Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2018/01902

 

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2018/01902

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Мөнгөнтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ................ байрлах З.............

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ........... оршин суух з Ц /РД: ...../,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан ....... оршин суух Цэ /РД: ......./,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн .......... оршин суух Х овогт О-ын М /РД: ......

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ....... оршин суух Б/РД: ......./ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн з гэх/-т холбогдох,

хохирол 3.780.557 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: ЗАвтобусны 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хороонд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/000 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1000 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор З-аас 27.553.849 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн боловч З-ын захиргаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс З-ын Автобусны 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж, ажиллагааны зардал 80000 төгрөг, урамшууллын зардал 1.817.984 төгрөг, нийт 1.897.984 төгрөг төлж хохирсон. Мөн иргэн Р.Цэрэнлхамд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 00457 дугаар шийдвэрээр З-аас 7.259.924 төгрөг гаргуулж олгуулахаар шийдвэрлэсэн боловч З нь шүүхийн шийдвэрийг биелүүлэгүйгээс Р.цнь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 80.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 544.494 төгрөг, нийт 624.494 төгрөг төлж хохирсон. Мөн иргэн М.ЦБаянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 04398 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 987 дугаар тогтоолоор З-аас 2.857.761 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. З-аас дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс М.цнь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 60.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 242.909 төгрөг, нийт 302.909 төгрөг төлж хохирсон. Мөн иргэн О.Минсэлд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/00961 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 327 дугаар магадлалаар 5.250.000 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн боловч З-аас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс О.Минсэл нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллагааны зардалд 60000 төгрөг, урамшууллын зардал 393.750 төгрөг, нийт 453.750 төгрөг төлж хохирсон. Мөн иргэн Ж.БХан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 00079 дүгээр шийдвэрээр Заас3.731.140 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн боловч Зорчигч тээврийн нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс Ж.бнь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 60000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 317.146 төгрөг, нийт 377.146 төгрөг төлж хохирсон. Хариуцагч З нь дээрх нэр бүхий нэхэмжлэгч нарын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир бүгд шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж шүүхийн шийдвэрт заасан мөнгийг олж авсан. Ингэхдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болон шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах зардлыг төлсөн. Хэрэв хариуцагч байгууллага дээрх шүүхийн шийдвэрүүдийг сайн дураар биелүүлчихсэн байсан бол шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болон шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах зардлыг төлж хохирохгүй байсан. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч нарыг шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломж олгоогүй гэж байгаа боловч нэхэмжлэгч Зын Автобусны 1 дүгээр баазын Үйлдвэрний эвлэлийн хороо нь 59 хоног, нэхэмжлэгч Р.ц70 хоног, нэхэмжлэгч М.ц173 хоног, нэхэмжлэгч О.М 106 хоног, нэхэмжлэгч Ж.бхоног тус тус хүлээсэн боловч мөнгийг олгоогүй. Тэгээд шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлж авсан. Иймд хариуцагч З 1.897.984 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З -ын Автобусны 1 дүгээр баазын Үйлдвэрний эвлэлийн хороонд, 624.494 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Ц-д, 302.909 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Цээсүрэнд, 453.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.М-д, 377.146 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-т тус тус олгож өгнө үү. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа тооцооллын алдаа гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нийт 3.656.283 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Б шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Р.цнь тус үйлдвэрийн газрын 3 дугаар баазад мөнгө хураагчаар ажилд орж ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн. Иргэн О.Минсэл нь тус үйлдвэрийн газрын 1 дүгээр баазад 2000 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 00 тоот тушаалаар ажилд орж 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 00 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Иргэн Ж.бнь тус үйлдвэрийн газрын 1 дүгээр баазад 2006 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 00 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан аваад цаг хугацааны хувьд хариуцагч байгууллага шийдвэрийг биелүүлэх боломж олголгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандсан бөгөөд энэ нь нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн шийдвэр гүйцэтгэгчтэй байгуулсан шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээгээр нотлогдоно. Хариуцагч болох З нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар бөгөөд байгууллагын санхүү, бэлэн мөнгө нь шугамын орлогоос хамааралтай тул зардалаа сар сараар төлөвлөн дотоод ажлаа зохион байгуулан ажилладаг. Шүүхийн шийдвэрийн биелэлтийг ирэх сарын зардалд тусган биелүүлэх боломжийг нэхэмжлэгч нар байгууллагад олголгүйгээр шийдвэр гүйцэтгэлд хандсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэншинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Ц.Б-нд мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч З Автобусны 1 дүгээр баазын Үйлдвэрний эвлэлийн хороо, Р.ЦМ.ЦО.М Ж.бнар нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Згэм хорын хохиролд 3.780.557 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 3.656.283 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 3.576.283 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 80.000 төгрөгийн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч З-аас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00816 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 000 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/0000 дугаар тогтоолоор хамтын гэрээний үүрэгт 560 гишүүнд ногдох 27.553.849 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З-ын Автобусны 1 дүгээр баазын Үйлдвэрний эвлэлийн хороонд,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/000дугаар шийдвэрээр тэтгэмжид 7.259.924 гаргуулж нэхэмжлэгч Р.Ц-д,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2015/0000дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 000 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 00 дугаар тогтоолоор ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.857.761 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ц-д,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/000 дүгээр шийдвэрээр тэтгэмжид 5.250.000 гаргуулж нэхэмжлэгч О.Мд,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/0000 дүгээр шийдвэрээр тэтгэмжид 3.731.140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-т олгохоор тус тус шийдвэрлэжээ. /хх-7-16, 25-30, 39-48, 59-63, 74-76/

