Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2020/0430

 

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2020/0430

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ч ХХК

Хариуцагч: Монголбанкны ахлах хянан шалгагч Ч.Д

Гомдлын шаардлага: Монголбанкны ахлах хянан шалгагч Ч.Дын Чингисхаан банкинд оногдуулсан 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №********* тоот Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Ч.Д нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Ч ХХК-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хянан шалгагч нь Банкны тухай хуулийн 16.1.1-т Заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг МонголбанкНаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх гэж заасныг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 11.3. дугаар зүйлийн 9-т Төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан, эсхүл гүйлгээг саатуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан зөрчилд тооцож зөрчлийн хэрэг бүртгэлийн хэрэг нээн холбогдох ажиллагааг явуулан 2020.02.27-ны өдрийн ********* тоот Зөрчилд шийтгэл оногдуулах тухай Шийтгэлийн хуудсаар Чинд 100,000,000 төгрөгийг торгууль оногдуулсан.

Зөрчилд тооцож буй эс үйлдэхүй болох харилцагчийн гүйлгээ болон төлбөр тооцоог саатуулсан нь холбогдогч ЧХБ-аас шууд шалтгаалсан буюу өөрийн хүсэл зоригоос хамааралтайгаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Учир нь Монголбанкнаас ЧХБ-д хэрэгжүүлж буй удаа дараагийн хууль бус шийдвэрийн хүрээнд гарч буй үр дүн болох юм. Харилцагчийн гүйлгээ, төлбөр тооцоог саатуулсан эс үйлдэхүйн Шалтгаант холбоо дараах байдлаар тодорхойлогдоно. Үүнд:

Монголбанкны зүгээс ЧХБ-ыг өөрийн хөрөнгөө нийт 37.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийг даалгасны дагуу ЧХБ нь холбогдох хууль тогтоомжид тодорхойлсон шаардлагыг хангах хөрөнгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсэн.

Банкны зүгээс хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэхтэй холбогдуулан гаргасан, түүнд хавсаргасан баримт мэдээллийг Монголбанк хүлээн авч, Банкны тухай хуулийн 36-р зүйлийн 3 дахь хэсэгт ... энэ хуулийн 19 дүгээр зүйл, 20,1.5, 20.1.7, 20.3-т шаардлага. Зб1 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан, баримт бичиг бүрэн гүйцэд бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зовшоөрол олгох эсэхтухайишйдвэр гаргаж |энэ талаар банкинд мэдэгдэнэ. гэж заасны дагуу холбогдох зөвшөөрлийг дараах байдлаар олгосон. Үүнд:

2017.12.28-ны А-1/1382 тоот албан бичгээр хувь нийлүүлсэн хөрөнгийг 7.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх

2018.01.25-ны А-1/107 тоот албан бичгээр хувь нийлүүлсэн хөрөнгийг 2.016 тэрбум хөрөнгөөр нэмэгдүүлэх

2018.05.31-ны Н/86 тоот албан бичгээр хувь нийлүүлсэн хөрөнгийг 15 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх

2018.12.19-ний Н/201 тоот албан бичгээр хувь нийлүүлсэн хөрөнгийг 8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх

2019.01.02-ны Н/01 тоот албан бичгээр хувь нийлүүлсэн хөрөнгийг 4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх.

Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгч нь А-1/107, Н/86, НУ01 тоот албан бичгээр мэдэгдсэн зөвшөөрлүүдийг бүхэлд нь, А-1/1382 тоот албан бичгээр мэдэгдсэн зөвшөөрлөөс 7.1408 тэрбум төгрөг, Н/201 тоот албан бичгээр мэдэгдсэн зөвшөөрлөөс 6,2 тэрбум төгрөгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон болохыг 2019.10.22-ны П/213, Н/214, Н/215, Н/216, Н/217 тоот Зөвшөөрөл цуцлах тухай албан бичгүүдээр мэдэгдсэн бөгөөд уг нөхцөл байдалтай холбогдуулан 2019 онд багтаан өөрийн хөрөнгийн хэмжээг 34.3 тэрбум төгрөгөөр дахин нэмэгдүүлэхийг 2019.10.23-ны Н/227 тоот албан бичгээр |шалгасан. Мөн уг шийдвэр, даалгавруудын биелэлтийг хангах зорилгын хүрээнд тус банканд Монголбанкны хянагчаар нэр бүхий хянан шалгагч нарыг томилох тухай 2019.11.01-ний Н/48 тоот тушаалыг гаргасан болно.

Монголбанкнаас Чинд хийсэн гэх Магадлан баталгаажуулах аудитын үр дүн нь Захиргааны ерөнхий хуулийн 49-р зүйлийн 3.3-т "... шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол гэж заасан нөхцөл байдлыг үүсгэж байна гэж үзсэний үндсэн дээр дээрх шийдвэрүүдээ гаргасан байна.

Монголбанкны шийдвэрийн үндэслэлд дурьдагдсан Магадлан баталгаажуулах аудит хийсэн байгууллага нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу аудитын үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэх нь тодорхойгүй бөгөөд уг байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үндэслэл болгож Монголбанк нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыгхүчингүй болгох нь хуульд нийцээгүйн дээр шинэ нөхцөл байдал бий болсон гэж үзсэн Монголбанк хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчийн 2019.11.01-ний өдрийн Н/49 тоот тушаалаар ЧХБ-д тухайлсан 10 үүрэг, даалгаврыг ногдуулж ЧХБ-ны хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг алдагдуулсан байдаг. Тухайлбал шийдвэрийн 1.7-д тусгай нөхцөлтэй буюу харилцах болон хадгаламжийн дансыг шинээр нээх, татан төвлөрүүлэх, үлдэгдлийг нэмэхийг хориглох, 1.8-т Үндсэн болон биет бус хөрөнгийг нэмэгдүүлэхийг хориглох гэж заасан нь ЧХБ-д шууд сөрөг нөлөөлөл үзүүлж байна.

Учир нь Арилжааны банк Нь Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл болгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлальш үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг. ашгийн төлөө хуулийн этгээд болох бөгөөд дотогш чиглэсэн мөнгөн урсгалыг хааж буй үйлдэл нь банкны үндсэн үйл ажиллагаа эрхлэх боломжийг хязгаарлахын сацуу банкийг санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд шууд оруулж байгаа болно гэжээ. Дээрх шийдвэрүүдэд /Монголбанкны Ерөнхийлөгчийн Н/213-Н/217, Н/227, Н/48 тоот шийдвэр/ холбогдуулж ЧХБ-аас харьяалах шүүх буюу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020.01.20-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2020.02.06-ны өдрийн 287 тоот захирамжаар хэрэг үүсгэсэн. Гомдол гаргах өдрийн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эцэслэн Шийдвэрлэгдээгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т ... өөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө 'уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж зааснаар Шийтгэл оногдуулсан асуудлыг шийдвэрлэх, хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна.

Иймд Монголбанкны ахлах хянан шалгагч Ч.Дын Чингисхаан банкинд оногдуулсан 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №********* тоот Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсын хууль зүйн үндэслэлийг тодорхойлох боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Монголбанкны ахлах хянан шалгагч Ч.Д хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Чанд ноогдуулсан 2001000007 дугаартай зөрчлийн хэрэг, түүнд холбогдох шийтгэлийг хүчингүй болгуулах тус банкны нэхэмжлэлийг бүхэлд эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

Монголбанкны ахлах хянан шалгагч Ч.Д би Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01 -ний өдрийн хянагч томилох Н/48 дугаар тушаалаар батлагдсан 'удирдамжийн дагуу Чны өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавиж байна. ;Тус банк нь эХ үүсвэрийн төвлөрөл ихтэй, бэлэн нөөц хязгаарлагдмал байснаас харилцагчийн төлбөр тооцоог 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс саатаж эхэлсэн.

Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгатамж, төлбөр тооцоо, зээлийн 5үйл ажиллагааны тухай хуулийн 17.3 дахь буюу Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа 'эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нъ толбөр хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн гүйлгээг тэр өдөрт нь багтаан гүйцэтгэнэ" гэснийг зөрчсөн тул 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 заалтын үндэслэн зөрчлийн хэрэг нээж, 0104770 дугаартай щийтгэлийн хуудсаар 3.0 сая төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулсныг банк хүлээн зовшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Гэтэл зөрчил арилаагүй, нөхцөл байдал улам хүндэрсэн тул Банкны тухай хуулийн /16.1.1 дэх заадт буюу харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх гэснийг зөрчсөн гэж үзэн 2020 оны 2 дутаар сарын 13-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9 дэх хэсгийг үндэслэн 200100007 дугаартай зөрчлийн хэрэг нээж, ********* дугаартай шийтгэлийн хуудсаар 100.0 сая төгрөгоөр торгох шийггэл ноогдуулсныг, банк эс зөвшөөрч шүүхэд хандаад байна.

Зөрчлийн хэрэг нээх өдрийн байдлаар тус банканд 120 гүйлгээнд хамаарах 318 гэрбум төгрөгийн гүйлгээ саатаж байсан бол, тайлбар гаргах өдрийн байдлаар 216 ширхэг гүйлгээнд хамаарах 44.7 тэрбум тогрөгийн гүйлгээ саатлын дансанд бүртгэлтэй байна. Мөн тус банкны 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 01, 02 дугаар сарын тайланг хүлээн авсан тухай Монголбанкны албан бичгүүдээр Чны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт сөрөг утгатай буюу саатсан гүйлгээний дүн нь мөнгөн хөронгоос давсан болохыг тогтоосон.

Нэхэмжлэлийн тайлбараас харахад тус банк төлбөр тооцоо саатуулсан гэдэг нь үндэслэлгүй гэж маргаагүй, харин энэ нөхцөл байдалд ороход Монголбанкны хууль бус щийдвэр, буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, иймд холбоглох шийдвэрүүдийг хүчингүй тгуулахаар 11ийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шагны шүүхэд хандсан, цХийн шийдвэр гараагүй байгаа гэсэн үндэслэлд тулгуурласан гэж үзэхээр байна.

Гэвч Ч уг нэхэмжлэлийн шаардлагаасаа өөрийн хүсэлтээр татгалзсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тухай Нийслэлийн захиргааны згийн давж заалдах шатны шүүхээс мэдэгдсэн1 бөгоод албан ёсны шийдвэр нь галуудад зэгүй байна. Энэхүү тайлбарт зорчлийн хэргийн материалыг бүрэн эхээр нь хавсаргасан өөд, нотлох баримтаар тус банк толбор тооцоо саатуулсан нь маргаангүй тогтоогдох тул Щмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Ч ХХК нь Монголбанкны ахлах хянан шалгагч Ч.Дын Чингисхаан банкинд оногдуулсан 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №********* тоот Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол банкны ахлах хянан шалгагчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №********* тоот шийтгэлийн хуудсаар Ч ХХК-ийг харилцагчийн төлбөр тооцоог саатуулсан зөрчил гаргасан гэж үзэж 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9-дэх хэсэгт Төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан, эсхүл гүйлгээг саатуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.

Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Банк дараахь шаардлагыг хангаж ажиллана, 16.1.1-д заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх гэж тус тус заасан ба уг зохицуулалтаас үзэхэд харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх нь банкинд тавигдах үндсэн шаардлага байна.

Ч ХХК нь харилцагчийн гүйлгээг саатуулсан зөрчил гаргасан болох нь Чингисхаан банк ХХК-ийн дотоодын дансны хуулгууд болон зөрчлийн хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон, тогтоогдож байх бөгөөд гомдол гаргагч болон гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь харилцагчийн гүйлгээг саатуулсан зөрчил гаргасантай маргаагүй болно.

Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-д Монголбанкны хянан шалгагч банкны тухай хууль тогтоомж, төрийн мөнгөний бодлого болон Монголбанкны гаргасан дүрэм, журам, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд банкнаас хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, шалгалт хийнэ. Хянан шалгагч нь улсын байцаагчийн эрх эдэлнэ гэж заасан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ:, 6.19-д Монголбанкны хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн ... 11.3, ... 11.8 дугаар зүйл, ...д заасан зөрчил гэж хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Монголбанкны хянан шалгагч нь арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, захиргааны шийтгэл оногдуулах эрх хэмжээтэй байх тул Монголбанкны хянан шалгагч нь хуулиар олгогдсон бүрэн эрх, эрх хэмжээнийхээ хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9-дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Илүү тодруулбал, Монголбанкны хянан шалгагчид захиргааны шийтгэл оногдуулах эрх хэмжээ хуулиар олгогдсон, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9-дэх хэсэгт...гүйлгээг саатуулсан бол хуулийн этгээдийг ...төгрөгөөр торгохоор тодорхой зааж хуульчилсан байх тул хариуцагчийг буруу зүйл, заалтаар шийтгэл оногдуулсан гэж буруутгах боломжгүй.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9-дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан нь буруу, харин Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 3.4-д заасны дагуу шийтгэл оногдуулах ёстой байсан гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 3.4-д төлбөр хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн гүйлгээг тухайн өдөрт нь багтаан гүйцэтгэх үүргийг зөрчиж бүрдүүлбэр дутуу төлбөр тооцооны баримтаар гүйлгээ хийсэн, эсхүл төлбөр тооцооны баримтыг дарагдуулсан, эсхүл гүйлгээг саатуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан ба уг заалтад ...гүйлгээг саатуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, ...төгрөгөөр торгохоор заасан байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 3.4-д учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулсны үндсэн дээр, торгохоор заасан тул 11.8 дугаар зүйлийн 3.4-д заасныг хэрэглэх боломжгүй, хохирол, төлбөрийг тухайн үед гаргуулах боломжгүй байсан учир Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9-дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9-дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Монгол банкны ахлах хянан шалгагчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №********* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий Ч ХХК -ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч Ч ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