Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2017/00827

 
 

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2017/00807

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн Бага тойруу 7/1 байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголон 13 дугаар гудамжны 519 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, Боржигон овогт Дашдэлгэрийн Ууганцэцэг /рд:ГД82031800/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголон 13 дугаар гудамжны 519 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, Хотол овогт******* /рд:ШЖ82060111/ нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 14,615,588.62 төгрөг гаргуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Нинагийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 2-2 дугаар гудамж,******* тоот хаягт байрлах газар, орон сууц нь ******* болон иргэн П.Ганбаатар,******* нарын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний барьцааны зүйл биш болохыг тогтоож, эдгээр газар болон эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн тухай холбогдох бичиг баримтыг Хан-Уул дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг *******инд даалгахыг хүссэн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс, Б.Амарбаясгалан, хариуцагч*******, хариуцагч П.Ганбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, Б.Жавхлантөгс нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч П.Ганбаатар,******* нар нь 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр *******ны Хархорин тооцооны төвтэй №566 тоот зээлийн гэрээ байгуулан 26,500,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар 07-87 УБС тоот улсын бүртгэлийн дугаартай №КМСDB18YPVC105815 арлын дугаартай, HUINDAI маркийн өөрөө буулгагч автомашин худалдан авах зорилгоор хөрөнгө оруулалтын зээл авсан. Зээлийн барьцаанд уг автомашин болон Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхант 2-2 гудамж 208А тоотод байрлах 54 м.кв талбайтай******* улсын бүртгэлийн дугаартай №000326587 гэрчилгээний дугаартай хувийн сууц, мөн Г-2206008047 улсын бүртгэлийн дугаартай №000265870 гэрчилгээний дугаартай өмчлөх эрхтэй газар нь тус тус зээлийн барьцаа хөрөнгө болсон. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж удаа дараа биелүүлээгүй ба банкны зүгээс зээлийн гэрээний үүрэг биелүүлэх талаар удаа дараа уулзаж, зээлдэгчид зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг нь сунгаж, зээлийн эргэн төлөлтийг бууруулан зээл төлөх нөхцөл боломжийг сайжруулж ажилласан боловч өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн байгаа. Зээлдэгчийн зүгээс авсан зээлийг төлөх талаар ямар нэг санаачлага огт гаргаагүй, банкны зүгээс тавьсан шаардлагыг биелүүлдэггүй байдалтай, хамтран үүрэг гүйцэтгэгч нь мөн адил байртай суурьтай байдаг ба зээлдэгч нь зээлийг би аваагүй, машиныг өөр хүнд өгсөн, тэр хүн зээл төлөх ёстой гэж тайлбарлан зайлсхийдэг. Иймд зээлдэгч П.Ганбаатар,******* нартай байгуулсан зээлийн гэрээг цуцлаж, үндсэн зээл 12,956,589.19 төгрөг, үндсэн хүү 1,584,593.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64.416,65 төгрөг нийт 14,615,588.62 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч П.Ганбаатар,******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан П.Ганбаатар,******* бид 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр *******ны Хар хорин салбартай зээлийн гэрээ хийж мөнгө авсан нь үнэн боловч банктай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ хийж өмнөх зээлийн гэрээгээ өөрчилсөн билээ. Гэтэл улс орон даяар санхүүгийн хямрал болж түүнд нь ард иргэд өртсөнөөс болж зээлийн гэрээний биелэлт асуудалтай болсныг далимдуулан зээлдэг маань гэрээгээ хугацаанаасаа өмнө цуцлахаар шүүхэд хандсанд гомдолтой байна. Зээлийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр нэхэмжлэхгүй бүхэлд нь нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дуусна. Тэр хооронд хүүгээ төлөөд явж байхад банкинд алдагдал байхгүй. Гэрээндээ эргэн төлөлтийн хуваарь гэж нэг юм хавсаргачихаад түүгээрээ асуудлыг шийдвэрлээд байгааг зөвшөөрөхгүй. Би анх 2 жилийн хугацаагаар л мөнгө зээлсэн. Дараа нь 2 жилээр сунгасан. Энэ хугацаандаа авсан зээлээ төлөөгүй бол мөнгөө буцааж нэхэх ёстой гэж үзэж байна. Түүнээс биш хугацаа дуусаагүй байхад өгсөн зээлээ нэхэх, тэр тусмаа гэрээгээ цуцлана гэж байгаа нь банкны монопол эрх гэж үзэж байна. Бид боломжийн хэмжээгээр төлж явсан. Улирлын байдлаас болж ажил олдохгүй, орлого олж ирэхгүй байгаагаас банкны гаргаж өгсөн график тодорхой хэмжээгээр зөрчигдөж байгаа ч гэрээний үндсэн хугацаа дуусаагүй байгаа. Би өнөөдрийн байдлаар үндсэн зээлд гэсэн нэрээр 13,543,402 төгрөг төлчихсөн байгаа. Үүнийг зээлийн гэрээний хугацааны хүүнд тооцоход би гэрээгээр хүлээсэн үүргээ давуулан биелүүлсэн байгаа. Гэрээний хугацаа дуусахад авсан 26,500,000 төгрөгөө тухайн хугацааны хүүтэйгээ төлсөн байвал биднийг үүргээ биелүүлсэн гэж үзэх ёстой. Ингээгүй нөхцөлд л гэрээгээ зөрчсөн гэж ямар нэг хариуцлага нэхэх учиртай. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч, хариуцагч П.Ганбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах болон төлөх төлбөртэй холбогдуулан маргах зүйл байхгүй, зөвшөөрч байна. Харин гуравдагч этгээдийн хашаа байшингаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Нинагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Нина нь 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ГД00265870, Г2206008047 УБ-т 695 мкв газар, хувийн орон сууцыг банкны барьцаанд тавих, барьцаалж гарын үсэг зурах итгэмжлэлийг П.Ганбаатарт итгэмжлэл олгосон байдаг. ******* нь энэ итгэмжлэлийн дагуу Н.Нинагийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр П.Ганбаатарт олгосон зээлийн барьцаа хөрөнгө болгож 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр буюу 566 дугаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаанд авсан атлаа зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зээлдэгчтэй зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ гэх хэлцэл хийж итгэмжлэлийн хугацаа дууссан буюу 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх үүргийн гүйцэтгэлд Н.Нинагийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд авсан байна. Ийнхүү үндсэн гэрээний хугацаагаа дуусаагүй байхад үүргийн гүйцэтгэлийг сольж шинэ үүрэг гүйцэтгүүлэхдээ, итгэмжлэлд олгосон хугацаагаар биш итгэмжлэлээс давсан хугацаагаар итгэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгосонд гомдолтой байна. Иймд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 2-2 дугаар гудамж,******* тоот хаягт байрлах газар, орон сууц нь ******* болон иргэн П.Ганбаатар,******* нарын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний барьцааны зүйл биш болохыг тогтоож, эдгээр газар болон эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн тухай холбогдох бичиг баримтыг Хан-Уул дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг *******инд даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан тайлбартаа: Барьцааны зүйл бол иргэний хуульд тодорхой заагаад өгсөн. Гэрээний үүрэг биелэгдээгүй байхад итгэмжлэлийн хугацаа ярьж байгаа нь өөрөө ойлгомжгүй байна. Энэ дээр улсын тэмдэгтийн хураамж төлөгдөөгүй байна. Энэ чөлөөлөгдөх тухай хууль байдаг. Энэ зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гээд байна. Зээлдэгч нар төлбөрийн чадваргүй болж байгаа гэсэн үндсэн дээр хүсэлтийн дагуу өөрчлөлт оруулж байгаа. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул гуравдагч этгээд шаардлага гаргах шаардлагагүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч, хариуцагч П.Ганбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганцэцэг******* гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дэмжиж байгаа гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч П.Ганбаатар,******* нартай байгуулсан зээлийн гэрээг цуцлаж, үндсэн зээл 12,956,589.19 төгрөг, үндсэн хүү 1,584,593.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64.416,65 төгрөг нийт 14,615,588.62 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах болон төлөх төлбөртэй холбогдуулан маргах зүйл байхгүй, зөвшөөрч байна. Харин гуравдагч этгээдийн хашаа байшингаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Нина нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 2-2 дугаар гудамж,******* тоот хаягт байрлах газар, орон сууц нь ******* болон иргэн П.Ганбаатар,******* нарын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний барьцааны зүйл биш болохыг тогтоож, эдгээр газар болон эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн тухай холбогдох бичиг баримтыг Хан-Уул дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг *******инд даалгахыг хүссэн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд ******* П.Ганбаатар,******* нар 2014 06 дугаар 13-ны 566 тоот болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, үүгээр тус банк нь 26 500 000 төгрөгийн зээлийг сарын 2.2, жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцохоор, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар дүүлсэн байна.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхант 2-2 гудамж, 208А тоот хаягт байрших 54 м.кв хувийн сууц, мөн хаягт байрших 695 м.кв газар, 0787 УБС улсын дугаартай Хьюндэй маркийн өөрөө буулгагч автомашин зэргийг тус тус жээ.

