Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2019/01756

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжпэгч: Хан-Уул дүүрэг, 3 хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн /РД:2039494/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Э” ХХК-д /РД:2555913/ холбогдох,

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 462,789,367.40 /дөрвөн зуун жаран хоёр сая долоон зуун наян есөн мянга гурван зуун жаран долоо/ төгрөг төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Н.Ганцогт. нарийн бичгийн дарга Э.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжпэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтэстэй харилцагч “Э” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46.2-т “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй" мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.2.1-т “Өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан журмаар дазтгуулна”. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмййн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15.1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлнэ”. Мөн хуулийн 17.1.1-д “Албан журмаар даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээх” заалтуудыг зөрчин 2019 оны 5 сарын 31-ний байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 308,526,244.93 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 154,263,122.47 төгрөг, нийт 462,789,367.40 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсний улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.2-т заасан “Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа

 

ооюз. хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна”. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр “Дүрэм, журам батлах тухай” тогтоолын 1 хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм"-ийн 3.3.1-д заасан “Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж зааснаар 462,789,367.40 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжпэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь “Э”   ХХК-д

 

холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 462,789,367.40           төгрөг

 

гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хуульд заасан          үүргээ биелүүлээгүй тул алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагчид нэхэмжпэлийн хувийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гардуулан өгч эрх, үүрэг тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эсхүл татгалзсан талаархи тайлбараа нотлох баримтын хамт ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, 17 дугаар зүйлийн 1-д “ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

“Э” нь 2016 оноос 2019.05.31-ь;ий өдрийг хүртэлх хугацааны ажилчдынхаа шимтгэлд 308,526,244.93 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэргийн баримтаар нотлогдож байх тул гаргуулах үндэслэлтэй байна

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж зааснаар нэхэмжпэгч нь хариуцагчаас алдангийг шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

 

Хариуцагч нь хуульд заасан үүргээ хугацаанд биелүүлээгүй тул дээрх хуулийн заалтад нийцүүлэн 50 хувь буюу 154,263,122.47 төгрөгийг алдангид тооцох үндэслэлтэй юм. зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв

Үүртэшм хзрзт шу>/хэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 2-т заасныг баримтлан “Э” ХХК-иас /РД:2555913/ нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 462,789,367.40 /дөрвөн зуун жаран хоёр сая долоон зуун наян есөн мянга гурван зуун жаран долоо/ төгрөг гаргуулан. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст /РД:2039494/ олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41 1 3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 2,471,897 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