Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2018/01131

 

 

г МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 1

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б /РД: / нэхэмжпэлтэй,

 

Хариуцагч: Д д /РД: /холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 149.570.000 /нэг зуун дөчин есөн сая таван зуун далан мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

*

 

Шүүх хуралдаанд нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагч Н.Д, хариуцагчийн өмгөөлөгч М.Одбаяр, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжпэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Дтай 2017 оны 7 сарын орчим танилцаж, 2017 оны 9 сарын орчим 117.000.000 төгрөг зээлүүлээч, удахгүй буцааж өгнө гэсэн. Ингээд би 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдер 117.000.000 төгрөгийг, нэг сарын 3.5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай Н.Дд зээлж, тухайн өдрөө зээлийн гэрээг бичгээр хийсэн. Мөнгө зээлж авах үед Н.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 17.000.000 төгрөг буцааж өгнө гэж энэ талаар гэрээнд тусгасан боловч өгөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дууссан байхад зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Гэрээний 2.7-д “зээлдүүлэгч зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-д заасны дагуү гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн

 

0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж заасан. Иймээс Н.Даас үндсэн зээл 117.000.000, хүү 16.380.000, алданги 16.190.000, нийт 149.570.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Д нь 2017 оны 7 сарын 7,8-ны өдөр Булган аймгийн Өвөрхангай суманд Банзрагч гэж залуутай хамт очиж үхэр авна, би махны ченж хийдэг, мах өндөр үнээр борлуулах гэрээт газартай гэж өөрийгөө танилцуулаад М.Бын үхрийг үзээд явсан. Наадмын дараа 3 залуутай ирээд 30 эр үхэр ачаад явсан. 2017 оны 8 сарын 10-ны өдрийн үеэр 180 үхэр заруулахаар Н.Дд өгсөн.

 

Н.Д тухайн үед мал нядалгааны газруудаар орж 2017оны 8 сарын 18-ны өдрөөс 2017 оны 8 сарын 20-ны өдөр зарж дуусгаад 117.000.000 төгрөгийг М.Бд өгөөгүй. Мөнгөө авахаар Н.Дтай уулзахад банкны хүүгээс өндөр 3.5-4.5 хувиар мөнгийг чинь өсгөөд өгье би хадлан хадаж байгаа.

50.000   орчим өвс бууж, 1 боодлыг 6.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Өвөрхангайн өвсний фондод бэлэн мөнгөөр 30.000 өвс өгөхөөр тохиролцон нийт 300.000.000 төгрөг олохоор болсон. Таны мөнгийг хуүтэй нь өгнө гэж хэлсний дагуу зээлүүлэхээр тохиролцсон. Мөнгөө авъя гэж хэлэхээр та очиж үз, өвс хадаж байгаа, таны мөнгийг буцааж өгөх чадвар байгаа гэсний дагуу очиж үзэхэд өвс хадаж байсан учраас төлөх боломжтой гэж үзэж гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд заасны дагуу талууд 2017 оны 9 сарын 06-ны өдөр 117.000.000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцон, 2017 оны 9 сарын 20-ны өдрийн дотор 17 сая төгрөг төлнө гэсэн ч буцааж төлөөгүй. Гэрээнд анзын талаар тохиролцсон учраас хүү зээлийн гэрээний үүргийг шаардаж байна гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжилсэн үнийн дүн зөрүүтэй байна. Бэлэн мөнгө зээлээгүй, үхрийн мах борлуулж хамтран ажиллаж байсан. Хадлангийн техник, тракторт оруулсан мөнгө юм. М.Б нь хамтран ажиллах тохиролцоонд хүрч, өөрөө хүлээн зөвшөөрч тоног төхөөрөмж, тракторыг хүлээн авч, гарын үсэг зуран Дорнод руу өөрийн унаагаар хамт явж, 10 гаруй хоног хадлан дээр хамт ажиллаж байгаад гэнэт шийдвэрээ өөрчилж мөнгөө авна гэж уурласан. 2017 оны 7 сарын 20-оор надаар үхрээ зарж борлуулаад тохиролцсоны үндсэн дээр хадлан руу орсон. Хадлан дээр оччихоод гэнэт шийдвэрээ өөрчилж мөнгөө авна, буцна гээд байхаар нь аргагүйн эрхэнд мөнгө зээлсэн гэсэн нотариатын гэрээ хийж өгөөд буцаасан. Би 9 сарын 27-нд хадлан дээр өвс преслэж байгаад техникийн осолд орж, аарцаг нуруу хугарч хүнд гэмтсэн. Бын мөнгийг техник, тоног төхөөрөмж, трактор худалдан авахад зарцуулсан. Би 4.500.000 төгрөг буцааж өгсөн боловч нэхэмжлэлдээ дурдаагүй байна. Б хадлангийн ажилд хамтарч ажиллах тохиролцоонд хүрээгүй бол би эрүүл мэндээрээ хохирохгүй, ийм мөнгөний асуудалд орохгүй байсан гэжээ.

