Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2019/02348

 

 

 

2009 оны 00 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2009/02348 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 00а байр, 00 тоотод оршин суух, Г овогт Ц.Ө /РД:ОО00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино тосгонд байрлах, Б.К.У.Т.Ү.Г/УТҮГ, РД:0000000/-д холбогдох,

Б УТҮГ-ын даргын ажилд буруу шилжүүлсэн тухай, 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/00 тушаалуудыг хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1993 онд хуучин нэрээр Б ТӨААТҮГ-т анх технологичоор ажиллаж эхэлсэн бөгөөд 2002 оноос эхлэн тус байгууллагад Ерөнхий технологич, Үйлдвэрлэл технологийн албаны даргаар өнөөдрийг хүртэл тасралтгүй 25 жил ажиллаж байна. Гэтэл МУ-ын ЗГ-ын 2008/06/20-ны өдрийн 000 дугаартай тогтоолоор манай үйлдвэрийг татан буулгаж, статусыг нь өөрчлөн байгуулсан. Өөрөөр хэлбэл уг тогтоолын 2 дахь заалтаар Б ТӨААТҮГ-ыг татан буулгаж, харин уг тогтоолын 4 дэх заалтаар Б ТӨААТҮГ-ыг байгуулсан. Ингээд тус үйлдвэр дээр байгууллагыг татан буулгах ажлын хэсэг ажиллаж эхэлсэн бөгөөд 2008 оны 8-р сарын сүүлээр Б ТӨААТҮГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч байсан Б.Ц нь Б УТҮГ-ын захирлаар томилогдсон байсан. Улмаар Б.Ц нь иргэн миний гүйцэтгэж байсан албан тушаал болох Ерөнхий технологич, Үйлдвэрлэл технологийн албаны дарга гэсэн албан тушаалыг байхгүй болгож, өөрөөр хэлбэл 2008 оны 10 дугаар 31-ний өдөр ҮТА гэсэн бүтцийг татан буулгаж, 3-н хэсэгт хуваасан. Үүний нэг хэсэг болох Батерийн вакцин үйлдвэрлэлийн албаны даргаар намайг томилсон гэсэн. Яагаад намайг томилсон гэсэн гэдэг хэллэг ашиглаж байна вэ, гэвэл Б.Ц нь Батерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга гэсэн албан тушаалд намайг томилсон тушаал гаргаагүй бөгөөд үүнтэй холбоотой Хөдөлмөрийн гэрээг өнөөдрийг хүртэл надтай байгуулаагүй. Тэгсэн атлаа 2008/00/30-ны өдөр А/00 тоот тушаал гаргасан гэх бөгөөд уг тушаалаараа Б.Ц нь хуучин манай үйлдвэрт байсан бүтэц, албан тушаал буюу Үйлдвэрлэл технологийн алба гэсэн бүтцийг эргүүлэн бий болгосон гэх бөгөөд мөн Үйлдвэрлэл технологийн албаны дарга гэсэн албан тушаалыг урьдын адил дахин сэргээсэн гэсэн. Нэхэмжлэгч миний бие нь яагаад Б.Цг 2008 оны 00 дүгээр сарын 30-ны өдөр А/00 тоот тушаал гаргасан гэх бөгөөд уг тушаалаараа Б.Ц нь хуучин манай үйлдвэрт байсан бүтэц, албан тушаал буюу Үйлдвэрлэл технологийн алба гэсэн бүтцийг эргүүлэн бий болгосон гэх бөгөөд мөн Үйлдвэрлэл технологийн албаны дарга гэсэн албан тушаалыг урьдын адил дахин сэргээсэн гэсэн гэж бичээд байна вэ гэвэл бас л 'Б" УТҮГ-ын захирлаар ажиллаж байгаа гэх Б.Ц гэдэг хүн нь иргэн надад 2008 оны 00 дүгээр сарын 30-ний өдөр А/00 тоот тушаалыг өнөөдрийг хүртэл танилцуулаагүй, гардуулж өгөөгүй бөгөөд харин тэрээр Мэдэгдэл хүргүүлэх тухай гэсэн гарчигтай албан бичгийг иргэн миний гэрийн хаягаар, шууданд хийж явуулсан байсан. Уг Мэдэгдэл хүргүүлэх тухай гэсэн гарчигтай албан бичиг нь 2008 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн миний гэрийн хаягаар ирсэн бөгөөд энэ албан бичгийг шүүхэд нотлох баримтаар гарган өгч байна. Уг албан бичгийг уншихаар Б.Ц гэгч нь 2008 оны 00 дүгээр сарын 30-ний өдөр А/00 тушаал гаргаж, иргэн миний ажиллаж байсан ажлын орон тоог хассан гэжээ. Гэтэл тэрээр уг мэдэгдэлдээ ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтаар ажлаа чөлөөлөх болохыг мэдэгдье... гэжээ. Эндээс дүгнэлт хийвэл Б.Ц гэгч нь ирээдүйд иргэн намайг ажил албан тушаалаас минь чөлөөлөх юм байна гэж ойлголоо. Түүнээс биш өнөөдрийг хүртэл Б.Ц гэгч иргэн Ц.Ө намайг Б УТҮГ-ын Ерөнхий технологич, Үйлдвэрлэл технологийн албаны даргаас чөлөөлсөн, халсан тухай албан ёсны тушаал шийдвэр гаргаагүй надад гардуулж өгөөгүй. Гэхдээ тэрээр уг мэдэгдэлдээ Бактерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга Ц.Өод гэж хаягласнаас дүгнэхэд Б УТҮГ-ын дарга Б.Ц гэгч нь иргэн намайг тус үйлдвэрийн газрын Бактерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга гэсэн албан тушаал тавьчихсан юм байна гэж ойлгож байна. Иймд иргэн миний бие нь МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 12 зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу Өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдол-оо ийнхүү шүүхийн байгууллагад гаргаж байгааг хүлээн авна уу. Өөрөөр хэлбэл Б УТҮГ-ын даргын 2008 оны 00 дүгээр сарын 30-ний өдрийн А/0 тоот тушаалын иргэн Ц.Ө надтай холбоотой хэсгийг хүчин болгож өгнө үү. ...миний бие 95 жилийн түүхтэй Б үйлдвэрийн газарт ажиллаж байх үед 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын Засгийн газар 000 дугаар тогтоол гаргаж Б Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанаас гаргаж, Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын статусыг нь өөрчилж тухайн өдөр буюу 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шинээр байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд шилжүүлж, Улсын төсөвт үйлдвэрийн газрын статустайгаар үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэжээ. Монгол улсын Засгын газрын өгсөн чиглэл, үүргийн дагуу Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Б 2008 оны 10 дугаар сард Б Улсын төсөвт үйлдвэрийн газрын бүтэц зохион байгуулалтыг ямар нэгэн судалгаа үндэслэлгүйгээр тус үйлдвэрийн газар ажиллагсдад огтхон ч мэдэгдэлгүйгээр 95 жилийн хугацаанд явж ирсэн уламжлал шинэчлэлийг нь огт авч үзэлгүйгээр 95 жилийн туршид шалгарлаар тогтож ирсэн бүтэц зохион байгуулалтыг нь эвдэн бусниулсан шинэ бүтэц зохион байгуулалт гэгчийг хийсэн бололтой. Б.Б асаны баталсан гэх уг бүтэц зохион байгуулалтынх нь дагуу 2008 оны 8 дугаар сарын сүүлчээр Б Улсын төсөвт үйлдвэрийн газрын даргаар томилогдсон гэх Б.Ц нь 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Бын бүтэц, байгуулалтыг Б/00 тоот тушаалаараа баталсан гэдэг. ХХААХҮ-ийн сайд Б УТҮГ-ын бүтэц, зохион байгуулалтыг баталсан гэх тушаалд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байтал 2008 оны 00 дүгээр сарын 30-ний өдөр Б.Ц нь ХХААХҮ-ийн сайдын тушаалын дагуу гаргасан гэх 2008 оны 10 дугаар сарын 31-ний Б/00 тоот тушаалдаа дахин өөрчлөлт оруулж, Б УТҮГ-ын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэхдээ тус үйлдвэрийн газарт ажиллаж буй 250 гаруй ажиллагсдаас ганцхан Үйлдвэрлэл технологийн албаны дарга, Ерөнхий технологич Бын үндсэн үйлдвэрлэлийг мэргэжлийн ерөнхий удирдлагаар хангаж ажилладаг мэргэжилтэн Ц.Өын ажлын байрыг алга болгож орон тоог нь хасчээ. Тийнхүү тус үйлдвэрийн газарт 25 жил гаруй хугацаанд мэргэжилтнээс нь захирал хүртэл ажиллаж байсан Ц.Ө намайг Б.Ц нь 2008 оны 12 дугаар сарын өдөр Б/00 тоот тушаал гаргаж ажлаас халжээ. Иймээс Б.Цгийн гаргасан энэхүү Б/00 тоот илэрхий зүй бус, Монголын цорын ганц Биотехнологийн үйлдвэрийг мэргэжлийн удирдлагагүй болгож, улмаар дампууруулах сүйрүүлэх зорилгоор хийж буй үйлдлээ гүйцэлдүүлэхээр гаргасан хууль бус тушаалыг нь хянан үзэж, хууль эрх зүйн үндэслэлгүй болохыг нь тогтоолгож, улмаар хүчингүй болгуулж, Ц.Ө намайг өмнө нь эрхэлж байсан ажилд минь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгуулж, нийгмийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлээ "Б" улсын төсөвт үйлдвэрийн холбогдуулан гаргасан байх бөгөөд өөр ажилд буруу шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна. Хариуцагч байгууллага нь одоогийн байдлаар нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлсэн тушаал шийдвэрийг гаргаагүй байгаа бөгөөд 2008 оны 00 дүгээр сарын 30-ны өдрийн А/00 дугаартай тушаал нь Төсвийн тухай хуулийн 16.5.3 дахь заалтыг баримтлан төсвийн шууд захирагч болох үйлдвэрийн дарга нь байгууллагын орон тоог өөрчлөн тогтоосон шийдвэр байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь өөр ажилд буруу шилжүүлсэн биш Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.9-т заасан маргаан байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-т заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 000 дугаар тогтоол гарч "Б" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг татан буулгаж шийдвэрлэсэн бөгөөд тус үйлдвэрийн нийт албан хаагчдыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсгийг баримтлан 2008 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Чөлөөлөгдсөн албан хаагчдын дотор нэхэмжлэгч Ц.Ө багтсан бөгөөд тухайн үед татан буугдсан байгууллагын захиргааны хэлтэст Ерөнхий технологич гэсэн албан тушаалд ажиллаж байсан. Засгийн газрын 2008 оны 000 дугаар тогтоолоор "Б" аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг татан буулгаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын харъяанаас гаргаж улсын төсөвт байгууллага болгож шинээр байгуулсан бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын харъяанд ажиллах юм. Улсын төсөвт байгууллага тул бүтэц, зохион байгуулалтыг төсвийн ерөнхийлөн захирагч буюу Мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сайд Төсвийн тухай хуулийн 14.2.12-т заасны дагуу баталсан бөгөөд уг бүтцийн дагуу нэхэмжлэгчийг "Б" улсын төсөвт үйлдвэрийн дарга Б.Ц 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б/00 дугаартай тушаал гаргаж Бактерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгч гэсэн орон тоонд томилсон. Уг тушаалыг "Б" улсын төсөвт үйлдвэрийн газрын нийт албан хаагчдын хурал дээр нэгдсэн байдлаар нэг бүрчлэн уншиж сонсгосон бөгөөд нэхэмжлэгч уг тушаалд гомдол, нэхэмжлэл гаргаагүй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь өөр ажилд буруу шилжүүлсэн биш Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.9-т заасан маргаан байх тул хүчингүй болгохыг хүссэн тушаалыг үйлдвэрчний эвлэл, татгалзаж маргаан таслах комиссын хурлаар эхлээд хэлэлцүүлж өгнө үү. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 000 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын дэргэд "Б" улсын төсөвт үйлдвэрийн газрыг шинээр байгуулсан бөгөөд төсөвт байгууллага учраас Төсвийн тухай хуулийн 14.2.12-т заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд бүтэц, зохион байгуулалтыг баталсан. Батлагдсан бүтэц, зохион байгуулалтын дагуу орон тооны тогтоосон хязгаарт багтаан ажил албан тушаалд хүмүүсийг томилсон тушаалыг 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр баталж гаргасан. Уг тушаал одоо хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч Ц.Өыг вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгч гэсэн ажилд томилсон. Ингээд үйл ажиллагаа явуулж байх хугацаанд "Б" улсын төсөвт үйлдвэрийн газрын алба, цехийн эрхлэгч нарын гаргасан хүсэлтийн дагуу зарим орон тоог өөрчилж хассан Төсвийн тухай хуулийн 16.5.3 дахь хэсэгт заасны дагуу төсвийн шууд захирагч нь батлагдсан орон тооны хязгаар, цалингийн санд багтаан орон тоог тогтоох, цалин хөлс тогтоох эрхтэй тул нэгэнт үйлдвэрийн алба, цехийн удирдлагууд хуралдаж санал хүсэлтээ албан ёсоор гаргасан тул хүсэлтийг хүлээн авч 2008 оны 00 дүгээр сарын 30-ний өдрийн А/00 тушаал гаргаж Ц.Өын ажиллаж байсан орон тоог хасч Вакцин 1 дүгээр цехийн эрхлэгч гэсэн орон тоог шинээр тогтоосон болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсгийг хэрэгжүүлж 2008 оны 00 дүгээр сарын 30-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид гэрийн хаягаар нь хүргүүлсэн. Албан мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан тул шинээр тогтоосон ажлын байранд болон өөр ажлын байранд томилох боломжтой болохыг дурдсан боловч нэхэмжлэгч тал үүнийг хүлээн зөвшөөрөхгүй Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд манай газар Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу 1 сарын тэтгэмжийг нэхэмжлэгчид олгож Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй, гаргасан тушаал шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ц.Ө нь хариуцагч Б УТҮГ-т холбогдуулан ажилд буруу шилжүүлсэн тухай тушаалыг хүчингүй болгуулж, Б УТҮГ-ын даргын 2008 оны 12 сарын 31-ний өдрийн Б/00 тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байгаа хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.

