Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2020/01642

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2020/01642

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.б нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:  “Э ХХК-нд холбогдох,

182.959.967 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С , Д.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Д.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай гэр бүл 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Э ” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, тэдний эзэмшлийн дэд бүтэц бүхий 700 м.кв талбайтай газрыг 245.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 30.000.000 төгрөгийг төлөх, мөн үлдэгдэл төлбөрт 128.909 ам долларын үнэ бүхий “Thyssen Krupp” маркийн 2 ширхэг лифтийг “Тиссен” ХХК-иар дамжуулан нийлүүлэхээр болсон. Ингээд бид урьдчилгаанд 30.000.000 төгрөгөө төлсөн ба дээрх гэрээ баталгаажсаны дараа БНСУ-ын “Thyssen Krupp Elevator /Korea/ Ltd” компани руу лифт үйлдвэрлэж эхлүүлэхэд зориулан 42.000 ам доллар, “Эко констракшн” ХХК-нд 30.000 ам доллар, “Тиссен” ХХК-нд эдгээр 2 лифтний угсралтын хөлс 10.000 ам долларыг тус тус төлж, нийт 30.000.000 төгрөг болон 82.000 ам долларыг 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд газрын төлбөрт төлсөн. 2014 оны 4 дүгээр сарын эхээр “Эко констракшн” ХХК-ийн ерөнхий захирал С.Н нь “Ажилчдынхаа цалин хөлс тавих мөнгө өгөөч” гэхээр нь бид компанийн санхүүд байсан 30.000 ам долларыг шилжүүлсэн бөгөөд тэрээр лифтний төлбөрийн мөнгөнөөс өгч байгааг мэдэж байсан. С.Н  “Дээрх 2 лифтний үлдэгдэл төлбөр мөнгийг манай компани зохицуулчихна, тэгээд дараа нь тооцоо нийлээд учрыг нь олно” гэж хэлсэн учраас 30.000 ам долларыг өгсөн. Түүнчлэн тэрээр миний хувьцаа эзэмшдэг “Тиссен” ХХК нь “Эко констракшн” ХХК-д “Thyssen Krupp” маркийн лифтийг байнга нийлүүлдэг тул энэ 2 компанийн хооронд тооцоо байнга үүсч байдгыг мэднэ. Ингээд манай гэр бүл газрын төлбөрөөс 90 хувийг төлсөн байхад 2016 оны хавар тухайн газар дээрээ барилгын ажил эхлүүлэхээр болоход уг газрыг “Эко констракшн” ХХК нь бидэнд мэдэгдэхгүйгээр бусдад зарсан байсан ба 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр энэ асуудлаар “ Э ХХК-д уг асуудлаар хүсэлт тавьсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст тус компанийн ерөнхий захирал С.Н  залилангийн хэрэг үүсгүүлэхээр хандсан. Үүний дараа хариуцагчаас 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр болон 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Д.Б  тэтгэврийн данс руу 2 удаагийн шилжүүлгээр нийт 83.490.000 төгрөгийг бидэнд мэдэгдэхгүйгээр шилжүүлсэн байсан. Энэ нь тухайн компанийн санхүүд бэлнээр тушаасан 30.000.000 төгрөг болон 30.000 ам долларын зарим хэсгийг буцаан өгч байна гэж ойлгогдсон. Учир нь энэ мөнгө ээжийн данс руу шилжиж орох үед 1 ам доллар 2.411,55 төгрөгтэй тэнцэж байсан тул бидний бэлнээр өгсөн 30.000 ам доллар нь 72.346.500 төгрөг болж, дээр нь 30.000.000 төгрөгийг нэмээд 102.346.500 төгрөг болж, үүнээс 83.490.000 төгрөгийг л шилжүүлж 18.856.500 төгрөгийг дутуу төлсөн болно. Энэ төлбөр хийгдсэнээс хойш дахин өөр мөнгө өгөөгүй бөгөөд дахин бид 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст хандан “Хамтран залилан хийгээд байгаа нэр бүхий этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн хариуцлага тооцож өгнө үү” гэж өргөдөл гаргасан. Гэтэл бидний авах ёстой 59.364 ам долларыг “Э ” ХХК нь мэдсээр байж, 2016 оны сүүлээр бидэнд мэдэгдэхгүйгээр иргэн Д.Б  гэгчид газрын төлбөрт суутгасан байсан. Дээрх 2 лифт 2014 онд өмнөд Солонгос улсаас нийлүүлэгдэн “Э  ХХК-ийн тухайн үед баригдаж байсан “Кинг тауэр -2” барилгад угсрагдаж, одоо хүртэл ашиглагдаж байгаа. “Э  ХХК бидний авах ёстой үлдэгдэл 59.364 ам долларыг одоо хүртэл өгөхгүй байгаа ба энэ авлагад бидний төлсөн 52.000 ам доллар болон “Тиссен” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б  миний эдэлсэн лифтний үнийн хөнгөлөлтийн зарим хэсэг 7.364 төгрөг нэмэгдэж тооцогдох ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган, “Э  ” ХХК-иас ханшийн зөрүү 18.856.500 төгрөг, мөн 2014 онд импортлогдон ашиглагдаж байгаа лифтний үнийн төлбөр 59.364 ам доллар буюу 164.103.467 төгрөг, нийт 182.959.967 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Э  ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд иргэн Д.Б  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. “Эко констракшн” ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үйл ажиллагааны хүрээнд “Тиссен” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Цахилгаан шат нийлүүлэх” TKEK-20132588 дугаартай гэрээг байгуулж, гэрээний 1.1.-т заасны дагуу “Тиссен” ХХК нь Хан-Уул дүүрэгт байрлах Кинг тауэр 1-1 дүгээр барилгад тус бүр нь 14 зогсоолтой 2 ширхэг цахилгаан шатыг гэрээний 3.1-т заасан нийт 128.909 ам доллараар худалдан авахаар харилцан тохиролцсон байдаг. Тухайн үед нэхэмжлэгч Д.Бадарчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  нь Маршал таун хотхоноос 0,7 га талбай бүхий газар авах хүсэлт гаргасны дагуу “Э ХХК нь нэхэмжлэгч Д.Б  2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ” 02/2013-1008 тоот гэрээ байгуулж, Маршал хотхонд байрлах 700 м.кв талбай бүхий нэг айлын газрыг шилжүүлэн авч, газар дээр нэхэмжлэгч тал өөрийн хөрөнгөөр 3 давхар хүртэл амины орон сууц барих, газрын төлбөрт 245.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Тус төлбөрийг төлж барагдуулахдаа гэрээний 7.2-т заасны дагуу урьдчилгаа төлбөр болгож 30.000.000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлөх, үлдэгдэл 215.000.000 төгрөгийг төлөхдөө 128.909 ам долларын үнэ бүхий БНСУ-ын Thyssen krupp брендийн тус бүр нь 14 зогсоолтой 2 ширхэг цахилгаан шатыг нийлүүлж, угсарч “Эко констракшн” ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Улмаар “Э ХХК, иргэн Д.Б  “Т  ХХК нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02/2013-1008-01 тоот “Гурван талт хамтран ажиллах гэрээ” байгуулагдаж, тус гэрээний 1.1, 1.2, 2.1.3, 2.2.6-д зааснаар “Б” тал буюу нэхэмжлэгч Д.Б  нь 14 зогсоолтой 2 ширхэг цахилгаан шатны төлбөр 128.909 ам долларыг “В” тал буюу “Т  ХХК-нд бүрэн төлж барагдуулах, “В” тал буюу “Т  ХХК нь гэрээний 2.3.5-д зааснаар урьдчилгаа төлбөр орсон өдрөөс хойш 90 хоногт багтаан “А” талын буюу “Э  ХХК-ийн барилгын талбайд буулган, угсарч суурилуулан хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байдаг. Кинг тауэр 1-1-д заасан барилга угсралтын ажил дуусаж, гэрээний зүйл болох цахилгаан шатыг угсрах нөхцөл боломжийг бүрдүүлэн “Э  ХХК-иас цахилгаан шатыг угсарч суурилуулахыг шаардсан боловч цахилгаан шат хугацаандаа ирээгүй. Гэрээнд заасан хугацаандаа цахилгаан шат ирээгүй тул “Э ХХК нь 02/2013-1008 тоот гэрээний 7.5, Гурван талт гэрээний 2.1.7-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Б  байгуулсан гэрээг цуцалж, нэхэмжлэгч талаас “Э  ХХК-д төлсөн 30.000.000 төгрөг, 30.000 ам доллартай тэнцэх 53.490.000 төгрөг, нийт 83.490.000 төгрөгийг буцаан төлсөн. Харин “Э ХХК нь 14 зогсоолтой 2 ширхэг цахилгаан шатыг “Т ХХК-тай байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Цахилгаан шат нийлүүлэх” ТКЕК-20132588 дугаартай гэрээний дагуу төлбөрийг төлж, хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, “Э  ХХК нь иргэн Д.Б  30.000.000 төгрөг, 30.000 ам доллар буюу тухайн үеийн ханшаар тооцож, 53.490.000 төгрөг, нийт 83.490.000 төгрөгийг хүлээн авсан, нэхэмжлэгч Д.Б  гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан учир “Э  ХХК нь нэхэмжлэгч талаас хүлээн авсан нийт 83.490.000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ дурдаж буй 53.364 ам долларыг хүлээн аваагүй тул уг 53.364 ам доллар буюу 164.103.467 төгрөгийг хариуцан төлөх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч Д.Б  “Э ” ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Ø¿¿õ õóðàëäààíààð õýëýëöýãäñýí áîëîí õýðýãò àâàãäñàí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëààä

¯ÍÄÝÑËÝÕ ÍÜ:

 

Нэхэмжлэгч Д.Б  нь хариуцагч “Э ХХК-нд холбогдуулан “Хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн төлбөрөөс ханшийн зөрүү 18.856.500 төгрөг, мөн 2014 онд импортлогдон ашиглагдаж байгаа лифтний үнийн төлбөр 59.364 ам доллар буюу 164.103.467 төгрөг, нийт 182.959.967 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч “Э  ХХК нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 02/2013-1008 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Marshall Deluxe village” хотхонд байрлах “Э  ХХК-ийн эзэмшлийн 700 м.кв талбай бүхий, нэг айлын газар дээр “Э ХХК нь гадна инежерийн эхний шугам сүлжээг хүлээлгэн өгөх, Д.Б  нь өөрийнхөө хөрөнгөөр амины орон сууцны барилга барих, гэрээний зохих төлбөрт бараа нийлүүлэхээр тохиролцжээ.

Уг гэрээний 4.11-т зааснаар газрын төлбөр нийт 245.000.000 төгрөг байхаар тогтоосон байх ба урьдчилгаа 30.000.000 төгрөгийг төлснөөр /хэргийн 6 дугаар хуудас/ гэрээ хүчин төгөлдөр болсон, үлдэх 215.000.000 төгрөгт БНСУ-ын “Thyssen Krupp” брендийн 2 ширхэг 14 зогсоолтой иж бүрэн цахилгаан шатыг гэрээ байгуулснаас хойш 90 хоногийн дотор нийлүүлж, угсралт суурилуулалтын ажлыг бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгөх үүргийг иргэн Д.Б  хүлээсэн буюу талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Дээрх гэрээтэй зэрэгцүүлэн “Э  ХХК, иргэн Д.Б , “Т ХХК-ийн хооронд мөн өдөр буюу 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 02/2013-1008-01 тоот “Гурван талт хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээний дагуу 128.909 ам долларын үнэ бүхий 14 зогсоолтой 2 ширхэг цахилгаан шатыг “Т ХХК-иар дамжуулан “Э   ” ХХК-нд нийлүүлэх, угсралтын ажлыг гүйцэтгэж өгөх, иргэн Д.Б нь тухайн шатны төлбөр төлөх, “Т ХХК нь чанарын шаардлага хангасан цахилгаан шатыг нийлүүлж, цаашдын засвар үйлчилгээг хариуцахаар тус тус тохиролцсон ажээ.

Гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Б  2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр газрын төлбөрийн урьдчилгаа болох 30.000.000 төгрөгийг бэлнээр “Э ХХК-нд төлсөн нь хэргийн 6 дугаар хуудаст авагдсан баримтаар, мөн цахилгаан шатны төлбөрт 42.000 ам долларыг БНСУ-ын “Thyssen Krupp Elevator” ХХК руу 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлсэн нь хэргийн 13 дугаар хуудаст авагдсан баримтаар, цахилгаан шатны суурилуулалт, угсралтын зардалд 17.844.000 төгрөг /10.000 ам долларыг тухайн өдрийн ханшаар буюу 1.784,4 төгрөгөөр тооцон/ “Т ХХК руу 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн нь хэргийн 14 дүгээр хуудаст авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь 30.000 ам долларыг “Т ХХК-иар дамжуулан 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч “Э ХХК-ийн кассанд бэлнээр буюу тухайн өдрийн ханшаар 53.490.000 төгрөгийг /хэргийн 15 дугаар хуудас/ газрын төлбөрт төлжээ.

Монгол банкны албан ёсны сайт буюу https://www.mongolbank.mn/dblistofficialdailyrate.aspx?vYear гэх хаягт нийтлэгдсэн нэг ам долларын ханшийг Д.Бадарчийн төлбөр төлсөн өдрийн ханшаар тооцоход 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1.708,28 төгрөг буюу 42.000 ам доллар нь 71.495.760 төгрөгтэй, 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1.782,01 төгрөг буюу 10.000 ам доллар нь 17.844.000 төгрөгтэй, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 1.781,38 төгрөг буюу 30.000 ам доллар нь 53.490.000 төгрөгтэй тус тус тэнцэж байсан нь тогтоогдож байх ба, 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 30.000.000 төгрөг, нийт 172.829.760 төгрөгийн газрын төлбөрийг төлсөн байна.

Хариуцагч “Э  ХХК-иас 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болон 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 05/2013-033, 05/2014-002 тоот албан бичгээр 2013 оны 02/2013-1008 тоот “Хамран ажиллах гэрээ”-г цуцалсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн гэх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүнийг хүлээн аваагүй, мэдээгүй гэж тайлбарласан.

Үүнийг хариуцагч нь дээрх гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч талд энэ тухайгаа мэдэгдээгүй, мэдэгдсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, нөгөө талаар, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хамгийн сүүлд 30.000 ам долларыг бэлнээр кассандаа “Э  ХХК хүлээн авснаараа дээрх гэрээ цуцалсан тухай мэдэгдлээ няцааж байгаа бөгөөд Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.1-т зааснаар “Үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хэсэгчлэн гүйцэтгэх эрхтэй” гэж заасан байх тул тухайн өдөр хүртэл хугацаанд талуудын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ” хүчин төгөлдөр байсан гэж үзнэ.

Харин 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш нэхэмжлэгч Д.Б азрын төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, нөгөө талаар, тухайн үед цахилгаан шат “Э ХХК-нд нийлүүлэгдээгүй байсан нь хэрэгт авагдсан “Т ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 15/122 тоот албан бичиг, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 “Т ХХК-иас “Э  ХХК-ийн Санхүү бүртгэлийн албанд  хүргүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16/167, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 16/172 тоот албан бичгийн агуулгаас үзэхэд “Э ХХК, иргэн Ч.Б , “Т  ХХК нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан TKEK-20132588 тоот “Цахилгаан шат нийлүүлэх гэрээ”-ний дагуу тооцоо нийлсэн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн актаар тогтоогдсон 53.364 ам долларыг цахилгаан шатны төлбөрт тооцож, иргэн Д.Б нэр дээр газрын гэрчилгээг гаргуулахыг хүссэн байх ба үүнийг нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зөвшөөрсөн тайлбар өгсөн.

Өөрөөр хэлбэл, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр талууд тооцоо нийлүүлж, цахилгаан шатыг тухайн үед “Э  ХХК-нд “Т ХХК-иас бүрэн хүлээлгэн өгч, цахилгаан шатны төлбөр 53.364 ам долларыг төлбөрт тооцож, газрын гэрчилгээг иргэн Д.Б   нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн байх ба үүгээр тухайн гурвалсан гэрээний үүрэг биелэгдсэн байна.