 

Талууд тохиролцож, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн хугацааг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сунгаж, 566 тоот зээлийн гэрээний нөхцлүүд хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөхөөр гэрээнд тусгасан байна.

 

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дуусах байсан боловч хариуцагч нь зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасныг зөрчиж зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч байгууллага нь гэрээ цуцлахыг шаардах эрхтэй.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэх, зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь 26 500 000 төгрөгийг хүлээн авсан болон уг зээлийг гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах зэрэг үйл баримтад талууд маргаагүй.

 

Харин хариуцагч нар ...бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Нина нь дээрх зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхант 2-2 гудамж, 208А тоот хаягт байрших 54 м.кв хувийн сууц, мөн хаягт байрших 695 м.кв газарыг тус тус барьцаалах эрхийг П.Ганбаатарт 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэлээр олгосон байх бөгөөд итгэмжлэлд ...ГД-000265870, Г-2206008047 улсын бүртгэлтэй 695 м.кв газар, ГД-000326587,******* улсын бүртгэлтэй хувийн сууцыг банкны зээлийн барьцаанд тавих гэрээ, барьцаалбарт гарын үсэг зурах гэжээ.

 

Дээрх итгэмжлэл нь 32 32.1- ргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно , 32.2- өлөөлөл нь хуульд зааснаар, эсхүл сайн дураар буюу гэрээгээр төлөөлөх хэлбэртэй байна , 62 62.3- өлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ байх бөгөөд итгэмжлэлийн хүчин төгөлдөр эсэхэд талууд маргаагүй. Харин дээрх итгэмжлэлээр Н.Нина нь П.Ганбаатарт зөвхөн зээлийн барьцаанд тавих гэрээ, барьцаалбарт гарын үсэг зурах эрхийг олгосон байх тул гуравдагч этгээдийн ...үндсэн гэрээний хугацаагаа дуусаагүй байхад үүргийн гүйцэтгэлийг сольж шинэ үүрэг гүйцэтгүүлэхдээ, итгэмжлэлд олгосон хугацаагаар биш итгэмжлэлээс давсан хугацаагаар итгэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгос гэх тайлбар үндэслэлгүй, зохигчдын хооронд хийгдсэн барьцааны гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрээр хийгдсэн, нотариатаар гэрчлүүлсэн, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байна. /хх11-14, 40/

 

Талуудын байгуулсан гэрээний 2.1.5-д Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцно гэж, мөн гэрээний 2.2.7-д зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийн дарааллаар төлүүлнэ гэж тус тус заажээ.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэснээр зээлдэгч нар нь хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч П.Ганбаатар,******* нараас үндсэн зээл 12,956,589.19 төгрөг, үндсэн хүү 1,584,593.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64.416,65 төгрөг нийт 14,615,588.62 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******инд олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нартай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан тул хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхант 2-2 гудамж, 208А тоот хаягт байрших 54 м.кв хувийн сууц, мөн хаягт байрших 695 м.кв газар, 0787 УБС улсын дугаартай Хьюндэй маркийн өөрөө буулгагч автомашиныг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,972.89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 248,972.89 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан ******* П.Ганбаатар,******* нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, П.Ганбаатар,******* нараас үндсэн зээл 12,956,589.19 төгрөг, үндсэн хүү 1,584,593.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64.416,65 төгрөг нийт 14,615,588.62 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Нинагийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 2-2 дугаар гудамж,******* тоот хаягт байрлах газар, орон сууц нь ******* болон иргэн П.Ганбаатар,******* нарын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний барьцааны зүйл биш болохыг тогтоож, эдгээр газар болон эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн тухай холбогдох бичиг баримтыг Хан-Уул дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг *******инд даалгахыг хүссэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч П.Ганбаатар,******* нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхант 2-2 гудамж, 208А тоот хаягт байрших 54 м.кв хувийн сууц, мөн хаягт байрших 695 м.кв газар, 0787 УБС улсын дугаартай Хьюндэй маркийн өөрөө буулгагч автомашиныг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг ийслэлийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,972.89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 248,972.89 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