Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2019/02094

 

 

2019 оны 10 сарын 00 өдөр   Дугаар 183/ШШ2019/02094 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Стадион оргил-1 Х.Б ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 хороо, Үндсэн хуулийн гудамж 3 тоот хаягт байрлах, Н.Ш.Ш.Г.Гт холбогдох,

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 19-ны өдрийн 183/ШШ2017/00000 тоот захирамжаар нэхэмжлэгч Х.БХХК, хариуцагч Р.О-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 84 895 837 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 291 215 төгрөгийг төлөхөөр захирамж гарсан. Уг шүүхийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжид дурдсан. Хариуцагч Р.О шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул нэхэмжлэгч Х.БХХК-ийн зүгээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт шүүхийн гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаснаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2018/00000 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарч, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ГХ2018/00000 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн 139-р тойрог хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Э.Б-тай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ байгуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0/00000дугаар бүхий мэдэгдлийг 2019 оны 06 сарын 24-ны өдөр хүлээн авсан бөгөөд уг мэдэгдэлд дурдсан анхны албадан дуудлага худалдааны санал болгох үнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Уг мэдэгдэлд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 9 дүгээр гудамж, 000Г тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 103 036 076 төгрөг, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 9 дүгээр гудамж, 000Г тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 263,405,868 төгрөгөөр тус тус үнэлж анхны дуудлага худалдааны үнийг нийт 256 509 360 төгрөгөөр үнэлсэн байна. 2013 оны 07 сарын 06-ны өдрийн БГ-00/000 дугаар барьцааны гэрээгээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 9 дүгээр гудамж, 000Г тоот хаягт байрлах 686 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000дугаарт бүртгэлтэй газрыг 5 000 000 сая төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 9 дүгээр гудамж, 000Г тоот хаягт байрлах 286 м.кв эрхийн бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 50 000 000 төгрөгөөр тус тус үнэлж барьцаалуулсан. 2014 оны 09 сарын 26-ны өдрийн БГ00/000-01 дугаар барьцааны гэрээгээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 9 дүгээр гудамж, 000Г тоот хаягт байрлах 363 м.кв эрхийн бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 25 000 000 төгрөгөөр тус тус үнэлж барьцаалуулсан байдаг. Тухайн хувийн сууц нь дулааны шугам сүлжээнд холбогдоогүй, жил ирэх бүр элэгдэл хорогдолд орж бодит байдалд үнэлгээ нь өдөр тутам унаж байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 0/00000дугаартай албан тоотоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 9 дүгээр гудамж, 000Г тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 103 036 076 төгрөг, Хан- Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 9 дүгээр гудамж, 000Г тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 263 405 868 төгрөгөөр тус тус үнэлсэн нь зах зээлийн бодит үнэ ханшнаас илт өндөр гэж үзэн нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа болно. Иймд Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0/00000дугаар албан тоотоор ирүүлсэн барьцаа хөрөнгийн дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/00000 дүгээр захирамжаар Р.О-ээс 85 187 052 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор, төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 9 дүгээр гудамж, 000Г тоот хаягт байрлах 363 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн хаягт байрлах 686 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, 40 м.кв талбайтай хувийн сууц, 36 м.кв талбайтай гарааш зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй тул дээр дурдсан барьцаа хөрөнгүүдийг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 00000000/00 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 00000000/00 дүгээр тогтоолоор хурааж, талуудад үнийн санал өгөхийг мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй. Талууд харилцан тохиролцоогүй тул 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 000 дүгээр тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилоход 40 м.кв талбайтай хувийн сууц, 36 м.кв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд нь 103 036 076 төгрөгөөр, 363 м.кв талбайтай хувийн сууц, 686 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 263 405 868 төгрөгөөр, нийт 366 441 994 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 0/00000, 0/00000дүгээр албан бичгээр мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүхээс зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.БХХК нь хариуцагч Н.Ш.Ш.Г.Гт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.БХХК нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь төлбөр төлөгчтэй байгуулж байсан үеийн буюу банк үнэлж тогтоож байсан үнэлгээнээс хэт дээгүүр үнэлсэн бөгөөд хэрэв албадан дуудлага худалдаагаар борлогдохгүй бол манайд санал болгон төлбөрийн зөрүүг бид буцаан олгох эрсдэл үүсэх учир энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж шаардлагаа тайлбарлаж, хариуцагч Н.Ш.Ш.Г.Г энэхүү үнэлгээ нь хуульд заасан дүрэм журмын дагуу гарсан, тухайн үеийн зах зээлийн үнэ, мөн барилгын гүйцэтгэл дууссанаас шалтгаалан үнэлгээ өссөн, нэхэмжлэгч хэт өндөр үнэлсэн талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Тогтоогдсон үйл баримтын талаар:

Тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/00000 дугаартай шүүгчийн захирамжаар Р.О-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 84 895 837.31 төгрөгийг төлж барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох Хан-Уул дүүргийн 10-р хороо, Нисэхийн 9-р гудамж, 000Г тоотод байрлах 363 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга Ү-0000000000, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Нисэхийн 9-р гудамж, 000Г тоот 686 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар Г-0000000000, мөн дүүрэг 10-р хороо, Нисэхийн 9-р гудамж 000 тоот 286 м.кв талбайтай хувийн сууц 36 м.кв талбайтай Ү-0000000000 үл хөдлөх эд хөрөнгөөр /маргаж буй үл хөдлөх хөрөнгийн хувьд/ үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд 2018 оны 10 сарын 15-ны өдрийн гүйцэтгэх хуудсын дагуу 2019 оны 2 сарын 26-ны өдрийн 00000000 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсжээ.

2019 оны 4 сарын 2-ны өдрийн 00000000/00 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Хан-Уул дүүргийн 10-р хороо, Нисэхийн 9-р гудамж, 000Г тоотод байрлах 363 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга Ү-0000000000, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Нисэхийн 9-р гудамж, 000Г тоот 686 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар Г-0000000000, мөн дүүрэг 10-р хороо, Нисэхийн 9-р гудамж 000 тоот 286 м.кв талбайтай хувийн сууц 36 м.кв талбайтай Ү-0000000000 үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн авч тэмдэглэл үйлдсэн ба 2019 оны 5 сарын 14-ний өдрийн 00000000/00 эд хөрөнгө хураах тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураасан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно. гэж заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагчаас үнийн талаарх санал авсан ч талууд тохиролцоогүй тул 2019 оны 6 сарын 5-ны өдөр 000 дугаартай шинжээч томилох тухай тогтоол гаргасан байх бөгөөд уг тогтоолоор томилогдсон Сэлэнгэ Эстимэйт ХХК-иас гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг нэхэмжлэгч Х.БХХК-д 2019 оны 6 сарын 24-ний өдөр мэдэгдсэн байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

Хэрэгт авагдсан баримтаас харахад дээрх шинжээч томилсон тогтоолоор Сэлэнгэ Эстимэйт ХХК-г томилж үнэлгээчин Г.О-т шинжээчийн эрх үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл үйлдсэн боловч Хөрөнгийн үнэлгээг хийж гүйцэтгэсэн тайланд гүйцэтгэх захирал Д.Д гарын үсэг зурсан байгаа нь уг тайланд хавсаргагдсан 2019 оны 6 сарын 5-ны өдрийн 00/00 дугаартай Хөрөнгийн үнэлгээний компанийн итгэмжлэлтэй зөрчилдөж байхаас гадна Хөрөнгийн үнэлгээний тухайн 9 дүгээр зүйлийн 9.4 Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна гэснээр шинжээч томилсон тогтоолд заасан хөрөнгийн үнэлгээний байгууллагын захирлыг үнэлгээчин гэж үзэхээр байна.

Гэтэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1.Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна. 9.2.Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна. гэсэн ажиллагааг үнэлгээний тайланг баталгаажуулсан үнэлгээчин буюу шинжээчид явуулаагүй тул энэхүү үнэлгээ хуулийн шаардлага хангахгүй гэж дүгнэлээ.

Иймд дээрх хуульд заасны дагуу эрх, үүрэг хариуцлагыг нь урьдчилан сануулаагүй үнэлгээчиний гаргасан үнэлгээний тайланг үнэн зөв гэж тооцох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн 10-р хороо, Нисэхийн 9-р гудамж, 000Г тоотод байрлах 363 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга Ү-0000000000, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Нисэхийн 9-р гудамж, 000Г тоот 686 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар Г-0000000000, мөн дүүрэг 10-р хороо, Нисэхийн 9-р гудамж 000 тоот 286 м.кв талбайтай хувийн сууц 36 м.кв талбайтай Ү-0000000000 үл хөдлөх хөрөнгийн тус тус зах зээлийн үнэлгээг тогтоосон Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан тул нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 10-р хороо, Нисэхийн 9-р гудамж, 000Г тоотод байрлах 363 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга Ү-0000000000, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Нисэхийн 9-р гудамж, 000Г тоот 686 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар Г-0000000000, мөн дүүрэг 10-р хороо, Нисэхийн 9-р гудамж 000 тоот 286 м.кв талбайтай хувийн сууц 36 м.кв талбайтай Ү-0000000000 үл хөдлөх хөрөнгийн тус тус зах зээлийн үнэлгээг тогтоосон Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.БХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШЗ2019/10316 тоот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Ц.УРАНГУА