 

Хариуцагч түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мах борлуулах тохиролцоонд хүрээд борлуулж байсан. Анх 117.000.000 төгрөг гэж яриад

 

106.000.000        төгрөг болсон. Махаа зарж борлуулж байх хугацаанд өвсний бизнес хийхээр ярилцаж, трактор, техник хэрэгсэл аваад өвс хурааж намар зарахаар тохиролцоонд хүрсэн. 22-ын товчооноос трактор аваад Дорнод руу шилжүүлсэн. Туршлага муутай хүмүүс байсан учраас ажлын явц муу харагдсан байх. Нэгэнт тохиролцоод мөнгө оруулсан учраас зүтгэж хийхээс өөр арга байхгүй байсан. Хүү өгч чадахгүй гэсэн чинь за яах вэ гэрээгээ байгуулчих, би үндсэн мөнгөө авна гэж хэлсэн.

 

117.000.000        төгрөг болж байгаа. 7 сая төгрөг төлөөд 110 сая төгрөгт гэрээ байгуулсан. 2017 оны 9 сарын 20-ны өдрийн үед ажпаа хийж яваад аваарт орсон цагаас хойш үйл ажиллагаа зогссон. Би техник хэрэгсэл авсан учраас одоо мөнгө өгөх боломжгүй. Хадлан хадаад мөнгийг төлөх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Трактор одоо надад байгаа. 3 сар 24 хоногийн хүү 15.561.000 төгрөг болж байна. Нэхэмжпэгч нэхэмжпэлийн шаардлагаа зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж Иргэний хуулийн 281-т зааснаар шаардаж байна. Иргэний хуулийн 184 дүгээр зүйлийн 184.4, зээлийн гэрээний 3.2-т тус тус заасан. Уг 117 сая төгрөгийг бэлнээр өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж зохицуулсан, бэлнээр хүлээлгэж өгөөгүй. Үхэр зарсны төлбөр гэж 106 сая төгрөг болсон гэж хариуцагч тайлбарлаж байна. Зээлийн гэрээ бодитоор байгуулагдаагүй өглөг авлагын асуудал яригдвал 106 сая төгрөгөөс бодогдоно. 2017 оны 8 сарын 23-ны өдөр Цогтбаатар болон Н.Д нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээгээр түрээслэгч 4 трактор, 2 хадуурын үнэ 106.460.000 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн байдаг. М.Б 3 трактор, 1 түрээслэгч буюу 89.102.200 төгрөгийн үнийн дүнтэй трактор түрээслэгчийг хүлээж аваад ачуулсан нь хамтран ажиллах гэрээ талуудын хооронд байгуулагдсаныг нотолно. 9 саоын Ов-ны дпоп «опмйи ——

оаигуулагдсан. анх зээлиин гэрээ оаигуулах хүсэл зориг хэн алинд оаигаагүи гэдэг нь он цагийн хувьд харагдаж байна. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Хэн аль нь үүргээ тэнцүү хуваарилах үүрэгтэй. Гэрээ хэлцлээс гарах тохиолдолд хариуцлагаа хамт хүлээх үүрэгтэй. Нэгэнт трактор аваад ашиг болсон байна уу, олоогүй байна уу гэдгээс үл хамаараад тракторыг М.Б хүлээж авсан баримт байгаа. Тракторын үнэ 89 сая төгрөг болон төлсөн

  1. төгрөгийг 106 сая төгрөгөөс хасч, 12.857.800 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжпэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжпэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжпэгч М.Б нь хариуцагч Н.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 149.570.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан дээр төлөөлөгч нь 4.500.000 төгрөгийг төлсөн үндэслэлээр шаардлагаа багасгаж, 145.070.000 төгрөгийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гаргуулна гэж тайлбарлалаа.

Хариуцагч нь бэлэн мөнгө зээлээгүй, үхрийн мах борлуулж, хадлангийн бизнест хамтран ажиллахаар тохирч, тоног төхөөрөмж, трактор худалдан авч, өөрөө гарын үсэг зурж, Дорнод руу ачуулсан, буцна гэхээр нь зээлийн гэрээ байгуулаад явуулсан, тракторын үнэ 89.000.000 төгрөг болон төлсөн 4.500.000 төгрөгийг

  1. 000 төгрөгөөс хасч, 12.857.800 төгрөгийг зөвшөөрнө гэж маргав.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээг байгуулан, 117.000.000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сар 24 хоногийн хугацаатай зээлдүүлэхээр, хариуцагч нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 17.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, зээлдэгч, зээлдүүлэгч тал гэрээнд гарын үсэг зурж, гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлжээ.

Хариуцагч тал энэхүү гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргахгүй байгаа, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсч, гэрээ хүчин төгөлдөр болсон болжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр зохицуулжээ.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зоригоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийг үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ гэж, нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болохыг 40.1-д, хүлээн авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж тооцохыг 40.2-т тодорхойлсон байна.

М.Б нь Н.Даар үхрийн мах худалдан борлуулахаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. Харин нэхэмжпэгч нь энэхүү үхрийн махыг 117.000.000 төгрөгөөр тохиролцсон гэж тайлбарлах ч баримтаар нотлогдохгүй байна.

Талууд ухрийн мах зарж борлуулсан мөнгийг зээлдүүлэхээр тохиролцон дээрх гэрээг байгуулсан байх тул хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн

  1. 000 төгрөг гэж тодорхойлж, М.Б нь гэрээгээр хүлээсэн мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх буюу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасанд нийцсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Хариуцагч нь хадлангийн бизнест хамтран ажиллахаар тохиролцож, тоног төхөөрөмжийг мах борлуулсан мөнгөөр авсан, хариуцагч Дорнод руу ачуулсан гэж, нэхэмжпэгч нь хариуцагчийн хүссэний дагуу тракторыг хүлээн авч Дорнод руу ачуулсан гэж тус тус тайлбарлав.

Хариуцагч татгалзлын үндэслэлийг нотлохоор шүүхэд гаргаж өгсөн түүний бусадтай байгуулсан гэрээ, болон түүний өөрөө хадлангийн бизнес эрхэлдэг гэж, хадлангийн тоног төхөөрөмж, трактор нь хариуцагчид байгаа гэж шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар үнэлэх нь зүйтэй байна.

Зохигч нь хадлангийн бизнест хамтран ажиллахаар тохиролцсон байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх бөгөөд хариуцагчийн татгалзал нь дээрх байдлаар үгүйсгэгдэж байна гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заажээ.

Иймд зээлийн гэрээгээр хариуцагч Н.Д нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үндсэн зээл 106.000.000 төгрөг, зээлийн гэрээний хугацаанд хүүний төлбөрт 1 сард 3.710.000 төгрөг, 3 сар 24 хоногийн хүүний төлбөрт

  1. төгрөг, нийт 120.098.000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Үүнээс зээлийн гэрээний хугацаанд 4.500.000 төгрөгийг хүүний төлбөрт төлсөн, энэ талаар талууд маргахгүй байх тул хасч, /14.098.000-4.500.000/ 9.598.000 төгрөгийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Дээрхийг нэгтгэж дүгнэхэд нэхэмжпэгч нь үндсэн зээл 106.000.000 төгрөг, хүүний төлбөрт 9.598.000 төгрөг, нийт 115.597.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэлтэй.

Талуудын гэрээний 2.7 дахь заалтаар зээлдүүлэгч зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хүлээсэн үүргийн биелэгдээгүй үнийн дүнгээс алданги төлөх зохицуулалтад нийцжээ.

Нэхэмжпэгч нь хариуцагчийг 17.000.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 20- ны өдөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж 101 хоногоор алдангид 8.670.000 төгрөг гэж тодорхойлсныг буруутгах боломжгүй байна.

Үун дээр 106.000.000 төгрөгийн 0.5 хувийн алдангийг шүүхэд нэхэмжлэл

тпоиоход /530.000x13/ 6.890.000 төгрөгийг гэж үзлээ.

Иймд дээр үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н.Даас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 106.000.000 төгрөг, хүүний төлбөрт 9.598.000 төгрөг, алдангид 15.560.000 төгрөг буюу бүгд 131.158.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжпэгч М.Бт олгож, шаардлагаас /145.070.000- 131.158.000/ үлдэх 13.912.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжпэгчээс төлсөн

  1. төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 813.740 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар /рд:йк75си3015/ Боржигон овогтой Нийпрагийн Даас гэрээний үүрэгт 131.158.000 /нэг зуун гучин нэгэн сая нэг зуун тавин найман мянга/ төгрөг гаргуулж, Зуутраг овогтой Моломын Бт /РД:ОИ72112713/ олгож, үлдэх 13.912.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжпэгчээс төлсөн
  1. төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 813.740 төгрөг гаргуулж нэхэмжпэгчид олгосугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