Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 135/ШШ2018/01138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 142/2015/00807/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *******атчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, ...тоотод оршин суух Т овогт Ч-ын Б /РД: ,,,,,,,,,,/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон ....тоотод оршин суух Т овогт Ч-ын Б /РД: ......./,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ,,,,тоотод оршин суух Б овогт Б-н А /РД: ,,,,,,,/ нарт холбогдох,

Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр *******-ыг бүртгэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Орон сууц хамтран өмчлөх эрхийг шударгаар олж авсан, шударга хамтран өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн өмчлөлийн Орхон аймгийн ,,,тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцандаа ганцаараа амьдардаг байсан. Тухайн үед байрандаа байхад өвчний улмаас нойр хүрдэггүй, их зовиур шаналгаатай, ганцаараа байж чадахгүй байсан юм. Энэ үед ах маань айл айлаар яваад л, орох оронгүй явдаг байсан болохоор өрөвдөөд байрандаа оруулсан. Энэ бүгдийг манай ээж, эгч, дүү нар бүгд мэднэ. Ах холбоонд инженер хийдэг байсан. Би ахдаа Хас банкинд зээлтэй байгаа, тэрийг та төлөөд манай байранд суу гэж бид хоёр тохиролцсон. Тэгтэл эхнэр нь удалгүй ирсэн гэж дуулдсан. Тэгээд байж байтал ах маань том хүүдээ байрны урьдчилгаа хэрэгтэй байна, байрыг чинь худалдаж авч байгаа мэтээр гэрээ хийж банкнаас зээл авья гээд 23.000.000 төгрөгөөр гэрээ хийгээд мөнгийг нь ах, бэр хоёр аваад хот явсан. Надад нэг ч төгрөг өгөөгүй. Ахыг байрандаа байгаа гэж бодож байтал саяхнаас уг байрандаа байхгүй, мөн охиноо өмчлөгчөөр оруулсныг мэдлээ. Энэ талаар ахтайгаа уулзаж асуухад байрыг чинь өгнө өө гэдэг. Иймд би байраа огт худалдаагүй, ахаас байрны мөнгө гэж ер аваагүй, тэрээр байрны урьдчилгаа мөнгө олж өгөх гэж надтай дүр үзүүлэн гэрээ хийсэн. Иймд бидний хооронд байгуулсан гэх худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцон, орон сууцны өмчлөх эрхийг сэргээн, улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******-ын тавьсан шаардлагын аль алийг нь хүлээж авахгүй, ******* намайг нэг өдөр дуудаж би танд байраа бэлэглэе гэсэн, ах дүү нар ч хэлсэн дүү чинь чамд байраа өгч байна гэсэн, 2008 оны 05 дугаар сард би байрандаа орсон өөрөө түлхүүрийг нь өгч оруулсан, 2008-2010 он хүртэл би байранд байсан, энэ байр миний эзэмшилд байсан гэж би бодсон, гэтэл Ч. байрыг зээлд тавьсан байсан, тавихдаа 2008 оны 06 дугаар сард эхнэр маань 2,3 удаа урагшаа явж барилгын материал авчирч байранд засвар хийсэн хаалганаас эхлээд бүгдийг сольсон. Тэгээд байрыг банкны зээлд тавьсан. Гэтэл ******* байрыг банканд үзүүлээд 2008 онд өндөр хүүтэй зээлийн барьцаанд тавьж зээл авсан байсан. Зээлийг төлж байгаад дараа нь төлөхгүй орхиод Д гэдэг хүн төлсөн байгаа, тэр хүнийг би танихгүй, дараа нь манай дүү ******* төлсөн байгаа, манай эхнэр надад хэлсэн чамд энэ байрыг өгсөн л юм бол гэрчилгээг нь аваач гэж, гэрчилгээг нь авч өөрийн болгож авъя гэж хэлдэг байсан. Би энэ хүмүүст маш их итгэж байсан. Ээж дүү нар ч хэлсэн, би энэ байрыг өөрийн өмчлөлд бүрэн орсон, дүү маань надад өгсөн гэж ойлгож амьдарсан. 2010 онд миний дүү ******* манай эхнэр лүү утастаж банк энэ байрыг зээлийн төлбөрт авах гээд байна гэсэн, Тэгээд эхнэр бид 2 энэ байрны зээлийг төлж авъя гээд зээлийг төлсөн. Манай хүүхэд оюутан, би 2 банканд зээлтэй байсан. Нэгэнт бидний эзэмшилд байгаа юм чинь зээлийг төлье гэхэд ******* зөвшөөрсөн хэн ч албадаагүй, зээлийг хамт очиж хаагаад гэрээ хийсэн, худалдах худалдан авах гэрээ хийсэн. 2010 онд зээлд 3, 4 сая төгрөг бараг төлсөн. Бид 2010 онд худалдах худалдан авах гэрээ хийж мөнгийг авсан баримт нь хэрэгт байгаа, албан ёсоор гэрээ хийж 2010 онд өөрийн эзэмшилд аваад охиноо хамтран өмчлөгчөөр оруулсан. 1 өрөө байрыг тухайн үеийн үнэлгээгээр 23,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Баримт нь байгаа тиймээс би байраа охиндоо 2 өрөө байр авахын тулд Монгол банканд барьцаанд тавьж зээл авсан 9,000,000 төгрөг байршуулсан, 14,000,000 төгрөг зээлсэн, би болон миний охин энэ байрны шударга өмчлөгч юм гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 9,000,000 төгрөгийг бэлэн банканд байршуулж, 14,000,000 төгрөгийг банкнаас зээлэхэд би хамтран зээлдэгчээр оролцсон, худалдах худалдан авах гэрээ хуулийн дагуу хийгдсэн гэж баттай хэлэх байна, нотариат дээр очиж энэ гэрээг хийсэн, гэрээ хийхэд Б, Б бид гурваас өөр хүн байгаагүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр уг маргаан бүхий орон сууцанд хамтран өмчлөгчөөр орсон дангаараа энэ байрыг өмчилсөн зүйл байхгүй. ******* болон *******-ийн нарын нэр дээр энэ өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байдаг. Уг гэрээ худалдагч тал худалдан авагч талд 23,000,000 төгрөгөөр гэж үнийг тохиролцсон байдаг. Энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаж байгаа боловч энэ 23,000,000 төгрөгийн тухайн үед уг орон сууц 23,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. 2010 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн мөнгө шилжүүлэн өгсөн зарлагын ордерийг хавтаст хэрэгт авагдсан байгаа, ******* гэдэг хүн мөнгө хүлээж авсан байгаа, энэ баримтаар уг байр 23,000,000 төгрөг гэдгийг нотолж байна, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр *******-ыг бүртгэхийг Орхон аймгийн ,,,, хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагааны явцад хамтран хариуцагчаар *******-г татаж, хариуцагч ******* нь орон сууц хамтран өмчлөх эрхийг шударгаар олж авсан, шударга хамтран өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хэргийн 1 хавтас 239 хуудас/

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ,, дугаартай тогтоолоор хариуцагч ******* нь эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол 26,675,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээ татан авсан болохыг баталжээ. /хэргийн 2 дугаар хавтас 107-108 хуудас

Нэхэмжлэгч ******* нь 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч *******-тай Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Орхон аймгийн тоот 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч орон сууцны үнэ 23.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байх ба энэхүү гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан байна. /хх 6/

Дээрх гэрээний үндсэн дээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ,,,,тоот 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр ******* 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдөр бүртгэгдсэн. /хэргийн 1 хавтас 7 хуудас/ Тэрээр 2008 оноос хойш орон сууцыг бодитоор эзэмшиж байгаа байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох үндэслэлээ тодорхойлохдоо ... би ах *******-г байрандаа түр суулгасан, орон сууцыг худалдах-худалдан авах зорилгогүй байсан, ах банкнаас зээл авахыг хүссэн тул худалдах худалдан авах гэрээг дүр үзүүлэн байгуулсан, би орон сууцны үнэ 23 000 000 төгрөгийг аваагүй гэсэн үндэслэл заасан.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа ******* нь маргаж буй орон сууцыг надад бэлэглэсэн, би 2008 оноос хойш гэр бүлийн хамт энэ орон сууцанд амьдарч байсан. Орон сууцны үнэ 23.000.000 төгрөгийг бэлнээр *******-д өгсөн тул худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэрээ гэж мэтгэлцэж байна.

Хэрэгт хариуцагч *******-ийн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор Хас банктай байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр зээлсэн 23.000.000 төгрөгийг нэхэмжлэгч ******* хүлээн авсан гарын үсэг бүхий баримт /хэргийн 3 хавтас 98 хуудас/ авагдсан, хариуцагч ******* орон сууцыг бодитоор эзэмшиж байсан зэргээс хэлцэл хийгч этгээдүүдийн хүсэл зоригийн илэрхийлэл, хэлцлийн үр дагавар хоёр нийцсэн гэж үзэхээр байгаа боловч дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна гэж үзлээ. Үүнд:

******* нь 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр бус, уг гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2008 оноос орон сууцыг эзэмшиж байсан, ийнхүү эзэмших болсон үндэслэлээ өөртөө бэлэглэсэн гэж тайлбарласан боловч баримтаар нотлоогүйгээс гадна шүүхэд болон шүүх хуралдаанд удаа дараа гаргасан тайлбартаа зээл авах зорилгоор орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан, авсан зээлээ *******-ын зээлийг хаах, мөн бусад хүмүүсээс зээлсэн зээлээ төлсөн. ... Б надаас мөнгө авна гэж хэлээгүй, бэлэглэсэн учраас мөнгө авах талаар яриа болоогүй, би 100.000 төгрөг авах уу гээд өгсөн гэсэн тайлбар гаргасан. /хэргийн 1 хавтас 25-26, 171/

Мөн Үндсэн хуульд заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь сануулж, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн гэрч *******-ийн ... манай ах ******* хүүхдээ орон гэртэй болгоё гээд Хас банкинд хорин хэдэн саяар тавьсан гэсэн. Бид нар бол тэр мөнгөнд ерөөсөө оролцоогүй. Б-д мөнгө өгөөгүй гэх мэдүүлэг /хэргийн 1 хавтас 134/, гэрч *******-ийн ... манай ах орон гэргүй манайхаар хүртэл ирдэг байсан. Тэгээд ер нь айл айл хэсээд л явдаг байсан. Тэгээд Б байрандаа байлгана гэж ярьж байсан, тэгээд л байлгасан. Манай том ах хүүдээ байр авах гэж байгаа. Тэгээд 6-13-78 тоот байрыг нэр дээрээ болгоод зээл авъя гэж хэлж байсан. Тухайн үед би хэн нэг нь хамтран эзэмшигчээр байгаарай гэж хэлж байсан. Банкнаас 23.000.000 төгрөгийн зээл авсан л гэж ярьж байсан, *******д мөнгө өгөөгүй. Тэгээд тэр мөнгөөрөө хүүдээ нисэх гэлүү хаана гэлээ нэг хашаа байшин авсан гэж байсан гэх мэдүүлэг /хэргийн 1 хавтас 135 хуудас/ зэргийг харьцуулан үзэхэд *******-г нь дүү *******-ын орон сууцанд түр сууж байсан ба худалдах худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнийг төлөөгүй буюу банкнаас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор зээлсэн мөнгөө *******-д шилжүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Иймд орон сууцыг худалдах, худалдан авах зорилгоор бус зээл авах зорилготой байсан гэж үзэхээр байх тул орон сууцны өмчлөх эрхийг *******-ийн нэр дээр шилжүүлсэн 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол мөн зүйлийн 56.5.-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Ийнхүү хүчин төгөлдөр бус болсон гэрээний үр дагаврыг шүүх шийдвэрлэх ёстой ба дараах нөхцөл байдлын улмаас хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг буцаан шилжүүлэх боломжгүй гэж байна.

Учир нь маргаан бүхий орон сууц нь 1562 дугаартай нотариатчийн ,,,, оны,, дугаар сарын ,,,-ний өдөр гэрчилсэн хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлээр *******-г хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн ба улмаар *******, ******* нар нь орон сууцыг ,,, оны ,,,дүгээр сарын ,,-ны өдөр ,,,банктай байгуулсан ипотекийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна. /хэргийн 3 хавтас 87-96/ 

Хариуцагч ******* нь маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч болоход улсын бүртгэлд ******* бүртгэлтэй, тэрээр орон сууцыг өөр этгээдийнх гэдгийг мэдэж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, *******, ******* нарын хооронд хийгдсэн 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус болсон нь *******, ******* нарын хооронд хийгдсэн хэлцэлтэй шалтгаант нөхцлөөр холбогдохгүй буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байх хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна.

 

Иймд хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг буцаан өгөгдөх боломжгүй болсон тул орон сууцны үнэ 45,166,327 төгрөгийг *******-аас гаргуулж *******-д олгох нь зүйтэй байна. ******* нь худалдах худалдан авах гэрээний дагуу мөнгө өгөөгүй тул түүнд энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэнээс буцаан шилжүүлэх зүйл байхгүй гэж үзлээ.

Хариуцагч *******-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд, Ү-,,,,,, дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн ,,,,,,1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр ,,,,оны ,,, дугаар сарын ,,,,-ний өдөр хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг үндэслэн ******* нь хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

Хариуцагч *******-ийн гаргасан Орон сууц хамтран өмчлөх эрхийг шударгаар олж авсан, шударга хамтран өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь бие шаардлага гэж үзэхээс илүү түүний татгалзлын үндэслэлд хамаарахаар байхаас гадна Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.

Өөрөөр хэлбэл ******* нь хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт зохих бүртгэл хийгдсэн, улсын бүртгэлээр баталгаажсан тул шүүх хамтран өмчлөгчөөр дахин тогтоох шаардлагагүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, *******-аас орон сууцны төлбөрт 45,166,327 төгрөгийг гаргуулж *******-д олгож, хариуцагч *******-ийн гаргасан орон сууц хамтран өмчлөх эрхийг шударгаар олж авсан, шударга хамтран өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасныг баримтлан *******, ******* нарын хооронд байгуулагдсан ,,,, оны 6 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан *******-аас 45,166,327 төгрөгийг гаргуулж *******-д олгосугай.

2. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар орон сууц хамтран өмчлөх эрхийг шударгаар олж авсан, шударга хамтран өмчлөгч болохыг тогтоолгох тухай хариуцагч *******-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 110,831 төгрөг нөхөн гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 383,781 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгч *******-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,950 төгрөг, хариуцагч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,000 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *******АТЧИМЭГ