Хариуцагч З нь дээрх шүүхийн шийдвэрүүдийг сайн дураар биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасны үндсэн дээр шүүхээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг нэхэмжлэгч нарт олгожээ. /хх-17-18, 24, 49-50, 65-66, 74/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх нэхэмжлэгч нарын хүсэлт болон шүүхийн гүйцэтгэх хуудас, шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамжийг хүлээн авч тус бүрд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсаны үндсэн дээр шүүхийн шийдвэрүүдэд заасан төлбөрийг хариуцагч З-аар бүрэн төлүүлж нэхэмжлэгч нарт олгосны үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. /хх-19, 23, 31, 36, 51, 56, 64, 71, 79, 81/

Гэвч нэхэмжлэгч З-ын Автобусны 1 дүгээр баазын Үйлдвэрний эвлэлийн хороо, Р.Ц, О.М, Ж.бнар нь хариуцагч Зазрын шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх явцад ажиллагааны зардал болон шийдвэр шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах зардлыг тус бүр төлж хохирсон гэсэн үндэслэлээр хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч З-ын Автобусны 1 дүгээр баазын Үйлдвэрний эвлэлийн хороо нь 1.897.984 төгрөг, нэхэмжлэгч Р.цнь 624.494 төгрөг, нэхэмжлэгч М.цнь 302.909 төгрөг, нэхэмжлэгч О.Минсэл нь 453.750 төгрөг, нэхэмжлэгч Ж.бнь 377.146 төгрөг, нийт 3.656.283 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан аваад цаг хугацааны хувьд хариуцагч байгууллага шийдвэрийг биелүүлэх боломж олголгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандсан бөгөөд З нь өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар тул шугамын орлогоос хамааран сар сараар төлөвлөн дотоод ажлаа зохион байгуулан ажилладаг. Шүүхийн шийдвэрийн биелэлтийг ирэх сарын зардалд тусган биелүүлэх боломжийг нэхэмжлэгч нар байгууллагад олголгүйгээр шийдвэр гүйцэтгэлд хандсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч З-ын Автобусны 1 дүгээр баазын Үйлдвэрний эвлэлийн хороо, Р.ЦМ.Цээсүрэн, О.Минсэл, Ж.бнарын нэхэмжлэлтэй хариуцагч З-т холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болжээ.

Энэхүү тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй атал хариуцагчЗазар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарт олгосон шүүхийн гүйцэтгэх хуудас, шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжуудаас үзэхэд нэхэмжлэгч нар нь хариуцагчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжит хугацаа олгоогүй гэх хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байх бөгөөд нэхэмжлэгч нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэрүүдийг сайн дураар биелүүлэх боломж хангалттай байсан гэж үзэхээр байна.

Хариуцагч З нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байх нь шүүхийн шийдвэрийг сайн дурын үндсэн дээр биелүүлэхийг хойшлуулах үндэслэл болохгүй тул хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй.

Хариуцагч З-ын нэхэмжлэгч нарт холбогдох шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй эс үйлдэхүй нь нэхэмжлэгч нар шийдвэрийг албадан гүйцэтгүүлж, шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллагааны зардал, урамшууллын зардал төлөх шалтгаан болсон байх тул хариуцагч З-ыг нэхэмжлэгч нарт холбогдох шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хариуцагч З-ын гэм буруутай эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч З-ын Автобусны 1 дүгээр баазын Үйлдвэрний эвлэлийн хороо, Р.ЦМ.Ц, О.М, Ж.бнарт гэм хорын хохирол учирсан байх учирсан хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, хариуцагч З нь хууль бус эс үйлдэхүйнхээ улмаас бусдад учруулсан хохирлын үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч З-ын Автобусны 1 дүгээр баазын Үйлдвэрний эвлэлийн хороо нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах зардал 1.817.984 төгрөг, Р.цнь ажиллагааны зардал 80.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах зардал 544.494 төгрөг, М.цнь ажиллагааны зардал 60.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах зардал 242.909 төгрөг, О.М нь ажиллагааны зардал 60000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах зардал 393.750 төгрөг, Ж.бнь ажиллагааны зардал 60000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах зардал 317.146 төгрөг тус тус төлсөн болох нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах болон шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээнүүд, бэлэн мөнгөний орлогын баримтууд, гүйцэтгэлийн данснаас мөнгө шилжүүлэх тухай баримтууд зэргээрнотлогдож байна. /хх-20-22,32-35, 52-55, 67-70, 77-78, 80/

Харин нэхэмжлэгч З-ын Автобусны 1 дүгээр баазын Үйлдвэрний эвлэлийн хороо нь шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллагааны зардал 80.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч З-аас 1.817.984 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З-ын Автобусны 1 дүгээр баазын Үйлдвэрний эвлэлийн хороонд, 624.494 төгрөг гаргуулж Р.Цэрэнлхамд, 302.909 төгрөг гаргуулж М.Цэ-д, 453.750 төгрөг гаргуулж О.Минсэлд, 377.146 төгрөг гаргуулж Ж.Б-т тус тус олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 3.576.283 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.439 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 73.450 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

 

х ш х ш т х 115 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд

:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 зүйлд заасныг баримтлан хариуцагч З-аас 1.817.984 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З-ын Автобусны 1 дүгээр баазын Үйлдвэрний эвлэлийн хороонд, 624.494 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Ц-д, 302.909 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ц-д, 453.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.М-лд, 377.146 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-т тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 80.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 75.439төгрөгийг улсын хэвээр үлдээж, хариуцагч З-аас улсын тэмдэгтийн хураамжид 73.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. х ш х ш т 120 120.2 , , 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР