, 00/0тоот үл хөдлөх хөрөнгийг 234,600,000 төгрөг, 00/0 тоот үл хөдлөх хөрөнгийг 218,055,000 төгрөгөөр бодож дуудлага худалдаа явуулсан бөгөөд дуудлага худалдаагаар миний орон сууцууд худалдаалагдсан болно. Ж.Г миний бие маш их гомдолтой бөгөөд 500-600 сая төгрөгийн үнэтэй эд хөрөнгүүдийг маань дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 50 хувиар бууруулж зарсанд гомдолтой байна гэжээ....Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/00000 дугаартай захирамжаар Ж.Г, түүний компани болох Г.Ф ХХК нараас Автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,300,000.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 4,813,910 төгрөгийг гаргуулж Номин Трейдинг ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Н.Ш.Ш.Г.Г нь манай компанийн хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор хуулинд заасан ажиллагаа явуулж төлбөр төлөгч буюу Ж.Гийн манай компанийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлэх зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шинжээч байгууллагаар Мөнх-Оргил Трейд ХХК-ийг томилсон. Мөнх-Оргил Трейд ХХК нь нэхэмжлэгчийн 90 хувийн гүйцэтгэлтэй 00/0 тоот үл хөдлөх хөрөнгийг 436.110,000 төгрөгөөр, 00/0тоот үл хөдлөх хөрөнгийг 469,200,000 төгрөгөөр, 00/0 тоот үл хөдлөх хөрөнгийг 436,110,00 төгрөгөөр нийт 1,341,400,000 төгрөгөөр үнэлсэн. Тус газар нь үнэлгээг үндэслэн хуулинд заасны дагуу эд хөрөнгийн үнийг 70 хувиар тооцож 2017 оны 12 сарын 22-ны өдөр эхний дуудлага худалдааг явуулж борлуулах гэсэн боловч борлогдоогүй. Мөн 2 дахь дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгүүдийг борлуулахаар бэлтгэж байх явцад Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ж.Г, Г.Ф ХХК нар эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гарган хариуцагчаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг татсан. Иргэний хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Ж.Г нь үнэлгээг эс зөвшөөрч дахин шинжээч томилох хүсэлт гаргасан тул тус дүүргийн шүүгчийн захирамжаар шинжээч байгууллагаар Итгэлт Эстимэйт ХХК-ийг томилсон. Шүүхээс томилогдсон Итгэлт Эстимэйт ХХК нь төлбөр төлөгчийн 90 хувийн гүйцэтгэлтэй 00/0, 23/3, 00/0тоотод байрлах 3 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 1,331,961,000 төгрөгөөр буюу Мөнх-Оргил Трейд ХХК-ийн үнэлгээнээс доогуур үнэлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 00/0, 23/3, 00/0тоотод байрлах 3 үл хөдлөх хөрөнгийн нэг бүрийн ханш 500-600 сая гэдэг нь үндэслэлгүй болохыг шинжээч байгууллагуудын үнэлгээгээр нотлогдсон. Тус дүүргийн шүүх 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн нэхэмжлэгч Ж.Г, Г.Ф ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Ж.Г анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч тус шүүхийн 2504 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Н.Ш.Ш.Г.Г нь Нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн Хүрхрээ хотхоны 00/0, 23/3, 00/0тоотод байрлах 3 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 70 хувиар тооцож эхний дуудлага худалдааг явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно... гэсэнтэй нийцсэн "эж үзэж байна. 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг 2 дахь дуудлага худалдаагаар доод үнийг 50 хувиар тооцож явуулсан ба үл хөдлөх хөрөнгийг иргэн хүн худалдаж авсан байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэнд худалдсан төлбөрөөс манай компанийн төлбөрийг гаргуулан төлүүлсэн. Энэхүү ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дахь хэсэгт Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно... гэсэнтэй нийцсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2016 оноос хойш өөрийн санаачлагаар ямар ч төлбөр төлөөгүй, төлбөр төлөхөөс зайлсхийх, оршин суух хаягаа байнга өөрчлөх, дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй байх. шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж ирсэн. Нэхэмжлэгч Ж.Г нь 2016 оноос хойш өнөөдрийн хүртэлх хугацаанд өөрийн санаачлагаар үл хөдлөх хөрөнгийг бусдад борлуулж төлбөрийг барагдуулах эсхүл бусад аргаар төлбөрийг барагдуулах боломж байсан хэдий ч өөрийн эрх ашгийг чухалчилж төлбөр төлөхгүй байх санаа зорилгыг агуулж ирсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс бусдад ялгавартай хандаж нэг талд давуу эрх олгоогүй нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас дуудлага худалдаа явуулах гэж 2 гаруй жилийн хугацаа болсон ба 2 дахь дуудлага худалдаа Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Г, Г.Ф ХХК нар нь Н.Ш.Ш.Г.Гт холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буюу 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагааг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б-А нь нэхэмжлэгч Ж.Г шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй бөгөөд миний бие итгэмжлэлгүй тул түүнийг төлөөлөх үндэслэлгүй гэж байх боловч шүүхээс нэхэмжлэгч Ж.Гийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй, хариуцагчаас түүний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгааг харгалзан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар эзгүйгээр шийдвэрлэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч түүнийг төлөөлөн оролцох боломжтой гэж үзсэн болно.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б-А нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагаа тайлбарлахдаа 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/00000 дугаар захирамжаар явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үнэлгээн дэх гомдол биш ч 2 дахь албадан дуудлага худалдаагаар Ж.Г, Г.Ф ХХК нарын эзэмшил, өмчлөлийн Баянзүрх дүүргийн Хүрхрээ хотхоны 00/0, 23/3, 00/0тоот үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнэлгээг 50 хувиар бууруулж, төлбөрт төлөх ёстой 1 304 913 910 төгрөгийн үнийн дүндээ хүрэхгүй илт хохиролтой ажиллагаа явуулсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2.4-т заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байгааг хариуцагч болон гуравдагч этгээд үл зөвшөөрч, хуулийн дагуу ажиллагаа явагдсан, дээрх хуулийн заалтад байгаа тухайн үл хөдлөх хөрөнгийг ашиглах, эзэмших гэрээний хуулбарыг хүргүүлэх шаардлагагүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр өмчлөгч тодорхой байгаа гэж мэтгэлцэв.

Дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо. Үүнд:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/00000 дугаар захирамжаар Ж.Г, Г.Ф ХХК нараас 1 304 813 910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсчээ. /хх29-32/

Уг ажиллагааны явцад төлбөр төлөгчөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 11-р хороо Хүрхрээ 1-р гудамж, 00/0 тоот 290.74 м.кв талбай бүхий хувийн орон сууц, Баянзүрх дүүргийн 11-р хороо Хүрхрээ 1-р гудамж, 00/0тоот 312,8 м.кв талбай бүхий хувийн орон сууц, Баянзүрх дүүргийн 11-р хороо Хүрхрээ 1-р гудамж 00/0тоот 290.74 м.кв талбай бүхий хувийн орон сууцуудын зах зээлийн үнэлгээг тогтоосон үнэлгээнд гаргасан гомдлыг тус шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2051 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэж, уг ажиллагаа хуульд нийцсэн талаар дүгнэсэн байна. /хх74-79/

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан байх хэдий ч гомдол гаргагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасны дагуу ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гарган шийдвэрлүүлсэн байна. /хх9/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд мэдүүлэх эрхтэй гэж үзэн хянан шийдвэрлэлээ.

Гэвч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Учир нь Баянзүрх дүүргийн Хүрхрээ хотхоны 00/0 тоотыг 436 110 000 төгрөг, 23/3 тоотыг- 469 200 000 төгрөг, 23/4 тоот байрыг 436 110 000 төгрөг гэж тус тус үнэлсэн үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг 2 дахь албадан дуудлага худалдаа явуулахдаа 50 хувиар тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72.1.Анхны дуудлага худалдааны дуудах үнэ болон хоёр дахь дуудлага худалдааны үнийг Иргэний хуульд заасан хувь, хэмжээгээр тогтооно. Иргэний хуулийн 177.2 Анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна. 177.4 Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэж тус тус заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгчээс 2 дахь албадан дуудлага худалдаа нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явагдаагүй, ажиллагааг явуулахдаа Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 бусдад ялгавартай хандах, давуу эрх олгосноор эд хөрөнгийн үнэгүйдүүлж борлуулсан, Иргэний хуулийн 197.24.Хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна гэсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69.2-т заасны дагуу баримт авагдаагүй, хууль бусаар явагдсан гэсэн үндэслэлийг гаргасан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргийнхээ дагуу нотлоогүй, хэрэгт цугларсан баримтаар дээрх үндэслэл тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл 2 дахь албадан дуудлага худалдаа явуулахад шийдвэр гүйцэтгэгчээс дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчид ямар баримт бичгийг хүргүүлсэн талаарх баримтыг нэхэмжлэгч шаардлагын үндэслэлдээ нотлоогүй бөгөөд хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээр болон улсын бүртгэлд авагдсан лавлагаагаар өмчлөгчийн мэдээлэл бүрэн авагдсан тул уг шаардлага үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь илүү үнэн зөв гэж үзлээ.

Иймд Н.Ш.Ш.Г.Гт холбогдох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Г, Г.Ф ХХК нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээвэл зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасныг баримтлан Ж.Г, Г.Ф ХХК нарын нэхэмжлэлтэй, Н.Ш.Ш.Г.Гт холбогдох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагааг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2019/04732 тоот хүсэлт шийдвэрлэх тухай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд янан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Ц.УРАНГУА