Ц.Ө нь Б Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үйлдвэрлэл технологийн албаны дарга, ерөнхий технологичоор ажиллаж байсан болох нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /2-р хавтас 74-84/ зэргээр тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчээс, байгууллагын нэршил өөрчлөгдсөнөөр Б УТҮГ-н даргын тушаал гарч дээрх албан тушаалаас 2008 оны 10 сарын 31-ны өдөр Б/00 дугаартай тушаалаар намайг вактерийн вакцин үйлдвэрлэлийн албан дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгч гэсэн албан тушаалд шилжүүлэн томилсон гэх боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, улмаар 2008 оны 00 сарын 30-ны өдөр А/00 тоот тушаал гарч ажлын орон тоог хассан тул ажлаас чөлөөлөх болохыг мэдэгдсэн мэдэгдлийг хүлээн авсан. Шүүхэд уг тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл өгч хэрэг шийдвэрлэх явцад 2008 оны 12 сарын 31-ний өдөр Б/00 ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан тул дээрх тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмйн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүсч байна гэж тайлбарлаж, хариуцагч энэ талаар Б ТӨААТҮГ татан буугдаж, шинээр байгуулагдсан Б УТҮГ -ийн орон тоог Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар 254 байхаар тогтоосон бөгөөд нэхэмжлэгчийн өмнөх ажил албан тушаал байхгүй болсон тул батлагдсан орон тоонд түүнийг томилсон, ингээд түүнийг ажиллахгүй гэж татгалзсан тул ажлаас чөлөөлсөн гэж хариу тайлбар татгалзлаа тайлбарлалаа.

Дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо.

Монгол улсын Засгийн газрын 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 000 дугаар тогтоолын 2-т Б аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийг газрыг татан буулгасугай 4-т Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд Бикомбинат улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсугай гэжээ/1-р хавтасын 59-60/,

Ингээд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2008 оны 7 сарын 31-ний өдрийн А-000 дугаартай тушаалаар ажлын хэсэг байгуулж, Б аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газрыг татан буулгах, архив эд хөрөнгийг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлэх ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн удирдамжид хуулийг этгээдийг татан буулгахтай холбоотой 7 заалтыг оруулсан байна. /2-р хавтсын 157-18/

Мөн 2008 оны 10 сарын 12-ны өдрийн А-168 дугаартай тушаалаар Б улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмийг 1-р хавсралтаар, бүтцийг 2-р хавсралтаар баталж энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид үүрэг болгосон байна.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга 2008 оны 10 сарын 1-ний Б/000 дугаар тушаалаар Б улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын албан тушаалд Б.Цг томилж, 2008 оны 10 сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /2-р хавтсын 187-р хуудас/

Харин Б аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийг газрыг татан буулгасан талаар улсын бүртгэлд бүртгэлгүй байна. / 2-р хавтсын 60/

Дээрх үйл баримтаас Б ТӨААТҮГ-ыг татан буулгах байдлаар шинээр Бикомбинат УТҮГ-г бий болгон эрх үүрэг хариуцлагыг шилжүүлэн, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар хуулийн этгээдийн хөрөнгийг өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллага түүнчлэн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг өөрчилсөн байна гэж дүгнэхээр байна.

Учир нь шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэх ажлыг зохион байгуулж, /2-р хавтасын 15/ Бикомбинат ТӨААТУҮГ-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг төлбөрийг барагдуулахаар Мал эмнэлгийн ерөнхий газарт хандан албан бичиг хүргүүлсэн талаарх Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 2009 оны 2 сарын 20-ны өдрийн 00/000 албан бичигт дурдсан байна. /1-р хавтас 100/,

Мөн түүнчлэн 2008 оны 10 сарын 18-ны өдрийн Б төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын тушаал гэсэн хэвлэмэл хуудастай ажлын хэсгийн ахлагч Д.С гаргасан хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай гэсэн тушаалын 2-т хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлөгдөж буй 2-р хавсралтанд дурьдагдсан ажиллагсдад 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосугай гэсэн/2-р хавтас 20/ нь 2007 оны 4 сарын 13-ны өдөр баталсан Б төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хөдөлмөрийн дотоод журмын/2-р хавтас 65/ 6.2.1.6 Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 заалтын үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж буй үндсэн ажилтанд үйлдвэрт 1-5 жил 12 сар ажилласан бол 1 сар, 6-10 жил 12 сар ажилласан бол 2 сар, 00-15 жил 12 сар ажилласан бол 4 сар, 16 болон түүнээс дээр ажил ажилласан бол тухайн албан тушаалын 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэсэнтэй нийцүүлээгүй байгаа зэргээс тухайн ажилтнуудыг түр чөлөөлж, хуулийн этгээдийн өөрчлөгдсөнтэй холбоотой шинээр бий болсон хуулийн этгээд Б УТҮГ-н даргын 2008 оны 10 сарын 31-ний өдрийн Б/00 дугаартай тушаал ажилд томилох тухай тушаалыг гаргаж өөр ажилд шилжүүлсэн гэж нэхэмжлэгч тодорхойлж байгааг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2008 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-000 дугаартай тушаал Б улсын төсөвт үйлдвэрийн газрын орон тоог хавсралтаар баталж, орон тооны хязгаарыг 254 байхаар тогтоосны дагуу 2008 оны 10 сарын 31-ний өдөр Б/00 дугаартай Б УТҮГ-н даргын тушаал гарч Б.Өлзийтогтохыг Бактерийн үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгчээр томилж, үйлдвэрлэл технологийн албаны эрхлэгчийн орон тоо байхгүй болсон гэж тайлбарлаж байх боловч 2009 оны 2 сарын 18-ны өдрийн А/00 дугаартай тушаалаар/2-р хавтас 86-91/ үгүйсгэгдэж байх төдийгүй, Ц.Өод танилцуулаагүй /нэхэмжлэгч энэ тушаалыг мэдээгүй байсан гэж тайлбарлаж, хариуцагч гардуулсан талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй/ мөн уг тушаалын дагуу ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй, 2008 оны 00 сарын 30-ны өдөр А/00 тушаал гаргаж Вактерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгч гэсэн орон тоог хасч вакцин үйлдвэрлэлийн 1 дүрээр цехийн эрхлэгч гэсэн орон тоог шинээр тогтоох тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэснийг зөрчсөн байна.

Ингээд 2008 оны 12 сарын 31-ний өдрийн Б/00 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасныг баримтлан Б улсын төсөвт үйлдвэрийн газрын Вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгч албан тушаалтай Ц.Өыг ажлаас чөлөөлсөн нь дээрх А/00 тушаалтай зөрчилдсөн төдийгүй, дээрх хуулийн 40.1.1 аж ахйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны орон тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээ ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэсэнтэй нийцэхгүй, өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтыг зөрчсөн тушаалд үндэслэн ажилтантай байгуулаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлахаар гаргасан тушаал нь хууль бус болжээ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Б УТҮГ-н даргын 2008 оны 10 сарын 31-ний өдрийн Б/00 дугаартай, 2008 оны 00 сарын 30-ны өдрийн А/00, 2008 оны 12 сарын 31-ний өдрийн Б/00 дугаартай тушаалууд нь хууль зөрчсөн байх тул тушаалуудын Ц.Өд холбогдох заалтыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан үйлдвэрлэл технологийн албаны дарга, ерөнхий технологич албан тушаалд эгүүлэн томилж, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн авч байсан дундаж цалин хөлсийг нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт үндэслэн Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 00 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дахь хэсгийн а-д заасны дагуу тооцоход 1,795,400.6 төгрөг /2008 оны 10, 00, 12 дугаар сарын цалингийн дундаж/ гарч байх тул Ц.Өын ажилгүй байсан хугацааны /ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу ажлын 223 хоног/ цалин хөлстэй тэнцэх олговорт 18,885,647 төгрөг хариуцагчаас гаргуулан олгох үндэслэлтэй байна.

Түүнчлэн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул Ц.Өын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуулбар хувь зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг Б УТҮГ-н удирдлагад даалгах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 005 дугаар зүйлийн 005.1, 005.2.1, 006 дугаар зүйл, 008 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Б УТҮГ-н даргын 2008 оны 10 сарын 31-ний өдрийн Б/00 дугаартай, 2008 оны 00 сарын 30-ны өдрийн А/00, 2008 оны 12 сарын 31-ний өдрийн Б/00 дугаартай тушаалуудын Ц.Өод холбогдох заалтыг хүчингүй болгож, Ц.Өыг Б УТҮГ-ийн үйлдвэрлэл технологийн албаны дарга, ерөнхий технологичийн ажилд эгүүлэн томилсугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Б УТҮГиас 18 885 647 төгрөг гаргуулж Ц.Өт олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Ц.Өын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Б УТҮГ-ийн удирдлагад үүрэг болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Ц.Өын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Б УТҮГ-иас улсын тэмдэгтийн хураамжид 252 378 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 009 дүгээр зүйлийн 009.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Ц.УРАНГУА