Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 183/шш2020/01685

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2020/01685

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Í.Ãýðýëòóÿà даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: н холбогдох,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Д.О  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дугаартай шийдвэрээр “А  ХХК болон Хас банк ХХК-ийн эвлэрлийн гэрээг баталгаажуулан, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүгчийн захирамжийн дагуу Д.О  надаас 2.340.000.000 төгрөгийг төлүүлэхээр ажиллагаа хийж, миний харилцах дансыг битүүмжилж, зарлагын хөдөлгөөнийг хаасан байна. Би төлбөр төлөгч биш бөгөөд надаас төлбөр гаргуулахаар гүйцэтгэх хуудас олгогдоогүй. Иймд Д.О над дээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 183/ШШ2017/00724 дугаартай шийдвэрийн дагуу явуулж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дугаартай шүүхийн шийдвэртэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад иргэн Д.О харилцах дансны хөдөлгөөнийг хаагаагүй. Түүнтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй. Харин тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 1-ны өдрийн 183/ШШ2018/00959 дүгээр шийдвэрээр Д.Б Д.О нараас 70.165.098 төгрөгийг гаргуулж, “Ж ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөр төлснөөр дуусгавар болсон бөгөөд тухайн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн ажиллагааны явцад л түүний дансыг битүүмжилсэн байсан. Тэгээд тухайн ажиллагаа дуусгавар болсон тул Д.О  дансны хөдөлгөөнийг нээж өгсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.     

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮÍÄÝÑËÝÕ íü:

 

Нэхэмжлэгч Д.О  нь хариуцагч Н  холбогдуулан, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэгт авагдсан төлбөр төлөгч “А ХХК болон иргэн Д.Б нарт холбогдох 2018 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 18290255 дугаар бүхий “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” тогтоолтой хувийн хэргээс үзэхэд тус шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 тоот шийдвэрээр 13.940.000.000 төгрөгийг “А ХХК болон иргэн Д.Б  нараас гаргуулж, “Х ХХК-нд олгох, үүний 11.600.000.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “Х  ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, үлдэх 2.340.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсоныг шүүх баталгаажуулан, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

            Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад иргэн Д.О-тэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй байх бөгөөд гагцхүү түүнээс Д.Б  хаана оршин суугаа болохыг тодруулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн ажиллагаатай танилцуулах зэргээр оролцуулсан тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-28, 40, 43, 45/ авагдсан байна.

             Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 тоот шийдвэрийн дагуу хийгдэж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад иргэн Д.О  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, 93 дугаар зүйлийн 93.4, 122.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 4/18499 тоот албан бичиг, хэргийн 57 дугаар хуудаст авагдсан 18291000/01 тоот тогтоолоор Д.О  харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг өөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилж, зогсоосон байх бөгөөд энэхүү маргаан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байгааг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.О  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, 93 дугаар зүйлийн 93.4, 122.5-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч Д.О  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.О  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2020/07060 тоот “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” захирамжийн “Захирамжлах нь” хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

                        ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                 Í.ÃÝÐÝËÒÓßÀ