Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2019/01759

 

2019 оны 08 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2019/01759 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

: Хан-Уул дүүргийн .......... оршин суух Б овогт Н-гийн Э /РД:........5/-гийн ,

ч: Сүхбаатар дүүргийн ..... байрлах Нхолбогдох

эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг 2019 02 уаа 02-ны ар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Мхариуцагчийн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд Ч.Д, гэрч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч Н.энь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.э, Б.энартай харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн Ү-2206033704 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Интернэйшнл рент Ар зайсан гудамжны 90/6 дугаар байрны 7 тоот хаягт орших 139.1 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон 18 м.кв талбайтай автомашины зогсоолыг барьцаалан иргэн Ч.Д-оос 147 тонн арматур төмөр авах зорилгоор худалдах, худалдан авах болон барьцааны гэрээнүүдийг байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч Н.энь өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаа болгон иргэн Б.э, Б.энар иргэн Ч.Д-оос 147 тонн арматур төмөр авч төлбөрийг Б.Анхбаяр, Б.э нар буцаан Ч.Д-ид төлөхөөр тохиролцсон. Гэтэл иргэн Б.э, Б.энар нь иргэн Ч.Д-оос авсан 147 тонн арматурын үнийг 2015 оны 06 дугаар сарын 15-ныөдрөөс 2018 оны 09 дүгээр сарыг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй тул иргэн Б.э, Б.Абарьцаалагдсан эд хөрөнгийн өмчлөгч Н.энарыг Ч.Д нь хариуцагчаар татан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч маргаан бүхий асуудлыг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 1706 дугаар шийдвэр гаргасан бөгөөд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хариуцагч Б.эөөс 15.725.000 төгрөг, хариуцагч Б.А-аас 113.475.000 төгрөг, хариуцагч Н.Э 26.775.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Д-ид олгож, хоёр дахь заалтаар барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар тогтоон шийдвэрлэсэн. Анхан шатны 1706 дугаартай шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд дээрх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч Н.Э өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Интернэйшнл рент Ар зайсан гудамжны 90/6 дугаар байрны 7 тоот хаягт орших 139.1 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон 18 м.кв талбайтай автомашины зогсоол зэрэг эд хөрөнгүүдийг үнэлэх ажиллагаа явуулж үнэлгээг 308.800.000 төгрөгөөр үнэлснийг эс зөвшөөрч байна. Учир нь нэхэмжлэгч Н.эдээрх орон сууц болон авто зогсоолыг 2011 онд Жигүүр гранд ХХК-иас 500 гаран сая төгрөгөөр худалдан авч байсан үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд дээрх үнэлгээний үр дүнд өмчлөгчийн эд хөрөнгийн үнэлгээг илт бууруулсан, үндэслэлгүйгээр хассан бодит бус үнэлгээ хийсэн байна. Уг орон сууц болон авто зогсоолыг урьд эрүүгийн хэрэгт 412.108.176 төгрөгөөр үнэлсэн байдаг. Үүний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 350.800.000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шатанд ВХХК-иас 356.984.858 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг гаргахад ижил стандарт баримталж гаргадаг. Гэтэл яаж үнэлэхээрээ ингэж 3 өөр үнэлгээ гарч ирээд байгаа юм. Үүнээс болж төлбөр төлөгчийн эд хөрөнгийг үнэгүйдүүлэх, өөрийн өмч хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулах эрх нь зөрчигдөж байна гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч Б.Ошүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/01706 дугаар шүүхийн шийдвэрээр Б.эөөс 15.750.000 төгрөг, Б.Анхбаяраас 113.475.000 төгрөг, Н.Э 26.775.000 төгрөгийг тус тус гаргуулж Ч.Д-ид олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18291145 дугаар тогтоолоор үүсгэж, тус албаны 2018 оны 00 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Н.э өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206033704 дугаар бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Интернэйшнл рент хотхон, 90/6 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 139.1 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 000000 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 00000 дугаар тогтоолоор хураасан. Хураасан хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас авахад харилцан тохиролцоогүй тул хөрөнгийн үнэлгээний МХХК-ийг томилоход 308.800.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 4/3714 дугаар албан бичгээр мэдэгдэж, Н.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Наран ирж танилцан Б.э, Б.энарт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч Н.энь үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2019/0000 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Бидний зүгээс хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгчээс байр орон сууцыг урьд үнэлэхэд 416 сая төгрөг болж байсан гэж байна. Гэтэл энэ үнэлгээ бол 3-4 жилийн өмнө хийгдэж байсан бөгөөд элэгдэл хорогдлыг хасахаар зөв гарсан гэж харагдаж байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Ч.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийсэн үнэлгээтэй санал нэг байна. Учир нь би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан, 96 дугаар байрны 44 тоотод оршин суудаг. Үнэ хөлсийн хувьд маргаан бүхий орон сууцтай ойролцоо байр байх бөгөөд анх 1 м.кв-ыг нь 2.250.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо манай Ар зайсангийн байрнуудын үнэ маш их буурсан. Учир нь Ар зайсангийн хэсэгт хуучин сүрьеэгийн больнец байсан учир савханцартай бүс гээд өвчний хүмүүс орон сууц авахаа байсан. Иймд шинжээчийн дүгнэлт бодитой гарсан гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, гэрч Б.Э-н мэдүүлгийг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.энь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Интернэйшнл рент хотхон, 90/6 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 139.1 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг 308.800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/0 дугаар шүүхийн шийдвэрээр Б.эөөс 15.750.000 төгрөг, Б.А-аас 113.475.000 төгрөг, Н.Э 26.775.000 төгрөгийг тус тус гаргуулж Ч.Д-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг шүүгчийн захирамж болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ГХ2018000 дугаар гүйцэтгэх хуудас, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 183/ШЗ2018/000 дүгээр шүүгчийн захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18291145/0 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор төлбөр төлөгч Н.э барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Интернэйшнл рент хотхон, 90/6 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 139.1 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 00000 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоохоор М ХХК-ийг шинжээчээр томилжээ.

М ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Интернэйшнл рент хотхон, 90/6 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 139.1 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг 308.800.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоожээ.

Нэхэмжлэгч Н.энь барьцааны хөрөнгийг илт бууруулан үнэлсэн, үндэслэлгүйгээр хассан гэсэн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан бол хариуцагч байгууллага болон гуравдагч этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаахуульд заасны дагуу явагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

Учир нь М ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Интернэйшнл рент хотхон, 90/6 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 139.1 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг зах зээлийн ханшаас хэт доогуур, илт бууруулан үнэлсэн, уг дүгнэлтийг хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь барьцааны эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Интернэйшнл рент хотхон, 90/6 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 139.1 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг урьд 412.108.176 төгрөгөөр үнэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч уг дүгнэлт Б.эд холбогдох 201526030736 тоот хэргийг шалгах явцад 2016 онд 10 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн байх тул тус хэрэгт нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас барьцааны эд хөрөнгийг үнийг дахин шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу ВХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээч нь уг эд хөрөнгийн үнийг 356.984.851 төгрөгөөр үнэлжээ.

Дээрх ВХХК-ийн шинжээчийн дүгнэлттэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн М ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг харьцуулахад 48.184.851 төгрөгөөр илүү үнэтэй байгаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур, илтэд бууруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Мөн ВХХК нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ хөрөнгийн үнэлгээний зах зээлийн жиших аргыг хэрэглэж, уг эд хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгийг сонгон авч харьцуулан жишилт хийж зах зээлийн үнэлгээг тогтоосон гэсэн атлаа хаана байрлалтай, ямар үнэтэй эд хөрөнгүүдтэй харьцуулсан жишиж эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон болох нь тодорхойгүй байх тул үнэлгээг үнэн зөв гэж тооцоход эргэлзээтэй юм.

Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад М ХХК нь дүгнэлт гаргахдаа өртгийн хандлага, орлогын хандлага, зах зээлийн харьцуулалтын хандлага тус бүрээр үнэлэн үзсэн, зах зээлийн харьцуулалтын үнэлгээний хүрээнд зах зээлд худалдагдаж буй ижил байрлал, талбай бүхий орон сууцны мэдээлэлтэй харьцуулсны үндсэн дээр дүгнэлт гаргасан болох нь шинжээчийн дүгнэлт, уг дүгнэлтийг гаргасан М ХХК-ийн захирал Б.Э-ын гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Энэхүү М ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул барьцааны хөрөнгийг илт бууруулан үнэлсэн, үндэслэлгүйгээр хассан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдохгүй байна.

Иймд төлбөр төлөгч Н.энарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, барьцааны хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Интернэйшнл рент хотхон, 90/6 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 139.1 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг 308.800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Э шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. х ш х ш т 120 120.2 , , 14 Нийслэлийн Иргэний хэргийн авж заалдах шатны болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР