Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 94

 

Б.Б-, Э.У-, Р.Э-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                      Прокурор                                      Б.Батсүх

                      Хохирогчийн өмгөөлөгч              Н.Баттунсаг

Шүүгдэгчийн өмгөөлөгч               П.Батжаргал

                 Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 913 дугаар шүүгчийн захирамжтай Р-гийн Э-, Э-ийн У-, Б-ын Б- нарт холбогдох, 201509000748 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй,  О- овогт Р-гийн Э-,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй,  ********** регистрийн дугаартай, Б- овогт Э-ийн У-.,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй,  ********** регистрийн дугаартай, Д- овогт Б-ын Б-.

Шүүгдэгч  Р.Э-ыг 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд “Д- У- С-” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Д- У- С-” ХК-ийн кассын нярваар ажиллаж байсан Э.У-тай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 50,456,162.82 төгрөг завшсан,

2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд "Д- У- С-" ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Б-, кассын нярваар ажиллаж байсан Э.У- нартай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94,740,999.50 төгрөгийг завшсан, 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд “Д- У- С-” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа бэлэн мөнгөний кассаас 12,357,653 төгрөг завшиж, “Д- У- С-” ХК-нд нийт 157,554,815.32 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч  Э.У-ыг 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд “Д- У- С-” ХК-ийн кассын нярваар ажиллаж байхдаа “Д- У- С-” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Э-тай бүлэглэн тус байгууллагын бэлэн мөнгөний кассаас 50,456,162.82 төгрөгийг завшсан,

2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “Д- У- С-” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Б-, “Д- У- С-” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Э- нартай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94,740,999.50 төгрөгийг завшсан,

2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд “Д- У- С-” ХК-ийн кассын нярваар ажиллаж байхдаа байгууллагын бэлэн мөнгөний кассаас 3,829,114.85 төгрөгийг завшиж, ‘Д- У- С-” ХК-нд нийт 149,026,277.17 төгрөгийн хохирол учруулсан.

шүүгдэгч Б.Б-ийг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “Д- У- С-” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “Д- У- С-” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Э-, “Д- У- С-" ХК-ийн кассын нярав Э.У- нартай бүлэглэн тус байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94,740,999.50 төгрөгийг завшиж, “Д- У- С-” ХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 913 дугаар захирамжаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О- овогт Р-гийн Э-, Б- овогт Э-ийн У-, Д- овогт Б-ын Б- нарт холбогдох эрүүгийн 201509000748 дугаартай хэргийг прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Р.Э-, Б.Б-, Э.У- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5.д заасныг зөрчиж давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан заалтыг биелүүлээгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд Анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 913 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл гаргав гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаалгах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Н.Баттунсаг тайлбартаа:

Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Байгууллагын хохирлыг барагдуулах нь зөв гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Р.Э-ыг 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд “Д- У- С-” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Д- У- С-” ХК-ийн кассын нярваар ажиллаж байсан Э.У-тай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 50.456.162.82 төгрөгийг завшсан., 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд "Д- У- С-" ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Б-, кассын нярваар ажиллаж байсан Э.У- нартай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94.740.999.50 төгрөгийг завшсан, 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд “Д- У- С-” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа бэлэн мөнгөний кассаас 12.357.653 төгрөгийг завшиж, “Д- У- С-” ХК-нд нийт 157.554.815.32 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт, 

-Шүүгдэгч Э.У-ыг 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд “Д- У- С-” ХК-ийн кассын нярваар ажиллаж байхдаа “Д- У- С-” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Э-тай бүлэглэн тус байгууллагын бэлэн мөнгөний кассаас 50.456.162.82 төгрөгийг завшсан,  2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны   12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “Д- У- С-” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Б-, “Д- У- С-” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Э- нартай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94.740.999.50 төгрөгийг завшсан, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд “Д- У- С-” ХК-ийн кассын нярваар ажиллаж байхдаа байгууллагын бэлэн мөнгөний кассаас 3.829.114.85 төгрөгийг завшиж, “Д- У- С-” ХХ-нд нийт 149,026,277.17 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт,

- Шүүгдэгч Б.Б-ийг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “Д- У- С-” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “Д- У- С-" ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Э-, Д- У- С-" ХК-ийн кассын нярав Э.У- нартай бүлэглэн тус байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94.740.999.50 төгрөгийг завшиж, “Д- У- С-” ХК-д их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт  тус тус  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг  шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх 2019-11-19-ний өдөр  хэргийг хэлэлцээд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5.т зааснаар Прокуророос шүүгдэгч Б.Б-ийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2.т зааснаар Р.Э-, Э.У- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.т заасан заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг   өөрчилж Э.У-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1.д ., Р.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.т зааснаар тус тус зүйлчилж., Э.У-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2., 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д зааснаар  хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар Р.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж .,  хохирлын хувьд Э.У-аас 3.829.115   төгрөгийг гаргаж “Д- У- С-” ХК-нд олгож,  16.405.761 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 127.833.605 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж., Э.У-, Р.Э- нараас тус бүр 5.660.000 төгрөгийг гаргуулж, “Пийк ом аудит” ХХК-нд 7.560.000 төгрөгийг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд 3.760.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Энэ шийтгэх тогтоолыг прокурор болон зарим шүүгдэгч тэдний өмгөөлөгч эс зөвшөөрч  эсэргүүцэл, давж заалдах гомдол гаргасан бөгөөд  Давж заалдах шатны шүүх хэргийг 2020-02-12-ны өдөр хэлэлцэж  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож  хэргийг яллах дүгнэлтийн хэмжээнд шийдвэрлүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаажээ.

Тухайлбал магадлалд  ...хэрэгт авагдсан нотлох баримт, хэрэг шийдвэрлэсэн байдал, хэргийн нөхцөл байдлаас үзвэл анхан шатны шүүх мөрдөн шалгах  ажиллагааны явцад  хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуулж бичсэн бөгөөд  тэдгээрээс аль нотлох баримт хуулийн шаардлага хангасан., ямар нотлох баримт болон хэний мэдүүлэг ямар нотлох баримтаар нотлогдож байгаа эсхүл үгүйсгэгдэж байгаа талаар ямар ч  хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй зөвхөн нотлох баримтыг ...“бодитой тогтоосон гэж үзэхгүй”, “бүрэн тогтоосон гэж үзэхгүй”., “нотлох баримтаар үнэлэх боломжгүй”.,   “дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна”.,  “хэн хэдэн төгрөг хариуцахыг тогтоох боломжгүй  байна” .,  “шүүх тооцоо хийх боломжгүй” гэх мэтээр  бичсэн байгаа  нь хэргийн  болон үйл баримтын талаар  нотлох баримтыг   хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлж дүгнэж  чадаагүй.,  шүүгдэгч нарыг “Д- У- С-“ ХК-д захирал, ерөнхий нягтлан бодогч,  мөнгөний нярваар ажиллаж байх хугацаанд  энэ хэргийн гол үйл баримт болсон  тус компаниас  үндэслэлгүй алга болсон гэх 127.833.605.0  төгрөгийн талаар тухайлбал гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар ямар ч дүгнэлт  хийлгүй  хуулийн үндэслэлгүйгээр  хэлэлцэхгүй орхисон,  хэрэгт авагдсан  Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн болон  санхүүгийн шинжээчийн мөн “Пийк ом аудит” ХХК-ийн зэрэг хэд, хэдэн дүгнэлт гарсан байхад тэдгээрийн аль дүгнэлтийг хуульд заасан ямар  үндэслэлээр  шийтгэх тогтоолын  үндэслэл болгосон эсэх нь ойлгомжгүй, түүнчлэн давтан болон нэмэлт дүгнэлтүүд нь аль дүгнэлтэд хамаарах болох., мөн яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын үйлдэл,  үйл баримтыг  ямар дүгнэлттэй холбож ирүүлснийг үндэслэлтэй эсхүл  шүүх өөр дүгнэлтийг үндэслэл болгосон эсэх нь тодорхойгүй, түүнчлэн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн... гэсэн  хэд хэдэн үндэслэл заасан байна.

Магадлалыг эс зөвшөөрч шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг   Хяналтын шатны шүүх  2020-06-02-ны өдөр хэлэлцээд 280 дугаар тогтоолоор  Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, мөн  тогтоолд  анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ анхаарах хэд хэдэн зүйлийг тодорхой тусгаж,   хуулийн зарим  зүйл, хэсгийн талаар тайлбар хийжээ.

Гэтэл анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг биелүүлэлгүй түүнчлэн хяналтын шатны шүүхийн тогтоолын заалтыг зөрчиж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй,мөрдөн шалгах  ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн,  нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу бэхжүүлж цуглуулсан,   дүгнэлтүүдийг  эрх бүхий шинжээч гаргасан,  шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авсан, тэдний эрх зөрчигдөөгүй  байх тул хэргийг яллах дүгнэлтийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Үүнээс гадна анхан шатны шүүх Давж заалдах болон хяналтын шатны шүүх  яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамжийг огт хөндөөгүй энэ захирамж хүчин төгөлдөр хэвээрээ байгаа, зөвхөн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан байхад  урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоосон захирамж хэрэг буцаасан захирамжид  шүүгдэгчийг “ яллагдагч “ гэж  буруу бичсэн  байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 913 дугаар захирамжийг хүчингүй болгож Р-гийн Э-, Э-ийн У-, Б-ын Б- нарт холбогдох, 201509000748 дугаартай, 9 хавтастай эрүүгийн хэргийг  дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн  урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Р.Э-, Э.У-, Б.Б-  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        4.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч,  хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

                         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАНЛАЙБААТАР

                                                                       ШҮҮГЧИД                              Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                                 Ц.ТУЯА