Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2017/02282

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2017/02282

Улаанбаатар хот

    

 

   

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Гэгээнтэн оффис 901 тоотод  байрлах “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:*******од / холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 279 836 800 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс гарсан зардалд 10 240 000 төгрөг, нийт 290 076 800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн өмгөөлөгч******* /ШТЭҮ-1960/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү оролцов.                                                                        

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч******* нь манай Банк бус санхүүгийн байгууллагаас 2016 оны 02 дугаар сарын 02-ны 02/02/16/04 тоот Зээлийн гэрээ байгуулан 157 000 000 /нэг зуун тавин долоон сая/ төгрөгийг 3 сарын хугацаатай, 1 сарын 6 хувийн хүүтэй, бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн. Энэхүү зээлийн барьцаа болгож 000453641 тоот Улсын бүртгэлийн дугаар, Ү-2204026629 тоот гэрчилгээний дугаартай Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 13130 гудамж 113-9 тоотод байрлах амралтын зориулалттай 247 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, 000453640 тоот Улсын бүртгэлийн дугаар, Ү-2204046184 тоот гэрчилгээний дугаартай Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 13130 гудамж 113/14-1 тоотод байрлах амралтын зориулалттай 245.92 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02/02/16/05 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан. Баяр нь 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдөр зээлийн хүүнд 1 удаа 9 420 000 төгрөгийг төлсөн үүнээс хойш төлбөр хийгдээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар саырн 02-ны өдөр дуусгавар болсон бөгөөд Баяр нь нэг ч төгрөг төлөөгүй өнөөдрийг хүрлээ.П.Баярт зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 16/0033 дугаартай мэдэгдэл, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд 2015 оны 2 дугаар сарын 02-ны 02/02/16/04 тоот зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.15, 3.1, 3.2, 3.5, 4 дүгээр зүйлийн 4.1.8,4.1.9, 5 дугаар зүйлийн 5.2.3, 5.4.3, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.2 дугаар зүйлийн 7.1.2, 8 дугара зүйлийн 8.2, 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 02/02/16/05 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1.3-д заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл 157 000 000 төгрөг, зээлийн хүү 39 878 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 311 400 төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 203 189 400 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 10 000 000 төгрөг, мэдэгдэл нийтлүүлсэн төлбөр 240 000 төгрөг, нийт 213 429 400 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 02/02/16/05 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан үл хөдлөх хөрөнгийг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл буюу хүүг 127 хоног, нэмэгдүүлсэн хүүг 67 хоногоор тус тус тооцсон бөгөөд уг шаардлагыг нэмэгдүүлж зээлийн хүүг 336 хоног, нэмэгдүүлсэн хүүг 276 хоногоор тооцож, нийт шаардлагыг 76 647 400 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 290 076 800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-тай хариуцагч******* нь 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 157 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлсэн. Барьцаанд нь 2 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан байдаг. Зээл авснаас хойш хүү гэж 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 9 420 000 төгрөгийг төлсөн, өөр мөнгө төлөөгүй. Бид зээлээ төлөх талаар барьцаа хөрөнгийг хураан авах талаар мэдэгдлийг байнга өгч байсан, утсаар ярьж байсан. Гэвч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зөндөө юм ярьдаг боловч нэхэмжлэгч мөнгийг аваад цаашаа хэнд өгсөн, яасан байх нь хамаагүй, өөрөө зээлийн гэрээ байгуулж мөнгийг авсан учраас үүргийг түүнээс нэхэмжилнэ. Мөнгийг дансаар биш бэлнээр авсан байдаг, энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно, хэдийгээр О.Эрдэнийн тайлбараар аваагүй гээд байгаа боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гээд гарын үсэгтэй баримт байгаа, хэрвээ уг баримтыг хуурамч гэсэн бол хамгийн түрүүнд л шалгуулах байсан. Бид зээлийн хувийн хэргийн бүхий л баримтуудыг шүүхэд өгчихсөн байгаа. Тиймээс нэхэмжлэлийг хангаж өгнө үү, үндсэн зээлд 157 000 000 төгрөг, хүүнд 105 504 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17 332 800 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 10 000 000 төгрөг, мэдэгдэл нийтлүүлсний хөлс 240 000 төгрөг, нийт 290 076 800 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Готов овогтой Батчулуун би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэгээнтэн оффист байрлах “Альяанс Финанс групп” ББСБ- тай холбоотой зээлдэгч Баяр нарын хооронд байгуулагдсан хууль бус зээлийн гэрээ болон тус ББСБ-ын гадаад эздийн Монгол улсад явуулж буй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар дараах утгатай гомдлыг гаргасан байгаа.******* би зээлдэгч*******ын  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус зээлийн барьцаа  хөрөнгийн эзэн бөгөөд дээр дурьдсан ББСБ нь хууль бусаар зээл олгож бага хэмжээний зээл олгоно гэж гэрээ байгуулаад өндөр үнийн дүнтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлж, иргэд биднийг хохироож, зээл нэрээр мөнгийг ашиглан шамшигдуулж байна. Ийнхүү зээлийн гэрээгээр хуурамчаар бүрдүүлж хүмүүсийн хөрөнгийг завших, зээл олгосон эрх мэдэлтэн зээлийн гэрээ байгуулсан мөртлөө хэрэг босоод ирэхээр тэр хүмүүсээ албан тушаалаас нь зайлуулж, ажилладаггүй, байхгүй мэтээр хууль бус үйлдлээ далдалдаг юм байна.  Түүнчлэн компани, аж ахуй нэгжүүдэд Хөрөнгө оруулалт татна, хөрөнгө оруулна гэж итгэл төрүүлсэн компанийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бүтэн 1 жилийн хугацаанд удахгүй хөрөнгө оруулна гэж мэтээр худал ярьж эрх мэдэлтэн*******, Эрхээ зэрэг нөхдүүдээр тус хэргийг үйлдүүлээд захирал байсан Эрхээ, ТУЗ-ын дарга гэх******* нарыг одоо ажиллахаа больсон мэтээр тайлбарлаж байна. Дээрх байдлаар тэдний хууль бус, залилан мэхлэх үйлдлийн улмаас хохирсон иргэд олон байгаа бөгөөд БНХАУ-ын иргэн Wu-Jianguo  нь “Альяанс Финанс групп” ББСБ ХХК-ийн 85 хувийн хувьцааг худалдан авах зорилгоор  СЗХ-д 85 хувийн худалдан авах 850 сая төгрөгийн гарал үүслийг баталгаажуулах зорилгоор  БНХАУ-ын иргэн Wu Jianguo-Чень Ань хотын   Юань Шиан ХХК-ний  хувьцаа эзэмшигч,, нарын хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, 2014 оны 2015 жилийн ногдол ашгийг хуурамчаар үйлдсэн. Мөн Альяанс Финанс  групп  ББСБ ХХК-ийн 85 хувийг худалдан авах мөнгөн хөрөнгийг гарал үүслийг СЗХ-д  баталгаажуулах зорилгоор, БНХАУ-ын Аудитын байгууллагын тамга, БНХАУ-ын татварын албаны тамга, БНХАУ-ын Юань Шиан” ХХК нь 2014, 2015 жилийн татварын тайлан хуурамчаар үйлдэж Юань Шиан ХХК нь ашигтай ажилласнаа баталгаажуулсан байдаг. Энэ мэтээр залилан хийдэг болох нь гадаад эзэнтэй тус компанийн материалууд болон баримтуудаар тогтоогдож байна. Дээрхи асуудлаар Улсын мөрдөн байцаах газарт годмол гаргасан хэдийн ч холбогдогч Wu jianguo, Cao Yong, Saiwang, нар хаана байгаа нь  тогтоогдохгүй, хилээр гарсан нөхцөл байдал үүсээд байгаа болно гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн гэдэг боловч уг мөнгийг хүлээн аваагүй, харин зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсныг бол маргахгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.1.1-д зааснаар бүхий л баримтыг үндэслэн зээл олгоно гэсэн боловч зээлийн хувийн хэрэг ч байхгүй, мөн 100 000 000 төгрөгнөөс дээш зээлийн асуудлыг хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр гаргах ёстой, гэтэл тийм шийдвэр ч байхгүй. Мөн зээлийн гэрээ нь 2015 онд байгуулсан зээлийг 2016 онд олгосон гээд бичиг баримт буюу санхүүгийн баримтууд нь зөрүүтэй. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэснийг зөрчсөн, ямар ч зээл олгосон, нээсэн данс байхгүй. Зээлийн дансанд гүйлгээ хийснээр зээл олгосонд тооцохоор байхад энэ нь баримтаар нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасантай нийцэхгүй байна. Барьцааны зүйлийн хувьд ойлгомжгүй, манай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 3 дагч этгээдээр оролцуулах хүсэлтийг шүүх хангаагүй, эрхийг нь зөрчсөн, уг барьцаа хөрөнгө нь итгэмжлэлээр С.Батболдоос Батчулуунд захиран зарцуулах эрхийг олгож, өмчлөл шилжсэн байдаг. Энэ нь шүүхэд гаргасан С.Батболдын тайлбараар ч нотлогддог. Мөн шүүхээс нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгнө гэсэн журмыг зөрчиж, шүүх хуралдааны явцад нотлох баримтыг авч байгаа нь журам зөрчсөн гэж үзэж байна. Хэрвээ баримт авах юм бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-р авна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдшүүхэд гаргасан тайлбартаа:

С.Батболд миний бие нь “Альяанск Финанс групп ББСБ” нэхэмжлэлтэй иргэн*******т холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байна. Тус маргаанд миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гудамж, 113/14-1 тоот, 113-9 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгүүд нь Батчулууны өөрийнх нь өмчлөл болно. Энэ эд хөрөнгөө би Батчулуунд удаа дараа шилжүүлж авахыг шаардаж байсан. Иймд миний эрх ашиг зөрчигдөхгүй байна гэж би үзэж байна. Иймд миний бие шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж үзэж байна. Цаашид намайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэнэ үү гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 279 836 800 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс гарсан зардалд өмгөөлөгчийн хөлс 10 000 000 төгрөг, мэдэгдэл нийтлүүлсний хөлс 240 000 төгрөг, нийт 290 076 800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч*******тай 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 157 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн боловч хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй тул үндсэн зээл 157 000 000 төгрөг, хүү 105 504 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17 332 800 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 279 836 800 төгрөг, хариуцагч үүргээ гүйцэтгээгүйгээс гарсан зардал болох мэдэгдэл нийтлүүлсний хөлс 240 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 10 000 000 төгрөг, нийт 290 076 800 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний огноо зөрүүтэй, 2016 онд зээлийн гэрээ байгуулсан гэж байгаа боловч хэрэгт авагдсан зээлийн гэрээнд 2015 он гэж бичсэн нь эргэлзээтэй, зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан боловч 157 000 000 төгрөгийг хүлээн аваагүй, уг мөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж маргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гудамж, 113-9 тоот, улсын бүртгэлийн Ү2204026629 дугаарт бүртгэлтэй, 247 м.кв, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо,, улсын бүртгэлийн Ү-2204046184 дугаарт бүртгэлтэй, 245,92 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүд нь*******ы өмч, эд хөрөнгөө шилжүүлж авахыг удаа дараа шаардаж байсан тул миний эрх ашиг зөрчигдөхгүй гэж тайлбарласан.   

 

Хэрэгт авагдсан 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн хариуцагч*******тай байгуулсан №02/02/16/04/ тоот Зээлийн гэрээгээр 157 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гудамж, 113-9 тоот, улсын бүртгэлийн Ү2204026629 дугаарт бүртгэлтэй, 247 м.кв, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо,, улсын бүртгэлийн Ү-2204046184 дугаарт бүртгэлтэй, 245,92 м.кв талбайтай амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалжээ. /хэргийн 10-14, 20-23-р хуудас/

Талуудын хооронд байгуулсан №02/02/16/04 тоот Зээлийн гэрээнд огноог “2015 оны 2 дугаар сарын 02-ны өдөр” гэж тэмдэглэсэн боловч 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний Хавсралт №1 эргэн төлөлтийн хуваарьт 157 000 000 төгрөгний зээл төлөх огноог 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл гэж тодорхойлж, эргэн төлөлтийн хуваарийг хүлээн зөвшөөрсөн гэж хариуцагч нь гарын үсэг зурсан, 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Кассын зарлагын ордерт “П.Баяр, зээл олгов” гэж тэмдэглэгдсэн, мөн 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн №02/02/16/05 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний 2.1-д “энэхүү гэрээгээр ББСБ болон зээлдэгч нарын 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан №02/02/16/04 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч биелүүлээгүй тохиолдолд барьцаалуулагч нь энэхүү гэрээний 3.1-д заасан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр ББСБ-ын шаардлагыг хангана” гэж харилцан тохиролцсон байх тул зээлийн гэрээг 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан болох нь тогтоогдож байна гэж үзэв. /хэргийн 16-19, 20, 148-р хуудас/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан талаараа маргаагүй боловч мөнгөн хөрөнгө болох 157 000 000 төгрөгийг хүлээн аваагүй, нэхэмжлэгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасныг зөрчсөн, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцох” тул зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй, мөн зээлийн гэрээний 5.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн хувийн хэрэг байхгүй, компанийн тухай хуульд зааснаар 100 000 000 төгрөгнөөс дээш хэмжээний зээлийг хувь нийлүүлэгчдийн шийдвэрээр олгоно гэснийг зөрчсөн, зээлийн хорооны дарга О.Эрдэнэ нь шүүхэд уг зээлийг*******т олгоогүй гэсэн тайлбар гаргасан гэж мэтгэлцсэн.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”, 21.3-д “зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно” гэж заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулсан 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн №02/02/16/04 тоот зээлийн гэрээний 3.3-т “зээл олголтыг зээлийн дүнгээр зээлдэгчид бэлнээр олгосон өдрөөр, зээлийн эргэн төлөлтийг зээлдэгч зээл, зээлийн хүүг ББСБ-д бэлнээр авчирч тушаасан өдрөөр тооцно” гэж харилцан тохиролцсон байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн*******ын дансаар гүйлгээ хийгээгүй тул зээлийн гэрээ байгуулагдаагүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5.1.1-д “зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, барьцаалбар, фидуцийн гэрээний хүчин төгөлдөр эх хувийг ББСБ хүлээн авсны дараа зээлдэгчид зээлийг олгох” гэж заасныг зөрчсөн зээлийн хувийн хэрэг байхгүй гэсэн боловч зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг үндэслэн зээлийг олгосон гэж нэхэмжлэгч нь тайлбарласан, дээрх гэрээнүүд нь нотлох баримтаар хэрэгт авагдсан байх тул баримтгүйгээр зээл олгосон гэж үзэх үндэслэлгүй байна.  

Мөн 100 000 000 төгрөгнөөс дээш зээл олгохдоо компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр олгох ёстой, энэ талаар ямар нэгэн шийдвэр гараагүй гэсэн тайлбараа хариуцагчийн өмгөөлөгч нь баримтаар нотлоогүй, зээл олгоогүй гэдгийг О.Эрдэнийн тайлбар нотлоно гэсэн боловч О.Эрдэнийн шүүхэд гаргасан тайлбар нь хууль сануулаагүй нотлох баримтыг гаргах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн тул нотлох баримтаар үнэлэхгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.  /хэргийн 51-р хуудас/

Хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтаар зээлийн хүүнд 2016 оны 3 дугаар сарын 03-нд 9 420 000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч нь уг мөнгийг зээлийн хүүнд төлсөн эсэх талаар баримтад гарын үсэг зурсан эсэх талаар мэдэхгүй, баримт нь засвартай, нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй гэж мэтгэлцсэн боловч уг кассын орлогын баримтад зурагдсан гарын үсгийг хариуцагч******* зурсан эсэх, зурсан гарын үсэг нь*******ынх мөн эсэх талаар шинжээч томилуулах, гарын үсгийг зураагүй, хуурамч хууль бус нотлох баримт гэж үзсэн бол шалгуулах хүсэлтийг гаргаагүй, уг баримтад зээл олгосон гэх кассын нярав н.Өлзийг шүүхэд гэрчээр дуудаж мөнгийг бэлнээр өгсөн эсэх талаар мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг үгүйсгэх нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.  

Хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт нь нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй гаргагдахгүй байна гэж хариуцагчийн өмгөөлөгч нь маргасан тул шүүх нэхэмжлэгчээс уг баримтын жинхэнэ эхийг шаардан авсан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн жинхэнэ баримтад огноо засвартай, “зээлийн хүү төлөв” гэдгийг өөр балаар бичсэн боловч “******* ББСБ” ХХК-ийн кассын журналын бичилтээр “2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр*******аас 02/02/16/04-01 зээлийн хүү төлөв 9 420 000” гэсэн байх тул зээлийн гэрээний үүрэгт хүү болох 9 420 000 төгрөгийг хариуцагч******* нь төлсөн болох нь тогтоогдож байна гэж үзэв. /хэргийн 79-р хуудас /

Хариуцагчийн өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад шинээр нотлох баримт нэхэмжлэгчээс авсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгнө”, 38.9-д “шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг хойшлуулахаар” заасан гэж тайлбарласан боловч шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар шүүхэд хуулбарыг нь ирүүлсэн нотлох баримтын жинхэнэ эхийг шаардан авсан болно.

 Иймд талууд гэрээндээ зээлийг олгох хэлбэрийг “бэлнээр” гэж харилцан тохиролцсон, мөн хэрэгт авагдсан 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Кассын зарлагын баримтад “гүйлгээний утга зээл олгов. /6 хувь, 3 сар/ зээл олголтын шимтгэл 1 хувь суутгав, 155 430 000 төгрөг” гэсэн байх бөгөөд уг баримтад хүлээн авсан гэж хариуцагч******* нь гарын үсэг зурсан байх тул уг мөнгөн хөрөнгө болох 155 430 000 төгрөгийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэв. /хэргийн 18, 78-79, 148-р хуудас/

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд энэ талаар харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлтэй байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу тооцоход үндсэн зээл 155 430 000 төгрөг, хүү 108 706 800 төгрөг /2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 12 сар 20 хоногийн хүү нь 155 430 000х6:100=9 325 800 сарын хүү, 9 325 800х12сар=111 909 600 төгрөг, 9 325 800:30хоног=310 860 төгрөг нэг өдрийн хүү, 310 860х20 хоног=6 217 200 төгрөг, 111 909 600+6 217 200=118 126 800 төгрөг, 118 126 800-9 420 000=108 706 800 төгрөг/, нэмэгдүүлсэн хүү 21 741 360 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн хүүнд 105 504 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 17 332 800 төгрөгийг гаргуулахаар шаардсан тул хариуцагч*******аас үндсэн зээлд 155 430 000 төгрөг, хүүнд 105 504 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 17 332 800 төгрөг, нийт 278 266 800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Апьяанс финанс групп ББСБ” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

    

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд зохигч талууд 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр №02/02/16/05 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гудамж, 113-9 тоот, улсын бүртгэлийн Ү-2204026629 дугаарт бүртгэлтэй, 247 м.кв талбайтай амралтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо,, улсын бүртгэлийн Ү-2204046184 дугаарт бүртгэлтэй, 245,92 м.кв талбайтай амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалжээ. /хэргийн 20-23-р хуудас/

Хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагчийг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй боловч уг барьцаа хөрөнгүүд нь хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө биш, барьцааны гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөж байгаа, уг барьцаа хөрөнгийн өмчлөгч болох*******ыг шүүхээс гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг хангаагүй эрх зөрчсөн гэж маргасан.

Барьцааны гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гудамж, 113/14-1 тоот хаягт байршилтай 245,92 м.кв талбайтай Ү-2204046184 дугаарт бүртгэлтэй, амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гудамж, 113-9 тоот хаягт байршилтай 247 м.кв талбайтай Ү-2204026629 дугаарт бүртгэлтэй, амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөрбүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000453640, №000453641 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /хэргийн 82, 84-р хуудас/

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээднь 2016 оны 1 дүгээр сарын 31-ний хариуцагч*******т олгосон итгэмжлэлээр дээрх үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах, зээлийн барьцаанд тавих, бусдад шилжүүлэх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлэх эрхийг 1 жилийн хугацаатай олгосон байна. /хэргийн 83, 85-р хуудас/ Хэрэгт авагдсан С.Батболдоос*******т олгосон 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн итгэмжлэлийн огноо нь засвартай боловч хариуцагчийн өмгөөлөгч нь итгэмжлэлийг 2016 онд байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

Мөн хэрэгт авагдсан 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээднь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гудамж, 113/14-1 тоот хаягт байршилтай 245,92 м.кв талбайтай Ү-2204046184 дугаарт бүртгэлтэй, амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гудамж, 113-9 тоот хаягт байршилтай 247 м.кв талбайтай Ү-2204026629 дугаарт бүртгэлтэй, амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, түрээслүүлэх, зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хүлээн авах лавлагаа хийх үйлдэл хийх бүрэн эрхийг*******д 3 жилийн хугацаатай олгосон болох нь тогтоогдож байна. /хэргийн 98-103-р хуудас/

Хариуцагчийн өмгөөлөгч нь барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд нь*******ы өмчлөлийн хөрөнгө, уг итгэмжлэлээр С.Батболдоос*******ы өмчлөлд шилжсэн гэж тайлбарласан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээднь уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг*******д шилжүүлсэн гэдгийг шүүхэд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн боловч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ, хэлцэл болон 112 дугаар зүйлд зааснаар уг эд хөрөнгийн үнийг төлсөн гэдгийг баримтаар нотлоогүй тул өмчлөх эрхийг итгэмжлэлээр шилжсэн гэдэг нь үндэслэлгүй байна гэж үзэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь барьцаа хөрөнгийн өмчлөгч гэдгийг баримтаар нотлоогүй. Хэрэв Үндсэн хууль болон Иргэний хуульд заасан өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзсэн бол бие даасан шаардлага гаргах, шүүхэд мэдүүлэх эрх нь нээлттэй байсан болно. 

