Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2017/00024

 

 

 

     

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2017/00024

 Улаанбаатар хо

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч:  *******ий  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:*******д холбогдох

Барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсоныг тогтоож, барьцааны гэрээг дуусгавар болсон тухай тодорхойлолт гаргаж өгөхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2014 оны 4 сарын 16-ны Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1396 тоот захирамжаар*******ын нэхэмжлэлтэй*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 290,000,000 төгрөгийг тодорхой хугацаанд барагдуулах тухай эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Улмаар 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр талууд шүүхийн шийдвэрээр төлөгдөх төлбөрийн талаар харилцан тохиролцож эвлэрсэн ба миний бие төлбөрт 250,000,000 төгрөг төлж,******* нь барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлөхөөр тохиролцсон. Ийнхүү миний бие 250,000,000 төгрөгийг бүрэн барагдуулж, харин******* нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг дуусгавар болгох талаар баталгаа гаргаж нотариатаар гэрчлүүлсэн байдаг.

Ийнхүү 2015 оны 4 сарын 3-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 16.3-т заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор ажиллагааг дуусгавар болж бидний хоорондын зээлийн болон барьцааны гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон.

Гэвч******* нь барьцаанд бариулсан улсын бүртгэлийн Ү-2204010397 дугаарт бүргэгдсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 136 байрны 2, 3, 5, 6 тоот, Ү-2206023017 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Хиймор-19 хотхон, Дундгол гудамжны 29 дүгээр байрны 23 тоот, Ү-2206023015 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Хиймор-19 хотхон Дундгол гудамжны 29 дүгээр байрны 12 тоот, Ү-2203014321 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Шарга морьт зусланд байрлах хувийн сууцыг барьцаа дуусгавар болгосон тухай тодорхойлолтыг гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрээд байна.

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр баръцаалагчийн шаардлага хангасан гэж үзнэ...”гэж заасан байдаг. Энэ нь миний бие Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар*******д зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлага хангагдсан гэж үзнэ. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 311 зүйлийн 31'.2-т заасан Барьцаагаар хангагдах үүргийг бүрэн гүйцэтгэснээс хойш 30 хоногийн дотор барьцаалагч нь барьцааны гэрээг дуусгавар болгохыг зөвшөөрсон бичгийг барьцаалуулагчид өгнө”гэж заасан энэхүү барьцааны гэрээг дуусгавар болгохыг зөвшөөрсөн бичгийг 30 хоногийн дотор өгөөгүй нь Өмлөгч миний хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.2-т заасныг үндэслэн уг нэхэмжлэлийг гаргаж байна.Иймд барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсоныг тогтоож, барьцааны гэрээг дуусгавар болсон тухай тодорхойлолт гаргаж өгөхийг хариуцагч*******д даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.Нэхэмжлэгч нь хариуцагчаас мөнгө зээлээд түүнийгээ хугацаанд нь төлөөгүй тул хариуцагч нэхэмжлэл гаргаж, түүнийг 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байдаг. Ингээд нийт 290 000 000 төгрөгний үлдэгдэлтэй байсан бөгөөд талууд төлбөр барагдуулах хэлцэл хийж, энэ хэлцлээр хариуцагч нь 40 000 000 төгрөгнөөс татгалзаж, төлбөр тооцоог банкнаар дамжуулж гүйцэтгэх гэрээний үндсэн дээр 250 000 000 төгрөгийг уг дансанд байршуулснаар тухайн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан хэлцлээр зээлийн барьцаанд байршуулсан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч чөлөөлж өгөх ёстой байсан юм. Гэтэл хариуцагч хэлцэлд 4 үл хөдлөх хөрөнгийг чөлөөлнө гэсэн байж, 1 үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөөд 3 хөрөнгийг одоо болтол чөлөөлж өгөхгүй, үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д зааснаар барьцааг чөлөөлөх ёстой байхад чөлөөлж өгөхгүй байгаа бөгөөд Үл хөдлөх хөрөнгийн газарт тодорхойлолт гаргаж өгөхгүй байгаагийн улмаас нэхэмжлэгчийн өмчлөх эрх нь зөрчигдөж байна. Иймд Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 хороолол, 13б байрны 2,3,5,6 тоот үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хийморь хотхон Дундгол гудамжны 29 байрны 23 тоот үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хийморь хотхон Дундгол гудамжны 29 байрны 12 тоот зэрэг гурван үл хөдлөх хөрөнгийг чөлөөлнө гэсэн үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

            Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн*******ий нэр дээр байрлах Сүхбаатар дүүргийн 15 хороо, Шарга морьт зусланд байрлах хувийн  сууц, Хан-Уул дүүргийн 3 хороо, Хийморь 19 хотхон, 29-12 тоот, мөн хотхоны 29-23 тоот орон сууцнуудыг 2013 онд байгуулсан эвлэрлийн гэрээгээр би өөрийн*******д зээлдүүлсэн 290 000 000 төгрөгийн зээлээс 250 000 000 төгрөгийг  Голомт банкнаас зээл авч ингэхдээ *******ийг зээлийн гэрээнд зуучлан өгч өөрийн 50 000 000 төгрөгийн хохирлоо барагдуулсан. Үлдэгдэл  40 760 000 төгрөгийг төлөхөөр  надтай  Эвлэрлийн гэрээ  байгуулсан боловч өнөөдрийг  хүртэл манай 40 760 000 төгрөгийг барагдуулахгүй байна. Эвлэрлийн гэрээ байгуулах үед Голомт банкнаас зээл хэлбэрээр гаргуулан авсан 250 000 000 төгрөг нь Дөлгөөний дансанд байршсан байсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба урамшууллын 13 500 000 төгрөг,  нэхэмжилж хууль бус ажилласан.

Ингээд намайг дарамталж 75 000 000 төгрөгнөөс 4 500 000 төгрөг төлж   шийдвэр гүйцэтгэх асуудлыг хааж өгнө үү гэж бичүүлсэн. Энэ асуудал хууль бус болох нь анхан шатны шүүхээр тогтоогдож би Шийдвэр гүйцэтгэх албанаас 4 500 000 төгрөг буцаан авсан. Шүүхийн шийдвэр 13,96 тоот 4641 тоот, 1147 тоот шийдвэртэй******* миний НШГ албанд гаргаж өгсөн. Иймд хууль зүйн туслалцаа авч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээлгэх болно. Дөлгөөн зээлийн үлдэгдэл төлбөр 40 000 000 төгрөгийг тэмдэгтийн хураамж 803 000 төгрөг төлсөн тохиолдолд барьцааг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь надаас мөнгө зээлээд зээлсэн мөнгөө эргүүлж төлөхгүй байсан тул шүүхэд хандсан. Шүүхэд очоод бид эвлэрсэн. Эвлэрлийн гэрээгэрэ нэг сарын дотор буюу 5 дугаар сарын 01-ний өдөр 290 000 000 төгрөгийг төлөхөөр тохирсон байсан. Гэтэл хугацаандаа зээлээ төлөөгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандсан боловч ямар ч ажиллагаа хийгээгүй. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчид авлига өгсөн байх гэж боддог, учир нь шийдвэр гүйцэтгэгчийн хажууд намайг 2, 3 жилийн дараа мөнгөө аваарай гэж дарамталж байсан. Нэхэмжлэгчийг мөнгөө төлөхгүй болохоор нь уулзаад мөнгөө төл гэхэд гэхэд зээл авч өг гэсэн. Тэгээд Голомт банкнаас 190 000 000 төгрөгний зээл авч өгсөн. Гэтэл 75 000 000 төгрөгний гэрээг хууль бусаар байгуулаад, шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд 4 500 000 төгрөгийг авсан. Би*******тэй 4 үл хөдлөх хөрөнгө чөлөөлнө гэж тохиролцоогүй, 1 хөрөнгийг л чөлөөлнө гэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага хууль бусаар ажилласан гэдгийг шүүх тогтоосон тул үлдэгдэл төлбөрөө авах эрхтэй гэж үзэж байна гэв.

Шүүххуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч******* нь хариуцагч*******д холбогдуулан барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсоныг тогтоож, барьцааны гэрээг дуусгавар болсон тухай тодорхойлолт өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 250 000 000 төгрөгийг төлж, үүрэг дуусгавар болж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан байхад барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхгүй өмчлөх эрхийг зөрчиж байна гэсэн.

            Хариуцагч нь нэхэмжлэгчийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу 40 000 000 төгрөгийг төлөөгүй, үүрэг дуусгавар болоогүй, хэлцлийг хүсэл зоригийн дагуу хийгээгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

     Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №1396 дугаар шүүгчийн захирамжаар*******ын нэхэмжлэлтэй*******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 307 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч 17 000 000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч******* 290 000 000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр зохигчид 290 000 000 төгрөг дээр болон хугацаан дээр тохирч, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох улсын бүртгэлийн Ү-2203014321 дугаартай Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт зусланд байрлах хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2206023015 дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хийморь 19 хотхон, Дундгол гудамжны 29-12 тоот нэг өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206023017 дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хийморь 19 хотхон, Дундгол гудамжны 29-23 тоотын нэг өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2204010397 дугаартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13б байр, 2,3,5,6 тоотын үйлчилгээний 4 өрөө үл хөдлөх хөрөнгөнүүдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 290 000 000 төгрөгийг гаргуулахаар тохирсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хэргийн 9-10-р хуудас/

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №1396 дугаар шүүгчийн захирамжийн дагуу албадан гүйцэтгэх захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан талаар зохигч талууд хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад буюу 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохигч талууд “Батсайханы Дөлгөөнд баталгаа гаргах тухай” баримт үйлдэж, уг баримтаар “Ц.Мөнхжаргал би*******тэй 2013.9.04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжилсэн байгаа. 2015.3.27-ны өдөр бид харилцан тохиролцож 250 000 000 төгрөг******* Голомт банкинд Эскроу дансанд байршуулж******* би барьцаанд байгаа /Ү-2206023017/, /Ү-2206023015/, /Ү-220304321/, /Ү-2204010397/ улсын бүртгэлийн дугаартай 4 ширхэг үл хөдлөх хөрөнгийг бүрэн чөлөөлж өгөхөөр тохиролцсон бөгөөд*******ий ШШГГ албанд шийдвэрлүүлсэн хоригийг болиулж эрх үүргийг сэргээсэн албан тоот өөрийн биеэр*******д өгөхөөр тохиролцов” гэжээ. /хэргийн 8-р хуудас/

            Нэхэмжлэгч******* нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр эскроу дансны гурван талт гэрээг Голомт банк болон хариуцагч*******тай байгуулж 60 000 000 төгрөгийг мөн өдөр, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 190 000 000 төгрөгийг байршуулж, хариуцагч******* нь нэхэмжлэгч*******өөс 250 000 000 төгрөгийг эксроу данснаас өглөг хэлбэрээр Б.Баяраагийн 2205102941 дугаарын дансанд шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс 250 000 000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно. /хэргийн 30-32, 37-40-р хуудас/

            Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №113 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор төлбөр төлөгч*******, төлбөр авагч*******д холбогдох гүйцэтгэх хуудсанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дууссанд тооцсон байна. /хэргийн 34-р хуудас/

Иймд нэхэмжлэгч нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Батсайханы Дөлгөөнд баталгаа гаргах тухай” хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул хариуцагчаас харилцан тохиролцсон үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна гэж үзэв.

Хариуцагч нь уг баримтыг хүсэл зоригийн дагуу үйлдээгүй, шийдвэр гүйцэтгэгчийн дарамтад орж гарын үсэг зурсан, мөн бүх барьцаа хөрөнгийг чөлөөлнө гэж тохиролцоогүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссанд тооцсон нь хууль зөрчсөн гэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэйтул 40 000 000 төгрөгийг шилжүүлсний дараа үлдсэн барьцаа хөрөнгийг чөлөөлнө гэж мэтгэлцсэн.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №1396 дугаар шүүгчийн захирамжаар зохигч талуудын эвлэрлийг баталсан захирамж гарсан боловч талууд 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Батсайханы Дөлгөөнд баталгаа гаргах тухай” баримт үйлдэж, харилцан тохиролцсон, хариуцагч нь уг баримтыг дарамтад орж, хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэдгийг баримтаар нотлоогүй, уг хэлцлийн дагуу барьцаа хөрөнгө болох 4 ширхэг үл хөдлөх хөрөнгөнөөс 1 хөрөнгийг чөлөөлсөн гэж тайлбарласан тул талуудын хооронд дахин хэлцэлхийгдсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзэв.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар талуудын хооронд 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

Хариуцагч нь уг гэрээ нь хууль бус гэдгийг шүүхийн шийдвэрээр тогтоосон гэсэн боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №1147 дугаар магадлалаар*******ын нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээнээс татгалзаж 4 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх тул талуудын хооронд байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Батсайханы Дөлгөөнд баталгаа гаргах тухай” баримтыг хууль бусад тооцсон гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. /хэргийн 22-26-р хуудас/

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Батсайханы Дөлгөөнд баталгаа гаргах тухай” баримтаар тохиролцсон барьцаанд байгаа Ү-2206023017, Ү-2206023015, Ү-2204010397 улсын бүртгэлийн дугаартай 3 ширхэг үл хөдлөх хөрөнгийг бүрэн чөлөөлж өгөх,*******ий ШШГГ албанд шийдвэрлүүлсэн хоригийг болиулж эрх үүргийг сэргээсэн албан тоотыг*******д өгөх тохирсон үүргээ гүйцэтгэхийг шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Батсайханы Дөлгөөнд баталгаа гаргах тухай” гэрээгээр тохирсон үүргээ гүйцэтгэж Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээгээр тохирсон зохих төлбөрийг хийж, барьцаалагчийн шаардлагыг хангасан байх тул  мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэж үзэж, хариуцагч нь 160 дугаар зүйлийн 160.3-т зааснаар барьцааны зүйлийг буцаан өгөх үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч нь Шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэс, Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэст шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээлгэхээр албан бичиг хүргүүлж байсан боловч төлбөр авагчийн зөвшөөрөлгүйгээс чөлөөлөгдөхгүй байгаа гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсоныг тогтоож, барьцааны гэрээг дуусгавар болсон тухай шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгчид өгөхийг даалгахаар шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсоныг тогтоож, барьцааны гэрээг дуусгавар болгоход шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч*******д өгөхийг хариуцагч Мөнхжаргалд даалгасугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ХУЛАН