Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2018/02650

 

 

  

 

 

     2018 оны 11 сарын 28 өдөр

                Дугаар 183/ШШ2018/02650

                  Улаанбаатар хот

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: А.З ХХК ” ХК-ийн нэхэмжлэлтэй,

/Сонгинохайрхан дүүрэг, Хүнсчдийн гудамж, ХД 59 тоотод оршин суух, улсын бүртгэлийн дугаар 1610001001, регистрийн дугаар 2033003/ 

Хариуцагч: Цэцэн уул овогтой, Мд холбогдох,

/Хан-Уул дүүргийн дугаар хороо, дүгээр хороолол, тоотод оршин суух, регистрийн дугаар / 

Түрээсийн гэрээнээс татгалзаж, 121.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч А.З ХХК ” ХК-ийн төлөөлөгч Б.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр иргэн М.Цгийн өмчлөлийн Лийбер 964 маркийн 5 метр кубын багтаамж бүхий шанагатай эксковаторыг нэг сарын 60.000.000 төгрөгөөр тооцон, 2 сарын хугацаатай түрээслэхээр 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Машин механизм түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ”-г байгуулж, түрээслэгчийн Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхайд ажиллуулахаар харилцан тохиролцсон. Бид гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 45.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр М.Цгийн Худалдаа, хөгжлийн банкны 406097932 тоот дансанд шилжүүлж, эксковаторыг 16.000.000 төгрөгөөр Ховд аймгийн Хөшөөт суманд тээвэрлэн хүргүүлсэн. Уг тээврийг “Их Харуй” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж төлбөрийг төлсөн. Гэвч тухайн түрээслэсэн техник нь доголдолтой байсны улмаас огт ажиллаагүй ба энэ тухай түрээслүүлэгчид удаа дараа мэдэгдсэн боловч ямар нэг арга хэмжээ аваагүй. Үүнээс үүдэн манай компанийн төлөвлөгөөт ажил тасалдаж эхлэсэн тул “ХОТУ” ХХК-тай гэрээ байгуулан нэг сарын 60.000.000 төгрөгөөр эксковатор түрээслэн ажлаа хийж дуусгасан. “Машин механизм түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ”-ний 2.3-т зааснаар М.Цнь техникийн биет байдлыг ямар нэг доголдолгүй байлгах, тоноглол иж бүрдэл, техник ашиглалтын хэвийн ажиллагааг хангах, мөн оператороор ханган ажиллах үүргийг тус тус хүлээсэн атлаа гэрээний хугацаанд энэхүү үүргээ гүйцэтгээгүй. Иймд бид “Машин механизм түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ”-нээс  татгалзаж, гэрээний хохиролд түрээсийн төлбөрт төлсөн 45.000.000 төгрөг болон тээврийн зардалд төлсөн 16.000.000 төгрөг, тухайн техникийн оронд ажиллуулсан техникийн нэг сарын түрээсийн төлбөрт 60.000.000 төгрөг, нийт 121.000.000 төгрөгийг хариуцагч М.Цгоос нэхэмжилж байна гэв.

 

            Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

 А.З ХХК ” ХК-ийн нэхэмжлэлтэй, М.Цд холбогдох, гэрээнээс татгалзаж, 121.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

М.Ц, А.З ХХК ” ХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх түрээслүүлэх тухай гэрээ”-ээр түрээслүүлэгч М.Цнь техникийн биет байдлын болон эрхийн доголдолгүй, тоноглол, иж бүрдэл бүрэн бүтэн Liebherr (лийбер) 964 маркийн 5 куб шанагатай эксковаторыг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2 сарын хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч А.З ХХК ” ХК нь түрээсийн төлбөрт нэг сарын 60.000.000 төгрөг төлөхөөр тохиолцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан Түрээсийн гэрээг байгуулжээ.

           

Уг гэрээний дагуу түрээслэгч А.З ХХК ” ХК нь “урьдчилгаа 45.000.000 төгрөгийг түрээслүүлэгч М.Цд шилжүүлсэн, эксковаторыг ажлын талбайд тээвэрлэн хүргэхэд 16.000.000 төгрөг төлсөн, түрээслэсэн Liebherr (лийбер) 964 маркийн 5 куб шанагатай эксковатор нь биет байдлын доголдолтойн улмаас ажиллаагүй, энэ талаар түрээслүүлэгчид мэдэгдсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүйн улмаас хугацаа алдаж, Хоту ХХК-тай гэрээ байгуулж, илүү 60.000.000 төгрөг төлж хохирсон” болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан төлбөрийн баримт, Авто тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх, туслан гүйцэтгэх тухай гэрээ, Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх түрээслүүлэх тухай гэрээ зэрэг баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 290 дүгээр зүйлийн 290.1, 288 дугаар зүйлийн 288.1.1-д зааснаар түрээслүүлэгч нь биет байдлын доголдолгүй, гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан эксковаторыг түрээслэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар нэхэмжлэгч А.З ХХК ” ХХК нь урьдчилгаанд төлсөн 45.000.000 төгрөг, эксковаторыг ажлын талбайд тээвэрлэн хүргэхэд төлсөн 16.000.000 төгрөг, Хоту ХХК-иас эксковатор түрээслэсэн 60.000.000 төгрөг, нийт 121.000.000 төгрөгийг хариуцагч М.Цгоос шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс хариуцагч М.Цд нэхэмжлэлийн хувийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг түүнд хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М.Цгоос түрээсийн гэрээний урьдчилгаанд төлсөн 45.000.000 төгрөг, эксковаторыг ажлын талбайд тээвэрлэн хүргэхэд төлсөн 16.000.000 төгрөг, Хоту ХХК-иас эксковатор түрээслэсэн 60.000.000 төгрөг, нийт 121.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.З ХХК ” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 318 дугаар 318.1-д заасныг баримтлан хариуцагч М.Цгоос 121.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.З ХХК ” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.З ХХК ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 762.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Цгоос улсын тэмдэгтийн хураамжид 762.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.З ХХК ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ж.СЭМЖИД