Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00894

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00894

 

 

 

 

 

 

Б.Дөлгөөний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00024 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Дөлгөөний нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Мөнхжаргалд холбогдох

 

Барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсныг тогтоож, барьцааны гэрээг дуусгавар болсон тухай тодорхойлолт гаргаж өгөхийг даалгуулах тухай хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн

Хариуцагч Ц.Мөнхжаргал

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Дөлгөөний нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2014 оны 4 сарын 16-ны өдрийн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1396 тоот захирамжаар Ц.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй Б.Дөлгөөнд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 290 000 000 төгрөгийг тодорхой хугацаанд барагдуулах тухай зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Улмаар 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр талууд шүүхийн шийдвэрээр төлөгдөх төлбөрийн талаар харилцан тохиролцож эвлэрсэн ба миний бие төлбөрт 250 000 000 төгрөг төлж, Ц.Мөнхжаргал нь барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлөхөөр тохиролцсон. Би 250 000 000 төгрөгийг бүрэн барагдуулж, харин Ц.Мөнхжаргал нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг дуусгавар болгох талаар баталгаа гаргаж нотариатаар гэрчлүүлсэн байдаг.

Ийнхүү 2015 оны 04 сарын 03-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 16.3-т заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор ажиллагааг дуусгавар болгож бидний хоорондын зээлийн болон барьцааны гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон.

Гэвч Ц.Мөнхжаргал нь барьцаанд бариулсан улсын бүртгэлийн Ү-2204010397, Ү-2206023017, Ү-2206023015, Ү-2203014321 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцаа дуусгавар болгосон тухай тодорхойлолтыг гаргаж өгөхгүй байна. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д зааснаар барьцааг чөлөөлөх ёстой байхад чөлөөлж өгөхгүй байгаа бөгөөд Үл хөдлөх хөрөнгийн газарт тодорхойлолт гаргаж өгөхгүй байгаагийн улмаас нэхэмжпэгчийн өмчлөх эрх нь зөрчигдөж байна.

Иймд барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсныг тогтоож, барьцааны гэрээг дуусгавар болсон тухай тодорхойлолт гаргаж өгөхийг хариуцагч Ц.Мөнхжаргалд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Мөнхжаргалын гаргасан хариу тайлбарт: Би иргэн Б.Дөлгөөнд зээлдүүлсэн 290 000 000 төгрөгийн барьцанад түүний нэр дээр байрлах Сүхбаатар дүүргийн 15 хороо, Шарга морьт зусланд байрлах хувийн сууц, Хан-Уул дүүргийн 3 хороо, Хийморь 19 хотхон 29-12 тоот, мөн хотхоны 29-23 тоот орон сууцнуудыг барьцаалсан. 2013 онд байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу би Б.Дөлгөөнийг Голомт банкнаас 250 000 000 төгрөгийн зээл авахад нь зуучлан өгч өөрийн 50 000 000 төгрөгийн хохирлоо барагдуулсан. Үлдэгдэл 40 760 000 төгрөгийг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Эвлэрлийн гэрээ байгуулах үед Голомт банкнаас зээл хэлбэрээр гаргуулан авсан 250 000 000 төгрөг нь Б.Дөлгөөний дансанд байршсан байсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба урамшууллын 13 500 000 төгрөг нэхэмжилж хууль бусаар ажилласан. Ингээд намайг дарамталж 75 000 000 төгрөгнөөс 4 500 000 төгрөг төлж шийдвэр гүйцэтгэх асуудлыг хааж өгнө үү гэж бичүүлсэн. Энэ асуудал хууль бус болох нь анхан шатны шүүхээр тогтоогдож би шийдвэр гүйцэтгэх албанаас 4 500 000 төгрөг буцаан авсан. Шүүхийн 1396 тоот 4641 тоот, 1147 тоот шийдвэрүүдийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргаж өгсөн. Иймд хууль зүйн туслалцаа авч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээлгэх болно. Б.Дөлгөөн зээлийн үлдэгдэл төлбөр 40 000 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 803 000 төгрөг төлсөн тохиолдолд барьцааг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барыдаагаар хангагдах шаардлага дуусгавар болсоныг тогтоож, барьцааны гэрээг дуусгавар болгоход шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч Б.Дөлгөөнд өгөхийг хариуцагч Ц.Мөнхжаргалд даалгаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Мөнхжаргал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Дөлгөөн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ барьцааны гэрээ дуусгавар болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байна. Б.Дөлгөөн 2014 оны 04 сарын 14-ний өдөр 290 000 000 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан боловч бүтэн 1 жил нэг ч төгрөг төлөөгүй намайг банкны хүү төлүүлж чирэгдүүлж байсан. Би Голомт банкны зээлийн газартай тохиролцсоны дагуу Голомт банкнаас 190 000 000 төгрөг, Б.Дөлгөөн данснаасаа 60 сая төгрөг өгч, би 250 сая төгрөгөө авсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба миний хохирлыг барагдуулаагүй мөртлөө ямар ч үндэслэлгүй 75 000 000 төгрөгнөөс урамшуулал авч намайг давхар хохироож, Б.Дөлгөөнтэй хуйвалдсан. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Дөлгөөн нь хариуцагч Ц.Мөнхжаргалд холбогдуулан барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсныг тогтоож, барьцааны гэрээг дуусгавар болсон тухай тодорхойлолт гаргаж өгөхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1396 дугаар захирамжаар Ц.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй Б.Дөлгөөнд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 307 000 000 төгрөг гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийн талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 17 000 000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч нь 290 000 000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаанд байгаа Ү-2206023017, Ү-2206023015, Ү-2203044321, Ү-2204010397 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулахаар тус тус тохирсон. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Дөлгөөн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 60 000 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 190 000 000 төгрөг нийт 250 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Мөнхжаргалд шилжүүлсэн, энэ талаар талууд маргаагүй.

Хариуцагч Ц.Мөнхжаргал нь 40 000 000 төгрөг төлөөгүй, үүрэг дуусгавар болоогүй гэж маргадаг бөгөөд шүүх талуудын хоорондын маргааныг 250 000 000 төгрөгийн хэмжээнд дүгнэж, барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэж үзжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой биш байна.

Талууд 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Батсайханы Дөлгөөнд баталгаа гаргах тухай баримт үйлдсэн ба уг баримтад Ц.Мөнхжаргал би Б.Дөлгөөнтэй 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бид харилцан тохиролцож 250 000 000 төгрөг Б.Дөлгөөн Голомт банкны эскроу дансанд байршуулж Ц.Мөнхжаргал би барьцаанд байгаа Ү-2206023017, Ү-2206023015, Ү-2203044321, Ү-2204010397 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг бүрэн чөлөөлж өгөхөөр тохиролцсон бөгөөд Б.Дөлгөөний Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэрлүүлсэн хоригийг болиулж эрх үүргийг сэргээсэн албан тоот өөрийн биеэр Б.Дөлгөөнд өгөхөөр тохиролцов гэжээ.

 

Мөн хариуцагч Ц.Мөнхжаргал нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад Би 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1396 тоот шийдвэрээр Б.Дөлгөөнөөс 290 000 000 төгрөг авахаар болсон. Шийдвэр гүйцэтгэгч Б.Ичинхорлоогийн хийсэн ажилд тохируулан 7 500 000 төгрөгт урамшууллын гэрээ хийх хүсэлтэй байна. Иймд шүүхийн гүйцэтгэх хуудсыг архивт шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.


Дээрх ажиллагаа явагдсаны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 113 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Б.Дөлгөөн, төлбөр авагч Ц.Мөнхжаргал нарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Батсайханы Дөлгөөнд баталгаа гаргах тухай тохиролцоо, түүний биелэлт, амлалт зэрэгт үндэслэн шаардаж байна уу эсхүл 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1396 дугаар шүүгчийн захирамжаар баталсан эвлэрлийн гэрээний дагуу хүлээсэн үүргийг биелүүлж Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар үндсэн үүрэг, барьцаа бүрэн дуусгавар болсон гэсэн агуулгаар шаардаж байна уу гэдэг нь тодорхой бус болжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 250 000 000 төгрөг төлснөөр үүрэг дуусгавар болсон гэж, хариуцагч нийт 290 000 000 төгрөг төлөхөөс одоо 40 000 000 төгрөг үлдсэн гэж зөрүүтэй тайлбарлаж мэтгэлцсэн. Талууд 40 000 000 төгрөгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй, нэхэмжлэгч 250 000 000 төгрөг төлснөөр бүх барьцааг чөлөөлж авах эрхтэй гэж үзсэн эсэх нь тодорхой бус болжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага тодорхой болсноор талууд маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргах үүргээ хэрэгжүүлж, түүнд үндэслэн мэтгэлцэх, шүүх шаардах эрхийн үндэслэл болсон эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Шүүхийн шийдвэр нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гарах ёстой бөгөөд давж заалдах шатны шүүх мэтгэлцээн өрнөөгүй үйл баримтын талаар үнэлэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

167 167.1.5, 168 168.1.1 эх :

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00024 дугаар , 뿿 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд бу.

 

2. Хариуцагч Ц.Мөнхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захиарамжаар буцаан олгосугай.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

 

ДАРГАЛАГЧ د Ш.ОЮУНХАНД

 

د Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