Иймд хариуцагч нь барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй, барьцааны хөрөнгүүд нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Батболдын өмчлөлд бүртгэгдсэн боловчнь 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн итгэмжлэлээр*******т дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавих эрхийг олгосон байх тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т “барьцааны зүйл нь бусдын хөрөнгө байж болно” гэж заасан, талуудын хооронд байгуулсан хөрөнгө барьцаалах гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд уг гэрээний 2.1-д энэ талаар харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

            Иймд хариуцагч үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

           

            Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ гүйцэтгээгүйгээс мэдэгдэл нийтлүүлсний зардалд 240 000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 10 000 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн, хариуцагчийн өмгөөлөгч нь зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй тул уг зардлыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

            Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.15-д “учруулсан хохирол” гэж зээлдэгч гэрэний үүргээ зөрчсөнтэй буюу гэрээнээс татгалзсантай холбогдон зээлдүүлэгчид учирсан бүх төрлийн хохирлыг хэлнэ. Үүнд: зээлдүүлэгчээс гарсан холбогдох бүх төрлийн зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, зайлшгүй орох ёстой орлого, шүүхийн зардал, өмгөөлөгчийн, шинжээчийн, нотариатын, улсын бүртгэлийн зардал г.м орно” гэж харилцан тохиролцсон боловч нэхэмжлэгч нь гэрээний 5.2.2-т заасан “шаардлагатай нөхцөлд барьцаа хөрөнгийг даатгуулахыг шаардах, даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгалын нөхөн төлбөрөөр тэргүүн ээлжинд зээлийн төлбөрийг барагдуулахыг шаардах”, 5.2.4-д заасан “зээл олгосны дараа зээлийн зарцуулалт, ашиглалтыг хянах үүднээс зээлдэгчээс улирлын санхүүгийн тайлан тэнцлийг авч, зээлийн зарцуулалтыг газар дээр нь очиж танилцах” эрхээ хэрэгжүүлээгүй, өмгөөлөлийн хөлс нь “Гурван тулга интэрнэшнл” ХХК-ны дансанд шилжиж орсон эсэх нь баримтаар тогтоогдохгүй байх тул мэдээлэл нийтлүүлсний зардал 240 000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд төлсөн 10 000 000 төгрөгийг тус тус хохиролд тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 27, 29, 60-62-р хуудас/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******д 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2017 оны 10 сарын 17-ны өдөр түүний 80109191 дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямарваа нэгэн санал хүсэлт ирүүлээгүй болно.

Мөн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ы хүсэлтээр түүний биечлэн оролцох эрхийг хангаж, шүүх хуралдааныг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр буюу түүний шүүхэд ирүүлсэн эмнэлгийн магадлагаанд заасан ажлаас чөлөөлсөн өдрөөс хойш товлон зарласан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан хэзээ болохыг, хэдний хүртэл хойшилсон болохыг шүүхийн мэдээлэлийн самбар, шүүхийн цахим хуудаснаас үзэх, шүүгчийн туслах, шүүгчээс лавлах үүргээ биелүүлээгүй байна.

Хэргийн оролцогчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох нь хэргийн оролцогчдод хуулиар олгосон эрх бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэх боломж нь нээлттэй, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн биечлэн оролцох эрхийг нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д заасан “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ”, 77.8-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилвөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч*******аас 278 266 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Альяанск финанс групп ББСБ”-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 810 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч******* нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гудамж, 113/14-1 тоот хаягт байршилтай 245,92 м.кв талбайтай Ү-2204046184 дугаарт бүртгэлтэй, амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гудамж, 113-9 тоот хаягт байршилтай 247 м.кв талбайтай Ү-2204026629 дугаарт бүртгэлтэй, амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 785 124 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 549 534 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХУЛАН