Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2018/01903

 

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2018/01903

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

: Хан-Уул дүүргийн ............. оршин суух Б овогт С  У/РД: .....ын ,

ч: Сүхбаатар ......... ннггхолбогдох

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш, 2 дугаар байрны 135 тоот хаягт байршилтэй, 36.16 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг болгуулахыг 2018 03 20-ны ар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.У-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 04142 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш, 2 дугаар байрны 135 тоот хаягт байршилтэй, 36.16 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 66.135.500 төгрөгөөр үнэлсэн байгаа. Энэ үйлдэл нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг зөрчсөн, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх зааснаар шинжээч томилохоос өмнө төлбөр төлөгч, өмчлөгчөөс үнийн санал авна. Төлбөр авагч, төлбөр төлөгчийн үнийн санал зөрүүтэй байх тохиолдолд үнэлгээг шинжээчээр үнэлүүлнэ гэсэн байхад зохих этгээдүүдээс үнийн санал аваагүй байхад санал зөрсөн хэмээн шинжээч томилж 66.135.500 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Төлбөр төлөгчийг ирж үнийн саналаа өгөөгүй бол санал нийлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. С.У-д мэдэгдэл очоогүй гэж үзэж байна, мэдэгдэл очсон байлаа гэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хуульд заасан тодорхой эрхүүд байгаа, түүнийгээ ашиглаагүй. Мөн үнэлгээ хийсэн баримт хангалтгүй, үнэлгээ хийсэн тайлан байхгүй байна. Үнэлгээ хийхдээ ямар арга шалгуураар яаж ямар харьцуулалтыг үндэслэж үнэлгээ хийсэн гэдэг нь дэлгэрэнгүй тайлангаас харагддаг. Үнэлгээчин М.М-гийн................ гэсэн дугаартай гэрчилгээ нь нотариатаар гэрчлүүлээгүй, нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хавтаст хэрэгт байдаггүй. Тийм учир М.М-г мэргэшсэн үнэлгээчин гэж үзэхгүй байна. Хоёрдахь үнэлгээчин Б.Б- нь тусгай зөвшөөрөлгүй, 12 жил үнэлгээний чиглэлээр тасралтгүй ажилласан гэсэн тодорхойлолттой байгаа учир мэргэшсэн үнэлгээчин байна гэснийг зөрчсөн байна.

Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг зөрчсөн учир Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш, 2 дугаар байрны 135 тоот хаягт байршилтэй, 36.16 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 66.130.500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ч шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016........ дугаар захирамжаар С У-аас 60.228.975 төгрөгийг гаргуулж Ц.С-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч С.Уянгын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш, 2 дугаар байрны 135 тоотод байрлах 36.16 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн .......... тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 178/4142 тоот тогтоолоор хураасан. С.У-д үнийн саналаа ирүүлэхийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 4/29626 тоот албан бичгээр мэдэгдсэн. С.Унь ирж уулздаггүй, утас нь холбогддоггүй, ирж уулз гэхээр ирдэггүй учир баталгаат шуудангаар хүргүүлсэн. С.Унь үнийн саналаа ирүүлээгүй тул татгалзсанд тооцоод үнэлгээ тогтоолгохоор Х ххк-ийг шинжээчээр томилсон. Шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 66.130.500 төгрөгийн 70 хувь буюу 46.291.350 төгрөгөөр 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул 50 хувь буюу 33.065.250 төгрөгөөр 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 55.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг , хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Унь хариуцагч Н газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш, 2 дугаар байрны 135 тоот хаягт байршилтэй, 36.16 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 66.130.500 төгрөгөөр үнэлсэнүнэлгээг хүчингүй болгуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2016/00000дугаар шүүгчийн захирамжаар С.У-ас 60.000.000 төгрөгийг гаргуулж Ц.С-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг шүүгчийн захирамж болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ГХ2016/000 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 000 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор төлбөр төлөгч С.Уянгын барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш, 2 дугаар байрны 135 тоот хаягт байршилтэй, 36.16 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг битүүмжилж, 2016 оны 10 дугаар арын 26-ны өдрийн 000 тогтоолоор эд хөрөнгийг хураажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй, төлбөр төлөгчөөс үнийн санал гаргаагүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 370 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоохоор Х ххк-ийг шинжээчээр томилжээ.

Х ххк-ийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш, 2 дугаар байрны 135 тоот хаягт байршилтэй, 36.16 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг66.130.500 төгрөгийн үнэтэй болохыг тогтоожээ.

Улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 000 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарч анхны албадан дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон 66.135.500 төгрөгийн 70 хувь буюу 46.291.350 төгрөгөөр тогтоон 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт дуудлага худалдааг явуулахаар төлбөр төлөгчид 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 4.2276 тоот мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Гэвч дээрх үл хөдлэх эд хөрөнгө нь анхны албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарч албадан дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон 66.130.500 төгрөгийн 50 хувь буюу 33.065.200 төгрөгөөр тогтоон 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагт дуудлага худалдааг явуулахаар төлбөр төлөгчид 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 4/4296 тоот мэдэгдлийг хүргүүлсэн байна.

2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр болсон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар төлбөр төлөгчийн барьцаа зүйл болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш, 2 дугаар байрны 135 тоот хаягт байршилтэй, 36.16 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц нь 55.000.000 төгрөгөөр худалдан борлогдож, худалдан борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Унь барьцааны хөрөнгийг үнэлэхдээ төлбөр төлөгчөөс үнийн санал авалгүйгээр шинжээч томилж үнэлсэн, шинжээч нь мэргэшсэн үнэлгээчин байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш, 2 дугаар байрны 135 тоот хаягт байршилтэй, 36.16 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 66.130.500 төгрөгөөр үнэлсэнүнэлгээг болгуулахаар шаардсан бол хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

Учир нь хариуцагч байгууллагаас төлбөр төлөгчийн барьцааны эд хөрөнгийг битүүмжлилж, хураасны дараа 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч С.Уянгад мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй байна.

Төлбөр төлөгч С.Унь барьцааны эд хөрөнгийн үнийн саналаа өгч төлбөр авагчтай харилцан тохиролцоогүй тул үнийн санал өгөхөөс татгалзсанд тооцож, эд хөрөнгийн үнэлгээг эрх бүхий этгээдээр гүйцэтгүүлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлд нийцсэн байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр авагч болон төлбөр төлөгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцож чадаагүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчингээр үнийг тогтоолгохоор зохицуулсан байна.

Төлбөр төлөгч С.Унь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дуудсан цагт ирээгүй, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар саналаа хэлж, төлбөр авагчтай харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчээс Х ххк-ийг шинжээчээр томилсон ба шинжээч нь уг эд хөрөнгийн үнийг 66.130.500 төгрөгөөр үнэлжээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг үйлдсэн Х ххк-ийн мэргэшсэн үнэлгээчин Р.М нь Сангийн сайдаас хөрөнгийн үнэлгээ хийх зөвшөөрлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаагаар авч аливаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийж гүйцэтгэх эрхтэй болох нь нийтэд илэрхий баримт болох mоf.gov.mn гэсэн веб сайтад тавигдсан Хөрөнгийн үнэлгээ хийлгэх эрхтэй иргэдийн жагсаалтаар нотлогдож байна.

Шинжээч Х ххк-ийн захирал Б.Б нь тус компанийг шинжээчээр томилсонтой холбоотойгоор үнэлгээний тайланг баталгаажуулан гарын үсэг зурсныг буруутгах үндэслэлгүй.

Иймд шинжээч нь мэргэшсэн үнэлгээчин байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, зах зээлийн үнэ ханшаас эрс зөрүүтэй болох нь тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч С.Унь барьцааны хөрөнгийн үнэлгээний талаарх нэхэмжлэлээ шинжээчийн дүгнэлттэй танилцсанаас хойшШүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан 7 хоногийн хугацаанд гаргах хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Хариуцагч байгууллагаас 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр барьцааны эд хөрөнгийг үнэлгээчний тогтоосон 66.130.500 төгрөгийн 70 хувь буюу 46.291.350 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон бөгөөд 1 сарын хугацаанд өөрийн хөрөнгөө бие даан борлуулах эрхтэй болох талаар төлбөр төлөгч С.У-д мэдэгдэж мэдэгдэл хүргүүлсэн ч тэрээр шинжээчийн дүгнэлттэй танилцах, санал, хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч С.У-ыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүрэлцэн ирэх, барьцааны эд хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулах, дуудлага худалдаагаар худалдах барьцааны эд хөрөнгийн үнийн саналаа өгөх, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосныг мэдэгдэх, барьцааны эд хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа талаар зарлан дуудах хуудас, мэдэгдэл, албан бичиг зэргийг удаа дараа түүний шүүгчийн захирамж болон нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/17 дугаар байрны 5-6 тоот хаягаар хүргүүлснийг түүний өвөө Б.С, эмээ Н нар хүлээн авч байсан болох нь зохигчдын тайлбар болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, зэргээр тогтоогдож байна.

Иймд төлбөр төлөгч С.уд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, барьцааны хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш, 2 дугаар байрны 135 тоот хаягт байршилтэй, 36.16 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 66.130.500 төгрөгөөр үнэлсэнүнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч С.У-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.У-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. х ш х ш т 120 120.2 , , 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР