Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01829

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Агын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/01830 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Агийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нт холбогдох

 

Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ц.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч С.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 82 тоот Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу М ББСБ ХХК-д төлөх төлбөрт нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Дүнжингарав хороолол 104 дүгээр байрны 5 тоот хаягт байрлах 86,9 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулах болсон. Н газраас томилсон үнэлгээчний гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн үл хөдлөх хөрөнгийн байршил, одоогийн зах зээлийн үнэлгээ нь дээрх томилогдсон шинжээчийн үнэлгээнээс харьцангуй өндөр байгаа бөгөөд  үнэлгээний дагуу эд хөрөнгийг худалдан борлуулах нь өмчлөгчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчнө. Орон сууц нь багадаа м.кв нь 2 500 000 төгрөгийн үнэлгээтэй. Иймд үнэлгээг хүчингүй болгож, шинээр үнэлгээ тогтоохыг даалгаж өгнө үү. Үнэлгээнд хавсаргасан баримтаас харахад шинжээчээр ХХК-г томилсон. Гэтэл Санж үнэлсэн байна. ХХК нь эрхтэй эсэх нь тодорхойгүй, Санж үнэлсэн нь томилсон этгээд мөн эсэх нь маргаантай гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-өөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 82 дугаар тогтоолоор Ц.Агаас 100 255 950 төгрөгийг гаргуулж М ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, М ББСБ ХХК-д барьцаалагдсан төлбөр төлөгч Ц.Агийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол, Их монгол улсын гудамж 104 дүгээр байрны 05 тоотод орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031979 дугаартай 86.96 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9/161 дугаартай битүүмжпэх тогтоолоор битүүмжилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу хугацаа тогтоож уг тогтоолын нэг хувийг төлбөр төлөгч, өмчлөгч Ц.Ад хүлээлгэн өгөхөд гарын үсэг зурахгүй гэсэн  тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу шалтгааныг тодруулахад өмгөөлөгчөөсөө асууж байж зурах болно гэх тайлбар өгсөнийг тэмдэглэлд тусган битүүмжлэх тогтоолыг хариуцуулан үлдээсэн. Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулж, төлбөр төлөгч, өмчлөгч Ц.Аг байлцуулан 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 9/161,02 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоолоор барьцаалан хурааж тогтоолын нэг хувийг өмчлөгч, төлбөр төлөгч Ц.Ад хүлээлгэн өгөхөд гарын үсэг зурахаас тагалзсан.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу шалтгааныг тодруулахад өмгөөлөгчөөсөө асууж байж зурах болно гэх тайлбар өгсөнийг тэмдэгдлэл тусган хураах тогтоолыг хариуцуулан үлдээсэн. Төлбөр төлөгч Ц.Ад 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4/28847 тоот үнийн санал авах тухай мэдэгдлийг баталгаат шуудангаар явуулсан. Мөн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4/29684 тоот үнийн санал авах тухай мэдэгдлийг баталгаат шуудангаар дахин явуулсан. Төлбөр төлөгч Ц.Агийн өмчлөлийн барьцаалан хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу авахад Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол, Их монгол улсын гудамж 104 дүгээр байрны 05 тоотод орших эрхийн улсын бүртгэлий Ү-2204031979 дугаартай 86.96 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг 217 500 000 төгрөгөөр үнэлж байгаа тухай 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр албан бичгээр ирүүлсэнийг төлбөр авагч М ББСБ ХХК 2018 оны 01 дүгээр сарын 25-ны №02 дугаар албан бичгээр үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй, шинжээчээр үнэлгээг тогтоолгоё гэсэн тул тус газраас 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний Б ХХК ХХКомпаниар тогтоолгосон. Орон сууцыг 195 991 694 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Ц.Ад 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 23 минутад 99111381 дугаарын утсаар холбогдон 4/4136 дугаар мэдэгдлийг танилцуулж тус мэдэгдлийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төлбөр төлөгчийн хаягаар нь баталгаат шуудангаар явуулсан тухай мэдэгдсэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62-р зүйлд заасан эрхийг төлбөр төлөгч Ц.Ад танилцуулж энэ тухай тэмдэглэлд тусгасан. Төлбөр авагчид 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 4/4137 тоот мэдэгдлээр танилцуулсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Шүүхэд гомдол гаргах хугацаа дууссан байхад гомдол гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар хариуцагч Нт холбогдох Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Дүнжингарав хороолол 104 дүгээр байрны 5 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Y-2204031979 дугаарт бүртгэгдсэн 86,9 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Ц.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас томилсон шинжээчийн үнэлгээ, орон сууцны зах зээлийн үнээс  харьцангуй зөрүүтэй, маргаантай байна. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно. "Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлоп зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно" гэж заасан. Гэтэл шүүх эд хөрөнгийн үнэлгээг харьцуулалтын аргаар тогтоосон байна гэж тэмдэглээд бусад шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан хэрэглэсэн зэрэг асуудлыг судлаж үзээгүй, орон сууцны үнийг ихэвчлэн ямар хотын ямар бүсэд байршиж байгааг, гаднах болон доторх тохижилт, худалдаа үйлчилгээний байршил, барилгын материальн үнэ, орон сууц худалдан авсан гэрээ зэрэг асуудлыг шүүх судлаагүй, орон сууцны үнэлгээнд ач холбогдол өгөлгүйгээр өрөөсгөл шийдвэрийг гаргасан.Нэхэмжлэгч зах зээлийн ханш нэг м.кв нь 2 500 000 төгрөгийн үнэтэй байгааг дурдсан, энэ талаар нэхэмжлэгч ямар нэгэн баримтыг өөрөөсөө гаргах боломжгүй байтал хариуцагчийг тайлбар нотлох баримт ирүүлээгүй гэж дүгнэсэн нь алдаатай болсон. Энэ зүйлийн нэг дэх хэсэгт дурдсан шинжээчийн дүгнэлтэй сайн танилцсан бол ийм нэг талыг барьсан шийдвэр гаргахгүй байлаа. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүхэд гомдол гаргах хугацаа өнгөрсөн” гэж маргажээ.

 

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 001/ХТ2017/00082 тогтоолоор нэхэмжлэгч Ц.Агаас 99 600 000 төгрөгийг гаргуулж “М ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ. /хх-ийн 36-40/

 

Төлбөр төлөгч Ц.А нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031979 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол, Их Монгол улсын гудамж 104 дүгээр байр, 5 тоот хаягт байрлах, 86,96 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9/161 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 9/161 тоот тогтоолоор эд хөрөнгийг хурааж, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 32 тоот тогтоолоор шинжээч томилжээ. /хх-ийн 47, 53, 61/

 

Төлбөр төлөгч Ц.А нь дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй, төлбөр төлөгчөөс гаргасан үнийн саналыг төлбөр авагч “М ББСБ” ХХК хүлээн зөвшөөрөөгүй байх тул хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилж, үнэлгээ тогтоосныг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, өөрийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/01830 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                                       Т.ТУЯА

 

                                                                                               Ш.ОЮУНХАНД