Харин нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “Э  ХХК-тай байгуулсан 2013 оны 02/2013-1008 тоот “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу төлсөн газрын төлбөрийг буцаан гаргуулахаар шаардсан байх бөгөөд шүүх энэ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Дээр дурдсанчлан хамгийн сүүлд гэрээний дагуу иргэн Д.Б  30.000 ам долларыг хариуцагч “Э ХХК-нд 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн байгаа ба энэ хугацаанаас хойш 2016 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд талуудын хэн аль нь өөрсдийн үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгээгүй.

Нэгэнт талууд гэрээний үүргээ зохих ёсоор, гэрээнд заасан хугацаандаа биелүүлээгүй ба Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-т зааснаар талууд хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болох, мөн хуулийн 479 дүгээр зүйлийн 479.3-т зааснаар тэдний хамтын үйл ажиллагаа дуусгавар болох учир шүүх талуудыг 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш гэрээнээс гарч, гэрээ дуусгавар болсон гэж дүгнэв.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Манай байгууллага цахилгаан шатны төлбөрөө “Т ХХК-нд бүрэн төлөөд шатаа хүлээн авсан. Нэхэмжлэгч Д.Б  “Э  ХХК-нд өгсөн 30.000.000 төгрөг болон 30.000 ам доллар буюу 53.490.000 төгрөгийг буцаан төлсөн. Одоо нэхэмжлээд байгаа төлбөрийг төлбөл зохих этгээд буюу хариуцагч биш” гэж маргасан.

Гэтэл талуудын шүүхэд өгсөн тайлбараар тухайн цахилгаан шатыг “Э  хүлээн авч, одоо хүртэл тус компанийн барьсан барилгад ашиглагдаж байгаа талаар маргаагүй бөгөөд “Т ХХК-иас ирүүлсэн албан бичгүүдээр тухайн байгууллагаас “Э  ХХК-д шатыг хүлээлгэн өгсөн тухай дурдсан байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч биш хэмээн хариуцагч “Э ХХК маргаж байгаа боловч цахилгаан шатнаа хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн тул иргэн Д.Б  уг шатны төлбөрт төлсөн 42.000 ам долларыг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзлээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан ба 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Монгол банкнаас заралсан ханш 1.781,38 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгч Д.Б  цахилгаан шатны төлбөрт төлсөн 42.000 ам долларыг тооцож үзэхэд 74.817.960 төгрөг болох бөгөөд үүнийг хамтран ажиллах гэрээний хураамж гэж тооцож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 477.2-т зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэлд дурдсан цахилгаан шатны суурьлуулалтын зардал 17.844.000 төгрөг буюу 10.000 ам долларыг нэхэмжлэгч Д.Б нь “Т ХХК-иас гаргуулахаар шаардах нь зүйтэй байх бөгөөд тухайн “Т ХХК-ийн дансанд уг төлбөр шилжсэн тухай баримт хэрэгт авагдсан, нөгөө талаар, “Т ХХК-ийн хүсэлтийн дагуу газрыг тухайн компани авахаар хүссэн агуулгатай албан бичгийг хүргүүлж, Д.Б  бус гуравдагч этгээдэд газар шилжсэн байна.  

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан “30.000 ам долларын ханшийн зөрүү 18.856.500 төгрөг гаргуулах тухай” шаардлага нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасантай нийцэхгүй, 7.364 ам долларын хөнгөлөлтийг ямар эрх зүйн акт болон ямар баримтыг үндэслэн нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нийт 108.142.007 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.072.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э ХХК-иас 532.039,8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б  олгох нь зүйтэй.

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.2.2, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã óäèðäëàãà áîëãîí

ÒÎÃÒÎÎÕ íü:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 477.2, 218 дугаар зүйлийн 218.1-т зааснаар хариуцагч “Э ХХК-иас хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн 42.000 ам доллар буюу 74.817.960 /далан дөрвөн сая найман зуун арван долоон мянга есөн зуун жар/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 108.142.007 /нэг зуун найман сая нэг зуун дөчин хоёр мянга долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.072.750 /нэг сая далан хоёр мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э ХХК-иас 532.039,8 /таван зуун гучин хоёр мянга гучин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                 Í.ÃÝÐÝËÒÓßÀ